• Lemon Press
  • Posts
  • ☕ 2050 онд кофе хэд болох вэ?

☕ 2050 онд кофе хэд болох вэ?

МИК ба 17 жил | $3 тэрбумын ашигтай ХО | Кофены зах зээл

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Энэ сараас эхлэн ЕБС-ын шинэчлэгдсэн сурах бичгүүдийг Medle.mn дээр байршуулж эхлэх гэнэ. Сурах бичиг хүртээмжгүй байна гэж шаналдаг байсан цаг түүх болж үлдэх нь дээ. 😎

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өчигдрийн арилжаагаар БиДиСЕК ХК (BDS)-ийн хувьцааны үнэ 14.6% өссөн бол Айтүүлс ХК (ITLS)-ийнх 14.8% уналаа.

IMF: ОУВС Монголын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 4.5% байна гэж таамаглажээ.

OIL: Брент төрлийн газрын тосны үнэ 8 сарын 31-нээс хойш анх удаа $86-оос доош орж $83.3 боллоо.

🎉 МИК ба 17 жил

Та бидний ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зоригч Монголын ипотекийн корпорац ХХК (МИК) 17 нас хүрлээ. 🎉 Орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгохоор зорьж буй тэд тус хугацаанд юу хийв?

🗝️ Үүх түүх

2006 онд Монголбанк болон тухайн үеийн арилжааны 10 банк хамтран МИК-ыг байгуулав. Улмаар компани МИК Холдинг ХК (MIK), түүний охин компани MИK OCCK ХХК болон тэдгээрийн охин компани болох ХБҮЦ гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 32 Тусгай зориулалтын компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж буй.

  • Эзэмшил: МИК Холдинг ХК-ийн нийт хувьцааны 17.2%-ийг төрийн өмчийн эзэмшлийн байгууллагууд, 82.7%-ийг банк болон хувийн хэвшлийн компаниуд, 0.1%-ийг иргэд тус тус эзэмшиж байна.

Тэд юу хийв?

МИК арилжааны банкнаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа эрхэлдэг. Тэд өнгөрсөн 17 жилийн хугацаанд ₮6.1 их наядын ИБЗЗ гаргажээ.

  • 155: Мөн МИК нь банк, ББСБ-ын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн болон ОУ-ын ЗЗ-ээс татсан хөрөнгөөр ЗЗ-ийн хүүтэй зээлийг худалдан авах 155 удаагийн хэлцэл хийсэн аж.

  • $550 сая: Түүнчлэн МИК ОУ-ын хөрөнгийн захаас 2019 оноос хойш нийт $550 саяын хөрөнгө татан төвлөрүүлжээ. Энэ нь ГВАН-ийг нэмэгдүүлсэн явдал болов.

МИК ба тоо

Өнгөрсөн оны байдлаар нийт хөрөнгө нь жилийн өмнөхөөсөө 7.8% өсөж ₮4.6 их наядад хүрсэн аж.

  • 💸 ₮6 тэрбум: Түүнчлэн тэдний гаргасан ИЗББ-ын дүн жилийн 2 жилийн өмнөхөөсөө 21.3% нэмэгдэж ₮3.6 их наядад хүрэв. Улмаар тэд өмнөх 2 жилд нь алдагдал хүлээсний эцэст ₮6 тэрбумын ашигтай ажиллажээ.

Эцэст нь… МИК-ын үйл ажиллагаа орон сууцны зах зээлд эергээр нөлөөлж байгаа нь сайшаалтай. Тайланг нь харахад ч үйл ажиллагаа нь тэлж байгаа нь илт. Гэснээс бид удахгүй ипотекийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлнэ шүү. Stay Tuned!

🔋 $3 тэрбумын ашигтай ХО

373220.KS: LG Energy Solution Toyota (7203.T)-той EV-н батарей нийлүүлэх гэрээ хийлээ. Уг гэрээг хэрэгжүүлэхийн тулд компани батарейны үйлдвэрлэлдээ $3 тэрбумын хөрөнгө оруулалт хийх аж. Хөрөнгө оруулалтын дүнд компани Toyota-д 2025 оноос эхлэн жил бүр 20 Гвт батарей нийлүүлэх юм. Сонирхуулахад, LG Toyota-той хамтарснаар автомашин үйлдвэрлэлийг тэргүүлэгч 9 компанийн нийлүүлэгч болох юм.

☕ Дэлхийн кофе тариалалт аюулд орлоо

Дэлхийн дулаарал эрчимжсэнээр 2050 он гэхэд кофе тариалахад тохиромжтой талбай 50% хүртэл буурах эрсдэлтэй байна. Тэгэхээр аяга кофе уухад улам л үнэтэй болох нь дээ Цэнцэрэн минь. 🥲

Кофены үр тариалах талбай хомсодно

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж кофены үр тариалалтын бүс болох Төв ба Өмнөд Америк, Төв Африк, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн орнууд хүндхэн нөхцөл байдалд орж буй. Өнгөрсөн зун кофены үр 1 кг тутамд $2.9 болж түүхэн дээд түвшинд хүрсэн нь ч үүнтэй холбоотой байв.

  • Асуудал: Амттай кофены үрийг тариалахад гэрэл, ус чийг, температур төгс таарсан байх хэрэгтэй гэтэл дэлхийн дулаарал эрчимжээд байдаг. Гэхдээ сайн мэдээ нь кофе үйлдвэрлэгчид үүнд шийдэл олжээ.

Кофе үйлдвэрлэгчдийн шийдэл

Starbuck-н жишээ дээр ярихад, тэд дэлхийн нийт кофены үрийн 3% орчмыг худалдан авдаг бөгөөд зөвхөн арабика сортын кофены үрийг хэрэглэдэг аж. Гэтэл тус сортын тариалалт уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа.

  • Шийдэл: Улмаар Starbucks (SBUX) дэлхийн дулаарлыг буурахыг хүлээснээс өөрсдөө шинэ сортын кофены үр тариалах нь хавь дээр гэж бодсон бололтой. Тодруулбал,тэд 10 гаруй жилийн туршилтын ачаар өөрсдийн амт, чанарт төгс зохицсон 6 сортын арабикагийн үрийг тариалах болжээ.

Монголд

Монголчуудын дунд кофены соёл хүчтэй тархаж 2013 онд 39.8 тн кофе импортоор авч байсан бол өнгөрсөн онд энэ тоо 11.7 дахин өсөж 467.4 тн болжээ. Товчхондоо, зөвхөн 2022 онд Монголчууд $3.8 сая буюу ойролцоогоор ₮12.8 тэрбумыг импортын кофенд зарцуулсан байна.

Эцэст нь, одоо 1 аяга кофе ₮9,000-өөр авах үнэтэй санагдаж байгаа бол 2050 он гэхэд 1 аяга кофе ₮30,000 хүрэх ч нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр бидэнд орлогоо нэмэгдүүлэх эсвэл кофеноос гарах гэсэн 2 сонголт л үлдэх нь дээ.

Заа үгийн сүлжээ бөглөцгөөх үү дээ. Айн?

⛑️ “Уул уурхайн 7 хоног 2023” эхлэхэд 3 хоног үлдлээ

Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилгын дор зохион байгуулагдаж буй Уул уурхайн 7 хоног 2023 (Mining Week) арга хэмжээ 10 сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд болох гэж байна.

Тус арга хэмжээнд Австрали, Австри, Канад болон Америк зэрэг 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирэх ба дотоодын 3000 гаруй ААН-үүд оролцохоор бүртгүүлээд байна.

Онцлох зочин,

  • Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд уригджээ.

Түүнчлэн арга хэмжээний платинум ивээн тэтгэгчээр Энержи Ресурс ХХК, Эрдэнэс Монгол ХХК, ”Оюу Толгой” ХХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ болон МАК ХХК ажиллаж буй.

CNN

🔹Apple (AAPL)-н Гүйцэтгэх захирал Тим Күүк $41 саяын үнийн дүн бүхий Apple-н хувьцаагаа зарлаа.  Энэ нь түүний 2021 оноос хойших хамгийн өндөр дүнтэй арилжаа болов. Түүнчлэн SEC-н мэдээлснээр түүний 270,000 ширхэг хувьцааг татварын зориулалтаар суутгасан аж.

🔹Голомт Капитал ҮЦК уул уурхайн биржийн брокероор ажиллах зөвшөөрлөө авлаа. Ингэснээр арилжаанд Голомт Капитал зуучлагчаар орлого олж, хэрэглэгчдэд арилжааны мэдээлэл илүү дэлгэрэнгүй очих юм. Сонирхуулахад, арилжааны талаарх мэдээллийг УУБ-ийн арилжааны системээс харах боломжтой.

🔹МИРА Ашид Капитал ХХК-ийн зээлжих зэрэглэлийг BBB+ дээр хэвээр үлдээв. Тодруулбал, дотоодын анхны зээлжих зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэгч МИРА нь тус компанийн зээлжих зэрэглэлээс гадна шинээр гаргаж буй Симпл II бондод ХО-ын BBB+ зэрэглэлийг олгожээ.

🔹Дэлхийн хамгийн том эмийн сан Eli Lilly (LLY) $1.4 тэрбумаар хорт хавдрын эсрэг эм үйлдвэрлэгч Point Biopharma-г худалдаж авахаар төлөвлөж байна. Eli Lilly тус компанийн нэгж хувьцааг $12.5-оор худалдаж авах аж. Уг мэдээлэл араас Lilly-н хувьцаа 2.4% унаж, Point-нх 85% өсжээ.

  • Article: Сонгоод унш! (JamesClear)

  • Tech: Spotify дээр 150,000 гаруй аудио ном нэмэгдэнэ. (TechCrunch)

  • Health: Өдөрт 10 минутыг бясалгалд зарцуулбал биед ямар өөрчлөлт гарах бол? (Headspace)

  • Book: Тэргүүн бүтэц. (Baabar.mn)

Reply

or to participate.