• Lemon Press
  • Posts
  • ✈️ МИАТ-ийн хувьцаа авах уу?

✈️ МИАТ-ийн хувьцаа авах уу?

Хятадын далд өр | $TMK-н шинэ түнш | €100 тэрбумын ХОС

POWERED BY

Өглөөний мэнд ээ! И-Баримт цахимжиж ирэх сараас банкны картаа И-баримтын системтэй холбоод л автоматаар бүртгэгддэг болох нь ээ. Баримт бүртгүүлдэг болсноос хойш автоматаар бүртгэчихгүй гэж үглэдэг хүмүүсийн хүсэл эцэст нь нэг юм биелж байна даа. 😂

*Нэг өдрийн өөрчлөлт.

UB: ДЦС-5 төслийн урьдчилсан шалгаруулалтад 3 компани тэнцсэнээс Митайм Интернэшнл ХХК болон Шунхлай Холдинг ХХК хугацаандаа саналаа ирүүлжээ

MNG: Энэ оны эхний 7 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт $14.2 тэрбумд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 9.2% буурлаа. Улмаар гадаад худалдааны ашиг 55.5% багаслаа.

GOV: Тавантолгой төмөр зам компанийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргал томилогдов.

😱 Төрийн 20 компанийн IPO

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит 20 компанийг олон нийтэд нээлттэй ХК болгосны үндсэн дээр ₮3.7 их наядыг орлого олох боломжтой хэмээн ярилцаад амжлаа. Улиг болсон хоосон амлалт биш биз? 

🕵🏻‍♂️ Зүүд биш бололтой

Төр өөрөө хамгийн том бизнес эрхлэгч болсон гэх шүүмжлэл нэмэгдэж буй. Тэгвэл үүний эсрэг хариу цохилт нь төрийн өмчит 20 компанийн 10%-66%-ийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр дамжуулан IPO хийлгэж нээлттэй ХК болгох ажээ. Эдгээр компаниудад Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Монросцеветмент, МИАТ ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Үндэсний давхар даатгал ХК болон эрчим хүчний компаниуд багтах гэнэ. 

  • 🍰 11 салбар: Өнөөдрийн байдлаар төрийн оролцоотой 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү гэх мэт 11 салбарт үйл ажиллагаа явуулдаг. Удахгүй нэг мөр цэгцлээд 87-д хүргэх боломжтой аж. 

👇🏻 Тайланг нь харвал

Энэ 109 компанийн нийт орлого 2024 онд мөн үеэс 10.1% өсөж ₮26 их наядад хүрсэн бол цэвэр ашиг 14.9% нэмэгдэж ₮5.7 их наядад хүрэв. Эдгээрээс цэвэр ашиг хамгийн өндөртэй нь ₮4.5 их наядын ашигтай Эрдэнэс Тавантолгой ХК байсан бол алдагдлын хэмжээгээр ₮227.7 тэрбумаар улайсан Тавантолгой түлш ХХК тэргүүлжээ.

🔮 Хэрэв ХК болчихвол…

Эхний ээлжид ЗГ-аас эдгээр 20 компанийг ирэх 3 жилд төрийн эзэмшлийн хувьцааг худалдаж, ХК болгох төлөвлөгөө гарна. Дараа нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах аж. Ингээд аль бирж дээр IPO хийх, хэрхэн хөрөнгө оруулалт босгох гэх мэт олон ажил ар араасаа ундрах нь гарцаагүй. Гэвч ЗГ компаниудаа үнэхээр хувьчлах уу эсвэл дараа дахин ХК болгоно гэж хоосон амлах уу гэдэг их л сонирхолтой…

Эцэст нь… Энэхүү төлөвлөгөөг ажил хэрэг болгож, эцсийн байдлаар 8 сарын 20-нд ЗГ дээр танилцуулахыг холбогдох сайд нарт даалгажээ. За тэгээд гэрийн даалгавраа хэн хамгийн сайн хийхийг харж сууя даа. Гол нь IPO хийсний дараах нээлттэй ил, тод байдал хангагдаж зохицуулалт хийж чадах уу л гэдэг байна. 😅

  • ✉️ MGG-н Гүйцэтгэх захирлын хувьцаа эзэмшигчдэдээ хаягласан эцсийн захидал. (MongoliaGrowthGroup)

  • 👛 Эрчим хүчний сайд жинхэнээсээ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан уу? (Ikon)

  • 👾 Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол… (BBC)

  • 💘 Өмнөд Солонгосчуудын чин зүрхний бахархал K-pop. Харин биднийх юу байж болох вэ? (KoreaTimes)

♻️ $MFC: ESG тайлан  

MFC: Монос Хүнс 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулсны араас компанийн хувьцааны үнэ 8.5% өсөж ₮94.3-т хүрлээ. 2024 онд тэд MFC 2.0 нэгдсэн үйлдвэрээр дамжуулж Экос усны хуванцрын хэрэглээг 30% бууруулж, 43 тн хуванцар хаягдлаас сэргийлжээ. Мөн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цахилгааны хэрэглээг 46% багасгасан аж. Санхүү талаас нь харвал, $MFC нь энэ оны эхний хагаст ₮23 тэрбумын орлоготой ажилласан ба цэвэр ашиг 2024 оны мөн үеэс 2.9 дахин өсөж ₮4.4 тэрбумд хүрээд байна.

💸 Хятадын далд өрийн сүлжээ

Өвөр Монгол Хятадын өрийн өндөр эрсдэлтэй ангиллаас гарсан анхны муж боллоо.

🌡️ Дампуурахад ойрхон

2008 оны санхүүгийн хямралаас хойш Хятадын орон нутгийн удирдлагууд эдийн засгаа дэмжихийн тулд “Local Government Financing Vehicle” (LGFV) буюу тэдэнд мөнгө босгож өгөх тусгай компаниудыг байгуулсан. Хятадын хуульд мужууд шууд зээл авч болохгүй учраас тэдгээр компаниудыг ашиглан, газраа барьцаалаад банкнаас зээл авах эсвэл бонд гаргах замаар санхүүжилт татах юм. Ийм ч учраас тэдний гаргаж байгаа бонд, авч байгаа зээл орон нутгийн тайланд тусгагддаггүй далд өр гэж явдаг. 

  • ⛔ Гэвч цар тахал болон үл хөдлөх хөрөнгийн хямралаас үүдэн сүүлийн хэдэн жилд далд өр хурдацтай өсөж, мужуудын далд өр ДНБ-ий 50%-60 %-ийг даваад буй. 

✖️ Нөхөх хормой ч үгүй боллоо

Улмаар өнгөрсөн 6-р сарын байдлаар орон нутгийн нийт өрийн хэмжээ ¥51.9 их наядад хүрээд байгаа. Улмаар өнгөрсөн 10-р сард ЗГ өрийн зохицуулалт хийж далд өрийг бууруулахаар ¥12 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Өвөр Монголын жишээ тус хөтөлбөрийн хүрээнд үр дүн гарсан эхний жишээ гэдгээрээ онцлог. 

  • 💡 Өвөр Монголын тухайд далд өрөө бууруулахын тулд зарим LGFV-ээ татан буулгаж, ¥240.4 тэрбумын үлдэгдэл өрийн ихэнхийг ¥1.2 их наядын албан ёсны орон нутгийн бонд руу шилжүүлэн нэгтгэж, газрын үнэлгээг шинэчилж ашиггүй төслүүдийг зогсоосон. 

  • ☝🏻 Улмаар нийт өр доторх далд өрийн хэмжээ 20%-иас бага хувийг эзлэх болсон юм. 

🖼️ Ерөнхий зураглал

Эдийн засагч нар уул овоо шиг болсон орон нутгийн далд өрийг багасгах хамгийн үр дүнтэй шийдэл нь ЗГ ¥30 их наядын своп хэлэлцээр хийх гэж үзэж буй. Мужуудын далд өр томоохон төсөл, хөтөлбөртэй холбоотой байдаг учраас далд өрөө цэгцэлнэ гээд шууд зогсоох боломжгүй. Заримыг нь санхүүжүүлээд явахаас аргагүй байдаг аж. Үүнээс гадна компаниудын өр ДНБ-ий 123%-д хүрсэн гээд тус улсын нийт өрийг тооцоод үзвэл ДНБ-ий 300%-ийг давахаар

Эцэст нь… Орон нутгийн далд өрийн ихэнх нь богино хугацаатай, өндөр хүүтэй бонд, зээл учраас өөрсдөө бие даагаад шийдвэрлэх бараг л боломжгүй. Нэмээд мужууд өрөөр биш тогтвортой орлогоос санхүүждэг болохгүй бол цаашид нөхцөл байдал улам л дордохоос дээрдэхгүй гэлцэх юм. 

2.6% 
Өнгөрсөн Даваа гаргийн байдлаар Улаанбаатар дахь гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сараас 2.6%, өнгөрсөн 7 хоногоос 1.3% тус тус өсжээ.
₮3,722
Үүнээс төмсний үнэ хамгийн их буюу 56.1% өсөж 1 кг нь ₮3,722 болсон бол ямааны махны үнэ 3.6% буурч 12.3 мянга болж.
1.5 дахин их
Тэгвэл гол нэрийн бараанаас жишээлж сүүний үнийг аймгийн төвийнхтэй харьцуулбал, Улаанбаатарынх 1.5 дахин их буюу ₮4,767 байна. 

Unsplash

🍋 Герман €100 тэрбумын хөрөнгө оруулалтын сан байгуулж стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулна. Тус сан нь улсын татаас болон венчур хөрөнгө оруулалтын холимог загвартай байх бөгөөд анхны хөрөнгө оруулалт болгон улсын төсвөөс €10 тэрбумаар баталгаажуулах юм. Энэ баталгааг ашиглан ОУ-ын хөрөнгө оруулагчдыг татаж, батлан хамгаалах, эрчим хүч, стратегийн түүхий эд зэрэг салбаруудаа тэтгэх аж. 

🍋 Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар 21 орны 43 баг бүртгүүлжээ. Энэ дунд Азийн 8, Европын 9, Хойд Америкийн 3, Австралийн 1 улс тус тус бүртгүүлсэн байна. Багууд үзэл баримтлал боловсруулах ажлын даалгавар болон төлөвлөлтөд ашиглах материалуудаар 11 сарын 3 гэхэд хотын үзэл баримтлалыг боловсруулж дуусах нь. 

🍋 TMK Energy (TMK.AX) J-Energy "Гурвантэс XXXV" төслийг урагшлуулах стратегийн түншлэл байгууллаа. Түншлэлийн хүрээнд J-Energy "Гурвантэс XXXV" төслийг хөгжүүлэлтийн шат руу шилжүүлэх үйл явцад техникийн болон арилжааны туслалцаа үзүүлэх юм. J-Energy-н хувьд Бээжинд төвтэй эрчим хүчний зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд үүсгэн байгуулагчид нь Shell China-д ажиллаж байсан туршлагатай аж. 

🍋 ЗГ ССАЖЗЯ-ны ирэх оны төсвийн дээд хязгаарыг ₮553.9 тэрбумаар тогтоов. Үүнээс 74%-ийг урсгал зардалд, үлдсэнийг хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар хуваарилсан байна. Урсгал зардлын 54% буюу ₮225.3 тэрбумыг урлагийн, 32%-ийг аялал жуулчлалын, 13%-ийг спортын салбарт хуваарилж. Гэвч харъяа байгууллагууд төсвийн дээд хязгаар шаардлагатай төсвөөс 2.3 дахин бага байна гэлцэж буй. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.