Дрон Цэрэгт 🤺

Өр орлогын харьцаа | Дроны хэрэглээ | Ухаалаг маркетинг

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр нэлээд сэрүүхэн өдөр болох нь. Юу юугүй бороошиж ч магадгүй байна. Дулаан хувцаслаарай, Лимонууд аа! 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Өнөөдрийн 17 цагт хаагдах Монложистикс Холдинг ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 103.2%-д хүрлээ.

US: Америкийн 8-р сарын инфляц 3.7%-д хүрэв. Үүнд эрчим хүчний үнэ өссөн нь голлон нөлөөлсөн аж.

DEU: Монгол болон Германы дипломат харилцааг иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцлоо.

 🌟 Зээлийн эргэн тойрон дахь шинэчлэлт

ББСБ-уудын нийт зээл 10 жилийн өмнөхөөс 12 дахин өсөж ₮3.1 их наяд болжээ. Зээл олголт өсөхөд юу нөлөөлөв? Үүнээс үүдэн ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

😶‍🌫️ Хөшигний цаана

Нэг талаас санхүүгийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн, нөгөө талаас зээл олгох суваг олширч цахим хэлбэрт шилжиж байгаа нь нийт зээлийн хэмжээг дээшлүүлж буй. Өөрөөр бол арилжааны банкнууд апп-аараа дамжуулан хэрэглээний зээл олгож, ББСБ-ууд финтек хэлбэрээр зээл олгож эхэлсэн нь л хэн бүхний зээл авах замыг засаж өгсөн хэрэг.

  • Хаа сайгүй шилжилт: Ийнхүү цаг үеийн хандлага өөрчлөгдөж санхүүгийн үйлчилгээ цахим болж байгаатай холбоотойгоор Зээлийн Мэдээллийн Сангийн үйл ажиллагаа ч мөн апп хэлбэрт шилжиж гар утаснаасаа бүх үйлчилгээгээ авах боломжтой болжээ.

  • Илүү хялбар. Улмаар зээл олгогчид зээл олгохыг тулд зээлдэгчийн өр, орлогын харьцааг тооцох гар ажиллагаа ихтэй процессыг дамждаг байсан бол одоо иргэд болон зээл олгогч аль аль нь хүссэн үедээ хэдхэн секундийн дотор баталгаат эх сурвалжаас өр, орлогын харьцааг тооцоолох боломжтой болов.

Бодитоор…

“Sainscore өр орлогын харьцаа” нь татвараар баталгаажсан тогтмол орлого болон төлөгдөж буй нээлттэй зээлүүдийн сарын төлөлтийн харьцааг нэгтгэж гаргадаг болоод буй. Тодруулбал, уг лавлагааг ашиглан тухайн иргэний сарын зээлийн төлөлтийн хэмжээг тодорхойлж, зээл олголтын шийдвэр гаргалтыг хурдасгах боломжтой юм. Түүнчлэн,

  • ➕: Иргэн өөрийн өр, орлогын харьцаагаа хянаж хувийн санхүүгийн төлөвлөлтөө хийх, зээлдүүлэгч тал зээлдэгчийн татвараар баталгаажсан орлогын мэдээллийг шуурхай авч болох аж. Ингэснээр эрсдэлийг хурдан бөгөөд үнэн зөв үнэлэх юм.

Эцэст нь… Санхүүгийн салбарын дэвшил улам л хурдсаж, иргэд хэрэглэгчдийн ашиглаж болох технологиуд нэмэгдсээр байна даа.

🚆 50 дахин хямд

BUK: Улаанбаатар БҮК ХК Монголын төмөр замын салаалах хэсгийн бетон дэрийг анх удаа дотооддоо үйлдвэрлэв. Монголын нийт 3,000 орчим салаалах хэсгийн ихэнх нь модон дэртэй ба бетон дэрийг дотооддоо үйлдвэрлэснээр импортоор авах зардлыг 50 дахин бууруулах боломжтой аж.

🕹️ Хэн, хаана дрон ашиглаж байна?

Tenor

Цэргийн зориулалттай AI дроны стартап болох Shield AI-н үнэлгээ $2.5 тэрбум болж хөрөнгө оруулагчдаас $150 саяын санхүүжилт татлаа.

  • Hivemind: 7 жилийн түүхт Shield AI-н хөгжүүлж буй Hivemind нь дэлхий дээрх цор ганц GPS шаардахгүйгээр даалгавар биелүүлэх чадамжтай AI дрон юм.

Бие жижиг ч бэлчээр том

Shield AI шиг дроны технологи хөгжүүлэгчид сүүлийн жилүүдэд асар хурдацтай олширч байгаа. Учир нь олон орны ЗГ батлан хамгаалах салбартаа AI дроныг ашиглаж байгаа бөгөөд тээвэр, барилга, ХАА, энтертайнмент зэрэг олон салбарын компаниуд ч ашиглах болжээ.

Батлан хамгаалах салбарт

Батлан хамгаалах салбарт ашиглаж буй дронууд овор хэмжээ, олон үйлдэлт байдлаараа дроны хэрэглээнээс халин гарсан тул хүнгүй агаарын тээвэр гэж нэрлэгдэх болсон. Хэрэглээ, үйлдвэрлэлийн хувьд Америк тэргүүлдэг ч Турк хамаагүй бага зардлаар дрон үйлдвэрлэж тоглоомын талбайд асар богино хугацаанд хүчтэй тоглогч болон орж ирээд буй. Түүнчлэн Орос Украины дайнд дроныг өмнө нь ямар ч дайнд ашиглаж байгаагүй хэмжээгээр ашиглаж байгаа нь орчин цагийн тулааны талбарт дрон томоохон үүрэгтэй оролцож буйг харуулах шиг.

Бизнесийн салбарт

Харин бизнесийн салбарт бол дроны хүргэлтийн үйлчилгээ алдаршив. Тухайлбал, Amazon (AMZN), Walmart (WMT) тэргүүтэй худалдааны акулууд хүргэлтийн үйлчилгээгээ дронтой хослуулж улам л өргөжүүлсээр. Цаашлаад, ажиллах хүчин багатайгаас эхлээд хүн хийхэд хэтэрхий эрсдэлтэй ажлуудад дроныг дайчлах болжээ.

  • Жишээ: Энэтхэг зогсонги байдалд ороод буй ХАА-н салбартаа дроныг ашиглаж байгаа бөгөөд ЗГ-аас тус технологийн хэрэглээг дэмжиж зээл тусламж, татаас олгож буй.

Эцэст нь… Бизнесийн салбарт дрон олон ажлыг нугалж байгаа ч ЗГ-уудын түвшинд бол асуудал арай өөр. Учир нь одоог болтол ОУ-ын эрх зүйд дроны нэгдсэн зохицуулалт байдаггүйн дээр нийтээр хүлээн зөвшөөрсөн ангилал ч байхгүй. Улмаар улс орнууд өөрсдийн гэсэн ангиллыг зохион ерөнхийдөө өөрийн гэсэн дүрмээр л тоглосоор.

Толгойгоо хөнгөн сэргээх үү дээ? Анаграммыг тайлаарай.

алагхуа эдрийвтш өөлхөнт

Даалгавар: Анаграммыг тайлж чадсан бол хажуудаа байгаа хүндээ заавал харуулна шүү. 😊

🎯 Smart Marketing Conference

Монголын Маркетингийн Холбооны 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж буй Smart 2023 Marketing Conference арга хэмжээ “Creativity & AI Marketing” сэдвийн хүрээнд 10 сарын 4-нд зохиогдох гэж байна.

Уг арга хэмжээнд,

Маркетинг, бүтээлч салбартаа олон жилийн туршлагатай, Канны наадмын шагналт ОУ-ын 9 илтгэгч, Монгол 6 илтгэгч оролцож, өөрсдийн амжилттай хэрэгжүүлсэн кампанит ажил болон салбарын трэндүүдийн талаарх сонирхолтой итгэлүүдээ тавих гэнэ. Үүнээс гадна:

  • Воркшоп болон танилцах арга хэмжээ,

  • Канны наадмын үзэсгэлэн,

  • Смарт экспо,

  • Арга хэмжээний дараах үдэшлэг зэрэг олон сонирхолтой үйл явдал нэр дор болох аж.

📍 Хаана: Степпе Арена
🔗 Бүртгэл: ЭНД дараарай.

🔹 Голомт банк (GLMT) KKТТ ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улмаар SocialPay болон QPay QR код харилцан уншигддаг болох юм. Уг хамтрал нь дотоодын QR, апп суурьтай төлбөр тооцооны 95%-ийг хамарч байгаа юм.

🔹Golomt Capital Championship-н 26 дахь 7 хоногт ТОП-100 оролцогчийн багцын 83.5%-ийг хувьцаа болон ETF эзэлжээ. Харин үлдсэн хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байгаа аж. Сонирхуулахад, тэргүүн байрны оролцогчийн тус 7 хоногийн өгөөж 125.4% байсан аж.

🔹 Alibaba (9988.HK) Tongyi нэрт AI-аа танилцууллаа. Компани тус AI-г хэлний моделийн апп хөгжүүлэхэд ашиглах бөгөөд OPPO, Taobao, DingTalk болон Жэйжианы Их Сургуультай хамтран ажиллаж буй. Tongyi-г хэрэглэгчид ямар нэгэн төлбөргүйгээр ашиглах боломжтой аж.

🔹 Шүүхээс ONDO-г хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл авсныг баталгаажууллаа. Ингэснээр 2 жилийн хугацаанд гацаад байсан үүрэн холбооны компаниуд шүүхийн маргаан шийдвэрлэгдэж, ONDO-н 350 мянга гаруй хэрэглэгчийн эрх ашиг хангагдах нөхцөл бүрдлээ гэв.

  • Тэмцээн: Дижитал шийдлийн хакатон 2023 тэмцээн. (EUinMongolia)

  • Унш: Ногоон худалдаа энэ жилийн гол сэдэв болох нь. (WEF)

  • Цахим: Олон улсын цахим худалдааны шийдэл сэдэвт уулзалт. (МонголБанк)

  • Асуулт: Яагаад миллениал үеийнхэн Монгол руу шуурч байна вэ? (The New York Times)

Reply

or to participate.