• Lemon Press
  • Posts
  • 🤑 ₮834.4 тэрбумын арилжаа

🤑 ₮834.4 тэрбумын арилжаа

ҮЦК-иудын арилжаа болон мэдээллийн хэрэгслийн хандалтын талаар тоймлолоо.

POWERED BY

ЭЕШ өчигдөр эхэллээ. Үүнтэй холбоотойгоор UBCab-н жолооч нар ЭЕШ-аа өгөх гэж яваа сурагчдыг сургуульд нь үнэгүй хүргэж өгөх аян эхлүүлжээ. Icemark ч бас ЭЕШ-ын өдрүүдээр сурагчдад 10,000 зайрмаг бэлэглэх гэнэ. 🎁

FED: ХНС бодлогын хүүг 5%-5.25% хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

MNG: Монголын тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономийг баталлаа. Ингэснээр санхүүжилт, ХО-ын тогтвортой хөгжлийн зорилтод оруулж буй хувь нэмрийг бүртгэх боломж бүрдэх юм.

BOM: Энэ оны 3 сарын 17-нд $1=₮3,528 байсан төгрөгийн ханш долларын эсрэг тухайн үеэс 2.6% чангарав.

 💹 ҮЦК-иудын арилжаа

МХБ-ийн гишүүн үнэт цаасны компани (ҮЦК)-иудын энэ оны эхний 5 сарын арилжаа жилийн өмнөхөөсөө 92.4% өсөж ₮834.4 тэрбумд хүрчээ.

Тэргүүлэгчдийн нөлөө

Нийт үнэт цаасны арилжааны 95.6%-ийг ТОП-10 ҮЦК-ийн арилжаа бүрдүүлсэн байна. Цаашлаад,

  • ТОП: БиДиСЕК ҮЦК нийт арилжааны 38.1%-ийг дангаараа бүрдүүлжээ. Үүнээс 90.6%-ийг анхдагч ЗЗ-ийн арилжаа бүрдүүлсэн нь ХААН банкны IPO-той шууд холбоотой.

  • Холио сэлгээ: 2022 оны мөн үед арилжааны дүнгээр тэргүүлэгч ТОП-10 ҮЦК-ийн жагсаалд Апекс Капитал болон Лайф Тайм Инвестмент багтаж байсан бол одоо хасагдаж, оронд нь Мирэ Эссет Секьюритис Монгол болон Новел Инвестмент багтжээ. Учир нь Апекс Капиталын арилжааны дүн л гэхэд 4.7 дахин багассан бол Новел Инвестментийнх 24.4 дахин өссөн байна.

Онцгой сар

Харин энэ оны нийт арилжааны 71.1%-ийг 5-р сарын арилжаа дангаараа бүдүүлжээ. Учир нь,

  • Арилжааны дүн x 3.5: 5-р сарын арилжаа жилийн өмнөхөөсөө 3.5 дахин нэмэгдэж ₮593.4 тэрбум болсон аж. Мэдээж энэ нь банкнуудын IPO-той холбоотой.

  • IPO: ХААН Банк (KHAN)-ны IPO-н анхдагч ЗЗ-ийн арилжаанд ₮366.8 тэрбум, ХХБ (TDB)-ныхд ₮167 тэрбум арилжаа хийгджээ. Энэ нь 5-р сарын нийт арилжааны 89.9%-ийг бүрдүүлсэн юм.

  • Бонд сонирхогчид: Нийт 51 ҮЦК-ийн ердөө 10 нь л бондын хоёрдогч ЗЗ-ийн арилжаанд оролцсон байна. Тодруулбал, тэд бондын хоёрдогч ЗЗ-д ₮14 тэрбумын арилжаа хийснээс 41%-ийг Таванбогд капитал ҮЦК дангаараа бүрдүүлсэн байна.

Эцэст нь… Банкны системийн шинэчлэл хөрөнгийн ЗЗ-ийг нэлээд идэвхжүүллээ. Топ-5 банк бүгд IPO хийж дууссан. Цаашид хоёрдогч зах зээл хэр идэвхтэй байх нь сонин байна шүү.

🤑 13 хоногт $240 тэрбум

TSLA: Tesla-н хувьцааны үнэ 13 хоногт 25% өсөж зах зээлийн үнэлгээ нь $814 тэрбумд хүрлээ. Өөрөөр хэлбэл, тус хугацаанд тэдний зах зээлийн үнэлгээ $240 тэрбумаар нэмэгдэв. Үүнд Ford (F) болон General Motors (GM) Tesla-н цахилгаан автомашин цэнэглэх системийг өөрсдийн автомашинуудад нэвтрүүлэхээр болсон нь голлон нөлөөлжээ.

 🧬 Мэдээллийн эх сурвалжийн хувьсал

Reuters институтийн Дижитал мэдээллийн тайланд дурдсанаар вэбсайт, апп-аас мэдээлэл авдаг хэрэглэгчдийн хандалт 2018 оноос хойш 10% буурч 22% болсон бол цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэл авах хэрэглэгчийнх 7 суурь нэгжээр өсөж 30%-д хүрчээ.

Шалтгаан нь юу байв

  • YouTube, TikTok зэрэг видеонд суурилсан платформ залуу хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татах болсон нь уламжлалт вэбсайтын хандалт буурахад голлон нөлөөлөв.

  • TikTok, Instagram, Snapchat зэрэг платформын хэрэглэгчид мэргэжлийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын гаргасан мэдээлэлд анхаарах нь багасаж, харин алдартан, нөлөөлөгчдөөс мэдээлэл авах нь нэмэгджээ.

  • Дэлхий даяарх ЭЗ-н хүнд мөчлөг нь мэдээ нийтлэгчдэд олон талаар нөлөөлж тэд захиалга, гишүүнчлэл гэх мэт тогтмол орлоготой бизнес загварт төвлөрч эхэлсэн нь мөн нэг шалтгаан нь болов.

Тодруулахад… Оролцогчдын 23% нь амьжиргааны өртгийн хямрал, мөнгөө хэмнэх хэрэгцээтэйгээ холбоотойгоор өнгөрсөн онд мэдээллийн сайтуудын захиалгаа цуцалсан, мөн ижил хувь нь илүү хямд хувилбарыг сонгосон байна.

Трэнд: Энэ жил хамгийн эрчимтэй өсөж буй цахим сүлжээгээр TikTok нэрлэгдсэн бөгөөд 18-24 насны бүлгийнхний 44% нь тус сүлжээг бүх төрлийн, харин 20% нь мэдээлэл авах зорилгоор ашиглаж байгааг тооцоолжээ.

  • Сонирхол буурав: Дийлэнх оронд залуу үеийнхэн болон нийгмийн хүртээмж сул бүлгүүдийн мэдээлэл авах сонирхол буурсан байна. Тэр дундаа мэдээллээс зайлсхийхийг илүүд үздэг хэрэглэгчдийн эзлэх хувь түүхэн дээд түвшинд буюу 36%-д хүрчээ.

Итгэлийн индекс

Нийт ЗЗ-ийн хэмжээнд мэдээ, мэдээлэлд итгэх итгэл өнгөрсөн оноос 2 суурь нэгжээр буурчээ. Харин дундаж үзүүлэлтийг харвал судалгаанд оролцсон 10 хэрэглэгч тутмын 4 нь л авсан мэдээлэлдээ ихэнхдээ итгэдэг гэсэн байна.

Сорилт

Үнэн бодит, санхүүжилт сайтай, хараат бус мэдээллийн эх сурвалжууд нэн чухал байгаа өнөө үед нэмэрлээд хэрэглэгчдийн сэтгүүл зүйд итгэх итгэл, мэдээлэл авах сонирхол буурч, бизнесийн орчин тодорхой бус болсон нь салбарын хувьд гол сорилт болоод байна.

Хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ - Moni

Moni зээлийн апп шинэчлэгдэн орон нутгийн хэрэглэгчдэдээ улам ойртох нь ээ. 🤩

Хэрхэн шинэчлэгдэх вэ?

Орон нутгийн бизнес эрхлэгчид Moni апп-аар дамжуулан барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой болж байгаа аж. Ингэснээр орон нутгийн бизнес эрхлэгчид санхүүгийн үйлчилгээ авахад илүү хялбар, саадгүй болж буй.

Уг зээлийн апп-ийн давуу талыг дурдахад,

  • Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл,

  • Зээлээ хугацаандаа төлж зээлийн эрхээ нэмэгдүүлэх,

  • Урамшууллын оноо цуглуулан зээлийн хугацаагаа сунгах,

  • Утсаараа орлого, зарлагаа хөтлөх зэрэг олон боломж бий гэнэ.

🔗Апп татах бол ЭНД дараарай.

Eastspring Investment

🔹 Хятадын орон нутгийн далд өр $8 тэрбумаас давав. Тодруулбал, тэд өнгөрсөн 4 жилд дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний зээл авснаар орон нутгийн төсвөөс гадуурх өр нь 2 дахин нэмэгджээ. Түүнчлэн татварын орлого багассан нь ч нэрмээс болоод буй.

🔹  Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеэс 3.5% өсөж 337 мянгад хүрчээ. Түүнчлэн хүнсний ногооны тариалалтын талбай 8.3%, үр тарианых 2.6% буурсан бол таримал тэжээлийнх 104%, техникийн ургамлынх 32%, төмснийх 14% тус тус нэмэгдэв. Тэгэхээр намар төмсний үнэ буурч магадгүй нь дээ.

🔹VxRail-р нийт IT асуудлын 97%-ийг нэг дороос шийдвэрлэх боломжтой. Тус системийг Dell EMC (DELL) болон VMware (VMW) хамтран хөгжүүлсэн бөгөөд энэ нь байгууллагуудын зардлыг 72% хүртэл хэмнэх чадвартай аж.

🔹 ЭЕШ-ын дүнг блокчэйн сүлжээнд байршуулна. Тодруулбал, БҮТ тус технологийг өнгөрсөн жилээс нэвтрүүлсэн бөгөөд үүнийг ашиглан шалгалтын материалыг машинаар уншуулж оноог нь блокчэйн дээр байршуулах гэнэ. Түүнчлэн ЭЕШ дууссаны дараа шалгалтын материалыг BI системд оруулах аж.

  • Хэрэгтэй: Нийтийн тээврийн шөнийн цагийн хуваарь. (Umoneyofficial)

  • Унш: Uber-н CEO-н залууст өгөх зөвлөгөө. (insider)

  • Яагаад? Ажил олгогчид ажилтнуудаа зайнаас ажиллахыг таашаахгүй байна. (Yahoo!Finance)

  • Мэд: Гадаадын иргэд Монголд байх визний хугацаагаа 1 удаа сунгуулах боломжтой. (immigration.gov)

Reply

or to participate.