- Lemon Press
- Posts
- ✋🏻 188 мянган санал
✋🏻 188 мянган санал
Төсөв 2026 | Уул уурхайн 7 хоног | MMC-н хувьцаа сансар луу
POWERED BY
Өглөөний мэнд! Олон хүний үзэх дуртай Netflix-н Physical 100 шоуны шинэхэн хувилбар ирэх 10-р сард цацагдана. Тус хувилбар нь Physical Asia нэртэй байх ба Азийн 8 улсын оролцогчид өрсөлдөх аж. Хамгийн сонирхолтой нь тус шоунд Монгол оролцогч нар байгаа гэнэ дээ. 💪🏼


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ дахь төрийн төлөөллийн гишүүнээр ЗГХЭГ-ын Дэд дарга Ц.Одхүүг, ТУЗ-ийн даргаар Ш.Мөнхцэрэнг тус тус сонголоо.
HRM: Гермес центр ХК энэ оны эхний хагас жилийн ашиг болох ₮1.2 тэрбумын 99.6%-ийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэв.
BOND: Шунхлай Бонд 2.0 үнэт цаасны анхдагч арилжааны захиалгын явц 26.8%-тай хаагдлаа.
MNG: Fitch Ratings Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “'B+/Тогтвортой” түвшинд хэвээр үлдээв.

👀 Төсвийн төслийн сонин хачин

Өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийн талаар Төрийн ордонд сүр дуулиантай хэвлэлийн бага хурал болоод өнгөрлөө. Товчхондоо 2025 оны төсвийн тодотголоос тэнцвэржүүлсэн орлого 4.6% өсөж ₮31.6 их наяд, зардал 4.5% ихсэж ₮33 наядад хүрэх аж.
🔻 Тойм зураглал
Ирэх жил төсвийн алдагдал ₮1.4 их наядад хүрэх ба энэ нь 2025 оны тодотгосон төсвийн алдагдлаас 1.2% өссөн дүн юм. Олон жилийн дунджаас харахад, төсвийн тэнцвэржүүлсэн орлого жилд дунджаар 15.9% өсөж байгаа бол төсвийн зарлага 14.4% нэмэгджээ. Энэ удаагийн төсвийн төсөл нь иргэдийн саналыг шингээсэн гэдгээрээ өвөрмөц бөгөөд төсвийн төслөөс дараах тоонуудыг онцолж байна.
188 мянга: Цахимаар 188 мянган иргэн санал өгсөн ба энэ нийт насанд хүрсэн хүн амын 8.2% аж.
35.6%: Нийт санал өгсөн иргэдийн 35.6% нь 2026 онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтаар соёлын төвийг сонгожээ.
90 сая тн: Ирэх онд 90 сая тн нүүрс, 1.9 сая тн зэсийн баяжмалыг экспортолно.
$133.7: Нэгдсэн төсвийн орлогын тэнцвэржүүлсэн журмаар нүүрсний үнийг тн тутамд $133.7 байхаар тооцов.
₮29.7 их наяд: Ирэх онд татварын орлого ₮29.7 их наяд байхаар төсөвлөсөн нь өнгөрсөн оны мөн үеэс ₮1.4 их наядаар нэмэгдсэн дүн юм.
31.1%: Орлогын албан татвар ₮9.2 их наяд байгаа нь нийт татварын орлогын хамгийн их буюу 31.1%-ийг бүрдүүлэх аж.
₮2.4 их наяд: Ирээдүйн өв санд 2026 оны төсвийн жилд ₮2.4 их наядыг хуримтлуулна.
Эцэст нь… Ерөнхий сайдын хэлснээр, энэ төсөв нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл ба иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн дэмжлэгийг тодотгож, татварын ачааллыг бууруулсан гэдгийг онцолжээ. За тэгээд УИХ-аар батлагдсаны дараа хөрсөн дээрээ хэрхэн буухыг хамтдаа харцгаая. 🤔

🦄 Firebolt Ventures-с хөрөнгө оруулалт авсан стартап “Unicorn” болох магадлал 10.1%. (Inside/VC)
💡 Бизнесийн ертөнцийн гүрү Скотт Гэллоуэйн залуу мэргэжилтнүүдэд өгөх зөвлөгөө. (ProfGMarkets)
🇲🇳 Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын түүхээр аялъя. (Ikon)
⚽️ Европын зуны наймааны цонхоор багууд хэр их мөнгө зарцуулав? (SkySports)

🚀 MMC-н хувьцаа сансар луу
0975.HK: Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-н нэгж хувьцааны үнэ 20.3% өсөж HK$11-д хүрснээр сүүлийн 1 жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тэд өнгөрсөн 7 хоногт эхний хагас жилийн үзүүлэлтээ танилцуулж, хөрөнгө оруулаад буй “Баян Хөндий” төслийн олборлолт ирэх III улирлаас эхлэх товтой байгааг мэдэгдсэн юм. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ оны эхнээс 54.5%, өнгөрсөн оны мөн үеэс 37.7% тус тус өсөөд байна.

🏝️ Пукетэд үл хөдлөхтэй болох боломж

Тун удахгүй гадаадад үл хөдлөх хөрөнгө авахаар сонирхож байгаа хүмүүст зориулсан арга хэмжээ болох гэж байна.
🤝 PMC x Banyan Tree
Монголын үл хөдлөх хөрөнгийн үндэсний компани PMC (Property Management & Consulting) 2 дахь жилдээ Banyan Tree Group-тай хамтран Пукет дэх үл хөдлөх хөрөнгийн төслүүдээ танилцуулах VIP уулзалт зохион байгуулах гэж буй. Banyan Tree Group нь Сингапур, Тайландын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй, 30 гаруй жилийн турш дэлхий даяар 90 гаруй тансаг зэрэглэлийн амралтын газар, орон сууц, зочид буудал, спа төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай компани аж.
🤔 Яагаад оролцох хэрэгтэй вэ?
PMC Тайландад үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой хууль эрх зүйн болон бусад үйлчилгээг үзүүлэхээс гадна үл хөдлөх хөрөнгөө түрээслэх Banyan Tree Living-н үйлчилгээтэй юм байна.
📆 Хэзээ: 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд
📌 Хаана: АСЕМ Клуб Хаусын VIP танхимд
📞 Холбоо барих: Уулзалтад оролцох хүний тоо хязгаартай гэсэн шүү. 8911-1580-руу холбогдоорой.

⛏️🔜 Тун удахгүй: Уул уурхайн 7 хоног

Ирэх 7 хоногт Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох Mining Week & MinePro 2025 9 сарын 11-13 өдрүүдэд зохиогдох гэж байна.
🔁 4 дэх жилдээ
2022 оноос эхлэн жил бүрийн 9-р сард уламжлал болгон зохиогдох болсон Уул уурхайн 7 хоног нь гадна, дотнын уул уурхайн салбарын томчуудаас эхлээд эрчим хүч, технологи, ложистик, ханган нийлүүлэлт, банк санхүүгийн салбарын оролцогчдоор хүрээгээ тэлж, зохицуулагч байгууллага, тус салбарыг сонирхогч хэн бүхэнд хуран чуулах, нээлттэй платформ болон өргөжиж буй. Энэ жил 3 өдрийн турш тус арга хэмжээнд 350 гаруй байгууллага 20,000 гаруй төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.
👔 Онцлох зочдоос: Уул уурхайн 7 хоногт Канад болон Хятадын Уул уурхайн ассоциацийн удирдлагууд, Узбекистаны Уул уурхай, геологийн сайдаас гадна ОУ-ын хөрөнгө оруулалтын Templeton Global Investments болон Jefferies хөрөнгө оруулалтын банк, Zijin mining group гэхчлэн сонирхолтой зочид хүрэлцэн ирэх нь ээ.
🏞️ Онцлох улсуудаас: Цаашлаад, энэ жил Хятад арга хэмжээний “Focus Country”-р нэрлэгдэж оролцохоор болсон бол түнш орнуудаар Өмнөд Солонгос, Их Британи, Герман тэргүүтэй 6 улс, оролцогч улсуудаар Франц, Энэтхэг тэргүүтэй 4 улс оролцох юм.
Уул уурхайн 7 хоног арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшлийн хооронд панел хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтууд өрнөхөөс гадна Уурхайчдын наадам,залуучуудын уул уурхайн салбар дахь оролцоог нэмэгдүүлэхээр “Mining Boost Залуучуудын оролцоо ба Sanaachilga” арга хэмжээ болох аж.
🐦🔥 Mining Week & MinePro-г зорьсноор
Мэдээж уламжлал ёсоор MinePro үзэсгэлэнд уул уурхайн компаниуд өөрсдийн шинэ технологи, инновацыг танилцуулж, компаниудын шинэ хамтрал, хөрөнгө оруулалтыг дэмжих бизнес уулзалтууд болно.
Эцэст нь… Уул уурхайн 7 хоног арга хэмжээ жил ахих тусам цар хүрээгээ тэлж, чанаржиж байна. Сүүлийн 2 жилд тус арга хэмжээ хариуцлагатай уул уурхайг төгөлдөршүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа нь ч талархууштай. За тэгээд явах эсэхээ эргэлзэж байгаа бол ЭНД дарж яагаад Mining Week & MinePro 2025-д оролцох шалтгаан болон боломжуудтай танилцаарай. 😉
Энэхүү арга хэмжээнд бүртгүүлэх бол https://minepro.mn/register бүртгүүлж, badge авах боломжтой.

Сонсоно, цуглуулна, түгээнэОросын Хятад руу хий нийлүүлэх Сибирийн хүч-2 төсөл хөдөлж эхлэх нь ээ. Хийн хоолой Монголын газар нутгийг дамжин өнгөрнө. Үүн дээр та ямар байр суурьтай байна? |


Behance
🍋 Улаанбаатар хотыг ухаалаг болгохоор Япон Улстай санал солилцов. Энэ хүрээнд тус улстай метро зэрэг дэд бүтцийн төсөл, түгжрэл бууруулах дэвшилтэт технологи, дрон хүргэлт, 3D загварчлал, нөөцийн оновчтой удирдлага, ногоон хөгжил, ухаалаг хяналт, нээлттэй дата системийг хамтад нь хэрэгжүүлэхээр ярилцжээ.
🍋 Хятад болон Орос Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийг урагшлуулахаар заавал биелүүлэх ёстой гэрээ байгууллаа. Gazprom болон Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC) байгуулсан гэрээнд Сибирийн хүч-2 хийн хоолой болон Союз Восток транзит хийн хоолойг Монголоор дамжуулан барих тухай хууль ёсны хүчинтэй санамж бичиг багтаж буй.
🍋 Энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилын хэрэгцээгээ бүрэн хангана. Мөн махны экспортыг ямар нэг хориг цээргүй өргөтгөж, малын тоо хэтэрснээс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа аж. Гэснээс Цагаан алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр үр дүнд ₮700 тэрбумын нэмүү өртөг бий болжээ.
🍋 Энэ оны эхний хагас жилд Крипто Үндэстэн (CNF) ₮106.6 саяын алдагдалтай ажиллажээ. 2024 оны эхний хагаст тус компанийн цэвэр ашиг ₮8.9 сая байсан бол энэ оны эхний хагаст ₮115.5 саяар буураад байна. Ерөнхий ба удирдлагын зардал мөн үеэс 25.5% өсөж ₮114.8 саяд хүрсэн болон бусад ашиг бүртгэгдээгүй нь алдагдал нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply