- Lemon Press
- Posts
- ☯ 2027: Хөгжих үү, эс хөгжих үү?
☯ 2027: Хөгжих үү, эс хөгжих үү?
Видео тоглоомын сонин хачин | Том захирлын жинтэй үг | Зөөвч-Овоо төслийн нээлт
POWERED BY
Өглөөний мэнд! Хятад, Орос, Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг нийт 25 орны 250 гаруй төлөөлөгчдийг нэг ширээний ард суулгах 11 дэх удаагийн Ulaanbaatar Dialogue олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Чуулганы үеэр хэлэлцэх гол сэдвүүд болон дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцах бол ЭНД дараарай. 💼🇲🇳


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах олон улсын сонгон шалгаруулалтад шалгуур хангах ААН олдоогүй тул Эрдэнэс Тавантолгой ХК өөрөө менежментээ хийж, үндэсний компаниудтай хамтран олборлолт явуулж, нүүрсээ экспортлохоор болжээ.
BE: Өчигдөр Зөөвч-Овоо төслийн албан ёсны нээлт боллоо. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улс уран олборлолтоороо дэлхийд эхний 10-т орох боломжтой болох юм.
SCM: Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
POL: Ипотекийн зээлийн хүртээмжийг 2.2 дахин нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

☯ 2027: Хөгжих үү, эс хөгжих үү?

УИХ-аас ₮15.3 их наядын өртөгтэй, 124 төсөл, 186 арга хэмжээ бүхий 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсан. "Чөлөөлье" гээд том уриа тавиад эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг 4 чөлөөлөлтийг зарлаж, мега төслүүдийг урагшлуулах юм гэнэ дээ. Базарваань. Танилцъя даа.
🫧🧼 Төлөвлөлтийн хөөс ба санхүүжилтийн тасалдал
Бид цаасан дээр том зорилт тавьдаг ч хэрэгжилт дээрээ бүдэрдэг уламжлалтай. Тухайлбал, 2025 оны төлөвлөгөөний биелэлт дунджаар ердөө 61%-тай гарчээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүн нь бүр 48.5%-ийн гүйцэтгэлтэй гарч. Гол шалтгаан нь төлөвлөсөн 326 төслийн 107-ынх нь санхүүжилт төсөвт огт тусгагдаагүй хасагдсанд оршино. Санхүүгийн сахилга батаа чангалахгүй бол 2027 оны ₮15.3 их наядын төлөвлөгөө ч цаасан дээр үлдэх эрсдэлтэй.
💔 Эдийн засгийн парадокс
Хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засгийн өсөлт, салбаруудын хөгжлийг дэмждэг байх ёстой. Өнгөрсөн онд эдийн засаг 6.8% өссөн. Энэ нь уул уурхайн салбартай л хамааралтай болохоос хөгжлийн төлөвлөгөөтэй холбоотой гэхэд хэцүү. Угаас биелэлт "D" үнэлгээ авсны дээр иргэдийн бодит амьдралыг илтгэх бөөний болон жижиглэн худалдааны салбар 4.6% агшсан.
⛓💰 2027 оны гол төслүүд: Юунд бооцоо тавив?
Тэгвэл ирэх онд үнийн өсөлт, уул уурхайн бус салбаруудын гацааг даван туулахын тулд дараах гол төслүүдийг хэрэгжүүлнэ гэнэ.
⚡️🏭 Эрчим хүч, Дэд бүтэц: Тавантолгойн 450 МВт ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90 МВт УЦС, ДЦС-5 болон Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэнгийн хил холболтын төмөр замууд.
🧩 Ногоон хөгжил: Хэрлэн-Тооно, Онги-Цагаан бургастай усны төслүүд, 10 мянган га талбайг ойжуулах ажил.
🤖 Технологи, Нийгэм: Нэг багшид нэг AI туслах, Chromebook угсрах үйлдвэр, Cloud GPU дэд бүтэц, Зүрх судасны үндэсний төв, ХСҮТ-2. Эдгээрээс гадна Атар IV аян болон малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах Цагаан алт хөдөлгөөнийг эрчимжүүлнэ гэнэ.
Эцэст нь... Харж байгаачлан ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд гоц гойд шинэ, урьд хожид сонсогдож байгаагүй зүйл байхгүй. ₮15.3 их наяд гэдэг тийм бага ч дүн биш, улсын төсвийн 50%-тай дүйх дүн билээ. Энэ удаад өмнөх шиг “D” авчихгүйхэн шиг, үр дүн гаргах л хэрэгтэй дээ.

🫡 Монгол болон Төв Азийн эдийн засаг ЕСБХБ-ны бүс нутгуудаас хамгийн өндөр өсөх төлөвтэй байна. (EBRD)
🪞 Дэлхийн 77 орны 325 хотыг хамруулсан технологийн экосистемийг тольдоцгооё. (Dealroom)
🧪 Өрхийн эмнэлэгт өгөх боломжтой түргэвчилсэн 18 төрлийн шинжилгээ. (news.mn)
🏀 NBA аваргын төлөөх Knicks болон Spurs багийн цувралд нөлөөлөх хүчин зүйлс. (ESPN)

🎙️ Том захирлын жинтэй үг
MRVL: Тайбэй хотод болж буй Computex 2026 арга хэмжээний үеэр Nvidia (NVDA)-н Гүйцэтгэх захирал Женсен Хуан дата төвд зориулсан чип үйлдвэрлэгч Marvell Technology-г дараагийн их наяд $-ын үнэлгээтэй компани болно хэмээн онцолжээ. Тэгсэн үүний дараа $MRVL-н нэгж хувьцааны үнэ огцом 32.5% өсөж $290.8-т хүрсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр нэг өдрийн өсөлт болсон аж. Мөн NVDA-н хувьд Marvell Technology-д $2 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байна.

🇲🇳 Видео тоглоомын сонин хачин

Өчигдөр интернэтээр нэг Бэгз, өөр нэр нь Жамсран бурхантай холбоотой мэдээнүүд газар авлаа. Ингэхдээ алдарт God of War франчайзын шинэ хувилбар болох God of War Laufey-д энэхүү бурхан нь нэг дүр болж орсон байна шүү. Тэгвэл ер нь ямар учиртай тоглоом болохыг сонирхоод үзье.
🏺 21 жилийн түүх
Одоогоос 21 жилийн өмнө эртний Грекийн бурхдын эсрэг тэмцэх Спартагийн дайчин Кратосын тухай өгүүлэх God of War тоглоом нээлтээ хийж байв. Энэ үеэс хойш өнөөдрийг хүртэл тус франчайзын 11 тоглоом албан ёсоор Sony (SONY)-н нэр дээр видео тоглоомчдын гарт очиж, нийт 76.5 сая ширхэг борлуулагдсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.
💰Орлоготой бол орлоготой: Хамгийн сүүлд 2022 онд гарсан God of War Ragnarök болон God of War (2018) тоглоомын дэлхий даяарх нийт борлуулалтын дүн $1.4 тэрбумд хүрчээ.
☸️ Шинэ бурхдын үе
Саяхан трейлер нь ил болсон God of War Laufey тоглоомд франчайзын гол дүр Кратосын эхнэрийн түүхийг харуулах гэнэ. Эхний ээлжид зөвхөн уг тоглоомыг PS5 консол дээр тоглох боломжтой байх ч одоогоор нээлтийн хугацаа болон үнийн мэдээлэл хараахан танилцуулагдаагүй аж.
👿 Догшин сахиус: Харин түүний туулах адал явдалд Буддын шашинд номыг тэтгэгч догшин сахиус Жамсран бурхан гарах ба тоглоомын 23 минутын урттай бичлэгт монгол үгс мэр сэр сонсогдоод байна. Сонирхуулахад, уг бурхныг 1911 онд Богд хааны зарлигаар цэргийн яамны шүтээн болгон залж байв.
🎮 Өөр ямар тоглоом байгаа билээ?
Сүүлийн жилүүдэд гадаадын видео тоглоом бүтээгчид Монголтой холбоотой хэд хэдэн тоглоомыг танилцуулаад байна. Тухайлбал, Үүнд самурайн нүдээр Хубилай хааны флотыг харуулах Ghost of Tsushima, X-XV зууны Монголчуудыг удирдах Age of Empires IV болон мөн энэ үеэр тал хээр нутагт мориор өртөө дамжин, даалгавар биелүүлэх The Legend of Khiimori багтана.
Эцэст нь… Манай лимонууд ер нь хэр видео тоглоом тоглож байна даа? God of War Laufey нээлтээ хийх үед нь худалдан авч, тоглох сонирхол төрж байна уу? 👾

12,306 ээж
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар орон даяар нийт 12,306 ээж Алдарт эхийн одон хүртжээ.
50%
Алдарт эхийн одон авсан ээжүүдийн 50% буюу 6,163 нь 33-39 насных ба хамгийн ахмад нь 94, хамгийн залуу нь 22 настай байлаа.
15.1%
2025 онд улсын хэмжээнд нийт 14,480 эх Алдарт эхийн одон авч байсан бол энэ жилийн тухайд Алдарт эхийн одон авсан ээжүүдийн тоо 15.1%-иар буураад байна.

📖 Хос хэлтэй 6 настныг бэлтгэе!

13 дахь жилдээ чанартай боловсролыг түгээж буй Америк-Монголын хамтарсан Шилдэг ЕБС 2026-2027 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлтээ авч эхэлжээ.
⭐️ Сургалтын онцлог: 1-р ангиас Англи, Монгол хэлний хос хэлний сургалттай бөгөөд 5-р ангиас Хятад хэл үзэж эхэлдэг. Мөн олон улсын IB, AP хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Math+STEM, SAT, AP, IELTS, HSK-ийн эрчимжүүлсэн бэлтгэлээр сурагчдаа дэмждэг аж.
📚 EQ ба хувь хүний хөгжил: Түүнчлэн SEL хөтөлбөр, сэтгэл зүйчийн зөвлөгөө, зөөлөн ур чадварын сургалтуудаар дамжуулан сурагчдын хувь хүний хөгжлийг дэмжихээс гадна 9-р ангиас College Counseling хөтөлбөрөөр их сургууль, тэтгэлгийн бэлтгэлийг нь хангадаг.
Шилдэг ЕБС нь хос хэлээр чөлөөтэй харилцах, бодож сэтгэх чадвартай, олон улсын түвшинд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай иргэнийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Хүүхдээ хос хэлтэн болгож, дэлхийн түвшний боловсрол эзэмшүүлэхийг хүсэж буй эцэг эхчүүд ЭНД дарж бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7000-9400 дугаарт холбогдоорой. 📞


🍋 Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэнэ. Улмаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 23.6% нэмэх юм гэнэ. Сүүлийн 10 жилд Улаанбаатарын автомашины тоо 3 дахин өссөн ч авто замын сүлжээ ердөө 19% нэмэгдсэн тул замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэж нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байгаа аж.
🍋 OECD буюу Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагааас Америк Ираны дайн эрчим хүчний зах зээл, Хормузын хоолойг тасалдуулж буй тул дэлхийн өсөлтийн таамаглалаа буурууллаа. Тэд 2026 оны өсөлтийг 2.8% гэж таамаглаж байгаа ч хямрал сунавал энэ тоо 2.1% хүртэл унах эрсдэлтэй. Мөргөлдөөн удаан үргэлжилбэл инфляцыг хөөрөгдөж, хөрөнгө оруулалтыг сулруулан, ажилгүйдлийг нэмэгдүүлнэ гэж анхааруулав.
🍋 УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монгол, Австрийн Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив. Уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс €65 саяын хөнгөлөлттэй зээл авахаар тусгажээ. Энэхүү санхүүжилтийн €10 саяыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах юм.
🍋 Alphabet (GOOG) хиймэл оюуны дэд бүтцээ санхүүжүүлэхээр $80 тэрбум босгож байна. Үүнд Berkshire Hathaway (BRK-B)-ээс оруулах $10 тэрбумын хөрөнгө оруулалт багтсан нь тэдний урт хугацааны стратегид итгэх итгэлийг илэрхийлж буй. Гэвч шинээр хувьцаа гаргах нөлөөг хөрөнгө оруулагчид тунгааж буй тул Alphabet-н хувьцааны үнэ бага зэрэг унажээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply