• Lemon Press
  • Posts
  • 👁️ Он дуусахаас өмнө...

👁️ Он дуусахаас өмнө...

ББЗЗ-ийн факт | $AARD алдагдлаас ашиг руу | Дэлхийн банкны ээлжит хамтрал

POWERED BY

Morning! Үнэгүй үзвэр үз гээд ₮18 тэрбумыг хийсгэнэ гээд байгааг нь харахаар миний Монгол баян ч юм шиг. Багахан төсвөөрөө засвараа хийж ядаад алдагдал хүлээгээд байгаа эрчим хүчний салбараа харахаар хөөрхийлөлтэй ч юм шиг. 🤷‍♂️

*Нэг өдрийн өөрчлөлт

FRC: Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 32 асуудал хэлэлцэж, банк бус санхүүгийн зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 компанид олгов

CUS: Он гарснаас хойш экспортолсон нийт чулуун нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөсөө 26.5% нэмэгдэж 65.1 сая тн-д хүрээд байна.  

POL: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

🪙 ₮3.2 их наядыг бүртгэсэн зах зээл

Монголын хөрөнгийн зах зээлд шинэ өнгө төрх нэмсэн Биржийн бус зах зээл (ББЗЗ) буюу OTC-н анхны арилжаа эхлээд хэдийн 3 жил гарам болжээ. Энэ хугацаанд тус зах зээл хэр их бужигнав?

  • 📃 ББЗЗ: Энэ нь биржээр дамжилгүйгээр үнэт цаас, бонд, хувьцаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнүүд арилжаалагддаг зах зээл юм. ББЗЗ-ийн дээрх үнэт цаас нь бирж дээрхээс илүү өндөр өгөөж, эрсдэлтэй. 

📈 Бужигнаан нэмэгдэв

Биржийн бус зах зээл өрийн хэрэгслээ бүртгэж эхэлснээс хойш энэ оны эхний хагас жил хүртэл 84 гишүүнтэй, 32 шууд оролцогчтой болсон аж. Улмаар уг зах зээл дээр тус хугацаанд ₮3.2 их наядын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдсэн байгаа юм. Түүнчлэн ББЗЗ дээр татан төвлөрүүлэхээр зарласан нийт үнийн дүнгийн 98.4% нь амжилттай татан төвлөрсөн байна. 

  • 💯: Харин $-ын өрийн хэрэгслийн татан төвлөрүүлэлт 100%-тай байгаа аж. Улмаар ББЗЗ дээр нийт $94.8 саяын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгджээ. 

  • 💭 Хэний бонд? Цаашлаад, тус зах зээл дээр энэ оны эхний хагаст өрийн хэрэгсэл гаргасан компаниудыг харвал дийлэнх буюу 65% нь ББСБ байна. Тэд ихэвчлэн зээлийн багцаа нэмэгдүүлэх зорилгоор бонд гаргаж буй. Харин үлдсэн хэсгийг борлуулалт, үл хөдлөх, худалдаа, уул уурхайн салбарын компаниудын өрийн хэрэгсэл бүрдүүлжээ. 

📊 Хамгийн, хамгийн 

Одоо харин ББЗЗ-ийн статистикуудыг харвал, хамгийн идэвхтэй андеррайтер нь Таванбогд капитал ҮЦК байгаа юм. Харин бүртгэгдсэн өрийн хэрэгслүүдийн хүүгийн хувьд хугацаанаасаа хамаарч 12%-19.3%-ийн хооронд хэлбэлзэж буй. Хамгийн өндөр өгөөжтэй нь 13-18 сарын хугацаатай өрийн хэрэгсэл байна. 

  • 🏭 Маш сонирхолтой: Түүнчлэн Улаанбаатар бондын санхүүжилтийн 60%-ийг дамжуулан зээлдсэн Бөөрөлжүүтийн станцын бонд ББЗЗ дээр хамгийн идэвхтэй арилжигдаж байгаа бөгөөд $-ын болон ₮-ийн 3 бонд байгаа аж. 

Эцэст нь… ББЗЗ хөрөнгө оруулалтын ертөнцөд шинэ хаалга нээж, нэлээд үр дүнд хүрчээ. Арилжаагаа эхлүүлсэн эхний 11 сардаа л ₮1 их наядын хөрөнгө босгож байсан гэхээр манай зах зээлд үнэхээр хэрэгтэй байсан нь харагддаг даа. Хэрэв таны сарын орлого ₮10 саяас дээш, 1 жилээс багагүй хугацаанд дотоод, гадаадын арилжаанд оролцсон туршлагатай бол сайн судлаад арилжаанд оролцох боломжтой шүү. 

💰 Алдагдлаас ашиг руу

AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК өнгөрсөн оны III улиралд ₮4.7 тэрбумын ашигтай ажиллаж байсан бол энэ оны мөн үед ₮1.3 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Учир нь компанийн нийт орлого 67.3% нэмэгдсэн бол зардал нь 24.8% буурсан байна. Сонирхуулахад, тайлант хугацаанд Ард апп-ийн хэрэглэгчдийн тоо 3.8% нэмэгдэж 1.1 саяд хүрснээр татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээ нь 56.6% өсөж ₮27.1 тэрбум болсон аж.

👁️👃👁️ 2024 оны төгсгөлөөс онцлох нь

2025 онтой учран золготол 2 хүрэхгүй л сар үлдэх шив. Энэ 2 сарын хугацаанд дэлхий дахинаа анхаарч байх улс төр, эдийн засаг, зах зээлийн эвэнт, арга хэмжээг багцлан хүргэж байна. Хэрэгтэйг нь тэмдэглээд авахад гэмгүй биз ээ. 

👔 Улс төр - Сонгууль

Маргааш Америкийн 47 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нийт 150 сая гаруй америк иргэн ирэх 4 жилд улс орноо хэнээр чиглүүлэн, залуурдах сонголтоо хийх бол үүний дараа 50 мужийг төлөөлөх нийт 538 сонгогчоос бүрдсэн “Сонгуулийн коллеж”-ийн санал хураалтаар эцсийн ялагч тодрох юм. Санаж байгаа бол 2016 оны сонгуульд Хилари Клинтон Дональд Трампаас илүү санал авсан ч “Сонгуулийн коллеж”-ийн саналд 218:279-н харьцаатайгаар ялагдал хүлээж байсан харамсалтай түүхтэй. 

  • 🥊 Эн тэнцүү үзэлцэх нь дээ: Сонгуулийн өмнө болж буй урьдчилсан санал асуулгуудаас харвал, Forbes-н санал хураалтад л гэхэд Камала Харрис 49%, Дональд Трамп 48%-ийн саналыг аваад буй. Бусад урьдчилсан санал хураалтуудад ч тэд маш өчүүхэн буюу 1%, 2%-ийн л заагтай өрсөлдөж буй нь сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү болгож буй. 

  • ☁️🌡️ 11-р сарын бэлгэдэл болсон ОУ-ын хурал бол яахын аргагүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг талуудын дээд хэмжээ уулзалт болох COP29. Энэ удаад тус уулзалтын зохион байгуулагч улсаар Азербайжан ажиллаж байгаа шүү. 

🧮 Эдийн засаг - Бодлогын хүүгийн шийдвэр

Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нар мандах уу, аянга цахилах уу гэдгийг Америкийн бодлогын хорооны уулзалт тодорхойлж байдаг. Тэгвэл энэ онд бодлогын хороо 2 ч удаа хуралдахаар байгаа бөгөөд хамгийн ойр нь энэ Лхагва гарагт болно. Өнгөрсөн 9-р сард тэд цар тахлаас хойш анх удаа бодлогын хүүг 50 нэгж хувиар бууруулж 4.75%-5% болгоод буй. Гэхдээ энэ удаад бодлогын хүүг хэвээр үлдээх болов уу, ахин бууруулах болов уу?

  • 😨 Хэрүүл болох вий: Цаашлаад 11 сарын 26-нд ОПЕК+ орнуудын уулзалт болох гэж байгаа. Саудын Араб нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул тус хурлаас гарах шийдвэр нэлээн анхаарал татаж байна даа.

Таван толгой түлш ХХК энэ оны 10 сарын байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тн, харин үйлдвэрийн бүсэд 7,596 тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлжээ. Үүнтэй холбоотой тоо баримтуудыг сонирхоцгооё.

  • Таван толгой түлш ХХК-ийн төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, хоногт нийт 600тн - 800 тн түлш үйлдвэрлэж буй.

  • Харин компанийн зүүн бүсийн үйлдвэр жилд мөн хэмжээний сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор 3 шугам хоногт нийт 2,100тн - 2,300 тн түлш үйлдвэрлэж байгаа аж.

  • Гэснээс Улаанбаатар хотод нийт 650 сайжруулсан түлшний борлуулалтын цэг ажилладаг гэнэ.

⚡☂️ 3 минутад гар утастай болоорой! 

Зиак, гар утсаа шинэчлэх гэж буй лимонууддаа дуулгах таатай мэдээтэй. Numur апп болон Ayanga Store хамтран гайхалтай урамшуулал зарлажээ. 📢

Ямар урамшуулал вэ?

  • 🤏 Хамгийн бага хүүгээр: Numur апп-аар Ayanga store-д зарагдаж буй гар утас, таблет, зөөврийн компьютер болон дагалдах хэрэгслүүдийг 24 сар хүртэлх хугацаанд ердөө 1%-ийн хүүтэй зээлээр авах боломжтой аж.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ? Ayanga Store-н салбарууд дээр очоод Numur апп-ний QR code-г уншуулаад л хүссэн бүтээгдэхүүнээ 3 минутын дотор цоо шинээр нь өвөртлөөд гараарай.

CIO Bulletin

🍋 BYD (BYDDF)-н энэ оны III улирлын орлого Tesla (TSLA)-н мөн хугацааны орлогыг давлаа. Тодруулбал, компани энэ оны III улиралд $28.2 тэрбумын орлого олсон бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн мөн хугацаатай харьцуулахад 24% өсжээ. Харин Tesla мөн хугацаанд $25.2 тэрбумыг олоод буй.

🍋 ОУВС Монголын ирэх жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 7% болгон өмнөх төсөөллөөсөө 1 нэгж хувиар нэмэгдүүлжээ. Үүнд “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайн олборлолт эрчимжин зэсийн баяжмал дахь алт, зэсийн агууламж нэмэгдэж, түүнчлэн нүүрсний экспорт өсөхийн сацуу ирэх жилийн төсвийн бодлого эерэг үр дүн авчирна гэж дүгнэсэн аж.

🍋 Mango (300413.SZ) сурталчилгаандаа хиймэл оюун ухаанаар дүрслэгдсэн загвар өмсөгч ашиглаж эхэлжээ. Тус компаниас гадна Nike (NKE) тэргүүтэй хэд хэдэн компаниуд  уг сурталчилгааны арга барилд нэгдээд буй. Энэ нь контент бүтээх үйл явцыг хурдасгахын сацуу сурталчилгааны зардлыг хэд дахин танах ач холбогдолтой аж. Сонирхуулахад, дэлхийн хэмжээнд сурталчилгааны зардал $2.5 их наядаар хэмжигддэг гэнэ. 

🍋 ОБЕГ гамшгаас сэргийлэхэд санхүүгийн оновчтой механизмыг нэвтрүүлэхэд Дэлхийн банктай хамтарна. Тодруулбал, ОБЕГ Гамшгийн эрсдэлийн нэгдсэн сан болон Эрсдэлийн даатгалыг илүү боловсронгуй болгож гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Харин Дэлхийн банкны санхүүжилтийн нийт багцын 10%-ийн зарцуулагдаагүй үлдэгдлийг гамшгийн аливаа эрсдэлд ашиглаж болох нь. 

  • 🎯 Бизнесийн алсын хараандаа төвлөрөх нь багаа оновчтой бүрдүүлэхээс эхэлнэ. (Entrepreneur)

  • 🔍 ChatGPT хайлтын системээ шинэчилжээ. (OpenAI)

  • 🛑 Туйлдах мэдрэмжээ зогсоомоор байна уу? (HBR)

  • 🎧 Apple-н сонсголын тестийг хэрхэн өгөх вэ? (Engadget)

  • Даваа: Өмнөд Солонгосын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана

  • Мягмар: Америкийн 9-р сарын худалдааны тэнцэл гарна

  • Лхагва: Монголд барилгын өртгийн индекс III улиралд хэр байв

  • Пүрэв: Монголын инфляцын түвшин гарах өдөр

  • Баасан: Эцэст нь Хятадын хэрэглээний үнийн индекс танилцуулагдаж 11-р сарын эхний 7 хоног өндөрлөх нь ээ.

Reply

or to participate.