• Lemon Press
  • Posts
  • 🤖 2023 оны технологийн салбарын өнгө

🤖 2023 оны технологийн салбарын өнгө

Энэ онд технологийн салбарт юу болов?

POWERED BY

Зиа тэгэхээр, Энэ онд технологийн салбарынхан ширээн дээрээ юу гаргаж тавив? 2024 он гарахаас өмнө багцлаад нэг харцгаая. 

🤝 Амьдралд илүү ойр

Энэ оны технологийн өнгийг яахын аргагүй финтек салбарынхан өнгөллөө. Жишээ нь л гэхэд өмнө нь Тoki-с ирлээ! Захиалсан кофегоо аваарай, гэдэг байсан бол одоо функцүүдээ нэмсээр Дийд! Дийд! Тoki байна, гаръя хө, буюу зогсоолын төлбөрийг тус апп-аар төлөх боломжтой болсон юм.

Үргэлжлүүлээд 2023 оныг илүү царайлаг төрхтэй үдэж буй платформуудыг харвал…

  • 3.0: Өдгөө SocialPay-н хэрэглэгчид эргэн тойрныхоо хүмүүсийг SocialPay татаасай хэмээн наргих болсон нь зүгээр ч нэг наргиа байхаа болив. Энэ нь тус апп-ийг хэрэглэхэд хялбар төдийгүй шинэчлэгдсэн SocialPay 3.0 QPay уншдаг болсон болон Чимэгэ системийн тусламжтайгаар ухаалаг цагаар гүйлгээ хийх боломжтой болсонтой холбоотой. Магадгүй ирээдүйд Apple Pay шиг iWatch-аа дараад л гүйлгээ хийдэг болчихвол бүр гал².

  • “Story”-той И-банк: ХААН Банк ХК (KHAN)-ийн интернэт банк шинэчлэгдсэнийг анзаарсан л биз дээ. Тус шинэчлэлтээр банк өөрсдийн сурталчилгаа болон мэдээллээ FB, IG шиг “story” хэлбэрээр оруулсан шийдэл нь олны анхаарлыг хөөрхөн татсан даа. Нэг хэсэг ХААН Банкны интернэт банк гацахад л улс даяараа байгаа газраа хөшөө болно уу, гэх тоглоом тоглодог байж билээ? Энэ тоглоом 2023 онтой хамт түүх болон үлдээсэй. 🥹

  • Lemon Press: Бид ч яаж дутах вэ, оны дундуур вэбсайтаа шинэчлээд амжсан. Хуучин хувилбартай харьцуулахад имэйлээс гадна вэбсайтаас товхимлоо унших боломжтой гээд дугуй толины өмнө эргэлдэн² хийсэн шинэчлэлтүүд байгаа. Хөөрхөн болж уу, БИД? 

🛒 Танилц: Shoppy-н цахим супермаркет ShoppyMart

Shoppy.mn өөрсдийн супермаркет болох ShoppyMart.mn-г зах зээлд танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан эгэл бид ер нь “шоппинг”-дохдоо хэр их мөнгө зарцуулдаг болохыг судлахаар шийдлээ.  

Орлогын 20.3%

Дундаж монгол өрх хүнсний бүтээгдэхүүндээ сард дунджаар ₮472 мянгыг зарцуулдаг. Энэ дүн нь өрхийн орлогын 20.3%-ийг эзэлдэг бөгөөд, тус дүн 3 жилийн өмнөхтэй харьцуулахад 48.5% өссөн байна. Бүр тодруулан харвал бидний өдөр тутмын хэрэглээ болох үхрийн цул махны үнэ 40.5%, ургамлын тос 77.7%, дээд гурил 76.5% тус тус пуужиндаж амжжээ

  • Өөрөөр хэлбэл, инфляцын өсөлтийн томоохон хувийг хүнсний бүтээгдэхүүний үнэ өрдөж байдаг аж. Тэгвэл ShoppyMart цахим супермаркетаа нээснээр ядаж зах зээлийн дундаж ханшнаас 20%-30%-иар хүнсээ цуглуулах боломж бидэнд нээгдэж буй. 

Хэрхэн ашиглах вэ?

Тус платформд одоогоор Shoppy-н харилцагч дэлгүүрүүдийн 280 гаруй төрлийн 1,300 гаруй бараа байрлаж буй. Бид хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, жороор олгодоггүй эмүүдийг ShoppyMartгишүүнчлэлд элссэнээр, гэртээ хямдралтай үнээр шууд хүргүүлэн авах боломжтой болох нь ээ.

Тэгээд үнэ нь хэд юм?
  • ₮10 мянга: ShoppyMart-нхан хэрэглэгчдэдээ сарын ₮10 мянга, жилийн ₮100 мянгын гишүүнчлэлийн төлбөрөөр зах зээлээс 20%-30% хямдаар бараагаа авч болохыг амлаж буй. Гэхдээ гишүүн болохгүйгээр ч ShoppyMart-с гэртээ бараа хүргүүлж авах боломжтой.

  • Цаг ч хэмнэнэ: Машины дугаарын хязгаарлалттай энэ үед ShoppyMart захиалсан барааг тань хүргэхдээ таны байршлыг өөрсдийн аль бүсчлэлд байгааг тодорхойлон танд хамгийн ойр байрлах агуулахаас хүргэж, таны хүлээх цагийг багасгахад онцгой анхаарч ажиллаж буй гэнэ.

Эцэст нь, орлогоос ч хурдан өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүнийг очиж авахдаа 2-3 цагийг хий дэмий зам дээр түгжрэн өнгөрүүлж байгаа энэ үед хаана хаанаа л хэмнэхийг хичээж байна даа. Удахгүй шинэ жил болж зарлага улам бүр нэмэгдэх нь тодорхой тул хэдүүлээ энэ удаад цахимаар цагаа, мөнгөө хэмнэсэн дээр байлгүй гэж бодном. Мөнгөө ч хэмнэх нь, цагаа ч хэмнэх нь, нервээ ч хэмнэх нь.

Инновэйшн инвестмент (QPay) болон Мост Финтек (МОСТ) нар бараг нэг дор IPO хийж энэ оны IPO-н буухиаг хаалаа. Тэд ХЗЗ-ээс нийт ₮14.2 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн. Ирэх онд тус компаниудаас сонин содон, шинэлэг технологийн шийдлүүд дуулдана гэж найдъя. 

  • AND Global: Энэ онд нэгэн сайн технологийн компани болж Niko AI-аа ОУ-ын зах зээлд нэвтрүүлсэн билээ. Одоогоор тус платформыг  туршилтын байдлаар ашиглаж байгаа. Түүнчлэн тэдний охин компани АНД Сольюшинс Toyota Financial Services Vietnam-тай AI болон ML хөгжүүлэхээр болсон гээд тус компани энэ оныг томоохон амжилттай үдэж байна даа. 

  • Sendly & HiPay: HiPay Ant Group-н охин компанийн албан ёсны стратегийн түнш болж HiPay-с AliPay-н данс руу шилжүүлэг хийх боломжтой болсон юм. Тэдэнтэй адил Sendly-с ч AliPay руу шилжүүлэг хийх боломжтой шүү.

  • Metacog Metrics: Тус компани жилийн дотор технологийн экспорт хийж, Казахстан улсын Астана Хаб-тай хамтран ажиллахаар болов. Сонирхуулахад, тэдэнтэй хамт CarePay, Metaforce нар Google for Startups хөтөлбөрт тэнцсэн юм. Ийнхүү тус хөтөлбөрт Монголоос шалгарсан стартапийн тоо 4 болов. 

  • Matter: Монгол залуусын бүтээсэн болзооны апп бөгөөд анхнаасаа л ОУ-ын зах зээлд өрсөлдөхөөр Лос Анжелес хотод үүсгэн байгуулагдсан түүхтэй компани юм. Энд онцолж буй шалтгаан нь тэднийг өнгөрсөн 9-р сард Швейцар улсын Noii гэх компани худалдан авч илүү том зах зээлд гарах боломжоо атгаад буй. 

Хувийн хэвшлийнхнээс гадна төрийн байгууллагууд ч хэзээ хэзээнийхээс оролцоотой энэ жилийг үдэж байна. Тухайлбал, Google (GOOG) болон Монгол хэд хэдэн салбарт хамтран ажиллах болсон юм. Улмаар боловсролын салбарт Google for Education-г нэвтрүүлэхийн сацуу хүүхэд хамгааллын чиглэлээр Family Link системийн Монгол хувилбарыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэв.

  • Гэснээс: Энэ жилийн эхэнд Google Maps дээр автобусны чиглэлүүд нэмэгдсэн дээ. Хэр ашиглаж байна даа? 

Илүү өргөн хүрээгээр нь харвал ЦХХХ-ны сайдын мэдээлснээр ирэх оноос эхлэн E-Mongolia апп-аар төлбөр тооцоо хийдэг болох аж. Тус апп-ийн хувьд энэ онд томоохон шинэчлэлүүдийг хийж 3.0 хувилбараа танилцуулаад байгаа билээ. Үүнээс гадна цахим орчинд хүүхдүүдээ хянах, хамгаалах боломжит EKids үйлчилгээг ч нэвтрүүлээд амжсан шүү

2023 оны технологийн салбарын хамгийн халуухан сэдэв ONDO-г тойрон эргэлдсэн гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, тэд дэлхийн хаанаас ч дуудлага хийх боломжтой VoWifi үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн болон үүрэн холбооны компаниудтай 2 жил үргэлжилсэн маргаандаа ялж эхнээсээ сүлжээ холболтоо хийхээ мэдэгдсэн билээ

  • За тэгээд хамгийн сүүлд нь гэвэл тус компанийн үүсгэн байгуулагчид эхний 100 мянган хэрэгдэгчдэдээ хувьцаагаа бэлэглэх урамшуулал зарласан болон ONDO SPACE-н хиймэл дагуул хөөргөх талаар яригдаад эхэлсэн гээд ONDO-н сонин хачин нэг иймэрхүү. 

Эцэст нь… Сүүлийн үеийн апп-ууд татвар, торгууль, зогсоолын төлбөрөөс эхлээд ТВ, интернэт, гар утасны төлбөр төлөх, нэгж авах, Umoney автобусны карт цэнэглэх гээд хүний хэрэглээ цөм бүрдсэн даацтай апп хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх болов. Нэг үеэ бодоход амьдрал арай амар болсон ч юм шиг. Юм хөгжинө өө гэж… 😂

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ;

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно;

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 Referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.