• Lemon Press
  • Posts
  • 🗻 Байгалийн биткойн

🗻 Байгалийн биткойн

Эдийн засаг ирэх 10 жилд | 357 сая тн хүдэр | S&P 500-д $HOOD!

POWERED BY

Өглөөний мэнд! Даваа гарагаа өөдрөг эхлүүлбэл үлдсэн өдрүүдийг стресс багатай, бүтээлчээр давахад чухал нөлөөтэй гэнэ. Тэгвэл өглөөг эрч хүч дүүрэн эхлүүлэх хамгийн үр дүнтэй аргын нэг бол “Eat The Frog” бөгөөд тухайн өдрийн хамгийн хүнд ажлаа өглөө эрч хүчтэй үедээ хийж дуусгахад болох аж. 😊

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Орхон аймагт 357 сая тн хүдрийн нөөцтэй Оюут нэртэй шинэ орд илэрсэн ба жилд 5-10 сая тн хүдэр боловсруулах үйлдвэр барин 30-35 жил ашиглах боломжтой хэмээн тооцоолжээ

MSE: МХБ-ын үнэт цаасны ангилал шинэчлэгдэж I ангилал руу Монгол базальт (MBW), Монложистикс Холдинг (MLG), Премиум Нэксус (CUMN) нар дэвшсэн бол Талх чихэр (TCK), Газар шим үйлдвэр (GAZR) тэргүүтэй 4 компани I ангиллаас II ангилал руу орлоо.

BOND: Өнгөрсөн Баасан гарагт “Шунхлай Бонд  2.0” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдаж, ₮40 тэрбумыг татан төвлөрүүллээ

BOM: Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ төв банкны стэйбл койн нэвтрүүлэх боломжийг судлахаар тусгалаа.

 😶‍🌫️ Эдийн засаг ирэх 10 жилд хэрхэх вэ?

Энэ онд эдийн засаг 6.3% өсөх төлөвтэй байгаа. Энэ өсөлтийн тэн хагас нь уул уурхайн салбартай шууд холбоотой. Ирэх 10 жилд ч эдийн засаг уул уурхайгаас асар хамааралтай хэвээр байна. Тэгвэл энэ хугацаанд дорвитойхон өөрчлөлт хийхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? 

⛏️ Гол салбар 

Улс орын эдийн засаг урт хугацаанд, тогтвортой хөгжихөд эдийн засгийн төрөлжилт, хоорондын уялдаа холбоо чухал нөлөөтэй байдаг. Гэсэн ч манайх шиг уул уурхайд түшиглэсэн буюу тэргүүлэх ганцхан салбартай оронд салбар доторх төрөлжилт, тогтвортой байдал юу юунаас илүү чухал асуудал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт уран, нүүрсний давхаргын метаны хий, газрын ховор элемент, лити гэхчлэн томоохон төслүүд хэрэгжиж буй нь сайн. 

  • 🐢 Мөлхсөөр: Гэсэн хэдий ч шинэ төслүүдийн явц дэлхийн хурдаас хэдэн шат хойгуур яваа гэдгийг анхаарах хэрэгтэй. 

🆚 Потениаль ба шүүмжлэл 

“Потенциальтай хүүхэд, даанч залхуу” гэдэг шиг ГХЭ-ийн нөөцөөрөө Хятадын араас 2-рт бичигдэж, дэлхийн нийт нөөцийн 16%-ийг эзэлж байгаа ч ганц байгаа төсөл нь улс төрөө даахгүй яваа. Энэ хооронд дэлхийн ГХЭ зах зээл жилд 5.8%-12.8% өссөөр 2030 он гэхэд тус зах зээлд $6 гаруй тэрбум эргэлдэх төлөвтэй. Ер нь Монголын ГХЭ-ийн хөгжил хаана явж байна? 

  • 🅿️ Халзан бүрэгтэй төсөл: Тус төсөл бол хайгуул, судалгааны ажил нь хамгийн ахицтай явж буй төсөл. Өнгөрсөн онд урьдчилсан ТЭЗҮ-гээ дуусгаж, энэ онд нарийвчилсан ТЭЗҮ-гээ боловсруулах шатандаа ороод буй.

  • 🙌 ГХЭ-ийн судалгааны төв: Өнгөрсөн жил Өмнөд Солонгостой хамтарч ГХЭ судалгааны төвтэй болохоор яригдаж байсан бол судалгааны төв нь 11-р сард нээгдэх төлөвтэй байгаа. Тус төв Монголын ГХЭ-ийг шинэ шатанд гарахад чухал нөлөө үзүүлэх нь лавтай.

Эцэст нь… Экспортын 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80%-ийг эзэлж буй уул уурхайн салбарыг төрөлжүүлэх төслүүд нь удаашралтай, нэмээд санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсоох тохиолдол олширч байна. ГХЭ, лити гэхчлэн дэлхийн эрчим хүчний ирээдүй гэгдэж буй төслүүдээ урагшлуулахгүй бол өрсөлдөөн ширүүсэх тусам бидний гүйцэж очих магадлал хожимдох эрсдэлтэй. 

  • 🗼 Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. (CNBC)

  • 💰 Tesla-н ТУЗ-өөс Илон Маскт санал болгосон $1 их наядын урамшууллын төлөвлөгөөг задлан харъя. (Reuters)

  • 🍽️ Доналд Трамп технологийн аваргуудтай Цагаан ордонд оройн зоог барив. (TheVerge)

  • 🧑🏻‍💻 LinkedIn-тэй өрсөлдөхүйц хүний нөөцийн AI-д суурилсан платформыг OpenAI хөгжүүлж байна. (TechCrunch)

🏹 S&P 500-д тавтай морил $HOOD!

HOOD: Өнгөрсөн Баасан гарагт Америкийн хамгийн нөлөө бүхий компаниудыг илтгэдэг S&P 500 (^GSPC) индексэд Robinhood багтахаар боллоо. Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн арилжаанд өөрчлөлт орох ба тус үйл явдал нь финтек салбарын хувьд чухал мөч аж. Тус өдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.6% буурч $101.3 болсон бол, өнгөрсөн оны мөн үеэс 171.4%, энэ оны эхнээс 110.4% тус тус өсөөд байна.

🚶🏻‍♂️ Криптогоос алт руу марш

Дэлхийн хамгийн том стэйбл койн компани болох Tether алтны уурхайд хөрөнгө оруулахаар судлаад эхэллээ. Бүр жинхэнэ газар доор байгаа алт гээд л бод. 

🏅 Байгалийн биткойн

Өнгөрсөн 5-р сард Tether-н CEO Паоло Ардойно алтыг байгалийн биткойн (BTC), амьдралын эх үүсвэр хэмээн тодорхойлоод байв. Тэгсэн саяхан Tether-р дамжуулж алтны уурхайд хөрөнгө оруулах талаар уул уурхайн салбарынхантай хэлэлцээ хийгээд эхэлжээ. Ингэхдээ алт олборлохоос эхлээд арилжих хүртэл бүхий л алхмуудад оролцох боломжийг судалж байгаа аж. Энэ нь салбарын экспертүүдийн гайхширлыг төрүүлж, хамгийн итгээд компани гэх нэрийг тэдэнд авчрах болов.   

🌳 Tether-н тэлэлт

Дэлхийн хамгийн өндөр ашигтай крипто компаниудын нэг Tether нь Tether USDt (USDT-USD) болон Tether Gold (XAUt-USD) токеныг удирддаг. Тэдний Америк доллартой уялддаг $USDT-USD-н зах зээлийн үнэлгээ $168.9 тэрбумаар, алттай уялддаг $XAUt-USD-н зах зээлийн үнэлгээ $888.2 саяар тус тус үнэлэгдэж байна. Сонирхуулахад, энэ оны эхний хагас жилд Tether $5.7 тэрбумын ашигтай ажилласан ба тэд хамгийн том Америкийн ЗГ-ын бонд эзэмшигчдийн нэг аж.

💰 Тоглоом эхэлсэн

Tether нь аль хэдийн алтанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан ба stablecoin-н баталгаажуулалтад зориулж Швейцарын Цюрих дэх дансандаа $8.7 тэрбумтай тэнцэх хэмжээний алтыг хадгалаад байна. Мөн энэ 6-р сард Канадад бүртгэлтэй алтны арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Elemental Altus (ELE.V)-д $105 саяар хөрөнгө оруулсан бөгөөд өнгөрсөн Баасан гарагт хөрөнгө оруулалтын хэмжээгээ $100 саяар нэмэгдүүлсэн аж. Үүнтэй зэрэгцэн $ELE.V-н өрсөлдөгч EMX (EMX.V) тус компанитай нэгдэхээ зарлаад байна. 

Эцэст нь… Уул уурхайн салбарт томоохон крипто компаниуд орж ирэх нь цаг хугацааны асуудал бололтой. Манайх шиг байгалийн баялаг ихтэй орнуудад томоохон боломж ч байж магадгүй. Хэрвээ нэг өдөр Монголд аль нэг крипто компани алтны уурхайд хөрөнгө оруулаад ирэхийн цагт байгалийн баялгаа харамлах дуртай хэсэг бүлэг хэрхэн эсэргүүцэх нь тун чиг сонирхол татаж байна даа. 😅 

Өнгөрсөн Баасан гарагт Монголбанк төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан билээ. 

  • Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн 6%-ийн инфляцын зорилтыг 2027 оноос бууруулж, дунд хугацаанд 5% орчим (+/-2%) тогтвортой түвшинд хадгалах мөнгөний бодлогыг үргэлжлүүлнэ.

  • Цаашлаад, өргөн хэрэглээний 429 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 20 бараа бүтээгдэхүүн инфляцад хамгийн их нөлөөлж буй. Үүн дотроо төрийн зохицуулалттай бараанууд хамгийн нөлөөлж байна гэв.

🖼️ Хэмнэл төгс амьдралын: Zalaat Park

Нийслэлийн наран мандах зүгт, байгалийн үзэсгэлэнт Залаатын амд “Zalaat Park Resort and Villas” төсөл хэрэгжиж байгааг мэдсэн үү?

💡 “Zalaat Park ”-г сонгох шалтгаан

Богд Хан уулын, Залаатын аман дээр Zalaat Park Resort and Villas төсөл нь байгалийн сайхан дунд оршиж байна. 70 хувийн ногоон байгууламжаас бүрдсэн тус хотхон нь эрүүл амьдралын хэв маяг, ногоон байгууламж болон хүүхдэд ээлтэй орчныг дээдэлдэг хүн бүрт зориулсан онцгой шийдэл юм.

  • ➕ Zalaat Park Resort and Villas төсөл нь 259.28м²- 600.6 м² бүхий 4 төрлийн зохион байгуулалттай нийт 93 хаусыг танилцуулж буй. Вилла тус бүрийн архитектурын онцгой шийдэл нь харагдах орчныг хязгаарлахгүйгээр зэргэлдээ байршсан бөгөөд 180 хэмийн харууцад шийдэл бүхий цонхтойгоороо онцлог юм.

  • ☝️ Мартсанаас төслийн 70% нь ногоон байгууламж, 5,400 м² дугуйн болон явган замтай гэсэн шүү. 

Нэмж хэлэхэд, энэ сарын 13 буюу Бямба гарагт Виллагийн “Open House Day” танилцуулга өдөрлөг зохион байгуулагдах гэж байгаа тул доорх холбоосоор холбогдох боломжтой юм.

📱 Утас: 97009988, 88887921
🌐 Вэбсайт: www.zalaatpark.mn, [email protected]

Government of Mongolia

🍋 ЗГ Улаанбаатар хотыг хийжүүлэх төсөлд Gazprom НХН-тэй хамтран ажиллана. Ерөнхий сайдын Орос дахь айлчлалын үеэр талууд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм. Гэснээс Ерөнхий сайд маань Сибирийн хүч-2 төслийг хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжлэг үзүүлнэ гээд ам гарчээ.  

🍋 Mongolian Mining Corporation (0975.HK) Баян хөндий алтны уурхайн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээний гэрээ байгууллаа. Улмаар MMC MCS Property-той хамтран энэ оны 9-р сараас 2028 оны 8-р сар хүртэл Баян хөндийн уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаар болов. 

🍋 Казакстан руу илүү олон шууд нислэг! УИХ даргын Казакстан дахь айлчлалын үеэр 2 орон худалдаа, ЭЗ-ийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн ШУ, боловсролын салбарт харилцаагаа эрчимжүүлэхээр тохиролцов. 

🍋 BRT тусгай замтай автобус төслийн ТЭЗҮ-ийг хийхээр болов. Төслийн ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх бөгөөд 5 гудамж болон өргөн чөлөөг холбосон нийт 12.9 км урттай 19 зогсоолтой байгуулах аж. Төсөл хэрэгжих хугацаа нь 2026-2030 он.

  • Даваа: Германы өнгөрсөн сарын худалдааны тэнцэл танилцуулагдана.

  • Мягмар: Өнгөрсөн сарын инфляцын түвшин зарлагдана

  • Лхагва: Гадаад худалдаа болон тээвэр, мэдээлэл холбооны нөхцөлийн индекс гарна

  • Пүрэв: Уул уурхайн 7 хоног эхэлнэ. 

  • Баасан: Эцэст нь орон сууцны үнийн индекс гарах нь ээ. Хэр өссөн бол доо, хө. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.