• Lemon Press
  • Posts
  • 🇯🇵 🇲🇳 Хөгжлийн түнш

🇯🇵 🇲🇳 Хөгжлийн түнш

Монгол дахь уул уурхайн төслүүд | $2.3 саяын хэлцэл | Дижитал ЭЗ

POWERED BY

Өглөөний мэнд ээ! БШУЯ-наас 3-4-р ангид англи хэлний сургалтын “Pearson” цогц хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ ээ. Цогц хөтөлбөрийн туршилт айсуй… 🤐

*Нэг өдрийн өөрчлөлт

COMEX: Өчигдөр Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр ₮28 тэрбумын үнийн дүн бүхий арилжаа хийгдэв

JPN: Өчигдрийн арилжаагаар Nikkei индекс (^N225) 12% унаж 31,458 нэгжид хүрснээр түүхэндээ 1 өдрийн дотор хамгийн их унасан өдөр болов

MSE: Инновэйшн Инвестмент ХК (QPAY)-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Л.Золбаяр томилогдоо.

 ⚒️ Монгол дахь уул уурхайн төслүүд 

Xanadu Mines (XAM.AX)-н Өмнөговь аймаг дахь Хармагтайн зэс-алтны төслийг ил уурхай болгон хөгжүүлэх гэнэ. Гэснээс Монголд хэрэгжих гэж буй уул уурхайн бусад төслүүд маань хэр явцтай явж байна. Эргэж тойрох уу даа? 

  • ⛏️ Хармагтай: Ингэхдээ ил уурхайг эхний 5 жилд 0.9:1-ийн харьцаатай, дараа нь буюу уурхайн ашиглалтын 30 жилийн хугацаанд бага зэрэг өргөсгөж 1.1:1-ийн харьцаатай ашиглахаар төлөвлөж буй. 

💛 Алтны төслүүдийн эргэн тойронд 

2021 оны тооцооллоор бол Хармагтай төсөл нь 0.23% зэс, тн тутамд 0.22 гр алтны агуулга бүхий 1.1 тэрбум тн нөөцтэй. Хармагтайн төсөл нь I зэрэглэлийн зэс-алтны орд бөгөөд жилд дунджаар 50,000 тн зэс, 110,000 унц алт олборлох тооцоолол гараад буй

  • ⏭️ 2 дахь Оюутолгой 👉 Тус төслийг 2 үе шаттай хэрэгжүүлж, цаашлаад гүний уурхай болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ оны гол ажил болох төслийн ТЭЗҮ-г энэ III улиралд дуусгаж, хөрөнгө оруулалтыг мөн энэ онд эцэслэх төлөвтэй байгаа. Улмаар 2027 оны эцэс гэхэд анхны олборлолтоо хийж эхлэх юм.

Алтны өөр нэгэн төсөл бол Erdene Resource Development (ERD.TO)-н Баянхөндий алтны төсөл. Компанийн зүгээс оны эхэнд төслийн уурхайн бүтээн байгуулалтын ажил 12%-тай явж байгааг мэдээлсэн бөгөөд 2025 оноос олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Баянхөндийн орд нь 513 мянган унц алттай батлагдсан болон магадалсан нөөцтэй бөгөөд олборлолтоо эхлүүлбэл Монголбанкны томоохон алт нийлүүлэгч болох хүлээлттэй байгаа аж

🔎 Нүүрсний давхаргын метан хийн төсөл

Цаашлаад, өнгөрсөн 6-р сард БОАЖЯ-наас TMK Energy (TMK.AX)-н нүүрсний давхаргын метан хий буюу байгалийн хийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталгаажуулсан. Ингэснээр тэд 2029 он хүртэл тус талбайд өрөмдлөг, үнэлгээний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болоод буй

  • 👍 Туршилт: Тус төслийн хувьд 2023 оныг “Lucky-fox-1” цооногоос анхны хий гарч гадарга дээр 3 цагийн турш шатсан амжилттай үдсэн. Харин энэ оны 8-р сараас эхлээд нэмэлт олборлолтын цооног өрөмдлөгийг эхлүүлэх төлөвтэй байгаа гэсэн шүү.  

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд уран, газрын ховор элемент (ГХЭ)-ийн эрэлт дэлхий даяар эрчтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор Монголд айлчилж буй төрийн дээд албан тушаалтнууд тус чиглэлд “Ярих яриатай даа хө!” гэсээр ирэх болсон. ГХЭ-ийн чиглэлд Ховд аймагт Халзан бүргэтэй төсөл хэрэгжиж байгаа бол Зөөвч овоогийн ураны төслийн уурхайн шав тавих ажил энэ онд хийгдэж, 2028 оноос олборлож эхлэх төлөвтэй байгаа. Одоогоор уурхайн шав тавих асуудал нам гүмхэн л байна.  

🚂 $2.3 саяын хэлцэл 

MLG: Монложистик Холдингс ХК-ийн охин компани болох Монложистикс Экүйпментс ХХК Оросын Rail Trading-тэй $2.3 саяын сонирхлын зөрчилтэй хэлцэл байгууллаа. Тус компаниас Монложистикс Экүйпментс ХХК 40 ширхэг вагон 1 бүрийг нь $58,500-оор худалдан авахаар болоод буй. Ингэхдээ нийт гэрээний дүнгийн 30%-ийг компани өөрийн хөрөнгөөс гаргах бол үлдсэн хэсгийг нь зээлээр буюу ₮10 тэрбумын зээлээр авах аж. Компани тус зээлийг IBEM эсвэл ХААН Банк ХК (KHAN)-иас авахаар гэрээнд тусгаад буй.

🤝 Япон: Монголын хөгжлийн түнш

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 9-12-ны хооронд Казахстан, Узбекистан, Монголд айлчлахаар төлөвлөжээ. Хэрэг зориг юунд вэ? 

🤔 Хүлээлт 

Японы хувьд байгалийн баялаг арвинтай Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, хөрш Орос, Хятадаас хамаарах хамаарлыг нь багасгахыг зорьж буй. Тиймээс эдгээр орнуудад худалдааны логистикийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлэхээр төлөвлөж буй.

  • 📢 Тус төлөвлөгөөгөө Япон Төв Азийн 5 улстай 8-р сарын сүүлээр зохион байгуулах дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулах юм. 

✈️ Монголд анх удаа

Фүмио Кишидагийн энэ удаагийн айлчлал нь 2021 онд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Төв Азийн орнуудад, мөн Монголд анх удаа хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой. 

  • 🕊️ Энхийг сахиулагч: Энэ хүрээнд түүний Монгол дахь айлчлал нь нэг талаараа Монголоор дамжуулан Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээгээ урагшлуулах зорилготой. Гэвч энэ оны 6-р сард болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Хойд Солонгосын төлөөлөгчид оролцоогүй. Ямартай ч уг асуудал цаашид хэрхэн шийдэгдэх нь хүлээлт үүсгэсэн хэвээр үлдлээ. 

💁‍♂️ Үргэлж дэмжинэ

Сонирхуулахад, 2 орон дипломат харилцаа тогтоосноос хойш 52 жилийг ардаа үдэж буй бөгөөд Монгол Японыг гуравдагч хөршөө гэж үздэг. 

  • ⚖️ Тэнцвэргүй тоо: 2022 онд 2 орны худалдааны эргэлт $689 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Гэхдээ тус онд Монголоос Япон руу $378 саяын экспорт хийсний дийлэнх нь автомашин байсан бол Монголоос Япон руу $33.9 саяын экспорт хийсний ихэнх нь сүлжмэл бүтээгдэхүүн, хээрийн жонш зэрэг байв. Мөн 2022 оны байдлаар Японоос $75 саяын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн нь уул уурхайн бус салбарт төвлөрч буйгаараа онцлог аж. 

  • 🎎 Хамгийн их үүрэгтэй: Өнгөрсөн хугацаанд Японы ЗГ-аас ¥328 тэрбумтай тэнцэх хэмжээний хөгжлийн албан ёсны тусламжийг Монголд үзүүлжээ. Тэр дундаа Монголын 5,200 орчим боловсон хүчнийг бэлтгэхэд JICA чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь л JICA-н төслийн үр шимийг хүртээгүй салбар гэж бараг үгүй дээ. 

Эцэст нь… Ямартай ч Японы Ерөнхий сайдын айлчлалаар ямар яриа хэлэлцээ хийгдэж, ямар төсөл хөтөлбөрүүд урагшлах нь вэ гэдгийг хүлээх л үлдлээ. Нөгөөтээгүүр Монгол үйлдвэрлэгч орон болох тал дээрээ илүү анхаарвал аль ч оронтой тэнцвэртэй худалдаа хийдэг болоход хэрэгтэй юм даа. 

Outlook дээр имэйлээ хэрхэн schedule хийж хадгалах талаар сонирхуулъя.

Шинэ имэйл бичих хэсгийг гаргаж options + delay delivery сонголтыг дарна. Дараа нь имэйлээ илгээх огноогоо сонгоод л бол оо. 😉

💸 Netpay: Хэрэглээ бүрд боломж бий 

Хүссэн газраасаа ₮5 сая хүртэлх зээлийг ямар ч хураамжгүй авах боломжтой дижитал зээлийн Netpay aпп-ыг танилцуулж байна. 

  • 📲 Онлайн: Зээл олгох процесс 100% онлайн учир гар утсаараа хүсэлтээ илгээгээд хүссэн газраасаа хамгийн хурднаар гэрээ байгуулах боломжтой.

  • 💰 BNPL: Тэдний хамтрагч байгууллагуудаас ₮2 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн шимтгэлгүй аваад хүүгүй 4-6 хувааж төлөх үйлчилгээтэй.

  • 🪙 Netpoint: Шинээр бүртгэл үүсгэх, зээл авах, зээл төлөх болон хамтрагч байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчилгээ авах бүрдээ Netpoint оноо цуглуулах юм. 1 Netpoint = ₮1 юм байна лээ шүү.

Cонирхуулахад, Нэткапитал санхүүгийн групп "Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй. Үүнийг тохиолдуулан Netpay, Сайн Моторстой хамтран Jetour X1 машин бэлэглэх урамшуулалт хөтөлбөр зарласан гэнэ шүү.

🔗 Netpay aпп-аа ЭНД дарж татаарай.

Mars

🍋 Snikers, M&M зэрэг амттанг үйлдвэрлэгч Mars Kellanova-г худалдаж авахаар төлөвлөж байна. Хэрэв тус хэлэлцээр амжилттай болбол хүнсний салбар дахь хамгийн өндөр дүнтэй хэлцэл болох юм. Сонирхуулахад, Kellanova pringles, pop tart зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн одоогийн үнэлгээ нь $20 тэрбум орчим аж. 

🍋 Бээжин хотын дижитал ЭЗ энэ оны эхний хагаст оны эхнээс өссөн дүнгээр 7.8% өсжээ. Энэ нь тус хугацаанд хотын ДНБ-ий өсөлтөөс 2.4 нэгж хувиар давсан үзүүлэлт юм. Дижитал салбар нь хотын ЭЗ-ийн өсөлтөд 60%-ийг эзэлдэг бөгөөд мэдээллийн үйлчилгээний салбар дахь нэмүү өртөг 12.4%, электрон хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт 20.1% тус тус өссөн байна. 

🍋 Монгол Филиппинтэй боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллана. Тодруулбал, Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийн айлчлалын хүрээнд талууд ЕБС, ИДС-ийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар Филиппинд бэлтгэх, Филиппинээс боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллах талаар ярилцжээ.  

🍋 Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд II үе шаттай хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд нийслэлийн өрх толгойлсон 50 ээлжид дулааны нөөцлүүртэй цахилгаан халаагуур, нарны зайн хавтан худалдан авах, суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх аж. Ингэснээр төсөлд хамрагдсан өрх дотоод орчны агаарын бохирдолгүй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж буй. 

  • Нягтлан бодогч / SCC: Санхүү, ЭЗ, НББ-ийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, англи хэлтэй, санхүүгийн тоон баримт дээр анализ хийх, санхүүгийн тайлан, баримт бичиг, төлөвлөлт бэлтгэх чадвартай хүн байвал ийшээ. 👉 (Link)

  • Хөрөнгө оруулалтын шинжээч / Ард Менежмент ҮЦК ХХК: Хөрөнгө оруулалт, банк санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад удирдлагуудыг судалгаа, тайлангаар хангах, хувьцааны суурь болон техник шинжилгээ хийж олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, тайлагнах ур чадвартай хүнийг хайж байна шүү. CFA горилогч бол давуу тал болно. 👉 (Link)

  • Хөрөнгө удирдлагын менежер / SCC: Компанийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мөнгөн хөрөнгийн хуваарилалт, менежмент, үр ашигт байдлыг хариуцах, валют арилжааны болон мөнгөн гуйвуулгын ханшийг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэх, асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах чадвартай, зөв хандлагатай, хариуцлагатай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)

  • Суралц: Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагчид юунд харамсдаг вэ? (BusinessInsider)

  • Сонирх: Neuralink-н чипийг 2 дахь өвчтөнд суулгасан гэнэ. (Bloomberg)

  • Оролц: Монгол-Японы бизнес форум энэ сарын 19-нд болно. (MongolChamber)

  • Мэд: Хятад хэлний шалгалтын төв Монголд нээгдсэн байна шүү. (Xinhua)

Reply

or to participate.