• Lemon Press
  • Posts
  • 🤵 Дональд Трамп эргэн ирлээ

🤵 Дональд Трамп эргэн ирлээ

ЗГ х $BABA | Хятадын буцалтгүй тусламж | Эрдэнэс Тавантолгой ХК-ийн арилжаа

POWERED BY

Юу байцгаана? Америкийн сонгууль гээд түм түжигнэж, бум бужигналаа. $-ын ханш ч 7-р сараас хойших дээд түвшинд хүрч чангараад л. Товхимлоо дуустал нь уншаад энэ талаар илүү ихийг уншаарай. 👇

*Нэг өдрийн өөрчлөлт

BTC: Дональд Трамп сонгуульд ялснаа мэдээлснээр Биткойны үнэ 1 өдрийн дотор 7.5% өсөж түүхэн дээд түвшин болох $74 мянгад хүрэв

MNG: Энэ оны эхний 10 сард цахимаар олгосон визний тоо жилийн өмнөхөөсөө 3.2 дахин өсөж 84.7 мянгад хүрчээ

MSE: ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн $-ын Ногоон Бондын I транчийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.

 🇮🇳 Энэтхэгийн бай Монгол руу

Энэтхэг Монголын коксжих нүүрсийг Оросын нутгаар дамжуулан импортлох боломжийг судалж байгаа. Ер нь яагаад Монголоос авах шаардлага үүсэв? Юу болох гээд байна вэ?

💥 Тэдний хэрэгцээ: Ган

Энэтхэг 2023-2024 оны хугацаанд 58.1 сая тн коксжих нүүрс импортолсон бөгөөд үүнийгээ гангийн үйлдвэрлэлд ашиглаж буй. Тэд нийт кокжих нүүрсний хэрэгцээнийхээ тал буюу 50.9%-ийг дан ганц Австралиас, эрчим хүчний нүүрснийхээ 56.1%-ийг Индонезиос хангаж байна. Тэгэхээр Энэтхэгийн хүсэл нь коксжих нүүрсний нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх. Нэмээд, тээврийн зардал, импортын тасалдлын эрсдэлээ ч багасгах санаа бий.

  • 💭 Юу хийх гээд байна? Энэтхэгийн дэлхийд тэргүүлдэг гангийн үйлдвэр нь дэд бүтцийн хөгжил, авто үйлдвэрлэл, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг ган бүтээгдэхүүнийг экспортолж байгаа. Гангийн эрэлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь тус улсыг коксжих нүүрсний импортдоо анхаарахад хүргэж байна. 

🤔 Яагаад Монгол гэж? 

Энэтхэгийн Монгол коксжих нүүрсийг сонирхож байгаа шалтгаан нь харьцангуй хямд өртөг болон чанар. Гэвч тээвэрлэлт гол асуудал болох тул Оросоор дамжуулах нь оновчтой гэж үзжээ. Тодруулбал, Оросын төмөр замын сүлжээг ашиглан Буриад болон Приморийн дамжлагаар тээвэрлэх нь хамгийн боломжит хувилбар аж. 

Эцэст нь… Ямартай ч энэ асуудал хурцаар яригдаж эхэлбэл Орос, Монгол, Энэтхэгийн хамтын хөрөнгө оруулалт, логистикийн зохицуулалт хийгдэж Энэтхэгийн зүүн нутгийн үйлдвэрүүдэд Монголоос коксжих нүүрс хүргэгдэнэ. Нэг талаараа бидний Хятадаас хамаарах хамаарал буурах ч ажил хэрэг болох уу, үгүй юу гэдэг л байна даа. 

 MNG 🤝 $BABA

BABA: ЗГ хөгжлийн дараагийн шатандаа Alibaba-тай хамтран ажиллана. Тодруулбал, Alibaba өөрийн “Flipig” платформыг түшиглэж цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт болон хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар хамтарч ажиллах боломжтой гэнэ.

🤵 Дональд Трамп: Чөлөөт зах зээлийн хамгийн хүчтэй хүн

47 дахь удаагийн Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж америкчууд Дональд Трампд ахин нэг удаа итгэл үзүүлэхээр шийдлээ. 

✌️ Зууны эрхэм

Улмаар Дональд Трамп Америкийн сүүлийн 100 жилийн түүхэнд 2 удаа сонгогдсон анхны Ерөнхийлөгч болоод буй. Тэрбээр нийт иргэдийн 51% буюу 70.8 сая хүний саналаар сонгогдсон юм. Харин мужуудаар нь харвал, 

  • 🔴 Улаарав: Дональд Трамп 50 мужийн 33-т нь ялалт байгуулжээ. Харин нөгөө талд угаас цэнхэр муж болох Калифорниа, Орегон, Вашингтон, Нью-Йорк тэргүүтэй 17 мужид Камала Харрис ялав. Сонирхолтой нь Висконсин, Невада мужууд цэнхрээс улаан руу шилжсэн байна.  

🔜 Цаашид болох зүйлс

Дональд Трампын сонгуулийн амлалт дунд Орос, Украины дайныг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө дуусгах амлалт бий. Тэгэхээр 1 сарын 20-ноос өмнө дуусгах ёстой буюу амлалтдаа хүрэхэд 3 хүрэхгүй сар л байна. Цаашлаад ирэх 4 жил цагаачдад хэцүүхэн жил болж, тэтгэлэгтэй гадаад оюутнуудын тоо ч буурах төлөвтэй байна. Трампыг өмнө нь Ерөнхийлөгч байх хугацаанд гадаад тэтгэлэгтэй оюутны тоо 8% буурч байсан сан

  • 🤧 Бяцхан Монгол: Хэдий Дональд Трамп эргэн ирж байгаа нь томоохон бизнес, хөрөнгийн зах зээлд сайн мэдээ ч Монголын хувьд ₮-ийн ханш сулрах эрсдэлтэй. Учир нь Дональд Трамп Цагаан ордонд иргэж ирсэн даруйдаа Хятадын импортын татварыг 60% хүртэл өсгөхөө мэдэгдсэн. Энэ нь Хятадын экспортод сөргөөр нөлөөлөх тул Монгол шиг жижиг улсуудтай хийх худалдааг бууруулах боломжтой юм. Арилжаа наймаа багасаад ирвэл Монгол руу орох $-ын урсгал ч татарна л гэсэн үг. 

Юутай ч, Дональд Трамп цагаан ордонд эргэн ирж хөрөнгийн зах зээлийнхний магнайг тэнийлгэлээ. Санал хураалтын үеэр түүнийг тэргүүлж эхлэхтэй зэрэгцэн $ чангарч, Биткойны үнэ болон индексүүд өсөөд байна. Харин ирэх 4 жилд Дональд Трампын хатуу бодлого Монгол шиг жижиг улсад хэрхэн нөлөөлөх бол доо.

256 мянган тн
Эрдэнэс Тавантолгой ХК энэ оны 11 сарын 5-нд Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 40 багц буюу 256 мянган тн эрчим хүчний нүүрсийг Хятадын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжив.
111 удаагийн арилжаа
Улмаар тус компани мөн өдрийн байдлаар нийт 111 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 23.6 сая тн нүүрс борлуулаад буй. 
$56.3 
Арилжаанд 9 худалдан авагч оролцсон бөгөөд 1 тн нүүрсний үнийг $48.8-оос эхлэн дуудаж, $56.3-т хэлцэл хийгджээ.  

🍹 Lemonade in Korea

Hey! Лимонуудын хэдийн танил болсон манай ууган контентуудын нэг Lemonade цувралын IV улирал дууслаа. Харин бид V улирлаа хилийн чанадаас цоо шинэ гэнэтийн бэлэгтэй эхлүүлэх гэж байна!

  • 💎 Давтагдашгүй: Lemonade нь шинэ үеийн залуус орлогын эх үүсвэрээ ямар сонирхолтой хэлбэр, мэргэжлээр бүрдүүлж, түүнийгээ хэрхэн удирддаг тухай өвөрмөц өнцгөөс онцлон хүргэдэг гэдгийг эчнээ мэдэх биз ээ.

Тэгвэл Lemonade-н V улирлаар бид Солонгост ажиллаж амьдарч буй орчин үеийн залуусын үлгэр дуурайлал болсон шинэ залуу уран бүтээлчид болоод ажил мэргэжлээрээ бусдаас онцгойрсон сайн мэргэжилтнүүдийг урьж оролцууллаа. 

За тэгээд 11 сарын 16-нд цоо шинэхэн Lemonade-г амтлахдаа бэлдээд сууж байгаарай. 🍋

🔗 IV улирлын сүүлчийн дугаарыг ЭНД дарж үзээрэй.

INC

🍋 Өмнөд Солонгос Meta (META)-г хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан хэргээр $15.67 саяар торгов. Тодруулбал, тус компани Өмнөд Солонгосын 980 мянга орчим Facebook хэрэглэгчийн шашин шүтлэг, улс төрийн үзэл болон бэлгийн чиг баримжаатай холбоотой мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж 4 мянга орчим зар сурталчилгааны компаниудад дамжуулсан гэнэ.

🍋 ССАЖЗЯ Үндэсний Урлагийн Их Театрын төслийг Хятадын ЗГ-ын буцалтгүй тусламжаар барина. Уг театрын барилгыг ХУД-ийн VIII хороонд барих аж. Түүнчлэн Хүүхэд, залуучуудын Спортын Цогцолборын төслийг мөн л Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд Сингапурын жишгээр хэрэгжүүлэхээр болов.  

🍋 Nvidia (NVDA) Apple (AAPL)-г гүйцэж 2 дахь удаагаа дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Тодруулбал, 11 сарын 4-нд тус компанийн хувьцааны үнэ 3% орчим өсөж, зах зээлийн үнэлгээ нь $3.43 тэрбумд хүрснээр $3.4 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй байгаа Apple-г ардаа орхисон юм. Ийнхүү Nvidia-н хувьцааны үнэ энэ онд 3 дахин, харин нийт орлого нь өнгөрсөн 5 улирлын турш 2 дахин нэмэгджээ.  

🍋 Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 179.1 болж энэ оны 10-р сард өмнөх оны мөн үеэс 11.4%, өмнө сараас 0.5% өслөө. Үүнд байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 11.6%, түүнчлэн автомашины зогсоолтой зуслан болон чөлөөт цаг өнгөрөөх, хоноглох байраар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.3% тус тус өссөн нь голчлон нөлөөлсөн байна. 

  • Хүний нөөцийн ахлах менежер / Шунхлай ХХК: Мэргэжлээрээ 5+ жил ажилласан туршлагатай, харилцааны онцгой чадвартай, манлайлах, багийг удирдах өндөр мэдрэмжтэй бол ийшээ. 👉 (Link)

  • Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)

  • Сүлжээний инженер / CallPro: CallPro багтаа ур чадвартай, урам зоригтой сүлжээний инженер хайж байна гэсэн шүү. Системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангаж ажиллах сонирхолтой хүмүүс анхаараарай. 👉 (Link)

  • 🕹️ Google Search-г тултал ашиглах аргууд. (FastCompany)

  • ⏳ Бүх цаг үеийн шилдэг номуудыг уншихад хэр их хугацаа шаардагдах вэ? (Entrepreneur)

  • 🔮 Хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн хэрэгсэл ямар байх бол? (MCKinsey)

  • 💅 Энэ оныг өнгөлж буй үлгэр дуурайлал авах эмэгтэйчүүд. (Under30CEO)

Reply

or to participate.