🤝 Зорилт: $200 сая

Хуурамч Nike, хулхи Converse | INV-н $10 саяын санхүүжилт | Хятад руу хөрөнгө оруулахгүй

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах хоолой тавина гэнэ ээ. Ямар нэг зүйл болж байж л арга хэмжээ авдаг нь гэм биш зан юм даа. 😥

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Шинэст ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж ХК (MSE)-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.  

POL: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 6 сарын 23-26-ний хооронд Узбекистанд төрийн айлчлал хийнэ

US: Баасан гарагт Америкийн эрх баригчид дотоодын компаниудыг Хятадын AI болон чипийн компаниудад хөрөнгө оруулахыг хязгаарлах дүрмийн саналыг өргөн барьжээ

Сонгуулийн эргэн тойронд юу болоод байна? Товчхон танилцацгаая. 👀

  • Сонгуулийн автоматжуулсан системийг туршиж баталгаажуулав. (M-Election)

  • Нийслэлийн хэмжээнд 1 сая сонгогч саналаа өгнө. (Montsame)

  • Сонгогчид санал өгөхөөс өмнө хийх хэрэгтэй зүйлс. (M-Election)

  • Увс, Ховд, Завхан аймаг дахь шилжилт хөдөлгөөн сонгуулийн дүнд нөлөөлж болохуйц хэмжээнд байна. (iKon)

  • Яагаад сонгуульд оролцож, санал өгөх хэрэгтэй вэ? (ElectionCompass)

  • “Аж үйлдвэржилтийн бодлого” сэдвийн хүрээнд нэр дэвшигчид ямар бодлого дэвшүүлж мэтгэлцэв? (TenGerTV)

  • Нэр дэвшигчид “Гадаад харилцаа ба геополитик” сэдвийн хүрээнд мэтгэлцэв. (ТenGerTV)

🧮 Шинжээчдийн эдийн засгийн төсөөлөл

Монголбанкнаас энэ оны II улирлын макро эдийн засгийн төсөөллийг танилцууллаа. Шинжээчдийн төсөөллөөр энэ улиралд инфляц бага зэрэг нэмэгдэж 6.8% болох аж. Өөр юу гэв?

🆙 Инфляц нэмэгдэнэ

Өнгөрсөн I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 6.1%-д хүрч шинжээчдийн таамаглалаас 2.4 нэгж хувиар доогуур гарсан. Он гарснаас хойш инфляц буурсаар өнгөрсөн 4-р сард 6.4%-д хүрч сүүлийн 3 жилийн түүхэн доод түвшинд хүрч байв. Хэдийгээр инфляц өнгөрсөн хугацаанд буурсан ч цаашид өсөж 2025 оны I улиралд 7.6% болох төлөвтэй байна. 

  • Эдийн засаг удааширна: Цаашлаад, тэдний төсөөллөөр II улиралд эдийн засаг 7% өсөх ч ирэх оны I улирал хүртэл удааширсаар 6.6% болох аж. 

🟰 Бодлогын хүү тогтвортой

Харин бодлогын хүүгийн тухайд одоогийнхоос 0.1 нэгжээр нэмэгдэж энэ улиралд төдийгүй 2025 оны I улиралд 11.1%-д хадгалагдах төлөвтэй байна. Улмаар арилжааны банкнуудын шинэ зээлийн жигнэсэн дундаж хүү 16.8%-тай байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид бага зэрэг буурч 16.5%-д хүрэх төлөвтэй байгаа юм. 

  • 🤔 Шалтгаан: Өнгөрсөн улиралд шинээр олгосон зээлийн дундаж хүү нэмэгдсэний улмаас төв банкны шинжээчид төсөөллөө өмнөх улирлынхаас 0.1 нэгжээр өсгөн харах болжээ. 

Юутай ч… Энэ онд инфляц бага зэрэг өсөх хэдий ч бодлогын хүү тогтвортой байх төлөвтэй байна. Сонгуулийн жил гэсэн шиг эдийн засгийн үзүүлэлт харьцангуй сайн байсан ч сонгуулийн дараа эдийн засгийн өнгө хэрхэн харагдах бол доо?

😬 Хуурамч Nike, хулхи Converse

NKE: Nike болон Converse 98 вэбсайт, нийгмийн сүлжээний 267 хаягийг өөрсдийнх нь хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулсан хэргээр шүүхэд өгөв. Тус брэндүүдийн хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дийлэнх нь Хятад, Малайз болон бусад оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Сонирхуулахад, он гарснаас хойш Nike-н хувьцааны үнэ 9% унаж $97-т хүрээд байна.  

🤝 Зорилт: $200 сая

Өнөөдөр Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор 2 орны харилцааны түүхэн хуудсыг сөхье. 

🔎 Олон талт 

Турк Монголын гуравдагч хөрш орны нэг бөгөөд 2 орон 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш соёл боловсрол, батлан хамгаалах, худалдаа зэрэг олон салбарт хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, 

  • 🔨 Археологийн судалгаанд суурилсан аялал жуулчлал: 2 орны түүх, археологийн олдворуудын хамтарсан судалгааны ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж буй. Тухайлбал, Архангай аймгаас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс зэрэг нэн ховор олдвор олдсон. Цаашид ч талууд археологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачлагыг дэвшүүлээд буй.  

  • 🇹🇷 ТИКА: Хамтын ажиллагааны хүрээнд Монголд хамгийн их төсөл хэрэгжүүлж буй агентлаг бол ТИКА. Тус агентлагаас Монголд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үйлдвэрлэл, газар тариалан зэрэг олон салбарт 900 гаруй төсөл хэрэгжүүлсэн байдаг

  • ✈️ Турк руу аялана: 2012 оноос Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр иргэдийн зорчих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэх болсон. Тодруулбал, 2022 онд Туркаас 2,700 орчим жуулчин Монголд ирсэн нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 20% өссөн үзүүлэлт юм. Харин Монголоос Турк руу 26,000 орчим иргэн аялжээ

🤔 Худалдаа = Тэнцвэргүй!

2022 онд 2 орны худалдааны эргэлт $110 саяд хүрч талууд зорилтоо биелүүлсэн гэж үзэж буй. Харин ойрын хугацаанд тус дүнг 2 дахин нэмэгдүүлж $200 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэхдээ 2 орны худалдаа тэнцвэргүй хэвээр байна.

  • Тодруулбал, 2022 онд Монголоос Турк руу $2.7 саяын дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсний дийлэнхийг боловсруулсан арьс шир, самар эзэлжээ. Харин Туркээс Монгол руу $31.2 саяын дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсны дийлэнхийг үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн эзэлсэн аж. 

Эцэст нь…  Ямартай ч 2 орны агаарын тээврийн компаниуд шууд нислэг тогтмол үйлдэж, талууд эдийн засгийн болон олон талт харилцаагаа тэлэх тал дээр нэлээдгүй яриа хийж буй. Цаашилбал, 2 том хөршөөсөө хараат бус байхыг зорьдог манай орон гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлж олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж буй нь сайшаалтай юм даа.  

The MongolZ баг он гарснаас хойш нийт $330.8 мянгын шагналыг хүртсэн байна. Тэдний амжилтыг дурдвал, 

  • eXTREMESLAND 2023: 1-р байр, $25 мянга

  • PGL Мajor Copenhagen 2024: 15-16-р байр,  $20 мянга

  • ESL Pro League Season 19:  9-12-р байр, $23.5 мянга

  • MESA Nomadic Masters Spring 2019: 1-р байр, $50 мянга 

  • YaLLa Compass 2024: 1-р байр, $200 мянга

Сонирхуулахад, тэд дэлхийн чансаанд 12-рт бичигдэж буй.

💎 Монголын анхны цэвэр метал карт

Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг үзүүлж байгаа Тээвэр хөгжлийн банк тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэт шийдэл бүхий санхүүгийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхээр ажиллаж буй. Харин энэ удаа тэд Монголд технологийн шинэлэг шийдэл бүхий цэвэр метал хийцлэлтэй өндөр зэрэглэлийн “Billionaire” картыг анхлан нэвтрүүлжээ.

Уг тусгайлан урласан цэвэр метал карт нь амьдралын хэв маяг, нэр төрийн тань илэрхийлэл болох юм. Метал картын төрлүүдээс дурдвал:

  • Billionaire Gold

  • Billionaire Platinum

  • Billionaire Premium

  • Billionaire Diamond

🔗 Картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Freedom House

🍋 Хөгжлийн банк авлигатай тэмцэх олон улсын стандартыг нэвтрүүллээ. Ингэснээр бизнесийн холбоо, харилцаатай байгууллагуудыг авлигын эсрэг менежментийн тогтолцоонд түүчээлэх, гадаадын хөрөнгө оруулагч, харилцагч, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны алдагдал, эрсдэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой аж. 

🍋 Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн 5-р сард 2023 оноос ₮80-өөр чангарч ₮3,381 болов. Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард ₮3,652 болж, өмнөх оны мөн үеэс ₮111-өөр чангарсан байна. 

🍋 Golomt Capital Championship-н 11 дэх 7 хоногт ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 123.6%-тай байлаа. Оролцогчдын сагсан дахь хамгийн өндөр өссөн хувьцаанд Apple (AAPL), Enphase Energy (ENPH), Nasdaq (^IXIC) багтсан бол Xanadu Mines (XAM.TO), Alibaba (BABA), Rivian (RIVN)-нх хамгийн уналттай байжээ.

🍋 Инвескор ББСБ ХК (INV) BlueOrchard-с $10 саяын санхүүжилт авлаа. BlueOrchard нь Люксембургийн томоохон хөгжлийн ХО-ын менежментийн компани бөгөөд Инвескор ББСБ ХК татсан санхүүжилтийнхээ 30%-ийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд, 30%-ийг хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулах аж. 

🍋 Т карт ашиглан Хонгконгт төлбөр тооцоо хийх боломжтой болжээ. Монголбанк Хонгконгийн ETF Solutions компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж тус картаар худалдаа, үйлчилгээний төлбөр төлөх боломжийг бүрдүүлээд буй. Цаашлаад Т картыг мобайл хэтэвчинд бүртгүүлж, гар утаснаас төлбөр тооцоо хийдэг болгох аж.

  • Удирдлага: Нидерландын Ерөнхий сайд НАТО-г удирдахаар болжээ. (TheGuardian)

  • Шилдэг: Монголбанкнаас гаргасан “Nimravidae” дурсгалын зоос олон улсын шилдэг зоосоор шалгарсан байна. (Mongolbank)

  • Нийтлэл: Халамжаар угжсан сонгууль. (iToim)

  • Хэлэлцүүлэг: BBC World Questions хэлэлцүүлэг Монголд болно. (BBC)

  • Даваа: Японы өнгөрсөн 5-р сарын өрхийн итгэлийн индекс танилцуулагдана

  • Мягмар: Өмнөд Солонгосын 6-р сарын гадаад валютын нөөц зарлагдана

  • Лхагва: Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа дуусгана.  

  • Пүрэв: Америкийн тусгаар тогтнолын өдөр тохиох тул биржүүд амарна.

  • Баасан: УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт явагдана.

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань бизнес, санхүүгийн онцлох мэдээллүүдээс хоцорч буй ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриад referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болоорой.

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.