• Lemon Press
  • Posts
  • 💵 Дундаж цалин = ₮2 сая

💵 Дундаж цалин = ₮2 сая

Экспорт, импорт | Цэвэр эрчим хүч | Wolves DAO

POWERED BY

Morning! Бид сонирхолтой бизнес, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах зорилготой "Business spotlight" контентын анхны дугаараараа Говь ХК-ийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг онцолсон билээ. ЭНД дарж үзээрэй. 🎥🍋 

*Нэг өдрийн өөрчлөлт

MET: Ирэх онд Монгол 1.3 сая жуулчин хүлээн авна

MNG: Улсын нийт гадаад өр энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 4.5% өсөж $34 тэрбум болжээ

NSO: Сарын дундаж цалин жилийн өмнөхөөс 27.7% нэмэгдэж ₮2 саяд хүрэв. Харин медиан цалин ₮1.6 сая байна.  

📊 Юу гаргаж, юу авав? 

Энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбумд хүрснээр гадаад худалдааны ашиг $5.4 тэрбум боллоо. Ер нь бид ямар бүтээгдэхүүн гаргаад, ямар бүтээгдэхүүн аваад байна? 

Түүхий эд л… 

Нийт экспортын 86.5%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 5%-ийг үнэт чулуу, 3.1%-ийг нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл тус тус бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь нийлээд нийт экспортын дүнгийн 94.5%-ийг эзэлж буй. Түүхий эд тэгээд ноолуураар л голоо зогоож байна даа. 

  • Хятадгүй бол яана: Нийт 80 оронд бараа экспорт хийсэн ч бүхэл бүтэн 91.2%-ийг нь дан ганц Хятад руу гаргасан. Тодруулбал, бүх түүхий нефтийг, зэсийн баяжмалын 99.9%, чулуун нүүрсний 99.3%, ямааны угаасан ноолуурын 99.7%-ийг Хятад руу тус тус экспортолсон. Тэгэхээр экспортын Хятадаас хамаарах хамаарал өндөр хэвээр. 

🛒 Юу, юу авав? 

Харин импортын дүн жилийн өмнөхөөс 6.4% нэмэгдэж $8.4 тэрбумд хүрээд байгаа. Улсаар нь харвал нийт 158 орноос бараа импортолсон. Энэ дундаа хамгийн нөлөө бүхийг нь харъя. Хятад нийт импортын 40.3%, Орос 25.7%,  Япон 7.8%-ийг тус тус бүрдүүлсэн байна.

  • Гол бүтээгдэхүүн: Импортын барааны 19.9%-ийг нефтийн бүтээгдэхүүн, 11.9%-ийг суудлын болон ачааны автомашин, 2.1%-ийг цахилгаан эрчим хүч тус тус эзэлснээр гол хэсгийг бүрдүүлж байгаа. 

Эцэст нь… Ингээд харахаар бид нефть, цахилгаан зэрэг гол хэрэгцээгээ бүгдийг нь импортоор авч байна. Энэ хараат байдлаа бууруулахгүй бол алслагдмал бүсүүд нь цахилгааны хязгаарлалтад ороод л, улсаараа шатахуун авах гэж дугаарлаад л. Уг нь бол Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Гэхдээ энэ бүх ажлаа эрчимтэйгээр хурдасгахгүй бол хэзээг хүртэл хараат байх вэ дээ. 

💸 Бидний хувьцаа илүү чухал

7201.T: Nissan Renault (RNO.PA)-с €765 саяын үнийн дүн бүхий хувьцаагаа худалдаж авна. Тус арилжаа нь Nissan-н хувьцаагаа халааслах бодлогоос үүдсэн байна. Улмаар Renault €1.5 тэрбумын алдагдал хүлээх бол Nissan-н хувьцааны P/B харьцааг өсөх төлөвтэй байгаа аж. Гэхдээ харилцан нэг нэгнийхээ 15%-ийг эзэмшсэн хэвээрээ байх юм.

⚡ Цэвэр эрчим хүчинд мэлхийн хурдаар

Энэ удаагийн COP28 130 орны удирдагчдаас 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх амлалтыг авч чадсан. Сайн мэдээ нь сүүлийн жилүүдэд улс орнуудын цэвэр эрчим хүчний шилжилт төсөөлснөөс хурдацтай явж байна. Төсөөлснөөс л… 

Сэргээгдэх эрчим хүч юу болж байгаа билээ?

Олон жилийн туршид бид цахилгаантай, халаалттай байхын тулд нүүрс түлсний гороо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй гамшигт үзэгдлүүдээр амсаж байна. Энэ удаагийн COP28-н уулзалтаас нүүрсний хэрэглээг зогсоох талаар дорвитой алхам гараагүй. Азаар нар, салхи, ус, цөмийн гээд нүүрсийг орлуулж болох эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдсээр.

  • Тухайлбал, нар болон салхины эрчим хүчний хэрэглээ 10 жилийн дотор 9 нэгж хувиар өсөж өнгөрсөн онд нийт эрчим хүчний 12%-ийг бүрдүүлэх болсон. Гэсэн ч газрын тос болон нүүрс нийт эрчим хүчний 80%-ийг бүрдүүлсээр байгаа

  • Хятад: Хятад дэлхийн хүлэмжийн хийн хамгийн их ялгаруулагч орон ч гэлээ сэргээгдэх эрчим хүчний салбарт цойлж яваа улсын нэг. 2021 онд Хятад цахилгаан эрчим хүчнийхээ ¼-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангасан бөгөөд 2025 он гэхэд тус дүн 33%-д хүрэх төлөвтэй байна. 

  • Америк: Тус улсын нарны эрчим хүчний хүчин чадал энэ онд 32 ГВт--аар нэмэгдэж дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 52% өссөн үзүүлэлт юм.

Нүүрснээс уран руу урагшаа!

Эргээд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх амлалт руу өнгийхөд, өдгөө дэлхий дээр 436 цөмийн эрчим хүчний реактор байгаагийн 93 нь Америкийнх. Тооны хувьд Америк тэргүүлж байгаа ч шинэ цөмийн реактор барих тал дээр Хятадыг гүйцэх орон алга. Хятад одоо байгаа 55 цөмийн эрчим хүчний реактор дээр нэмээд 22-ийг шинээр барьж байгаа. COP28-н амлалтаар бол ирээдүйд илүү олон цөмийн эрчим хүчний эх үүсвэрүүд баригдана. Тэгэхээр,

  • Түүхий эдийн ирээдүй: Цэвэр эрчим хүчинд шилжилт эрчимжээд ирвэл уран, зэс, лити тэргүүтэй түүхий эдүүд хаданд байтугай Эверест рүү ч авирах болов уу. 

Эцэст нь… Дэлхийн нүүрсний хэрэглээг бууруулах хүсэл одоогийн Монголын хувьд муу мэдээ. Гэхдээ бидэнд уран, зэс байгаа гээд бодохоор дэлхий хаашаа тэмүүлж байна тийшээ чиглэсэн юм бодож байхгүй бол юу юу үгүй л төсөв улайгаад бөөн юм болж байгаа зураглал харагдах шиг. 

🎁 Догдлол дүүрэн 12-р сар

Хэзээ хамгийн сүүлд хайртай дотнын хүмүүс эсвэл хэн нэгнийг халуун уух зүйлээр дайлсан бэ? ☕

Санаанд чинь орж ирэхгүй байгаа бол MonPay-н шинэ жилийн “Чин Сэтгэлээсээ…” аянд нэгдэж дотнын хүмүүсээ халуун уух зүйлээр дайлж болно шүү.

Хэрхэн нэгдэх вэ?

  • MonPay апп-д байрлах “Чин Сэтгэлээсээ…” баннер дээр даран аяны хуудас руу очих ба өгөх, авах гэсэн сонголтоос сонгон CU Mongolia, GS25mn сүлжээ дэлгүүрүүдийн халуун уух зүйлийн купоныг худалдан авч бэлэглэх юм.

За тэгээд, гадаа хүйтэн байгаа ч гарт халуун уух зүйл байхад алзахгүй дээ.

🔗 MonPay апп-аа шинэчлэх бол ЭНД дарна уу.

Монголбанк

🔹 Ирэх Баасан гарагт мөнгөний бодлогын шийдвэр гарна. Одоогоор бодлогын хүү 13%, инфляц 8.5%-тай байгаа. Инфляцын түвшин буурсан ч төсвийн бодлого тэлсэн тул Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ удаад бодлогын хүүг бууруулахгүй болов уу.

🔹 TikTok дэлхий даяар $10 тэрбумын орлого олсон 5 дахь апп болов. Ингэхдээ ойролцоогоор $3.8 тэрбум буюу 38%-ийг зөвхөн энэ онд, 33.2%-ийг нь 2022 онд олжээ. Сонирхуулахад, $10 тэрбумын орлого олсон үлдсэн 4 апп нь Honor of Kings, Candy Crush Saga гэх мэт гар утасны тоглоом байна.

🔹 Азийн Хөгжлийн Банк Монголд $157.1 саяын санхүүжилттэй 2 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, ХАА-н өрсөлдөх чадварыг сайжруулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил - 2-р шат” төсөлд $57.1 саяыг, “Тогтвортой худалдаа-хилийн үр ашгийг сайжруулах” төсөлд $100 саяыг зарцуулах аж.

🔹 Хятадын Жилин муж Жунгадаб боомтоос эхний нүүрсний импортоо татлаа. Тодруулбал, 11 сарын 29-нд Монголоос худалдаж авсан 3,655 тн нүүрсийг Жилиний эрчим хүчний компани руу зөөвөрлөсөн аж. Тус компани Монголоос авсан нүүрсээ хадгалахын тулд 1 сая тн-н хадгалах газар барьжээ.

🤝 DAO: Төвлөрсөн бус засаглал 

MongolNFT Монголын хамгийн анхны NFT коммюнити DAO-г гаргах нь ээ. DAO гэдэг чинь юу билээ?

DAO: Хамтын эзэмшил, хүчирхэг засаглал

DAO буюу Decentralized Autonomous Organizations бол засаглалын цоо шинэ хэлбэр бөгөөд ямар ч шаталсан бүтэц байхгүй буюу тухайн коммюнитигийн гишүүдэд тэгш оролцох эргээд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шийдэл юм. 

  • Үүнийг NFT-тэй хослуулснаар: Тухайн NFT төслийн нэг хэсэг болсон эзэмшигчид төсөлтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох, эзэмшиж буй NFT-нхээ үнэ цэнийг өсгөхөд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болох юм. 🔥 

The Wolves DAO 

Тэгэхээр Wolves NFT-н эзэмшигчид өөрсдийн DAO-той болсноор тус коммюнитигийн гишүүд өөрсдөө бие дааж шийдвэр гаргах, санал дэвшүүлэх, өгөх, төслийн санхүүжилтийн зарцуулалтыг хянах боломжтой болох нь. 

Эцэст нь… The Wolves DAO одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд MongolNFT ойрын хугацаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ шүү. 

Доор бэлтгэсэн мэдээний хэсгүүдээс буруу хариуг олж чадах уу? Товхимлоо тогтож уншсан бол асуудалгүй олно доо. 🤔

A. Гадаад худалдааны алдагдал $5.4 тэрбумд хүрэв.
B. TikTok $10 тэрбумын орлого олсон 5 дахь апп болсон.
C. АХБ Монголд $157.1 саяын санхүүжилттэй 2 төсөл хэрэгжүүлнэ.

  • LP AWARDS 2023: Онцлох үнэт цаасны компанид хэн хэн нэр дэвшив? (LemonPress)

  • Game: Lego Fortnite хамтралын эргэн тойронд

  • . (TechCrunch)

  • Economic: Хятад дахиад толгойны өвчинтэй болсон уу? (CNN)

  • Movie: Алтан бөмбөрцгийн төлөө хэн өрсөлдөх вэ? (GoldenGlobes)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт A буюу гадаад худалдааны алдагдал биш ашиг $5.4 тэрбумд хүрсэн нь энэ оны эхний 11 сарын экспортын дүн жилийн өмнөхөөс 23.9% өсөж $13.8 тэрбум болсон нь нөлөөлсөн шүү.

Reply

or to participate.