🏀 Лигтэй 7 хоног

Lemonade in Korea | Оюу толгой: 5 жилд +76.1% | UBS-н крипто ХО

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Жил бүр л улсын төсөв маань данхайсаар байгаа даа? Тэгвэл ирэх оны төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд гарын үсэг авч байгаа юм байна шүү. ЭНД дарж танилцаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

BOM: Ирэх 3 сарын хугацаанд том банкнууд нийт зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах төлөвтэй байна

POL: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

⚒️ Оюу толгой: 5 жилд +76.1%

Монголын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтыг өөд нь татаж байгаа Оюу толгойн олборлолт, үйл ажиллагаа, хувь нэмэр нь юу болж байгаатай танилцъя. 

📈 Илүү их үйлдвэрлэл

Гүний уурхай ашиглалтад ороод 20 сар болжээ. Үүнээс хойш Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл алгуур нэмэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн III улиралд нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 50 мянган тн-д хүрсэн нь жилийн өмнөхөөс 19%, 5 жилийн өмнөхөөс 76.1% тус тус өссөн дүн юм. 

  • ‼️ Гэхдээ: Оюу толгойн гүний уурхайд үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэнтэй холбоотойгоор III улирлын зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн ч өмнөх улирлаасаа 4.8% буурсан юм. Учир нь засвар болон цаг агаарын таагүй байдал нь ил уурхайн үйл ажиллагаанд нөлөөлж боловсруулсан хүдэр нь тус хугацаанд 20.8% багасжээ. 

  • 🗻 Гүний амжилт: Харин гүний уурхайн хувьд тайлант хугацаанд 0-р Панел нийт 120 хүдэр буулгуурыг нээж, 6-г нь ашиглалтад оруулсан байна. Улмаар гүний уурхайгаас 2.05%-ийн дундаж зэсийн агуулгатай 1.5 сая тн хүдэр, ил уурхайгаас харьцангуй бага буюу 0.39%-ийн дундаж агуулгатай 7.4 сая тн хүдэр боловсруулсан аж.

💰 ₮11.7 их наядын татвар

Түүнчлэн Оюу толгойн төлсөн татвар, хураамж, бусад төлбөрийн хэмжээ III улиралд ₮363 тэрбумд, 2010 оноос хойш тооцвол ₮11.7 их наядад хүрсэн байна. Тэгэхээр 2010 оноос хойш тооцсон дүн нь жилийн өмнөхөөсөө л гэхэд 18.2% нэмэгдсэн хэрэг. 

  • 🌱 Тогтвортой хөгжилд: Түүнчлэн Оюу толгой тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд зөвхөн өнгөрсөн улиралд л гэхэд ₮17.7 тэрбумийг, 2015 оноос хойш ₮178.5 тэрбумын санхүүжилт олгожээ. Үүний ихэнх хэсэг буюу 14.1% нь орон нутгийн бизнесийн хөгжилд чиглэсэн байна. 

Эцэст нь… Оюу толгойн нөхцөл байдал нэг иймэрхүү байна даа. Өмнөговийн эдийн засгаа ч дэмжиж 2010 оноос хойш нийт ₮4.7 их наядын бараа, үйлчилгээ авсан нь тус аймгийн 2023 оны ДНБ-тэй дүйж буй. 

📈 15%-иар амь оров

KEK: Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Керамик ХХК-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 15% өсөж ₮13,800-т хүрэв. Тус компанийн хувьцаа он гарснаас хойш ердөө 25 удаа л арилжигдсан байна. Түүнчлэн хувьцааны үнэ нь 2017 онд л дээд цэгтээ буюу ₮22.5 мянгад хүрч байжээ. Мөн тус компани 2019 оноос хойш МХБ (MSE) дээр тайлангаа нийтлээгүй аж. Компанийн 85.24%-ийг Б.Эрдэнэбилэг гэх эрхэм эзэмшдэг аж. Ямар ч идэвхгүй нээлттэй компаниудын хувьцаа гэнэ^2 л амь орох юм даа.

⛹️🏀 Лиг эхэлсэн 7 хоног

24 дэх удаагийн “RedBull оюутны лиг” эхэллээ. Нэг үеэ бодоход Монголд сагсан бөмбөг бизнесийн жишгээр хөгжиж, ивээн тэтгэгч байгууллагуудын цар хүрээ цаашлаад тэмцээний зохион байгуулалт, тоглолт хоорондын үзүүлбэрүүд ч сайжирч байгаа нь анзаарагдаад л байгаа. 

🤫 Арьсан бөмбөг хөөх ашигтай!

Аравхан жилийн өмнө аав, ээждээ арьсан бөмбөг хөөхийн оронд хичээлээ хий гэж загнуулж явсан хүмүүс хэр олон байна? Энэ бол тухайн цаг үед Монголд төдийгүй дэлхийд спортын замналыг сонгох нь эрсдэлтэй бас санхүүгийн хувьд баталгаагүй байсантай холбоотой. Харин одоо бол өөр. Тухайлбал, Америкийн Үндэсний Коллежийн Атлетикийн Холбооны тамирчдын жилийн дундаж орлого $37,729 байгаа бол шилдэг тоглогчдынх нь $55,000-т ч хүрэх боломжтой аж. 

  • 💰 Цалин пүнлүү: Цаашлаад, 11 дэх жилдээ дараалан NBA-н хамгийн өндөр цалин, орлоготой тоглогч гэгдэж буй Леброн Жэймс л гэхэд 2024-2025 оны тоглолтын улиралд $48.7 саяын цалин, бусад бизнесийн үйл ажиллагаанаас жил бүр $80 саяыг олж буй

💘 Тэд сагсан бөмбөгт хайртай 

Үргэлжлүүлээд, тус спортыг хамгийн ихээр дэмжиж, ивээн тэтгэдэг компаниудыг сонирхвол, 2022 оноос энэ оны II улирал хүртэл Socios.com дэлхий даяар болж буй сагсан бөмбөгийг ивээн тэтгэх 27 идэвхтэй гэрээтэй байгаа бол, Nike (NIKE) 13, Coca-Cola (KO) 13, Kia (000270.KS) 12 идэвхтэй гэрээтэй байгаа аж. 

  • Харин Монголд саяхан эхэлсэн Монголын оюутны лиг сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр RedBull Original-н албан ёсны дистрибьютор Жем Интернэшнл ХХК ажиллах буюу 500 тоглолтыг ивээн тэтгэх аж. Тус тэмцээнд 32 сургуулийн 49 баг оролцож байгаа юм байна. 

Эцэст нь… Сүүлийн 2 жилд Монголд сагсан бөмбөгийн спорт арьсан бөмбөг гэх хайрцгаас гарч бизнесийн чиглэл рүү хөгжиж байгаа нь сайн хэрэг шүү.  

Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 🔎

  • Асуудал: Спортын хувцасны жижиг компанид өрсөлдөгчид олширсноор орлого нь буурч, хэрэглэгчдэдээ мартагдах хандлага үүсэв.

  • Шийдэл: Компани Personalization стратеги нэвтрүүлж, хэрэглэгчдэд хувцсаа хүссэн загвар, өнгө, хэмжээ, болон материалаар захиалж авах боломжийг олгов. Ингэхдээ компани онлайнаар хэрэглэгчидтэйгээ холбогдож, үнэгүй загварчлал хийх захиалгын системийг нэвтрүүлжээ. Цаашлаад хэрэглэгчид захиалсан хувцсаа гэртээ хүргүүлээд хэрэв таалагдвал худалдаж авах сонголттой болсон байна.

Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдэл нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉

🍸 Lemonade in Korea

Hey! Лимонуудын хэдийн танил болсон манай ууган контентуудын нэг Lemonade цувралын IV улирал гарч дууслаа. Харин бид V улирлаа хилийн чанадаас цоо шинэ гэнэтийн бэлэгтэй эхлүүлэх гэж байна!

  • 💎 Давтагдашгүй: Lemonade нь шинэ үеийн залуус орлогын эх үүсвэрээ ямар сонирхолтой хэлбэр, мэргэжлээр бүрдүүлж, түүнийгээ хэрхэн удирддаг тухай өвөрмөц өнцгөөс онцлон хүргэдэг гэдгийг хэдийнээ мэдэх биз ээ.

Тэгвэл Lemonade-н V улирлаар бид Солонгост ажиллаж амьдарч буй орчин үеийн залуусын үлгэр дуурайлал болсон шинэ залуу уран бүтээлчид болоод ажил мэргэжлээрээ бусдаас онцгойрсон сайн мэргэжилтнүүдийг урьж оролцууллаа. 

За тэгээд 11 сарын 16-нд цоо шинэхэн Lemonade-г амтлахдаа бэлдээд сууж байгаарай. 🍋

🔗 IV улирлын сүүлчийн дугаарыг ЭНД дарж үзээрэй. 

PYMNTS

🍋 Роботын стартап Physical Intelligence $400 саяын санхүүжилт босгож $2.4 тэрбумын үнэлгээтэй болов. Хөрөнгө оруулагчдын дунд Amazon (AMZN), OpenAI, Thrive Capital, Lux Capital болон Bond Capital зэрэг компаниуд багтаж буй. Сонирхуулахад Physical Intelligence-н технологи нь роботыг хувцас угаах, ширээ цэвэрлэх, цаашлаад хайрцаг угсрах зэрэг ажлыг гүйцэтгэх чадамжтай болгох гэнэ.

🍋 ЗГ хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил, хүний нөөцийн болон ногоон хөгжлийн шилжилт хийхэд Huawei-тэй хамтарч ажиллана. Энэ хүрээнд Huawei-н шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг ажлуудыг хийх аж.

🍋  Xanadu Mines (XAM.TO) 100 сая ширхэг хувьцаа нэмж гарган, $5.5 саяыг босгоно. Тодруулбал, компани нэгж хувьцаагаа тус бүр нь $0.055-оор санал болгож буй бөгөөд энэ дүн нь 10 сарын 31-ний хаалтын ханшнаас 14.1% хямд байгаа юм. Мөн үүнд тус компанийн 19.4%-ийг эзэмшдэг Zijin Mining Group (2899.HK) оролцох боломж бүрдэж буй.

🍋  UBS Asset Management (UBS) UBS USD Money Market Investment Fund Token нэртэй анхны токенжуулсан хөрөнгө оруулалтын сангаа нээлээ. Улмаар токен эзэмшигчид одоо тэдний эрсдэлийн удирдлагад суурилсан бэлэн мөнгөний менежментийн шийдлүүдийг ашиглах боломжтой болж байна. Сонирхуулахад, тус хөрөнгө оруулалтын сан нь Ethereum тархмал бүртгэлийн технологид суурилсан аж. 

  •  🧪 Ёс суртахуунтай бизнесийг бүтээх дадлууд. (INC)

  • 📖 Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар тольтой танилц. (Toli.MongolBank)

  • 🔎 Ажил хайхдаа ChatGPT-г ашиглах нь. (LinkedIn)

  • 💭 Z үеийнхэн яагаад оффисын ажлаас татгалзах болов? (Entrepreneur)

Reply

or to participate.