- Lemon Press
- Posts
- 🏛️ Нийслэл рүү нүүж байна!
🏛️ Нийслэл рүү нүүж байна!
Монголоос Хятадад суух 18 дахь Элчин сайд | Geely-н ашиг +575% | Дэвтрийн импорт
POWERED BY
Эрхэм хүндэт Улаанбаатарчуудын анхааралд! Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа хөл хөдөлгөөнтэй энэ үед энд тэнд зам хаасаар байгаа шүү. 16 дугаар сургууль болон Өргөө кино театрын уулзвар орчмын зам түр хугацаанд хаагдах нь. Ойрд гандан орох хүн байвал бага түгжрүүлэх, бага бухимдуулах ном уншуулчхаарай. 😒
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Инвескор Эй Би Эс ТЗК ХХК-ийн гаргаж буй Инвескор ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа эхэлж захиалгын явц нь эхний өдрөө 60.8%-д хүрлээ.
MASD: Өчигдөр бэлэн мөнгөний арилжаа эхэлсний 29 жилийн ой тохиолоо. Энэ хугацаанд МХБ (MSE)-ээр ₮1.8 их наядын үнийн дүн бүхий хувьцаа арилжигдсан байна.
MRX: Мерекс ХК (MRX) ногдол ашиг хуваарилахгүй.
DBM: Хөгжлийн банк Өмнөд Солонгосын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим хүчний яамны харьяа худалдааны зээл, тоног төхөөрөмж, технологийн даатгалын K-Sure корпорацтай хамтран ажиллана.
🤵 Монголоос Хятадад суух 18 дахь Элчин сайд
Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх эрэмбэд байдаг Хятадад Монголоос суух Элчин сайд Н.Энхболд хүлээн авагч улсдаа итгэмжлэх жуух бичгийн хувиа өргөн барьж үүрэгт ажилдаа орох гэж байна.
🤵 Элчин сайд: Хамгийн гоё суудал
Тэрбээр УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон, Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Өдгөө 67 настай тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй орос, англи хэлтэй нэгэн аж. Тэрбээр дипломат албанд ажиллаж байсан туршлага байхгүй хэдий ч 2006-2007 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.
👨⚖️ Томилгоо: Түүний томилгоог энэ оны 4-р сард УИХ-аар хэлэлцэн баталж байсан бөгөөд одоогийн Гадаад харилцааны сайдын саналаар нэр дэвшиж байсан.
👀 Онцлог: Монголын Хятадад дахь ЭСЯ Пакистаныг хавсран хариуцдаг. Өөрөөр бол тус улсад Элчин сайдаар томилогдож буй сайд Пакистаныг давхар хариуцан ажиллана гэсэн үг.
1991 оноос хойш Монголоос Хятадад суух Элчин сайд нарын ажлын хугацааг харахад дунджаар 4 жил байсан бөгөөд Элчин сайд асан Д.Цахилгаан болон Ц.Сүхбаатар нар хамгийн урт буюу 7 жил тус албыг хашиж байжээ.
Гаднын улсын жишиг
Америкаас Монголд суух Элчин сайд нарыг ажилласан хугацааг харвал дунджаар 3 жил. Цаашлаад Элчин сайдаар яригдаж буй хүн ямарваа нэгэн улсыг хариуцан ажиллахаар бол ажлын туршлага, хэлний мэдлэгийн болзлыг хангахын хажуугаар тус улсад очоод юу хийх, ямар салбарыг голлон анхаарахаа албан бичгээр танилцуулдаг. Одоогийн Монголыг хариуцаж буй Элчин сайд Ричард Буанган ч Элчин сайд болохоосоо өмнө ажлын төлөвлөгөөндөө Монголын эрчим хүчний бие даасан байдал, ЭЗ, батлан хамгаалах салбарт голлон анхаарахаа мэдэгдэж байсан.
🤓 Томилгоо нь ч учиртай: Ричард Буанган өмнө нь Хятадад ажиллаж байсан туршлагатай төдийгүй Хятад хэлтэй нэгэн. Өөрөөр бол хөршүүдээсээ хамааралтай Монголыг ойлгохын тулд хөршүүдийг нь сайн мэддэг нэгнийг томилохыг бодолцсон мэт.
Эцэст нь… Элчин сайд нарын томилгоог мэргэжлийн бус хүн томиллоо гэх шүүмжлэл дагах нь олонтоо. Ер нь Монголын Элчин сайдаар томилогдож буй эрхмүүд хариуцан ажиллах улсдаа хэрхэн ажиллах талаар бодлого, төлөвлөгөөгөө танилцуулдаг болов уу? Ийм шаардлагыг эрх баригчид маань тавьдаг болов уу? Тун сонирхолтой.
🔥 Гал гаргасан галзуу ашиг
0175.HK: Хятадын автомашин үйлдвэрлэгч Geely-н энэ оны эхний хагас жилийн ашиг цойлж $1.5 тэрбумд хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 575% өссөн дүн юм.Учир нь компанийн тус хугацаанд 956,000 цахилгаан автомашин (EV) борлуулснаар экспортын борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 45%, нийт орлого нь 47% өсөж $15 тэрбумд хүрсэн байна. Тиймээс компани төсөөллөө 70% нэмж оны эцэст 2 сая ширхэг EV борлуулахаар төлөвлөж байгаа аж.
🔊 Таминээ, анхаараарай!
Та биднийг хичээл, сургуулийн бэлтгэл, ажил төрөл гээд гүйж байх зуур УИХ маань хуралдаж 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Бас бус асуудлууд ч яригдсан байна. 👇
🏛️ Нийслэл рүү нүүж байна!
Түүнчлэн хуралдаанаар Тавантолгой түлш ХХК-ийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Улмаар уг компанийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн харьяанд байгаа 51%-ийн эзэмшил Нийслэлийн өмчид шилжих юм. Ингэснээр Эрдэнэс Тавантолгойн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргаж байсан зардал нийслэлд шилжих учиртай.
⌛ Үүх түүх: Засгийн газар 2018 оны 4-р сард сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэр гарсны дараа шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой түлш ХХК байгуулагдсан.
📌 Үр дүн: Үүнээс 1 жилийн дараа уг компани нийт 203.4 мянган тн түлш үйлдвэрлэж гэр хорооллын 6 дүүргийн 200 мянган айл өрхийг шахмал түлшээр хангасан аж. Үүний дараа үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж зүүн бүсэд жилд 900 мянгаас 1.2 сая тн түлш гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдсан байна.
🤔 Үнэн үү?
Цаашлаад үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэний дараа шахмал түлш тасралтгүй үйлдвэрлэгдэж 2021 оны 5-р сард агаарын бохирдлыг 50% бууруулсан гэнэ. Гэхдээ Статистикийн Хорооны датаг харахад 2021 оны Улаанбаатарын хүхэрлэг хийн хэмжээ 0.07 мг/м3 байсан буюу жилийн өмнөхөөсөө 75% нэмэгдсэн байна. Харин азотын давхар ислийн хэмжээ нь 20% буурсан аж. Хмм…
🌌 Цаашид…
Өнгөрсөн сарын байдлаар Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж одоо бол түлш үйлдвэрлэж эхлэх шат руу орсон. Одоо тэгэхээр цаашид нийслэл агаарын бохирдлыг бууруулах зардлаа өөрөө даана гэхээр юу болох бол оо? Бонд гаргаж станцаа санхүүжүүлдэг шүү дээ. Нэмээд жил бүр л төсвөө тодотгоно. Хэзээ агаарын бохирдлын бууралт бидэнд мэдэгдэхүйц болох бол доо.
1 сая дэвтэр
Монгол энэ оны эхний 8 сард 1 сая ширхэг сурагчийн дэвтэр импортолжээ.
Хятадаас 50.3%
Импортлогч улсаар нь харвал 50.3%-ийг Хятад, 34.3%-ийг Малайз, 8.6%-ийг Орос, 4.4%-ийг Польшоос тус тус импортолсон байна.
2023: 2.2 сая
Харин өнгөрсөн оны өдийд Монгол 2.2 сая ширхэг сурагчийн дэвтэр импортоор авч байсан аж.
🏰 Төсөөллөөс илүү
Хүссэн тавилгаа хаанаас авах вэ гээд толгой гашилгаж сууна уу? Айлаас эрэхээр авдраа ух гэж Featuring булангаа эргэж тойрч байгаарай. 😜
Рендер Холдинг ХХК-ийн салбар компани болох үндэсний тавилга үйлдвэрлэгч Shuugee брэнд захиалгат болон модулар загварын бэлэн тавилга, мөн тавилгын бэлдэц үйлдвэрлэлээр мэргэшсэн, мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна
🦾 Шуурхай: Shuugee-н үйлдвэр бүрэн дижитал, автомат CNC тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба ямар ч тавилга болон бэлдцийг захиалагчийн хүссэн хийц загвараар хурдан хугацаанд хийж гүйцэтгэдэг аж.
✅ Чанар: Kronospan, Funder-max, Formica, Durasein зэрэг брэндийн E0, E1 зэрэглэлийн MDF, ДСП, HPL хавтан, төмөр, кварц чулуу зэрэг хүний биед хоргүй, олон улсын стандартад нийцсэн материалыг ашиглаж буй.
За тэгээд, тавилгын санаагаа хэлээд мөрөөдлийн экстерьер, интерьерээ бодит болгоорой!
Gifs
🍋 Өнгөрсөн 7 хоногт Хөдөө аж ахуйн биржээр ₮14.3 тэрбумын үнийн дүн бүхий түүхий эд арилжигдсан байна. Энэ нь өмнөх 7 хоногоосоо 37.8% дахин буурсан дүн аж. Нийт арилжааны үнийн дүнгийн дийлэнх хэсгийг самнасан ноолуурын арилжаа бүрдүүлжээ.
🍋 Казахстаны Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв анх удаа Ази Номхон Далайн ҮЦТХ-ийн бүлгийн 26 дахь удаагийн ээлжит хурлыг зохион байгуулна. Тус уулзалт 9 сарын 9-12-нд Алматы хотноо болох бөгөөд 40 гаруй хадгаламж, бирж, клирингийн байгууллагын 150 гаруй удирдах албан тушаалтан, төлөөлөгч оролцох юм.
🍋 Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 21 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 356.28%-тай байлаа. Тус долоо хоногт ТОП-10 байрны оролцогчид бүгд өөрсдийн байраа хадгалсан буюу Omoda 1,174.7%, TO 1,025.7%-ийн өгөөжтэй тус тус тэргүүлж буй.
🍋 Нийслэл гадаадын зах зээлээс хөрөнгө босгож Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна. Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 12 мянган айлын орон сууц, явган болон дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулах аж. Тус төсөлд Хятадын “Инвестмент Банк” хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Аудиторын туслах / Эрнст энд Янг Монголия Аудит ХХК: Аудитын багийн ахлахын удирдлага дор аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх Эдийн засаг, Санхүү, Нягтлан бодох бүртгэл болон бусад холбоотой мэргэжлээр бакалавр зэрэгтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүн байвал холбогдоно уу. 👉 (Link)
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / Intelmind: Бүтээгдэхүүний санаа боловсруулахаас эхлээд зах зээлд нэвтрүүлэх хүртэл бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах 1+ жилийн туршлагатай хүн байна уу? 👉 (Link)
Агуулахын логистик хариуцсан менежер / SCC: Логистик, ачаа тээвэр, хүргэлтийн компанид тээвэрлэлтийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, хэрэглээний программуудыг ахисан түвшинд ашигладаг, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай хүнийг хайж байна шүү. 👉 (Link)
Яагаад? Америкт ATM-с мөнгө авах хэтэрхий өндөр зарлагатай байна гэнэ ээ. (QZ)
Хэрхэн? Энэтхэг Хятадаас бусад БРИКС бүлгийн орнуудтай худалдаа, наймаагаа доллароор хийхгүй байх боломжтой. (Kitco)
Ямар? Энэ оны Ази, Номхон далайн халуухан стартапууд. (Forbes)
Хэн? Гар утасны шинэ эринийг эхлүүлэх “Phantom Ultimate 2” гар утасны талаар мэдэх үү? Мэдэхгүй бол одоо мэддэг болно. (CNet)
Publisher: Ц.Анхбаяр
Editor:С.Ангирмаа,
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by:Ч.Батцэрэн
Reply