• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳🏍️ Өсөлтөөрөө дэлхийд

🇲🇳🏍️ Өсөлтөөрөө дэлхийд

Хонконгийн боломж | Монголын ГВАН | Ногоон санхүүжилт

POWERED BY

Morning! Энэ сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь байна шүү. Дулаан явбал мянган лан гэдэг дээ, болно доо хэдүүлээ. 🧣❄️

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 11 сарын 13-нд болно

OTC: ББЗЗ дээр өнгөрсөн 7 хоногт ₮31.1 тэрбумын арилжаа хийгдсэний ₮12.5 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагджээ

COIN: АрдКойн (ARDX)-ы үнэ өчигдрийн 19 цагийн байдлаар энэ оны эхний хаалтын ханшаасаа 38.7% унаж ₮19.4-т хүрлээ.

🏍️ Өсөлтөөрөө дэлхийд

Монголын мотоциклийн зах зээлийн өсөлт дэлхийд тэргүүлж байна гэнэ. Юу болоод байна вэ? 

🏍️ 29 мянган мотоцикл 

Энэ оны эхний 9 сард Монголд борлуулагдсан нийт мотоциклийн тоо жилийн өмнөхөөсөө 65.8% нэмэгдэж 29,415-д хүрсэн аж. Ингэснээр Монголын мотоциклийн борлуулалтын өсөлт дэлхийд тэргүүлж буй. Мотоциклийн борлуулалт гэдэгт скүүтер болон бусад хэрэгсэл ч багтаж байгаа гэдгийг санаарай. 

  • 🇨🇳 Хятадаараа л гарч ирлээ: Өнгөрсөн онд ч мөн Хятадаас импортын өсөлттэй холбоотойгоор мотоциклийн борлуулалт жилийн өмнөхөөсөө 8.5% нэмэгдээ 21.5 мянгад хүрч дээд амжилт тогтоосон байна. Манай мотоциклийн зах зээлд Хятадын Shineray компани тэргүүлдэг аж. 

🏎️ Тээврийн хэрэгслийн өлгий нутаг

Түүнчлэн манай эдийн засаг эрчимжиж, хотжилт өргөжиж байгаатай холбоотойгоор Улаанбаатарын замд мотоцикл, дугуй, скүүтер, машин, явган хүн нь багтаж ядах болсон. Иймдээ ч скүүтерийн борлуулалт ч 94.6% нэмэгдсэн байна. 

  • 🆙 Цаашид ч өснө: Энэ онд манай Монголын мотоциклийн зах зээлийн орлого $10.1 саяд хүрэх төлөвтэй байгаа бол 2029 он хүртэл жилд дунджаар 0.24% өсөхөөр байгаа юм. 

Эцэст нь… Энэ дээр манай импортоор оруулж ирж байгаа автомашины тоо ч нэмэгдэж байгаа. Одоо энэ бүхний зохицуулалт л хамгийн чухал байна даа. Ай түгжрэлээ хө. 

📱 iPhone-н хүч

AAPL: iPhone 16 гарсантай холбоотойгоор Apple-н ээлжит улирлын орлого жилийн өмнөхөөсөө 6.1% өсөж $94.9 тэрбумд хүрсэн байна. iPhone-н орлого үүний 48.7%-ийг, Mac-нх 8.2%-ийг тус тус бүрдүүлжээ. Сонирхуулахад, Уоррен Баффет $AAPL-н хувьцаагаа дахин зарж $69.9 тэрбумын хувьцаатай үлдсэн нь жилийн өмнөхөөсөө 67.2% бага дүн аж.

🌊 Гадаад далайн боломж

Өнгөрсөн 9-р сард Хонконг Сингапурыг давж цар тахлаас хойш 2 жилийн дараа анх удаа Азийн шилдэг санхүүгийн төв болсон билээ. Монгол компаниуд маань Хонконгийн зах зээлд гарах ямар боломж байгаа билээ? 

🔜 Дэлхийн санхүүгийн төв

Дэлхийн хэмжээнд ч тус улс Нью-Йорк, Лондоны дараа 3-рт эрэмбэлэгдэх санхүүгийн хүчтэй төв. Азийн зүрхэнд орших давуу байршлаасаа гадна гадаадын хөрөнгө оруулагч нарт эх газрын Хятад руу бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож буй нь хамгийн том давуу тал гэхэд хилсдэхгүй. 

  • 🔗 Учир жанцан: Аливаа улсыг санхүүгийн хүчирхэг төв гэж нэрийдэж байгаа бол тэд хамгийн инновацлаг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын чөлөөт урсгалтай, бизнесийн таатай орчинтой, хууль эрхзүйн орчин нь ч үүнийгээ дэмждэг. 

☀️ Тэд юугаараа онцгой гэж? 

Хонконг дан ганц дэлхийн санхүүгийн төв болохын сацуу финтек төв болох зорилготой. Тодруулбал, өдгөө тус улсад 800 гаруй финтек компани, 3,900 стартап үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй 10 гаруй “Unicorn” буюу $1 тэрбумын үнэлгээтэй компанитай болжээ. Онцлох нь тус улсад бизнесээс бизнест буюу B2B үйлчилгээ өргөн дэлгэрсэн бөгөөд финтекүүдийнх нь 66% нь тус зах зээлд төвлөрсөн үйлчилгээг хөгжүүлж буй. 

  • 🤔 Харин бидэнд байгаа боломж: Mongolian Mining Corporation (0975.HK) 14 жилийн өмнө Монголоос хамгийн анх удаа гаднын буюу Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болж байсан түүхтэй. Нөгөө талд Хонконг уул уурхайн компаниудад ихээхэн анхаардаг учраас Монгол шиг уул уурхайд түшиглэсэн улсад яг тохирч буй.      

Эцэст нь… Монголын технологийн салбарынхан маш хурдацтай өсөж, эхнээсээ гадаад далайд гарах талаар ярьж, хийж явна. Хонконгийн хувьд тэднээс сурах зүйлс, хамтран ажиллах боломж барууны орнуудаас хамаагүй их байна даа. 

Excel дээр олон нүдэнд байгаа текстүүдийг 1 нүдэнд нэгтгэх арга зааж өгье.

Жишээлбэл, A1 болон B1 нүднүүдийн текстүүдийг нэгтгэхээр сонгоё. Тэгвэл шинэ нүдэнд =CONCATENATE(A1, , B1) гэх томьёог A1 болон B1-ийн хооронд таслал болон хоосон зай авч бичээд л болоо. Туршаад үзээрэй. 😉

⚡☂️ 3 минутанд гар утастай болоорой!

Зиак, гар утсаа шинэчлэх гэж буй лимонууддаа дуулгах таатай мэдээтэй. Numur апп болон Ayanga Store хамтран гайхалтай урамшуулал зарлажээ. 📢

Ямар урамшуулал вэ?

  • 🤏 Хамгийн бага хүүгээр: Numur апп-аар Ayanga store-д зарагдаж буй гар утас, таблет, зөөврийн компьютер болон дагалдах хэрэгслүүдийг 24 сар хүртэлх хугацаанд ердөө 1%-ийн хүүтэй зээлээр авах боломжтой аж.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ? Ayanga Store-н салбарууд дээр очоод Numur апп-ийн QR code-г уншуулаад л хүссэн бүтээгдэхүүнээ 3 минутын дотор цоо шинээр нь өвөртлөөд гараарай.

Airwallex

🍋 Nvidia (NVDA) Dow Jones Industrial Average (^DJI) индексэд Intel-г орлоно. Ийнхүү 1999 оноос уг индексийн нэг хэсэг болж байсан Intel (INTC)-н байр суурь энэ сарын 8-аас эхлэн Nvidia-р орлуулагдах нь. Сонирхуулахад, тус индексэд технологийнхноос Apple (AAPL), Microsoft (MSFT), IBM (IBM), Salesforce (CRM) болон Cisco Systems (CSCO) багтаж буй. 

🍋 Монголын гадаад валютын нөөц энэ оны 10-р сарын байдлаар $4.7 тэрбум болж, өмнөх сараас 0.87% өсжээ. Улмаар өнгөрсөн 6-р сараас хойш сар тутам буурсан гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдэж байна. Түүнчлэн өнгөрсөн сард Монголбанк нийт $795.2 саяыг дуудлага худалдаагаар арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг тогтворжуулахад нөлөөлж буй.

🍋 МИАТ ТӨХК Air China-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулав. Үр дүнд нь Монгол болон Хятадын хооронд зорчигчдын нислэгийн сонголт нэмэгдэх, цаашлаад тус компаниудын нислэгийн сүлжээний холболтыг сайжруулах, нислэгийн цагийн хуваарь илүү олон сонголттой болох боломж бүрдэх юм.

🍋 The MongolZ “Thunderpick World Championship 2024”-д түрүүлж $500 мянгын эзэн боллоо. Ийнхүү тус баг Valve-н чансаагаар Vitality, Spirit, NaVi болон G2 тэргүүтэй дэлхийн ТОП-5 багуудын 5-д бичигдсэнээр түүхэн дээд амжилт тогтоов. Цаашлаад тэднийг удахгүй Шанхайд болох $1.25 саяын шагналын сантай “Perfect World Shanghai Major 2024” хүлээж буй.

💚 Ногоон зээлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? 

Сүүлийн 2 жилд банкнууд ногоон зээл олголтоо нэмэгдүүлэх талаар эрчимтэй ярих болсон. Энэ нь банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахаар мэрийх болсонтой холбоотой. 

  • Гол нь ногоон байх: Ногоон зээл гэдэг нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдэлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэсэн санхүүгийн хэрэгсэл юм. 

💸🌳 Ногоон санхүүжилт

Төрийн Банк ХК (SBM)-ийн ногоон санхүүжилтийг харахад өдгөө тэд өөрийн эх үүсвэрээр тогтвортой хөгжилд чиглэсэн 6 төрлийн буюу цахилгаан автомашин, скүүтер, сэргээгдэх эрчим хүчний тэргүүтэй ногоон зээл олгож байгаа бол хамтын ажиллагааны хүрээнд Жайка, БОАЖЯ, ТоС, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран нийт 4 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

  • 🪫 Тус банкны ногоон санхүүжилт дундаас онцлоход, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих худалдан авахад эрчим хүчний хэмнэлтийн хувиас хамааран зээлийн хүүг тооцох аргачлалыг нэвтрүүлсэн байна. Өөрөөр бол хэдий чинь ээ эрчим хүчинд хэмнэлттэй байна, төдий чинь ээ бага хүүтэй байх юм. 

Бяцхан нууц задлахад, өнгөрсөн оны “Ногоон таксономи”-ийн тайланд хаягдал усны хэрэглээг шийдсэн төслүүдэд хамгийн их буюу 66%, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдэд 20%-ийн санхүүжилтийг олгосон байна. Товчоор бол тус чиглэлийн төслүүд санхүүжилт татах өндөр магадлалтай гэсэн үг. “Ногоон таксономи“ гэж юу болох талаар ЭНД-ээс дэлгэрэнгүй танилцаарай.

  • Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)

  • Нягтлан бодогч / SCC: Мэргэжилдээ хайртай, өдөр тутмын банкны болон бэлэн мөнгөний гүйлгээг бэлтгэх, бүртгэл, тайлагналын ажлаа гаргууд эзэмшсэн нябо бол ийшээ. 👉 (Link)

  • Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний ​​нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)

  • 🖊️ Үр дүнтэй хурлын хөтөлбөрийг хэрхэн боловсруулах вэ? (HBR)

  • 🏖️ Өмнөд Америкийн болон Карибын тэнгисийн орнуудад бизнесээ өргөжүүлэх боломж. (MongolChamber)  

  • 🗺️ Google maps хиймэл оюун ухаанд суурилсан функцүүдтэй болно. (Reuters)

  • 🎨 “COP17 Ulaanbaatar 2026”-д зориулан лого болон брэндбүүк бүтээх уралдаан. (MFA)

Reply

or to participate.