- Lemon Press
- Posts
- 🚕 Такси ₮2000 байх нь зөв үү?
🚕 Такси ₮2000 байх нь зөв үү?
Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл болон таксины үнийн талаар тоймлов.
POWERED BY
Өглөөний мэнд ээ. ЗГ-аас дэлхийн шилдэг 50 их, дээд сургуульд суралцах урилга авсан сурагчдад олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
*Нэг өдрийн өөрчлөлт
SPR: Америк энэ оны II хагаст газрын тосны үнийн дарамт буурвал Стратегийн газрын тоосны нөөцөө (SPR) эргэн нэмэгдүүлэхээ мэдэгдэв.
MMF: Энэ 7 хоногт Мөнгөний захын арилжаагаар нийт 1.38 тэрбум төгрөгийн репо зээл арилжаалагдлаа.
USA: JPMorgan (JPM) тэргүүтэй Америкийн томоохон банкнуудын хадгаламжийн хэмжээ I улиралд $521 тэрбумаар буурах магадлалтай.
🚕 Такси ₮2000 байх нь зөв үү?
Такси 1 км-т ₮2,000 явах нь хэр үндэслэлтэй талаах бодож үзэж байв уу? Энэ талаар бяцхан тооцоо хийж үзэцгээе.
Тооцоо руугаа орвол
Машины элэгдэл: 2008 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монголд орж ирсэн Приус-20 дунджаар ₮12.5 саяд олдох бололтой. Уг Приус өмнө 150,000 км явсан гэвэл дахиад 330,000 гаруй км явах боломжтой гэнэ. Тэгэхээр энэ приусын элэгдэл 1 км-т ₮37.5 байх нь.
Урсгал зардал: Машинаа тогтмол оношилгоонд оруулж эд анги, тос маслог нь солиулах нь зүйн хэрэг. Тэгвэл 1 жилд дараах урсгал зардал гарах нь,
Оношилгоо, тос масло, дугуй: Жилд 1 удаа үзлэгт орохдоо ₮23,000 төлдөг. Харин тос масло ойролцоогоор ₮150,000 байдаг. Харин 4 дугуйг жилд 1 солиход ₮240,000-ийг зарцуулна.
Татвар, хураамж, даатгал: 3 төрлийн татвар дунджаар ₮57,704, үүн дээр жолоочийн хариуцлагын даатгал дунджаар ₮50,000 гэвэл нийт ₮117,704 болно.
Нийт: Ингээд урсгал зардал жилд ойролцоогоор ₮531 мянгыг зарцуулдаг ба энэ нь 1 минутад ₮1 төгрөг гэсэн үг. Улаанбаатарт 1 км-г ойролцоогоор 6.7 минутад туулдаг гэхээр 1 км-т ₮6.7 төгрөгийн урсгал зардал гаргадаг байх нь.
Бензин: Приус-20 машин дунджаар 100 км-т 10 л бензин хэрэглэдэг гэвэл 1 км-т 0.1 л бензин хэрэглэнэ. АИ-92 бензин 1 л нь ₮2,390 байгаагаас 1 км-т ₮239-ийн бензин зарлагаддаг.
Ингээд машинтай холбоотой зардлуудыг нийлүүлээд тооцоход нийт ₮283.3-ийг 1 км-т зарцуулдаг аж. Таксинууд биднийг шулдаг юм байна шүү дээ гэхээсээ өмнө хамгийн чухал үнэлгээний нэг болох жолоочийн цалин, хөлс тооцогдоогүйг анхаарах нь зөв болов уу?
Жолоочийн цагийн хөлс?
Таксины жолоочийн цалинг хэдээр тооцох ёстой вэ? Үүнд хариулахад бид дараах 3 тохиолдлыг авч үзэв.
Цалингийн доод хэмжээ буюу ₮550,000: Цалингийн доод хэмжээгээр таксины жолоочийн цалинг тооцвол 1 км-т ₮775.5 цалинтай байх нь. Улмаар нийт 1 км-н төлбөр ₮1058.7 төлбөр гарах юм.
Голч (медиан) цалингийн хэмжээ: Нийт ажил эрхлэгчдийн сарын цалингийн яг голын хэмжээ буюу ₮1,285,300-өөр тооцвол таксины жолооч 1 км-т ₮1812.2, нийт 1 км-н төлбөрт ₮2095.5-ийг авч болох нь.
Дундаж цалин ₮1,750,200: Энэ тохиолдолд жолоочийн цалин 1 км-т ₮2,467.7 болох ба нийт 1 км-г ₮2,750.9-өөр туулах нь зүй бололтой.
Эцэст нь... Одоогийн таксины 1 км-т ₮2,000-ийн үнэлгээ нь тэдний цалин голч цалингаар дүйх хэмжээний байдаг байх нь. Мөн энэ бүх тооцоолол нь төгс биш гэдгийг дахин санаарай.
⬇️ Буцаалтыг бууруулна
AMZN: Amazon-н үнэгүй бараа буцаалт хязгаарлалтад орж буй бололтой. Учир нь хэрэв хэрэглэгч буцаалт хийхдээ Whole Foods, Amazon Fresh, Kohl's-н ойрхон салбарыг үл тоон UPS-н салбарт хүргэж өгвөл $1-ын төлбөр төлдөг болох аж. Харин тэдний эзэмшилд байх Whole Foods, Amazon Fresh болон хамтрагч болох Kohl's-н салбараар буцаалт хийвэл үнэгүй хэвээр гэнэ. Үүнтэй холбоотойгоор тэдний хувьцааны үнэ 2.1% унаж $97.8 дээр хаагдав.
😵 Нүүрсний эрин үе төгсөх үү?
Ember-с гаргадаг дэлхийн эрчим хүчний тайланд өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 12%-д хүрч дээд түвшин тогтоолоо. Ногоон ирээдүй рүү нэг алхам ойртсоор.
Тайлан: Уг тайлан нь 4 дэх жилдээ гарч байгаа бөгөөд 2022 оны тухайд дэлхийн эрчим хүчний эрэлтийн 93%-ийг бүрдүүлдэг 78 орны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг онцолсон юм.
Юу болов?
Орос Украины дайны хөлд дэлхийн эрчим хүчний салбар хямарч, нүүрсний хэрэглээ бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Улмаар улс орнууд уламжлалт эрчим хүчний үүсгэврээс хэт хамааралтай байгааг багасгах арга сүвэгчлэх болсон юм. Үр дүнд нь өнгөрсөн онд сэргээгдэх эрчим хүч дэлхийн эрчим хүчний 12%-ийг бүрдүүлж түүхэн дээд түвшинд хүрэв. Задлан харвал,
Эрэлт & Нийлүүлэлт: Дэлхийн эрчим хүчний эрэлт 2022 онд 2.5% өссөн ба үүний 93%-ийг Хятад, Америк, Энэтхэг зэрэг орнууд дангаар бүрдүүлээд буй. Харин эсрэгээрээ, Европын Холбооны улсуудын эрэлт 3% буурсан.
Онцлох нь: Нар болон салхины эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний нийт эрэлтийн 80%-ийг хангажээ. Улмаар нарны эрчим хүч үйлдвэрлэл 24%, салхиных 17% тус тус өссөн аж.
Гэхдээ: Мэдээж нүүрсний хэрэглээ өндөр байсаар дэлхийн нийт эрчим хүчний 36%-ийг хангаж, эрчим хүчний томоохон үүсгэврийн байр сууриа хадгалсан юм.
Ногоон зорилт
Эрчим хүчний салбар нь дэлхийн томоохон хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг бөгөөд зайлшгүй ногоорох хэрэгтэй салбар. Түүнчлэн томоохон хүлэмжийн хий ялгаруулагч улс орнууд ч 2030 он гэхэд ногоон эрчим хүчинд тодорхой хэмжээнд шилжихээ амлаад л байгаа.
Эцэст нь… Өнгөрсөн жил л гэхэд цахилгаан автомашины үйлдвэрлэл болон хэрэглээ нэлээдгүй эрчимжсэн. Ер нь л ирээдүйд нүүрсний хэрэглээ багасах нь тодорхой. Эх дэлхийд сайн зүйл ч манайх шиг нүүрсээрээ л өөрсдийгөө болгодог улсууд хэцүүдэх нь дээ. Тэгээд бодно биз ээ.
Энэ удаад бид тархиа сэргээхэд тань туслах бяцхан тааврыг бэлтгэлээ таагаарай. 😎
Google хамгийн анх ямар нэртэй байсан бэ?
Google-дээд ч болов хариугаа олохоороо бидэнд мэдэгдэх ээ мартуузай. 🤗
💸Тогтвортой хуримтлуулагч багц
Аль компанийн хувьцааг сонгох вэ? Ямар хөрөнгө оруулалтын хэрэгсэлд мөнгөө байршуулах вэ? гээд судалгаа хийх завгүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай.📢
Тэгвэл танд Нэйшнл Лайф Даатгал-ын “Тогтвортой хуримтлуулагч багц”-ыг танилцуулъя.
Уг хуримтлалын багцын өгөөж нь,
Зорилтот өгөөж: Жилийн 15%,
Баталгаат өгөөж: Бодлогын хүүг дагаж өсөх гэнэ.
Таны cонгосон уг багцыг мэргэжлийн баг удирдаж, хөрөнгө оруулалт хийх ба үүнээс өгөөж шууд хүртэх боломжтой аж. Түүнчлэн “амь насны даатгал”-тай учир танд ямар нэгэн эрсдэл тохиолдcон ч гэр бүлд тань хүрэх нь ээ.
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.
🔹Энэ оны 2 дахь IPO болох ХААН Банкны IPO нээгдсэн өдрөө 101.5% биеллээ. Нийт ₮183.4 тэрбумыг татан төвлөрүүлэх тус IPO өчигдрийн байдлаар нийт 11,804 захиалга авч ₮186.1 тэрбумыг хэдийн татан төвлөрүүлээд амжжээ. IPO-н захиалга давж биелбэл хувь тэнцүүлэх аргаар хуваарилалт хийнэ.
🔹FTX бирж үйл ажиллагаагаа дахин эхлүүлж магадгүй. Одоогоор шүүхийн маргаантай байгаа тэд үйл ажиллагаа дахиж эхлүүлэх талаар хэлэлцэж байна. Хэрэв дахин эхлүүлэх бол гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт татах эсвэл өөрсдөд буй $7.3 тэрбум хөрөнгийг ашиглах боломжтой аж.
🔹Монгол эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалтай. Төвийн эрчим хүчний системийн хэрэглээ жилд 4.8%-6.4% нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой гэнэ. Тиймээс ирэх оны эрчим хүчний хэрэглээг зохицуулахаар Өвөр Монголоос ирэх жилүүдэд цахилгаан импортлох магадлалтай байна.
🔹Softbank Group (9984.T) Alibaba (9988.HK)-с нүүр буруулав. Японы технологийн хөрөнгө оруулагч тэд Alibaba-н $7.2 тэрбумын үнэлгээ бүхий хувьцаагаа зарав. Улмаар тэдний эзэмшил 3.8% болж буурч байгаа ба уг мэдээтэй холбоотойгоор Alibaba-н хувьцааны үнэ 3% унаад амжжээ.
Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо нэр дэвшснийг дөнгөж сая зарлалаа.
OMG: Монгол кино анх удаа Каннын 'Un Certain Regard' төрөлд нэр дэвшлээ | Ublife ub.life/p/31331#.ZDfWA…
— Khulan Jugder (@KhulanJ)
10:14 AM • Apr 13, 2023
Анхаар: Бүжиглэж, үсэрч чаддаг автомашин. (INSIDER)
Мэд: Анхны өнгөт 3D кино 1953 онд нээлтээ хийж байжээ. (History)
Сонирх: Google Android 14-ийн анхны бета хувилбарыг танилцууллаа. (TC)
Турш: Амралтын өдрөөр хийж болох хялбар хоолны жор. (TheGuardian)
Editor: Э.Золбаяр
Writers: Д.Эрдэнэдаваа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply