- Lemon Press
- Posts
- 📉 Хятад дефляцад орлоо
📉 Хятад дефляцад орлоо
Дижитал зээлийн платформ болон Хятадын залуучуудын ажил эрхлэлтийн талаар тоймлолоо.
POWERED BY
Энэ жилийн 222 дахь өглөөний мэнд. Өдрийн урт бага багаар алсарч, зуны улирал шувтрах тийшээ хандаж байна даа. ЭНД дарж зуны улирал дуусахаас өмнө хийж болох сонирхолтой зүйлстэй танилцаарай. 🌞
*Нэг өдрийн өөрчлөлт
CHN: Хятадын 7-р сарын инфляц -0.3%-тай гарсан буюу хэрэглээний үнэ буурч дефляц үүсэж эхэллээ.
BTC: Биткойны ханш энэ онд 79.1% өсөж $29,781.4 болоод байна.
EX: Хятадын экспорт өнгөрсөн сард жилийн өмнөхөөсөө 14.5% буурсан нь 2020 оны 2-р сараас хойших хамгийн огцом бууралт болов.
⚙ Санхүү ба технологи
Өнөөдөр AND Global группийн дотоод болон гадаад зах зээлд амжилттай батлагдсан технологийн шийдэл дээр үндэслэсэн дижитал зээлийн платформын талаар танилцуулъя.
Яагаад чухал вэ?
Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарт технологийн шийдлүүд хурдацтай нэвтэрч бизнес эрхлэгч болон хэрэглэгчдэд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ боломжууд гарч ирсээр байна. Санхүүгийн салбарын AI болох BloombergGPT ч нэвтрээд амжсан. Ингэснээр тус салбарын тоглоомын дүрэм ихээхэн өөрчлөгдөж буй.
Харин энэ өрсөлдөөн нь технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй байгаа жижиг, дунд тоглогчдыг удаанаар арчих төлөвтэй байгаа нь тэдэнд зориулсан технологийн шийдэл хэрэгтэйг илтгэж байна. Уг асуудлыг шийдэхээр дотоодод хэд хэдэн технологийн шийдэл танилцуулагдсан ч өрсөлдөх чадварыг хангалттай тэнцүүлж чадахгүй байгаа аж.
Өөр шийдэл?
Тэгвэл AND Global групп зээлийн салбарын сорилтуудад шийдэл болгож зээл олголтыг илүү хялбар, хурдан, үр ашигтай болгох зорилгоор “Looms” дижитал зээлийн платформыг санал болгож буй. Ерөнхийдөө, Looms нь зээл авах үйл явцыг хялбарчилж, үйл ажиллагааны зардлыг бууруулж, зээлийн эрсдэлийг багасгах юм. Тус технологийг ашигласнаар,
Яаж? Нэг талаас компаниуд шаардлагатай мэдээллээ хүссэн үедээ зорилтод хэрэглэгчдээ хүргэх, үйл ажиллагааны процессыг автоматжуулах, бизнесээ нэг цонхоор харах боломжтой болно. Харин нөгөө талд зээлийн хүсэлт явуулж буй хүн бүрийн мэдээллийг machine learning-р дүгнэх тул хэрэглэгчид биетээр олон материал цуглуулах шаардлагагүй болох юм.
Цар хүрээ: Одоогоор Looms-д ЛэндМН ББСБ ХК (LEND), Global Trust Networks, Affordable Car Loans, SBI LY HOUR Bank, tomo санхүүгийн үйлчилгээний компаниуд нэгдээд буй.
Үр дүн: Looms-г ашигласнаар эргэлтийн хугацааг 76% багасгаж, хэрэглэгчийн худалдан авалтыг 115% нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг 32% бууруулах боломжтой аж.
Эцэст нь… Санхүүгийн салбарын өрсөлдөөнийг жигд нэмэгдүүлэх, хүртээмжтэй болгох, хэрэглэгчдэд олон боломж олгох шийдлүүд нэмэгдэж байгаа нь авууштай. Одоо хэрэглээндээ нэвтрүүлж, ЗЗ-д шингээх л чухал байна даа.
📈 Ашиг х7.3
MNP: Монгол шуудан ХК-ийн энэ оны эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөсөө 7.3 дахин нэмэгдэж ₮480.2 саяд хүрлээ. Учир нь компанийн борлуулалтын орлого 6.5% өссөнөөс гадна гадаад валютын ханшийн зөрүүний олз 2.7 дахин нэмэгдэж ₮2 тэрбум болсон юм. Сонирхуулахад, тэдний P/B харьцаа өчигдрийн байдлаар 3.4 байна.
🤔 Хятад залуус ажил хийх дүргүй болсон уу?
Өнгөрсөн 6-р сард Хятадын 16-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 21.3%-д хүрч түүхэн дээд түвшинд хүрээд буй. Асуудал юунд байна?
Нөхцөл байдал
Хэдий Хятад залуусын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд түвшинд хүрсэн ч бодит байдал дээр 21.3%-иас ч их байх боломжтой аж. Учир нь Хятад ажилгүйдлийн түвшинг зөвхөн ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг оруулан тооцдог тул ажилгүйдлийн жинхэнэ түвшин 46.5% байх магадлалтай юм. Залуус ажилгүй байгаа шалтгааныг Хятадын эдийн засагтай холбон харцгаая.
Шалтгаан 1: ЭЗ-ийн удаашрал ба компаниудын хариу үйлдэл
Хятадын ЭЗ өнгөрсөн II улиралд ердөө 0.8% л өссөн. Ер нь л Америкаас ирж буй хориг арга хэмжээгээс болж экспорт нь тогтвортой уруудаж байгаа. Улмаар компаниуд шинэ ажилтан авах нь зогсонги болоод буй. Үүний хажуугаар Хятадын эрх баригчдын хувийн хэвшил рүү чиглэсэн хатуу бодлогоос болж компаниуд их хэмжээний цомхотгол хийсэн тохиолдол ч бий.
Шалтгаан 2: Эрэлтгүй мэргэжил
Сүүлийн 30 жилд Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж үүнийг дагаад коллеж, их дээд сургуульд элсэгчдийн тоо 1992 оноос 3.4 дахин өсөж 2022 онд 10.1 сая болжээ.
Түүнчлэн ихэнх залуус цагаан захтнуудын буюу оффисын ажил хийх сонирхолтой болсон. Зөвхөн залуус ч гэлтгүй гэр бүл нь мастерын дипломтой хүүхдээ үйлдвэрт ажиллуулах хүсэлгүй зэрэг хортой соёлын нөлөө ч газар авсан аж.
Шалтгаан 3: Залуусын хандлага
Хятадын томоохон компаниудын хатуу, цаг наргүй ажлын хуваарь хөдөлмөрийн ЗЗ-д шинээр орж буй хүмүүсийн хүлээлттэй тэнцэхгүй байна. Тодруулбал, Жак Ма шиг өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл 7 хоногт 6 өдөр ажиллах соёлтой компаниудыг ажил амьдралын тэнцвэр ярьсан ажил горилогч залуус төдийлөн сонирхохгүй байж магадгүй л юм.
Эцэст нь… ЭЗ-ийн удаашрал, боловсролын салбар зэрэг макро асуудлын хажуугаар залуусын ажилдаа хандах хандлага ч ажил олгогчдодоо гологдсоор. Сонирхуулахад, нас биед хүрсэн ч санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат залуусын тоо олширсон нь тэднийг бүтэн цагийн хүүхэд гэж нэрлэхэд хүргэжээ. Манайд ч ийм үзэгдэл ажиглагдаад л байдаг даа.
₮1.9 их наяд
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний хагаст ₮1.9 их наяд болж төлөвлөсөн дүнгээс 2.2% буюу ₮41.3 тэрбумаар давж төвлөрчээ.
87%
Орон нутгийн төсвийн нийт орлогын 87%-ийг орон нутгийн төсвийн орлого, 5.7%-ийг улсын төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэг бүрдүүлэв.
47.5%
Орон нутгийн төсвийн нийт зарлага ₮1.2 их наяд болж төлөвлөснөөс 47.5% буюу ₮1 тэрбумаар хэмнэгдсэн байна.
VideoCardz
🔹Nvidia (NVDA) 2024 оны II улиралд үйлдвэрлэгдэх GH200 чипийг танилцууллаа. Уг чип нь одоогийн загвараас 3.5 дахин их хүчин чадалтай, 2 чипийг хамтад нь байрлуулах боломжтой аж. ChatGPT, Bard зэрэг AI трэндийн улмаас компанийн ачаалал нэмэгдсэн тул технологио сайжруулахаар шийдсэн нь энэ.
🔹АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдов. Тэрбээр АХБ-нд 10 гаруй жил ажиллаж эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн төслүүдийг удирдаж байсан бөгөөд одоо Монголын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах түншлэлийн стратегийг хэрэгжүүлэхэд анхаарах юм.
🔹Golomt Capital Championship эхэлснээс хойш тэргүүн байрны оролцогч 12 удаа солигдов. Харин одоогийн тэргүүн байрны оролцогч Goldie-н дундаж өсөлт өнгөрсөн 7 хоногт 128% байлаа. Түүнчлэн нийт 321 оролцогчийн дундаж өсөлт 7.4%-тай байгаа бол ТОП-100 оролцогчийнх 34.9%-тай байв.
🔹Чип үйлдвэрлэгч Arm компани ирэх сард IPO хийнэ. Тодруулбал, SoftBank (9984.T)-н эзэмшил бүхий уг компанийг IPO хийх үеэр ЗЗ-ийн үнэлгээ нь $60-$70 тэрбум байх аж. Дурдахад, Arm-г IPO хийсний дараа Apple (AAPL), Samsung (005930.KS) зэрэг томчууд тэдэнд ХО төлөвтэй буй.
🔹Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК энэ оны эхний хагаст ₮12.2 тэрбумын ашигтай ажиллажээ. Учир нь компани тус хугацаанд 18,589 тн ган үйлдвэрлэж гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл нь 103%-д хүрэв. Мөн 601,552 тн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэсэн байна.
2019 онд би шахмал түлштэй холбоотой доорх дүгнэлтийг холбогдох албанд нь бичиж өгч байсан юм. 4 жилийн дараа гэнэт "өө нээрээ үр дүнгүй юм бна" гэж ухаарсан байж болох уу?
******************************************
Агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Тавантолгой түлш… twitter.com/i/web/status/1…— Баяраа (@b2ayar)
8:07 AM • Aug 9, 2023
Анхаар: Америкаас Монголд оруулж буй 2023 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл. (U.S.DepartmentofState)
Үз: 2023 оны шилдэг зар сурталчилгаа. (LemonLight)
Мэд: Удахгүй болох солирын бороо. (Inverse)
Шалга: Та дэлхийн хотуудыг хэр сайн мэдэх вэ? (CityQuiz)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply