• Lemon Press
  • Posts
  • 📢 Худалдааны дайн 2.0

📢 Худалдааны дайн 2.0

$QPAY ангилал ахив | Зэсийн төсөөлөл | Монголын их нүүдэл

POWERED BY

Morning! Өчигдөр үндэсний тэргүүлэгч ХААН Банкны 33 жилийн ой тохиолоо. Банкны салбарт тод өнгө оруулж байгаа ХААН Банкны хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Амжилт, бүтээлээр дүүрэн байг! 🎉👏

U.S.: Америк өнгөрсөн 5 жилд “Best” хөтөлбөрийн хүрээнд Монголын 5,397 жижиг, дунд бизнесүүдэд ₮329 тэрбумын зээл олгож, 4,000 гаруй шинэ ажлын байр бий болгожээ.

MNG: Ирэх оны 1-р сард Монголоос Туркт хийх төрийн дээд айлчлалын үеэр хамтарсан "Бизнес форум" зохион байгуулна

AM: Арменийн ЗГ Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ)-ны гишүүн орнууд болон Монголтой худалдааны түр хэлэлцээр байгуулахыг дэмжлээ.

 

 📈 $QPAY ангилал ахив

Монголын Хөрөнгийн Бирж (MSE) Инновэйшн Инвестмент ХК-ийн (QPAY) үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II"  ангилалд бүртгэлээ. Цаад учир нь юу байв? 

  • Хэн бэ? Инновэйшн Инвестмент ХК нь Монгол Улсын төлбөр тооцоонд чухал үүрэг оролцоотой QPay төлбөрийн системийг хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч компани билээ. 

💯 Шалгуур хангав

$QPAY IPO хийснээсээ хойш нэг жилийн ойн дээрээ ангилал ахисан нь энэ. Учир нь тэдний 27%-ийг олон нийт эзэмшдэг бөгөөд нийт 1,340 хувьцаа эзэмшигчтэй болж зах зээлийн үнэлгээ ₮42.2 тэрбумыг давсан аж. Угаас МХБ-ийн II ангилалд багтахын тулд ₮1 тэрбумаас доошгүй зах зээлийн үнэлгээтэй, нийт хувьцааны 25%-иас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой. Тэгэхээр $QPAY уг шалгуурыг хангаж ангилал ахисан хэрэг. 

  • 👆 Хязгаараас өндөр: Одоогоор МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй 48 компани байгаа. Тэдний цэвэр ашгийн хэмжээ ₮100 саяас доошгүй байх ёстой бол Инновэйшн Инвестмент ХК-ийн борлуулалтын орлого III улирлын байдлаар ₮18.1 тэрбумд, цэвэр ашиг нь ₮8.2 тэрбумд хүрчээ. 

  • 💭 Ямар өөрчлөлт гарах вэ? МХБ-ийн III ангилалд ихэвчлэн шинэ болон жижиг компаниуд багтдаг. Харин $QPAY энэ ангиллаас гарч хувьцааны хөрвөх чадвар болон зах зээлийн идэвхжил харьцангуй өндөртэй II ангилал руу шилжсэнээр хөрөнгө оруулагчид компанид илүү итгэж, хувьцааны арилжааны хэмжээ өсөх магадлалтай болж байна. 

📜 Таатай мэдээ

Цаашлаад, Инновэйшн Инвестмент ХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж ногдол ашиг хуваарилахаар тогтоожээ. Тодруулбал, компани энэ оны хагас жилийн цэвэр ашгийн 70.1%-ийг буюу ₮3.7 тэрбумын ногдол ашиг олгох нь. 

  • 🗂️ 8.9%-ийн өгөөж: Тэгэхээр нэгж хувьцаанд ₮20 ногдох бөгөөд ногдол ашгийн өгөөжийн өчигдрийн ханшаар тооцвол 8.9% болж байгаа юм. Энэ дүн Хонгконгийн хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй ТОП-10 компанийнхтай дүйж байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 12 сарын 18-наар тогтоосон байна шүү. 

Эцэст нь… Яг жилийн өмнө IPO хийж олон нийтээс ₮8.3 тэрбумыг босгосон Инновэйшн Инвестмент ХК бодит ахиц гаргаж чаджээ. Компани цаашид ч өргөжиж 2027 он гэхэд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг буюу EPS-ээ 2022 оныхоос 3 дахин өсөж ₮74.1-т хүргэх тооцоотой байгаа. Хэр их тэлэхийг нь харж, та хэддээ мэдээлж сууя даа.

Зэсийн гарцын төсөөлөл 🆙

RIO: Rio Tinto компани 2025 оны төлөвлөгөө болон өсөлтийн стратегиа танилцууллаа. Тэд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Гвинейд Симандоугийн өндөр агуулгатай төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Мөн компани ирэх оны санхүүгийн жилд гаргах нийт хөрөнгийн зардлаа жилийн өмнөхөөс 15.8% нэмэгдүүлж 10 жилийн дээд хэмжээ буюу $11 тэрбумаар төлөвлөжээ. Сонирхуулахад, тэд ирэх оны зэсийн гарцын төсөөллөө ч өсгөж 780-850 мянган тн-д хүргэсэн аж.

 📢 Худалдааны дайн 2.0

Ирж яваа цаг гэдэг шиг худалдааны дайн айсуй. Саяхан Америкаас Хятадад 10%, Канад, Мексикт 25%-ийн нэмэлт татвар ногдуулах талаар мэдэгдсэн бол хариуд нь Хятад Америк руу экспортолж буй зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагдах онц чухал элементийн экспортоо хориглов.

Америкийн татварын бодлого 🆚 Хятадын экспортын хямрал

Трампын Хятадад ногдуулах 10%-ийн татвар бол ердөө л эхлэл. Тэрбээр ирэх жилүүдэд татвараа 60% хүртэл өсгөх нь тодорхой байгаа. Өнгөрсөн удаагийн худалдааны дайн 2018 оноос эрчимжиж тухайн онд 2 улс хоорондын бараа бүтээгдэхүүнд ёоз ёозоор нь татвар ногдуулж байв. Тус бодлогоороо Хятадын экспортыг 35%-40% агшаасан аж

🙉 Хятадын стратеги: Дасан зохицно доо…

Трампын бодлогод Хятад сөргүүлэн татвараа өсгөхөөс гадна өмнөх худалдааны дайнаас авсан сургамждаа тулгуурлан дотооддоо чип үйлдвэрлэл, AI, 5G зэрэгт анхаарч буй. Түүнчлэн дотоодын хэрэглээ болон гадаад худалдаагаа тэнцвэртэй байлгах “Хос эргэлт”-ийн стратегийг ч баримтлах болсон.

  • 🦬 Өргөн сүлжээ: Цаашлаад “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Зүүн Өмнөд Ази, Латин Америк руу чиглэсэн худалдааны шинэ замуудыг өргөжүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад анхаарч байна.

  • 🙆‍♂️ Намайг нал: Трамп Хятадаас гадна Канад, Мексикт нэмэлт татвар ногдуулж байгаагаас харахад худалдааны дайнд Хятад, Америкаас гадна тус 2 орон албан ёсоор татагдан орж байгаа мэт. Энэ нь Америкт урт хугацаандаа стратегийн алдаа болж тэдгээр орнуудыг Хятадтай нягт хамтрах боломж үүсгэхийг үгүйсгэх аргагүй. 

🇲🇳 Харин Монголд

Монголын экспортын 91% нь Хятад руу чиглэж, тэр дундаа нүүрс, зэс дээр худалдаа тогтож буй. Хэрэв Хятад худалдааны алдагдлаа багасгахын тулд бусад орны импортыг хумих бодлого баримталбал Монголын төсөвт томоохон дарамт үүснэ. Гэтэл ЗГ ирэх оны анхны төсөвт түүхэн дээд буюу 83 сая тн нүүрс экспортолно гээд төлөвлөчихсөн. Энэ нь өнгөрсөн оны төсөөллөөс 20 сая тн-оор илүү дүн шүү.

🥶 Цаашдын төлөв: Хүйтэрнэ

Худалдааны дайн 2.0 зөвхөн эдийн засгийн асуудал бус геополитикийн томоохон сорилт болно гэдгийг өмнөх түүх хангалттай нотлох биз ээ. Дональд Трамп болон Ши Жиньпины бодлого нэг дэлхийд эвтэй найртай зэрэгцэн оршихын тулд Америк Тайванийн асуудлыг Хятадад үлдээх, Коммунист намын хүчийг сулруулахгүй, Хятадыг ардчилсан орон болгох гэж шахахгүй, эдийн засгийн өсөлтийг нь хязгаарлахгүй байх гэсэн 4 шугамыг давах ёсгүй. Гэхдээ эдгээр асуудал Америкийн гадаад бодлогод чухал эрэмбэтэй тул давахгүй байна гэдэг юу л бол…

💡 Таавар таацгаая. 

… нь компанийг өөр компанийн мэдэлд шилжүүлж авах эсвэл нэгтгэсний улмаас тухайн компанийн удирдах албан тушаалтнууд ажлаасаа халагдсан тохиолдолд тодорхой хэмжээний тэтгэмж олгох тухай гэрээ юм. Тэтгэмж нь хувьцааны сонголт, мөнгөн урамшуулал, ажлаас халагдсаны нөхөн төлбөр байж болно. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

💰 Ариглан гамнаж, ашигтай хадгал

Ариг банкны зарласан ₮100 саяын эзэн болох хадгаламжийн урамшуулалт аяны супер азтан тодроход 1 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. 📢 Аянд нэгдэхэд одоо ч оройтоогүй тул анхаарлаа нааш нь. 

  • Хэрхэн оролцох вэ? Тус банканд 6 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэх, орлого нэмэх болон хадгаламжийн хугацаагаа сунгасан тохиолдолд ₮50 мянга тутамд 1 сугалааны эрхтэй болох нь. Түүнчлэн төрсөн өдрөөрөө “Аянд оролцох эрхтэй хугацаатай хадгаламжийн данс тус бүрдээ” 5 ш сугалааны эрх авах нь ээ.

  • Хоцроогүй: Гэснээс үлдсэн хугацаанд хугацаатай хадгаламж дээрээ орлого нэмсэнээр 12-р сарын урамшууллын эзэн болохоос гадна супер азтан болох боломжоо улам нэмэгдүүлэх аж. 

За тэгээд Ариг банканд хугацаатай хадгаламж нээгээд тус гайхалтай урамшуулалт аянд оролцоорой. ₮100 саяын эзэн болчих ч юм бил үү? 🤭

📆 Үргэлжлэх хугацаа: 12 сарын 31 дуустал

Global Times

🍋 Carlyle (CG) Хятад дахь McDonald’s (MCD)-н $1.6 тэрбумтай дүйцэх 28%-ийн эзэмшлээ буцаан зарж Азийн шилдэг том капиталаар шалгарав. Тус компани 2017 онд McDonald’s-н 80%-ийн консорциумыг $1.8 тэрбумаар авснаасаа хойш салбарын тоог 2 дахин нэмэгдүүлж 5,500-д хүргэсэн аж. 

🍋 General Motors (GM) Хятад дахь бизнесийн үнэлгээгээ $5 тэрбумаар бууруулна. Тодруулбал тус компани энэ оны эхний III улиралд Хятадын зах зээлээс ойролцоогоор $350 саяын алдагдал хүлээгээд буй. Иймд тэд ойролцоогоор $2.9 тэрбумаар бүтцийн өөрчлөлт хийх бол SAIC Motors (600104.SS)-той хамтарсан компанийн үнэлгээгээ $2.7 тэрбумаар бууруулах гэнэ. 

🍋 Төрийн байгууллагуудын вебсайтуудыг нэгтгэлээ. Ингэснээр төрийн байгууллагууд “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг ашиглах журам”-ын дагуу нэгдсэн загвар болон удирдлагатай болж, E-Mongolia-тай холбох нөхцөл бүрдэж буй. Цаашлаад төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ болон тэдгээртэй холбогдох мэдээ, мэдээллийг 1 цонхоор авдаг болох нь. 

🍋 Францын ЗГ итгэл үзүүлэх эсэх парламентын санал хураалтаар огцров. Тодруулбал, тус санал хураалтаар нийт парламентын гишүүдийн 57% нь ЗГ-ыг огцруулахыг дэмжжээ. Тэд Францын Ерөнхий сайд Мишель Барниерыг эрх мэдлээ ашиглан олонхын дэмжээгүй төсвийг парламентын эцсийн санал хураалтгүйгээр баталсан гэж үзэж буй.

  • 🫥 Монголын их нүүдэл. (GlobalPressJournal)

  • 🤖 Технологийн инновацын ирэх жилийн хэтийн төлөв. (A16Z)

  • ❄️ Мөстлөгийн үеийг юугаар даван туулсан бол? (CNN)

  • 📚 Ши Жинпиний номуудыг Монгол хэл дээр орчуулан гаргажээ. (ChinaDaily)

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.