• Lemon Press
  • Posts
  • 👔 Цалингүй, 24/7 ажилладаг CEO

👔 Цалингүй, 24/7 ажилладаг CEO

Дундаж цалин болон CEO нарыг AI-р орлуулах тухай тоймлов.

POWERED BY

Winter Strikes Back! Энэ цаг агаарын цорын ганц халуухан зүйл бол бидний амьсгал л байна даа. 🤣

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Монголын нийт гадаад өр 2022 онд 0.6% буурч $33.6 тэрбум болжээ.

US: Америкийн инфляц 2021 оны 11-р сараас хойш хамгийн бага түвшинд буюу 6%-д хүрчээ.

DOW: Инфляц сайн гарсан учир зах зээл сэргэлээ. Тэр дундаа 5 өдөр дараалан унаад байсан DOW 1.06% өслөө.

Дундаж цалин 🆙

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн IV улирлын байдлаар 21.7% өсөж ₮1.7 сая болжээ.

Гэхдээ…

Нийт ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 200% нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.7% л нэмэгдсэн аж. Үргэлжлүүлээд дундаж цалингийн талаарх сонирхолтой статистикуудыг харцгаая.

Ялгаа бас дахин ялгаа

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх ₮1.9 сая, эмэгтэйчүүдийнх ₮1.6 сая байгаа юм. Түүнчлэн дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд ч асар том ялгаа бий.

  • Тодруулбал: ОУ-ын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу ₮5.2 сая, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу дунджаар ₮1.1 саяын цалин авдаг аж.

  • Цаашлаад: Дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин ₮2.1 сая байгаа нь улсын дунджаас 20% их байна. Харин орон нутгийн өмчит газарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн бага буюу ₮1.3 сая байгаа юм.

  • Бүсийн ялгаа: Түүнчлэн дундаж цалинг бүсээр авч үзэхэд Улаанбаатар хотод ₮1.9 сая байгаа нь улсын дунджаас 7.2% их байхад бусад бүсэд улсын дунджаас 2.1%-33.1% доогуур байна. Тэр дундаа баруун бүсийнх хамгийн бага буюу ₮1.2 сая байгаа хэрэг.

Эцэст нь… Дундаж цалин хаа сайгүй маш их ялгаатай байгаа нь нийгэм, эдийн засгийн ялгааг томруулж буй. Түүнчлэн салбар хоорондын цалингийн ялгаа нь ур чадвартай хүмүүсийг бага цалинтай салбараас өндөр цалинтай салбар руу шилжихэд хүргэдэг. Тийм ч учраас манай чадварлаг залуус уул уурхай руу шуурах болсон доо. Ер нь тэгээд ШУ, ХАА-н салбарт ажиллах хүчин үлдэх нь үү?

Ногдол ашигтай давуу эрхийн хувьцаа

INV: Инвескор ББСБ хаалттай нийт 6 сая ширхэг давуу эрхийн хувьцаа гаргаж хөрөнгө оруулагчдаас ₮30 тэрбумын хөрөнгө босгоно. Уг давуу эрхийн хувьцааны нэгжийн үнэ нь ₮5,000 байх ба жил бүр Монголбанкны бодлогын хүүгээс 5% илүү ногдол ашгийг тогтмол олгох гэнэ.

👔 Цалингүй, 24/7 ажилладаг CEO

NetDragon Websoft (0777.HK)-н шинэ CEO өнгөрсөн жил цалингүй, амралтгүй 24/7 ажиллажээ. Улмаар тэдний орлого 26% өсөж $2 тэрбумд хүрсэн аж. Өө тийн тус CEO нь AI робот байсан шүү. 🤖

Юу гэнэ ээ?

NetDragon Websoft өнгөрсөн 8-р сараас AI CEO-н туршилтаа эхлүүлсэн бөгөөд яг л энгийн CEO нарын адил дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, эрсдэлийг үнэлэх зэрэг үүргийг гүйцэтгэсэн аж. Үр дүн нь тийм ч муу байсангүй. Тэгвэл яагаад AI CEO гэж?

CEO-н зардал

McKinsey Global Institute-с 2030 он гэхэд Америкийн ажиллах хүчний 28% ажлын байран дээрх нь автоматжуулалтаас болж ажилгүй болно гэх тооцоолол гаргажээ. Тэгэхээр хэдхэн жилийн дараа л гэхэд роботууд ажлын байран дээр жинхэнэ утгаараа давамгайлах нь. Энэ трэнд яван явсаар гүйцэтгэх түвшний албан тушаалтнуудын өрсөлдөгч болох төлөвтэй. Ер нь автоматжуулалт, цомхотгол гээд бууруулж болох бүх зардлыг танаж байгаагаас хойш CEO нарыг AI-р орлуулбал юу болох бол? 🤔 

  • 1 CEO = 399 ажилчид: Америкийн томоохон 500 компаниудын CEO нар жилд дунджаар $16 саяын цалин авч байна. Үүнийг 45 жилийн өмнөхтэй харьцуулахад 1,460% өссөн дүн юм. Харин энгийн ажилчдын цалин адил хугацаанд 18% л өссөн байна. Жишээ нь л гэхэд 2021 онд Amazon (AMZN)-н CEO $213 саяын цалин авсан нь тус компанийн 6,474 ажилтны цалинг нийлүүлсэнтэй дүйнэ.

  • AI as a CEO: Тэгвэл одоо байгаа AI-н тусламжтайгаар CEO нарын ажлыг 30%-40% автоматжуулж болно. Сонирхуулахад, S&P 500 (^GSPC)-д бүртгэлтэй дундаж компани үр дүнгүй шийдвэр гаргаснаас болж жил бүр $250 саяын алдагдал хүлээдэг аж. Харин AI CEO нь ийм алдагдлыг хэд дахин бууруулаад зогсохгүй ашиг сонирхлын асуудал ч гаргахгүй гээд бод доо.

Эцэст нь… CEO нарыг AI-р орлуулах нь тийм ч агаарын явдал биш л юм байна. Гэхдээ тэрнээс өмнө нь орлуулагдах ажлын байрууд зөндөө бий. Таны өдөр бүр хийдэг ажлыг AI оролж чадна гэж байна уу?

  • Борлуулалтын менежер / КоллПро: Байгууллагын борлуулалтын чиглэлээр 2 жил ажилласан туршлагатай бол таныг өсөж дэвших боломж, өрсөлдөхүйц цалин хүлээж байна. 👉 (Link)

  • Санхүүгийн шинжээч / Монложистикс Холдинг: Санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах чадвартай хүн байна уу? 👉 (Link)

  • Борлуулалт, маркетинг хариуцсан дэд захирал / Таван Богд Интернэйшнл: Тэд маркетингийн чиглэлээр 4 жил ажилласан, гадаад дотоод харилцааг нь зохицуулах дэд захирал хайж байна. 👉 (Link)

🔹Биткойн (BTC)-ы ханш он гарснаар 47.1% өсөж $24K даваад байна. Энэ сард криптод элэгтэй банкнууд удаа дараалан дампуурсантай холбоотойгоор Биткойны ханш 11.2% унаж $19K руу ороод амжсан ч энэ 7 хоногийг 22.7%-ийн өсөлттэй эхлүүллээ.

🔹Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-ууд ₮13.9 саяын буцаан олголтыг даатгуулагчдад эргүүлэн олгов. Учир нь уг ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-аар үйлчлүүлсэн даатгуулагч иргэд эм тариа, материалын зардлаа өөрөөсөө гаргасан аж. Энэ нь гэрээг зөрчиж, даатгуулагчдыг хохироосон хэрэг.

🔹Дэлхийн хамгийн анхны 3D хэвлэгчээр үйлдвэрлэсэн пуужин хөөрөхөд бэлэн. Relativity Space тус пуужингийн 85%-ийг 3D хэвлэгчээр хийсэн бөгөөд нислэг амжилттай болбол сансрын тойрог замд орсон хамгийн том 3D хэвлэгчээр хийгдсэн биет болох аж.

🔹Энэтхэг Хятадын юаниар гадаад худалдааны төлбөр тооцоо хийхээс татгалзана. Тус 2 улсын удаан үргэлжилж буй улс төрийн зөрчилдөөн үүний гол шалтгаан юм. Улмаар Энэтхэг Оросоос авах импортын барааны төлбөрийг юаниар төлөхгүй байхыг зарим банк, худалдаачдаас хүсжээ.

Та товхимлоо хэр анхааралтай уншдаг вэ? Доор бэлтгэсэн мэдээнүүдээс зөвийг нь олж өөртөө дүн тавиарай. 🤓

A. Инвескор ББСБ хаалттай нийт 6 сая ширхэг давуу эрхийн хувьцаа гаргаж ЗЗ-ээс ₮33 тэрбумыг татан төвлөрүүлнэ.

B. 2015 оноос хойш бодит цалин ердөө 36.7% өсжээ.

C. Он гарсаар Биткойны үнэ 49.1% өсөж $24K давав.

  • Advice: Хувьцаа худалдаж авах ид шидийн томьёо. (finimize)

  • Interview: Одоо танд ₮10 сая байвал юу юунд хөрөнгө оруулах вэ? (LemonPress)

  • Tech: Технологийн компанид ажиллахаар сонирхож байгаа бол анхаарлаа нааш нь. (SearchEngineJournal)

  • Politic: Цар тахлын дараах улс орнуудын хэрэгжүүлж буй зөөлөн хүчний бодлого. (TheDiplomat)

“Investus Summit 2023”-н эргэн тойронд…

Гүнд Инвестмент Холдингийн хөрөнгө оруулалттай Сократус Стартап Студиогийн зохион байгуулсан INVESTUS SUMMIT 2023 арга хэмжээ “Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд болж өндөрлөсөн билээ.

Уг арга хэмжээ Investus Seminar, Investus Conference, Investus Workshop гэсэн 3 хэсгээр зохион байгуулагдаж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, гарааны бизнесийн экосистемийн оролцогч байгууллагуудын төлөөлөл 250 гаруй зочид оролцжээ.

Тэд хөрөнгө оруулалтын боломж болон эрсдэлийн удирдлагын талаар дотоодын болон олон улсын туршлага, мэдлэг хуваалцсан, өгөөжтэй арга хэмжээ болсон гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Зөв хариулт B. 2015 оноос хойш бодит цалин ердөө 36.7% өсжээ.

Reply

or to participate.