• Lemon Press
  • Posts
  • ☄️ ТОП-20: Холио сэлгээ

☄️ ТОП-20: Холио сэлгээ

ДЭЗФ эхэллээ | Луугар уул уурхайн нэгдэл | Түүхэн ХО

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Lemonade in Korea цувралын ээлжит дугаарт модел Ж.Намуун оролцож, өөрийн карьерын уналт болон сэргэлтийн түүхийг хуваалцлаа. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн дугаар болсон шүү. Үзээрэй. 🍋

MSE: Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Б.Дөлгөөн томилогдов

MNG: Монгол болон Франц хамтран уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

MMC: Mongolian Mining Corporation-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр М Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Д.Баянжаргал томилогджээ.

OTC: ББЗЗ дээр өнгөрсөн 7 хоногт ₮41.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮20.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагдав.

☄️ ТОП-20: Холио сэлгээ

МХБ (MSE)-ийн ТОП-20 индексийн багцад 17 компани чансаагаа хадгалж үлдсэн бол 3 компани хасагдаж, 3 шинэ компани нэмэгдлээ

🗣️ Хэн, яасан гэнэ ээ? 

Шинэчлэгдсэн ТОП-20-ын сагснаас Сэндли БСББ (SEND), Монос Хүнс (MFC), Газар шим үйлдвэр (GAZR) хасагдсан бол шинээр ХасБанк (XAC), Ард Санхүүгийн Нэгдэл (AARD), ЛэндМН ББСБ (LEND) нэмэгдэж шинэчлэгдсэн ТОП-20 индексийг бүрдүүлэх болов. 

  • 📝 ТОП-20-ийн шалгуур: МХБ ТОП-20 индексийн багцаа шинэчлэхдээ $MSE дээр бүртгэлтэй бүх компанийг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ гэсэн 2 үзүүлэлтээр байр эзлүүлж, хамгийн өндөр үзүүлэлттэй 20 компанийг багцад нэмдэг

  • 🤔 Тэд яагаад хасагдав? Тэгэхээр хасагдсан 3 болон нэмэгдсэн 3 компанийн хувьд тухайн ондоо зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн болон хувьцаа нь сайн арилжаалагдсантай холбоотойгоор ийн хөдөлсөн аж. 

Санхүү 11 🆚 Уул уурхай 1

2023 онд банкны луугарууд IPO хийснээр ТОП-20 индексээс 5 компани хасагдаж, 5 нэмэгдэж том хөдөлж байсан. Харин өнгөрсөн онд IPO-н гал бадраагүйтэй холбоотойгоор шинэчлэл арай бага байлаа. Улмаар ТОП-20-ийн 12 нь банк, санхүүгийн салбарын компаниуд болоод байна. ТОП-20 маань бараг банк, санхүүгийн индекс боллоо доо.

  • 🍰 Зах зээлийн үнэлгээний хувьд ₮1 их наядаас дээш үнэлгээтэй 4 компани, ₮2 их наядаас дээш үнэлгээтэй 1 компани байгаа бөгөөд ТОП-20 индексэд багтсан компаниудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээр ₮10.6 их наяд. 

  • 🐉 Луугар базалт: Системийн нөлөө бүхий банкнуудаас ТОП-20-д багтдаггүй байсан ганц $XAC сагсанд орж ирснээр банкны салбарынхан нийт зах зээлийн үнэлгээний талыг нь буюу 55.5%-ийг 6 банк бүрдүүлж буй. 

  • 💪 Хамтдаа хүчтэй: 2023 оны ТОП-20-ийн сагсанд Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай 4 компани багтаж байсан бол 2024 онд 2 болж буурсан. Харин энэ удаад $AARD эргэн ирэх нь тэр. 

Эцэст нь… ТОП-20 индексэд уул уурхайн салбараас ганц Тавантолгой л (TTL) гозойж байна. Хэзээ Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хоёрдогч зах зээлд арилждаг болох бол? Энэ удаагийн шинэчлэлтээс харахад бүх салбарын томоохон төлөөлөл нээлттэй болж төрөлжих хэрэгцээ үүсэж байна. Үүний тулд IPO хийх хөшүүрэг хэрэгтэй байна даа.

🙊 Шуумын араас шууд өсөв

INTC: Өнгөрсөн Баасан гарагт Intel-н хувьцааны үнэ 1 өдрийн дотор 9% өсөж $21-т хүрлээ. Энэ нь SemiAccurate Intel-г нэр нь үл мэдэгдэх компани бүхэлд нь худалдан авахаар зэхэж байна гэх мэдээ гаргасантай холбоотой байв. Intel-н хувьд өнгөрсөн онд хувьцааны үнэ нь 54% унасан, Гүйцэтгэх захирал асан Пэт Гельсингер нь тэтгэвэртээ гарч ТУЗ-өөс ч холдож байгаа гэхчлэн хүндхэн цаг хугацааг туулж яваа. SemiAccurate тийм ч баталгаатай эх сурвалж биш хэр нь л хувьцааны үнийг нь хөөрхөн өсгөөд авлаа шүү. Сонирхолтой.

🌏 Асуудлаа хэлэлцье!

Швейцарын Давос хотноо 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) эхэллээ. Энэ жилийн форумын төв цэг “Хиймэл оюун ухааны эрин үеийг илүү тогтвортой, хүртээмжтэй төлөвшүүлэхэд” чиглэх юм. 

  • ⌚ Энэ жил 60 орны төрийн тэргүүн, 350 гаруй ЗГ-ын удирдагчид оролцохоор байгаа. Харин Дональд Трамп цахимаар оролцоно. 

🫥 Илүү тодорхойгүй ертөнц

ДЭЗФ-ын Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Борге Бренде жил тутмын ДЭЗФ геополитик, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн хурдацтай нөлөөллөөс үүдэлтэй дэлхийн тодорхойгүй байдлыг хамтдаа хэлэлцэж, шийдэл олоход чиглэж байдаг ч биднийг хэзээ хэзээнийхээс илүү тодорхойгүй ирээдүй хүлээж буйг дурдсан байдаг. 

  • 🔝 2025 оны эрсдэл: Өнгөрсөн жилүүдэд байгаль орчин, эдийн засаг, нийгмийн эрсдэлүүд тэргүүлэх байр суурьтай байсан ч энэ жилийн хувьд улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн жагсаалтын 1-рт бичигдэх болов. Энэ нь бараг л дэлхийн II дайнаас хойших хамгийн их талцаж, хуваагдсан цаг үе эргэн ирж байгааг илтгэх мэт. 

  • 🔎 Харин Монголд тулгамдаж буй ТОП-5 эрсдэлийг ажиллах хүчний хомсдол удаалаад эрчим хүчний хямрал, агаар, хөрс, усны бохирдол, ядуурал тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт гэж тодорхойлжээ.  

☄️ Монголын онцлох оролцоо

Энэ удаагийн форумд 2023 оноос эхлэн ДЭЗФ-ын албан ёсны анхны Монгол стратегийн түнш байгууллага болсон ХХБ (TDB) ч мөн оролцоно. Тэд ДЭЗФ-тай 2010 оноос хойш ДЭЗФ-тай хамтран ажиллаж байгаа төдийгүй 2016 онд дэлхийн ТОП өсөлттэй 500 компанийн нэг болж байв. 

  • 🤔 Стратегийн түнш юу хийдэг вэ? ДЭЗФ-ын стратегийн түнш байгууллага болно гэдэг нь дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд чухал үүрэг оролцоо, хамтын ажиллагааны түвшинд нөлөөлөх боломжтойгоороо давуу.

  • 🎤 Гэснээс ХХБ-ны ТУЗ-ийн дарга Рандольф Коппа 1 сарын 21-нд болох “Mining Transition - Mining for Mongolia’s Sustainable Future” панелд оролцоно гэсэн шүү. 

Эцэст нь… ДЭЗФ бол их гүрнүүд, хөгжиж буй орнууд болон буурай орнуудын удирдагчид нэг түвшинд, нэг тавцанд ирж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх чухал платформ тул панел хэлэлцүүлгүүдийг нь сонсоорой. 

Улаанбаатар дахь нийт өрхийн 44% буюу 180 мянга гаруй нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын авто зам ямар байдалтай байгааг сонордуулъя

  • Багталцахгүй: Одоогоор гэр хорооллын гудамж талбайн 10% буюу 20 км^2 талбайн зам хавчиг, хаалттай байгаа аж.

  • Боломжгүй: Учир нь 396 байршилд өрхүүд мухар, үерийн даланд байрласан, өндөр хүчдэл дор, эсвэл өндөрлөг газарт буусан, гудамж нарийсган, зам хааж сунган хашаа барьсан зэргээс шалтгаалж машин эргэх боломжгүй, гал унтраах автомашин зорчих боломжгүй, цаашлаад үерт автах магадлалтай гэнэ. 

Газар олголт, дэд бүтэц төлөвлөлтийн алдааны уршгаар хаа хаанаа хүнд байдалд орсон байгаа ч хэрэв түймэр гарвал ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн байгаа бол? Бодит байдал гээд эвлэрээд өнгөрөх үү? 🫤

🪄🛋️ Uran AI: Интерьерийг AI-р төгсрүүлнэ

Өдгөө 120 гаруй интерьер төслийн ард гараад буй Uran Khiits Монголд анх удаа AI ашиглан интерьер загвар гаргах тун дажгүй шийдэл нэвтрүүлжээ. 👏

Нэг ёсондоо Uran AI нь интерьер загвараа тодорхойлох хамгийн эхний шатыг хялбарчилж өгч байгаа юм. Эхлэл бол нийт ажлын 90% гэдэг дээ.

  • 👀 Бодитоор хар: Uran AI Demo хувилбарыг ашиглан орон сууц, оффис, худалдаа үйлчилгээ болон рестораны аливаа өрөөний талбайн зургийг оруулан хүсэж буй өнгө, хэв маягаа сонгоод хэдхэн минутад интерьер загвараа харах нь.

  • 💡 Жишээ өгье: Хэрэв минимал хэв маягийг сонгосон бол Uran AI нь зөвхөн үүнд тохирсон хөшиг, тавилга зэргийн дүрслэлийг бусад хэв маягтай хольж хутгахгүй гаргах юм.

Pinterest ухаж толгойгоо гашилгалгүй Uran AI Demo хувилбараар туслуулан интерьер загвараа өөрийн гараар бүтээгээрэй. Өөрийн юм гэдэг сайхан даа. 🙂‍↕️

The Guardian

🍋 Америкийн ТОП-6 банк өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдэдээ нийт $100 тэрбумын ногдол ашиг тараав. Энэ нь JPMorgan Chase (JPM), Citigroup (C), Wells Fargo (WFC), Goldman Sachs (GS), Bank of America (BAC), болон Morgan Stanley (MS)-н 2021 оноос хойш тараасан хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг болж буй. Гэснээс $JPM жилд $50 тэрбумын ашигтай ажилласан Америкийн анхны банк болсон аж. 

🍋 Өнгөрсөн жил орон нутгийн төсөв ₮120.8 тэрбумын алдагдалтай гарчээ. Задлан харвал, орлого нь 2023 оноос 45.8% өсөж ₮7.1 их наяд, зарлага нь 67.3% өсөж ₮7.3 их наядад тус тус хүрчээ. Бүс нутгаар нь харахад, Улаанбаатар, Өмнөговь, Орхон, болон Ховд аймгийн төсөв алдагдалтай гарчээ. 

🍋 Rio Tinto (RIO) болон Glencore (GLNCY) нэгдэх анхан шатны хэлцэл хийв. Нэгдэх хэлцлийн сургаар өнгөрсөн Баасан гарагт Rio Tinto-н хувьцааны үнэ 0.5% унаж A$117.95 болсон бол Glencore-нх 2.4% өсөж £3.8 болжээ. Уг нэгдэл уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэл болохын сацуу нийт зах зээлийн үнэлгээгээрээ  BHP (BHP)-г ардаа орхих нь.

🍋 Агаарын бохирдол бууруулах үндэсний хорооны ажлын албаны дэргэд олон нийтийн зөвлөл байгуулна. Улмаар агаарын бохирдлыг талаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах төдийгүй Тавантолгой түлш ХХК, Хими, хими технологийн хүрээлэнтэй хамтран сайжруулсан түлшний барьцалдуулагчийн стандартыг шинэчлэх төсөл  боловсруулж байгаа гэнэ. 

  • 🐑 Турк руу халал стандарт хангасан малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно. (MongolChamber)

  • ⏱️ Квант компьютерүүд одоогоор 47 жилийн хугацаа шаардах асуудлыг 6 секундэд шийдээд байна. (TheAIField)

  • 📲 Төрийн цахим үйлчилгээний талаарх санал хүсэлт авч байгаа гэнэ. (ЦХИХХЯ)

  • 💎 Брэнд стратегийн тулганы 3 чулуу. (Kenny.Kenray)

  • Даваа: Мартин Лютер Кингийн өдөр тохиож байгаа тул Америкийн биржүүд амарна

  • Мягмар: Netflix-н ээлжит санхүүгийн тайлан танилцуулагдах гэж байна

  • Лхагва: Нийт банкны системийн нэгдсэн баланс зарлагдана

  • Пүрэв: Банкнуудын харилцах, хадгаламжийн үлдэгдэл танилцуулагдана.

  • Баасан: 2024 оны ипотекийн зээлийн тайлан гарна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.