• Lemon Press
  • Posts
  • 🙅‍♀️ Өссөн бүхэн сайн биш

🙅‍♀️ Өссөн бүхэн сайн биш

144 компанийн хувьцааны үнийн өөрчлөлт | Дэлхий даяарх сонин хачин | JD.com-н ялалт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөр зэрэг буцаан олголт авах хүмүүс энэ оны 2 сарын 15-наас өмнө материалаа бүрдүүлэх нь байна шүү. Материалаа “Цахим татварын систем”-ээр дамжуулна гэдгээ мэдэж байгаа биз дээ? 😉

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Инфляцын буурах хурд удааширч байгаа тул Монголбанкны зорилтот интервал буюу 6% орчимд тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж байна

MNG: Гадаадын иргэн, харьяатын газрын 2023 онд олгосон нийт виз олголт жилийн өмнөхөөс 3 дахин өсөж 40,734-т хүрчээ

MSE: МХБ ХК (MSE)-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томиллоо.

📃 2024 оноос хэрэгжиж эхлэх хуулиуд

Lemon Press нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилгынхоо хүрээнд “Цогт энд Нандин” ХХН-тэй хамтран цаг үеийн хууль, эрх зүйн сэдвээр нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад энэ оноос хэрэгжиж эхлэх хуулиудын талаар хүргэж байна. Тухлан сууж уншина уу. 😊

1. Нийгмийн даатгалын багц хууль

Өнгөрсөн 7-р сард Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан. Тус багц хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нийт 5 хуулиас бүрдэж байгаа.

Жич: Хэрэв та зочин нийтлэлчээр орох хүсэлтэй бол энэ ФОРМ-г бөглөөрэй.

🙅‍♀️ Өссөн бүхэн сайн биш ээ

Улиран одсон 2023 онд ХК-уудаас Өндөрхаан (ONH)-ы хувьцааны үнэ 826.9% өсөн өсөлтөөрөө тэргүүлсэн бол хувьцааны үнэ нь хамгийн уналттай компаниар Эрдэнэс Сольюшинс (AMT) тодорлоо. Гэхдээ эдгээр тоонуудад хууртагдаж болохгүй ээ.

Эрүүл бус өсөлт

МХБ (MSE) дээр 174 компанийн хувьцаа бүртгэлтэй байгаагаас 2023 онд арилжаа хийгдсэн 144 компани байгаа аж. Сонирхолтой нь тус 144 хувьцаанууд дундаас арилжааны идэвх сул боловч жилийн дотор 300%-иас илүүгээр өссөн хувьцаанууд байна. Тодруулбал,

  • Гаднын нөлөөтэй: Өндөрхаан ХК-ийн хувьцааг Ард санхүүгийн нэгдэл (AARD) худалдаж авснаар хувьцааны үнэ нь 2023 онд 826.9% өсөн ₮24,100 дээр хаагдсан аж.

  • Хувьцааны үнэд бүү хууртагд: 555.7% өссөн Эрээнцав (ECV)-ын хувьд эхний 9 сарын хугацаанд арилжаалагдахгүй явсаар сүүлийн 3 сард гэнэт өсчихсөн нь энэ. Оны эхний хагаст МХБ-ээс “Бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн” хэмээх сануулга авч байсан шүү дээ.

  • Шалаар нэг болсон ч тоохгүй нь: Эрдэнэс Сольюшинс ХК харин 77.2% унаж ₮10.2 дээр хаагдсан нь гэнэтийн байсангүй. Учир нь оны эхний хагаст хэдийн 66.6% унаад байсан юм. Тэд энэхүү асуудлыг залруулах, арга хэмжээ авах хугацаа байсан ч хийсэнгүй. Ядаж мэдэгдэл хийсэн бол ч.

ТОП-оос илүү 

Компани бүрээр харахад эрүүл бус өсөлт их байсан бол индексүүдийг харьцуулж харахад MSE A (MSEA) индекс өнгөрсөн онд хамгийн их буюу 21.6% өсөв. Харин ТОП-20 индекс 11% л өссөн аж.

  • 20 vs 27: Үнэт цаасны I ангиллын компаниудаас бүрддэг MSE A индексэд өнгөрсөн онд хувьцааны үнэ нь 25.6% өссөн ХААН Банк (KHAN) болон 17% өссөн МХБ зэрэг компаниуд багтдаг юм.

Дүгнэхэд, нийтээр нь хараад байхад ХЗЗ маань хөгжөөд байгаа боловч компани бүрээр хальт харахад л хэцүүхэн дүр зураг угтаж байна. Зах зээлийн зарчмын дагуу өсөж, унахад компаниуд нь мэдэгдэл гаргаад, юу болж байгаа талаарх нэг сонин хачныг цаг тухай бүрд нь өгөөд байвал хувьцаа эзэмшигчид хохирох нь бага л байх юм.

⚖ Ялалт, ялагдал

JD: Цахим худалдааны томоохон тоглогч JD.com Alibaba (BABA)-н монополын эсрэг шүүхэд яллаа. Бээжингийн Ардын дээд шүүх Alibaba-г ноёрхлоо урвуулан ашиглаж, "2-оос 1-ийг нь сонгох" гэх монопол арга хэрэглэн JD.com-д ноцтой хохирол учруулсан гэж үзжээ. Улмаар Alibaba ¥1 тэрбумын торгууль төлөхөөр болж байна.

🗣 Сонин хачин

Бүгд шинэ оноо угтаж аваад, ажилдаа ханцуй шамлаад шинэ он, шинэ хүн гээд л байж байна уу? 😁 Тэгвэл өнөөдөр биднийг баярлаж байх хойгуур дэлхий дахинд юу болоод өнгөрсөн талаар тоймлон хүргэе. Шинэ хүн болж байгаа юм чинь мэдээллээс хоцорч болохгүй биз дээ? 😜

Ногоон давамгай

Дэлхийн томоохон индексүүд ногоон давамгайлсан өнгөтэйгөөр хаагдав. Тодруулбал, 2023 онд

  • Dow Jones (^DJI): +13.7%, 

  • S&P 500 (^GSPC): +24.7%

  • NASDAQ (^IXIC): +44.5%

  • Nikkei 225 (^N225): +28.2%

  • HANG SENG (^HSI): -16.7% тус тус өөрчлөгдлөө. 

Харин энэ оны хувьд шинжээчид янз бүрийн байр суурьтай байгаа. Зарим нь 2023 оны эрч хүч үргэлжилнэ гэж үзэж байгаа бол зарим нь зээлийн хүүгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн удаашрал зэргээс шалтгаалан салхи эсрэг зүг рүү эргэж болзошгүй гэж санаа зовж буй.

Бид энэ эргэлзээтэй байдлыг тодруулахаар мэргэжилтнүүдээс 2024 онд юунд хөрөнгө оруулахыг тодруулсан билээ. Уг ярилцлагыг ЭНД дарж уншаарай. 

Хязгаар

Хятадын Үндэсний Хэвлэл, Хэвлэлийн Захиргаа League of Legends, Candy Crush гэх мэт төрөл бүрийн тоглоомд хэрэглэгчдийн өдөр бүр нэвтэрч орох эрхийг хориглох дүрмийн төслийг танилцуулав. Энэхүү шийдвэр нь тоглоомын салбарын акулуудаас илүү жижиг хөгжүүлэгчдийг хохироохын зэрэгцээ онлайн сурталчилгааны орлогыг бууруулахаар байгаа юм. 

  • Улмаар: Tencent (0700.HK)-н зах зээлийн үнэлгээ $47 тэрбумаар буурч, NetEase (9999.HK)-н хувьцааны үнэ 25%, Bilibili (9626.HK)-нх 9.7% тус тус унав. 

Өөр сонин сайхан?

  • Nothing’s New: 2023 он iPad-н шинэ хувилбарыг танилцуулаагүй түүхэн дэх анхны жил болов. Угаас хэрэглэгчдийн технологийн зардал буурснаар iPad-н орлого 10% багасаж $6.4 тэрбум болсон билээ

  • Тусламж: Израил Intel (INTC)-д $3.2 тэрбумын буцалтгүй тусламж олгохоор болов. Учир нь Intel Кирят Гат хотод  $25 тэрбумын чипийн үйлдвэр барьж буй. 

  • Өсөлт: Binance-н үүсгэн байгуулагч Чанпэн Жао 2023 онд хууль эрх зүйн сорилттой тулгарсан ч хөрөнгө нь $25 тэрбумаар өсөж $34.4 тэрбум болжээ

Заа онцлох хов жив нэг иймэрхүү. 2024 ондоо хөрөнгийн зах зээл, бизнес, эдийн засгийн мэдээллээс хоцрохгүй байхын тулд Lemon Press-тэйгээ ойр байхаа мэдэж байгаа биз дээ? 😉

Reuters

🔹ASML Holding (ASML.AS) Хятад руу гаргах хагас дамжуулагчийн төхөөрөмжийн экспортоо зогсоолоо. Тус компанийн төхөөрөмжүүдийг Huawei тэргүүтэй компаниуд гар утас үйлдвэрлэхдээ ашигладаг аж. Энэхүү мэдээний араас компанийн хувьцааны үнэ 2.6% унан €664.3-д хүрээд байна.

🔹Богд Банк (BOGD) Бодь системс ХХК-ийн ХХБ (TDB)-ны данс руу гүйлгээ хийх зөвшөөрөл авсан байна. Тус гүйлгээний хэмжээ нь ₮1.14 сая байх юм. Мөн Бодь Цамхаг ХХК болон Богд Банкны хооронд хийгдэх түрээсийн гэрээнүүдийг батлав.

🔹Baidu (9888.HK) $3.6 тэрбумаар JOYY (YY)-г худалдан авах хүсэлтээ цуцлав. Тодруулбал, Baidu-н охин компани Moon SPV болон стриминг үйлчилгээ үзүүлэгч JOYY-н талууд тохиролцоонд хүрээгүй тул худалдан авахаа больсон аж. Сонирхуулахад, JOYY нь NASDAQ дээр бүртгэлтэй, 277 сая гаруй хэрэглэгчидтэй юм.

🔹Австралийн Doriemus (DOR) компани Монголд никель, лити болон графитийн хайгуулын төслийг худалдаж авахаар болжээ. Тэд зэс, никелийн Ямбат, графитийн Хөх Таг, литийн Цагаан Дэрс төслүүдийг эзэмшигч Asian Battery Minerals-г худалдаж авснаар Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон нь энэ.

За оны эхний шалгалтаа өгөхөд бэлэн үү? Зөв хариултыг сонгоорой.

A. MSE A (MSEA) индекс өнгөрсөн онд хамгийн их буюу 25% өсөв.
B. Израил Intel (INTC)-д $3.2 тэрбумын буцалтгүй тусламж олгохоор болов.
C. Baidu (9888.HK) $3.6 тэрбумаар JOYY inc (YY)-г худалдан авав.

  • Танилц: 2023 онд болсон шилдэг концертууд. (Variety)

  • Сонирх: Яагаад зарим бизнесүүд Оросыг орхисонгүй вэ? (BBC)

  • Үз: Ноолууран цамцыг хэрхэн хийдэг вэ? (LemonPress)

  • Мэд: Spotify-н од хэн бэ? (Billboard)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Зөв хариулт бол B буюу Израил Intel (INTC)-д $3.2 тэрбумын буцалтгүй тусламжийг чипийн үйлдвэр барьж байгаа тул олгохоор болсон билээ.

Reply

or to participate.