• Lemon Press
  • Posts
  • 🚀 Хурдацтай өсөх 20 брэнд

🚀 Хурдацтай өсөх 20 брэнд

Дотоод худалдаа IX сар | Цалин 75%-иар нэмнэ | Singles’ Day-н галзуу борлуулалт

POWERED BY

Hey! Ойрын үед олныг шуугиулж буй Netflix-н Physical: Asia цувралаас гадна дахин нэг Монголчуудын оролцсон цуврал дэлхий нийтийг донсолгох боллоо. Тэр цуврал бол алдарт Breaking Bad, Better Call Saul цувралыг найруулсан Винс Гиллиган найруулагчийн Pluribus юм. Тус цувралд Монгол аав, охин 2 дүрээ бүтээсэн гэнэ дээ. Энэ киног үзсэн лимонууд хэр их байна? 🍿

*Нэг өдрийн өөрчлөлт.

CUMN: Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Г.Чинзориг томилогдлоо.

POM: Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийг баталж, ирэх оны тэнцвэржүүлсэн орлогыг ₮31.9 их наяд буюу ДНБ-ий 32.2%-тай тэнцүү байхаар тогтоожээ.

MNG: ЗГ-ын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг ирэх онд 3 удаа үе шаттай нэмж, 75% нэмэгдүүлэх саналаа танилцуулав.

🏎️ Дотоод худалдаа ба Аймгуудын уралдаан

Энэ оны эхний 9 сарын байдлаарх дотоод худалдааны статистик танилцуулагдлаа. Үүнээс аймгуудын худалдааны борлуулалтын орлогыг ажвал, 2024 оны мөн үеэс 16 нь өсөж, 6 нь буурсан гэнэ шүү.

🇲🇳 Тойм зураглал

Худалдааны салбарын борлуулалтын орлого эхний 9 сард өнгөрсөн оны мөн үеэс ердөө 0.6% өсөж ₮48.5 их наядад хүрсэн ба үүний дийлэнх буюу 77.6% хүнсний бус бүтээгдэхүүн эзэлсэн аж. Өөрөөр харвал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа 5.6% өсөж ₮10.9 их наяд төгрөгт хүрсэн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 0.7% буурч ₮37.7 их наядад хүрээд байна.

📊 86%-тай УБ хот

Монголын эдийн засгийн төв цэг болсон Улаанбаатар хот нь энэ оны эхний 9 сард нийт худалдааны салбарын борлуулалтын орлогын 86%-ийг дангаараа бүрдүүлжээ. Удаах байранд 3.4%-ийг бүрдүүлж буй Өмнөговь аймаг бичигдсэн бол үүний араас Орхон болон Дархан-Уул аймгууд тус бүр 1.3%-ийг эзлэв. Өнгөрсөн оны мөн үеэс аймаг болон нийслэлийн борлуулалт хэрхэн өөрчлөгдсөнийг харвал: 

  • Өсөлттэй 16: Улаанбаатар хотыг оролцуулаад нийт 16 аймгийн худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс дунджаар 7.2% өсжээ. Өнгөрсөн оны эхний 9 сард Хөвсгөл аймгийн борлуулалт орлого ₮281 тэрбум байсан бол энэ оны эхний 9 сард 17.5% өсөж ₮330.1 тэрбумд хүрч, бусад аймгуудыг өсөлтөөрөө тэргүүлэв.

  • 🛑 Бууралттай 6: Харин үлдсэн 6 аймгийн хувьд худалдааны салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 5% буураад байна. Борлуулалтын орлого хамгийн их хувиар буурсан нь Төв аймаг ба өнгөрсөн оны мөн үеэс тус аймгийн борлуулалт 13.3% буурч ₮181.8 тэрбумд хүрчээ.

🏇🏻 Наадмын нөлөө… Жил бүрийн наадмаар Монголчууд хөдөө орон нутгаар аялах нь элбэг. Үүнтэй холбоотой энэ оны 7-р сард 21 аймгийн 14-ийнх нь худалдааны салбарын борлуулалт он гарснаас хойших хамгийн өндөр дүндээ очжээ. Манайхан өнгөрсөн зун аль аймгаар аялав? 😜

  • ⛵ Технологийн компаниудын амин судас далай доор бий… (Sherwood)

  • 🕹️ Төрөөс төсөв болон ТӨААН-ээр дамжуулан эдийн засагт хэр их оролцож байна вэ? (Forum)

  • 🔝 Шинжлэх ухаанаар тогтоогдсон хамгийн хүчирхэг хоолойтой эмэгтэй дуучин. (FarOut)

  • 🎭 ₮6.5 тэрбумын сурталчилгааны санхүүжилтийг шалгуулна. (Ikon)

🔥 Singles’ Day-н галзуу борлуулалт

9618.HK: Өнгөрсөн Мягмар гарагт болж өнгөрсөн ганц биечүүдийн өдрөөр Хятадын онлайн худалдааны аварга JD.com борлуулалтын шинэ рекорд тогтоожээ. Тухайлбал, компанийн худалдан авагчдын тоо 2024 оны мөн үеэс 40% нэмэгдсэн бөгөөд компьютер, электрон барааны эрэлт өндөр байсан нь энэхүү өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзээд байна. Ингэснээр өчигдөр компанийн нэгж хувьцааны үнэ 1.14% өсөж ¥124.5-д хүрчээ. 

🍷 "А" зэрэглэлийн Sommelier Монголд

It's wine o'clock! АПУ ХК (APU) нь дотоодын дарсны мэргэжилтнүүдтэй хамтран дарсны мастеркласс амталгааг зохион байгуулах гэж байна. 🥂

  • 🌟 Гэхдээ нэг сюрпризтэй! Тус мастеркласс амталгааг Францын №1 дарс үйлдвэрлэгч Castel Frères группийн санаачилгаар “A” зэрэглэлийн Sommelier Ким Жу Ён “Maison Castel” брэндийн бүтээгдэхүүнийг сонгон амтлуулж, удирдан явуулах нь.

Тэрээр мэргэжлийн түвшинд дарс амтлуулах бүх шатны боловсролыг эзэмшсэн бөгөөд “Court of Master Sommeliers” холбооны төгсөгч, Өмнөд Солонгосын “National Best Sommelier Contest” тэмцээний аварга, “Korea International Sommelier” холбооны УЗ-ийн гишүүн юм.

🚀 Хурдацтай өсөж буй 20 брэнд

Morning Consult энэ онд хамгийн хурдацтай тэлж буй 20 брэндийг танилцууллаа.  

  • 👉 Жагсаалтыг гаргахдаа 2,511 брэндийг харьцуулж, 49,355 америкчуудаас аливаа брэндийг худалдан авах сонирхол нь хэрхэн өөрчлөгдөж буйд тулгуурлан гаргажээ. 

💡 Чиг хандлага ба тэргүүлэгчид

2025 онд хэрэглэгчдийн аливаа брэндийг худалдан авах сонирхол ерөнхийдөө тогтвортой, бараг өөрчлөгдөөгүй буюу дундаж өсөлт ердөө 0.73% байжээ. DoorDash-н хувьд он гарснаас тэдний үйлчилгээг авах сонирхолтой хүмүүсийн хувь 6.4 нэгж хувиар нэмэгдэж 42.6%-д хүрснээр Америкийн зах зээлд хамгийн хурдацтай өсөж буй брэнд болоод буй.

  • Сонирхолтой нь тус өсөлтөд X үе болон “Baby boomers” дотроо 1955-1964 онд төрөгсдийн сонирхол илт нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

  • Цаашлаад, тэдний дийлэнх нь салсан ахмад настнууд байсан аж. 

👴👦 Үеийн ялгаа

Чиг хандлагын хувьд Z үе болон миллениал үеийнхний дунд AI-г хэрэглэх сонирхол зонхилж буй. Насны ангиллаар нь харвал, 

  • Z үеийнхний дунд Uber Eats, New York Times, 7-Eleven тэргүүлж байгаа бол Миллениал үеийнхний дунд Coinbase, Epic Games, Spanx,  

  • X үеийнхний дунд, H&M, Call of Duty, Apple Intelligence, 

  • Baby Boomers-д Pringles, DoorDash, Downy тэргүүтэй брэндүүд алдаршиж байна. 

Тус судалгааны онцлох хэсэг нь өндөр орлоготой буюу жилийн $100,000-оос дээш орлоготой хүмүүсийн дунд алдаршиж буй 20 брэндийн 10 нь AI, технологийн брэнд байсан явдал. Тухайлбал, тэдний үйлчилгээг нь худалдан авахаар сонирхож буй ТОП-5 брэндэд Gemini, OpenAI, WhatsApp, Amazon Prime Secured Card, Canva багтаж буй. 

Эцэст нь… Америкчуудын мөнгөө зарцуулах сонирхолтой брэндүүд нэг иймэрхүү. Харин Монголын хувьд ямар байгаа бол? Сүүлийн үед бүтээгдэхүүн, үйлчилгээг нь худалдан авахаар сонирхож буй ямар брэнд байна? Хуваалцаарай.

3,702 иргэн 
Энэ оны IV улирлын Төрийн албаны шалгалтад улс даяар нийт 3,072 иргэн бүртгүүлжээ.
48.9% 
Үүний 48.9% буюу 1,503 иргэн Улаанбаатараас бүртгүүлсэн байна.
5,488 иргэн
Өнгөрсөн I, II, III улирлын Төрийн албаны шалгалтад бүртгүүлсэн нийт иргэдээс 68.3% буюу 3,750 иргэн шалгалт өгч, 1,677 нь тэнцсэн аж. 

Fortune

🍋 SoftBank (SFTBY) Nvidia (NVDA) дахь 32.1 сая ширхэг хувьцаагаа $5.8 тэрбумаар худалдлаа. Энэ нь тус банкны Nvidia дахь бүх хувьцаа байсан бөгөөд төвлөрсөн орлогоор OpenAI дахь хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. SoftBank 2019 онд Nvidia дахь хувьцаагаа зарж байсан ч, AI халуурал эхлэх үед дахин хувьцаа худалдан авч байсан юм.

🍋 Codex Alimentarius Commission Монгол Улсын боловсруулсан “Ингэний ариутгасан сүүний Кодексын стандарт”-ыг батлав. Стандартыг боловсруулсан ажлын хэсэг сүүлийн 2 жилийн хугацаанд 2 бөхт тэмээний сүүний найрлага, онцлогт суурилсан дата, судалгааг боловсруулжээ. Энэ нь Монгол Улсын хувьд ОУ-ын хүнсний стандартыг боловсруулж, батлуулсан анхны тохиолдол бөгөөд ингэний сүүний экспортыг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой аж. 

🍋 2050 он хүртэл дэлхий даяар газрын тос, байгалийн хийн эрэлт өсөх төлөвтэй. Задлан харвал, газрын тосны эрэлт өнгөрсөн оноос 13%, эрчим хүчний эрэлт 15% өсөх бол байгалийн хийн эрэлт 50% өсөх тооцоо гарчээ. Үүнд Америкийн компаниудыг газрын тос, хийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлэхийг дэмжсэн бодлого голчлон нөлөөлж буй гэнэ. 

🍋 Багануур ХК (BAN), Шивээ-Овоо ХК (SHV)-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсвөөс төлж барагдуулна. Тодруулбал, ЗГ 1991 оноос хойш “Нүүрс төсөл” хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас $23.8 сая, нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхэд Японоос ¥10 сая, “Экспортын зээлийн шугам нээх төсөл” хэрэгжүүлэхэд мөн Японоос ₮37.5 тэрбумыг зээлсэн байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.