• Lemon Press
  • Posts
  • 🔻 2023 он: Тэргүүллээ алдлаа

🔻 2023 он: Тэргүүллээ алдлаа

Капитрон Банкны 2023 оны ашиг x8 | Технологийн акулуудын ашиг 2023 онд хэр байв? | Ипотекийн зээлийн үлдэгдэл

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Зээ, ууцны үнэ энэ жил ₮650 мянгад хүрчээ. Ковид-19-ийн өмнө буюу 2019 оныхоос бол 2 дахин нугарсан байна. Цагаан сарын зардал ч бүр талийж өгөх нь дээ. 🐉

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1,072 хувьцаа эзэмшигчид 2022 оны цэвэр ашгаас ₮116 мянгын ногдол ашиг хүртэх бол 2023 оны ногдол ашиг ₮286 мянга байхаар байна.

GOV: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

GER: Германы Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2 сарын 7-8-ны өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ.

🏦 Ашиг = x8

Капитрон банкны 2023 оны цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 68.9% өсөж ₮38.3 тэрбумд хүрэв. Тэр дундаа тэд 2021 оны ашгаа 8 дахин өсгөж чаджээ. Яаж? 

Нэг талаас хадгаламж ⬆️

Тус банкны хадгаламжийн хэмжээ тус онд 56.6% өсөн ₮755.1 тэрбумд хүрснээр нийт эх үүсвэрийн хэмжээ 17.1% өсөж ₮2.1 их наяд болжээ. Тэд бэлэгтэй Мөрөөдөл хүүхдийн хадгаламж болон уян орлогын нөхцөлтэй 52 долоо хоног хадгаламжийн бүтээгдэхүүн гаргасан нь нэлээд үр дүнтэй байсан бололтой.  

Нөгөө талаас зээл ⬆️

Тэд ингэж төвлөрүүлсэн эх үүсвэрээ голчлон зээл олгоход зарцуулж, олгосон цэвэр зээлийн хэмжээ 17.5% өсөж ₮803 тэрбумд хүрсэн байна. Зээлийн хэмжээ өссөн ч чанаргүй зээл нь 1.1 нэгж хувиар бууран 7.4%-д хүрсэн аж. Тэгэхээр харилцагчид нэг талаасаа хариуцлагатай байж Капитрон ч зээлийн удирдлагаа сайн хэрэгжүүлсэн жил байлаа. Ингэснээр, 

  • Улам бүр дээшээ: Зээлээс орж ирэх хүүгээс ₮169.7 тэрбумын орлого олсон нь 2022 онтой харьцуулахад 36.9% өссөн байлаа. Мөн тэдний чанаргүй зээлийн бууралтаас үүдэн эрсдэлийн санд зарцуулсан дүн 41.8% буурч ₮24.2 тэрбумд хүрсэн нь ашиг өсөхөд нөлөөлжээ. 

  • Ашиглалт сайжирч байна: Зөвхөн ашиг нь өсөөд зогсохгүй, эздийн өмчийн өгөөж (ROE) нь ч нэмэгдсэн байна. Тодруулбал, тус онд 6.2 нэгж хувиар нэмэгдэж 22.6%-д хүрээд буй.

Тогтвортой хөгжлийн төлөө

Тус онд Капитрон банк Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) болон Зээлийн батлан даалтын сантай хамтран CU-н франчайзингийн эрх хүсэгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зээл олгожээ. Мөн ус ихээр хэрэглэдэг бизнесүүдэд зориулан саарал усны тоног төхөөрөмжийн зээл гаргасан байна.

Ийнхүү тэд тогтвортой хөгжлийн хүрээнд үйл ажиллагаагаа тэлж, дижитал банкийг нэвтрүүлэн 2023 оныг үдлээ. Ковид-19 цар тахлаас хойших 3 жилийн ашгаа давуулан 1 жилийн дотор олсон тэд энэ онд амжилтаа хэр их ахиулах бол?

🔻 Ашиг ч буурлаа, тэргүүллээ ч алдлаа

005930.KS: Samsung-н орлого өнгөрсөн онд 14% унаж $194 тэрбумд хүрсэнээр шинчээчдийн таамгийг давж чадсангүй. Үүнд компанийн үйл ажиллагааны ашиг 85% унаж $4.5 тэрбумд хүрсэн болон чипийн бизнесээсээ $11 тэрбумын алдагдал хүлээсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Apple (AAPL)-н гар утасны нийлүүлэлт Samsung-г давж дэлхийн №1 гар утасны нийлүүлэгч болсон гээд тэд 2023 оныг хэцүүхэн өндөрлүүллээ дээ. Таагүй тайлангийн араас Samsung-н хувьцааны үнэ 2% унаж ₩72,700 боллоо.

🕵🏼 “Restore & Unlock”-р юу болов? 

Худалдаа Хөгжлийн Банкнаас 2 дахь жилдээ зохион байгуулсан “Худалдааны санхүүжилтийн форум” “Restore & Unlock” сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус форумд Монголбанк, ЭЗХЯ-ны төлөөллүүд оролцон илтгэл тавьсан төдийгүй Америкаас Монголд суугаа Элчин сайд Ричард Л.Буанган хүрэлцэн ирсэн юм.

  • Тэрбээр: Монгол ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч олон улсын $-ын төлбөр тооцооны системд эргэн нэгдсэнд баяр хүргэж тус үйл явдалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон элчин сайдын яамнуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал байсныг онцолсон юм.

Санаж байгаа бол өнгөрсөн оны сүүлээс Худалдаа Хөгжлийн Банк Америкийн томоохон банк болох Bank of New York Mellon банктай хамтран ажиллах болсон нь дотоодын банкнууд ОУ-ын төлбөр тооцооны системд эргэн нэгдэж буйн баталгаа болов.

🤑 Авдар дүүрэн ашиг 

Таны өдөр тутамдаа ашигладаг апп, технологийн цаана байдаг акулууд хэр их ашиг олдог бол? Ганц бие хүмүүсийн ганган хэрэглээ Tinder апп-ийн эцэг компани болох Match Group (MTCH)-н орлого л гэхэд хөөрхөн өсжээ. Заа тэгээд анхаарлаа нааш нь. 

MTCH: Болзоод л байж дээ
Match Group-н нийт орлого нь жилийн өмнөхөөсөө 10% өсөж $866 саяд хүрчээ. Тодруулбал, Tinder-н орлого 11% өссөн бол бусад брэндүүдийн орлого 9% нэмэгдэв. Энэхүү өсөлт нь компанийн үйл ажиллагааны үр ашиг, ялангуяа Tinder болон Hinge амжилттай ажиллаж байгааг харуулж байна. Тэгэхээр болзооны апп-ийн эрэлт хэрэгцээ нэлээд байгаа л юм байна даа. 😜

  • Халаасална: Түүнчлэн компани $1 тэрбумын хувьцааг эргүүлэн худалдаж авах хөтөлбөрийг зөвшөөрөв. Ингэснээр хувьцааны үнэ нэмэгдэх, нэгж хувьцаанд ногдох өгөөж нэмэгдэх зэрэг давуу тал үүсэх юм. 

GOOG: Үүлэн дээр хөвж байна

Alphabet (GOOG) буюу та бидний цаг минут тутамд ашиглаж байгаа Google-н орлого хүлээлтээс давж жилийн өмнөхөөсөө 13% өссөнөөр $86.3 тэрбумд хүрсэн байна. Үүнд Google Cloud сегментийн орлого 25% өссөн голлон нөлөөлсөн аж. 

  • ⛳ Red flag: Гэхдээ компанийн зар сурталчилгааны орлого өссөн ч шинжээчдийн таамаглалыг даваагүй тул тайлангийн мэдээллийн араас хувьцааны үнэ нь бага зэрэг буюу 1.2% унасан юм.

MSFT: Ногоон тал 

Microsoft Corporation (MSFT)-н ээлжит үр дүнг харахад хаа сайгүй л, бүх үзүүлэлт нь өсжээ. Орлого нь л гэхэд 18% нэмэгдэж $62 тэрбум болсноор цэвэр ашиг нь 33% өсөж $21.9 тэрбумд хүрсэн байна. Юу ингэж өсгөв? 

  • Бүх орлогын сувгийн тэлэлт: Office 365, LinkedIn, Dynamics 365 зэрэг тэдний бараг бүхий л үйлчилгээний орлого нэмэгдсэн байна. Энэ дундаас Azure болон бусад үүлэн үйлчилгээний орлого хамгийн ихээр буюу 30% өссөн аж. 

Эцэст нь, та бидний сар тутамд сурталчилгаа үзэж төлбөр төлж ашиглаж буй технологийн үйлчилгээний ард акулуудын бизнес цэцэглэж байна даа. Бас нэг анзаарах юм нь дэлхийд танигдсан томоохон компаниуд тайлангаа цаг тухайд нь гаргаж, хувьцаа эзэмшигчдэдээ захидал бичиж, цаашдын төлөвлөгөө, бизнесийн онцлогоо танилцуулаад явдаг. Манай ХК-иуд эндээс л суралцмаар байгаа юм даа. 

Зээлийн үлдэгдэл: ₮7.6 тэрбум
Ипотекийн нийт зээлийн үлдэгдэл 2023 онд өмнөх оноос 17.8% өсөж ₮7.6 тэрбумд хүрчээ.
114,814 зээлдэгч
Оны эцсийн байдлаар 114,814 зээлдэгч ипотекийн зээлийн үлдэгдэлтэй байв.
1.1% нь чанаргүй зээл
Харин зээлийн чанар 2022 оноос огцом өөрчлөлтгүй буюу 1% нь анхаарал хандуулах зээл, 1.1% нь чанаргүй зээл байжээ.

💳 Хүслээ гүйцээ

Дэлгүүр хэсэхдээ хүссэн бүх зүйлээ авчихмаар байдаг ч санхүүгийн асуудал тулгардаг л биз дээ. 🤔

Тэгвэл санхүүгийн асуудлаа хялбархан шийдэж,  буйдан дээрээ тухтай суунгаа хүссэнээрээ шоппинг хийх боломжтой Shoppy-н виртуал зээлийн картыг cонирхуулж байна. Уг карт нь ямар ид шидтэй вэ гэхээр,

  • Анхдагч: Цахим худалдааны салбарын анхны виртуал зээлийн карт ба Shoppy дээрх 1,500 брэндийн 1 сая гаруй хэрэгцээт бараанаас сонголтоо хийх боломжтой,

  • Хүүгүй худалдан авалт: Хүссэн сонголтоо 45 хоног хүртэл хүүгүй нөхцөлөөр худалдан авах боломжтой юм.

Түүнчлэн аль ч банкны хэрэглэгч бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйгээр уг картыг нээж болох ба 5-хан минутад зээлийн эрхээ шалган баталгаажуулж, хүссэн худалдан авалтаа хийгээрэй.

Гэснээс Shoppy-д сар шинийн бэлгийн картууд нэмэгдсэн байна лээ шүү. 😉

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Delventhal Law Office

🔹Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон холбогдох хуулиудыг шинэчлэн найруулна. Ингэснээр даатгалын компаниудын ХЗЗ дэх оролцоог нэмэх, давхар даатгалын тогтолцоог дэмжих, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус хуулиудыг шинэчлэн найруулах аж. 

🔹Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) Баянхөндийн алтны төслийн бүтээн байгуулалтаа эхлүүллээ. Баянхөндий алтны төсөл нь өндөр агуулга бүхий ил олборлолт хийх боломжит төсөл юм. Сануулахад тус төслийн хөгжүүлэлтэд MMC хамтран ажиллахаар болсон билээ. 

🔹Хятадын CSI 300 (0003000.CS) индекс 0.91% буурч 3,215 нэгжид хүрснээр сүүлийн 5 жилийн доод цэгт хүрэв. Тус уналтад Хятадын аж үйлдвэрийн салбарын индекс 4 сар дараалан буурч өнгөрсөн 1-р сард 49.2-д хүрсэн нь нөлөөлсөн юм. Улмаар CSI 300 индексээс гадна Hang Seng (^HSI) индекс ч 1.4% буурч 15,485 нэгж болоод байна.

🔹Дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй Монгол мэргэжилтнүүд технологийн зөвлөл байгуулан хамтран ажиллана. Тус зөвлөлийг Meta (META), Google (GOOG), Salesforce (CRM), Microsoft (MSFT) тэргүүтэй компаниудад ажиллаж буй Монгол мэргэжилтнүүд бүрдүүлж байгаа аж.

Залруулга: Мягмар гаргийн Quick Tweets буланд “Баян Хөндий алтны ордны лицензийг эзэмшигч Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN) нь MMC-н охин компани болж байна” гэж ташаа мэдээлэл оруулжээ. Залруулбал, Mongolian Mining Corporation (0975.HK)-тэй хийсэн стратегийн түншлэлийн хүрээнд Эрдэнэ Ресурсийн Монгол дахь охин компани болох Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг MMC эзэмшихээр болсон аж. Таашаа мэдээлэл хүргэсэнд хүлцэл өчье. 🙏

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн / Монголын Мянганы сорилтын сан: Тэд санхүүгийн удирдлагын чиглэлээр 5 жил ажилласан, монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай нэгнийг хайж байгаа гэнэ шүү. 👉 (Link)

  • Market Researcher / CMM: Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, ХЗЗ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой хүмүүс ийшээ CV-гээ илгээгээрэй. 👉 (Link)

  • Гадаад арилжааны брокер / Голомт капитал ҮЦК: Санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны гадаад арилжааны туршлагатай, аналитик ур чадвартай брокер таныг найрсаг, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Red: Coinbase $75 саяас дээш мөнгөн гуйвуулга бүрээс шимтгэл авдаг болно. (TheBlock)

  • Yellow: Жо Байден улиран сонгогдвол Америкийн ЭЗ-т юу болох бол? (TheEconomist)

  • White: “MEF | Youth Perspective 2024” өнөөдөр эхэлж байна. (НЗДТГ)

  • Black: Владимир Путины 2018-2024 оны ХАСХОМ гарчээ. (TheMoscowTimes)

  • 🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.