- Lemon Press
- Posts
- Монголын зэсийн нөөц: 61.4 сая тн
Монголын зэсийн нөөц: 61.4 сая тн
Нээлттэй компаниудын төвлөрлийн тайлан болон дэлхийн зэсийн нөөцийн талаар тоймлов.
POWERED BY
Hey! Өнөөдөр видео тоглоомын өдөр тохиож байна. Видео тоглоомд дуртай хүмүүс гүн гүнзгий мэдрэмжтэй байдаг гэсэн шүү. Заа тэгээд энэ мэдээг “Gamer” найздаа дуулгана биз ээ. 🎮


*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Монложистикс Холдинг ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны явц эхний өдрөө 70.2%-д хүрэв.
US: Америк Азийн бүс нутагт Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах бодлогынхоо хүрээнд Вьетнамтай иж бүрэн стратегийн гэрээ байгууллаа.
MNG: Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл одоогоор 74%-тай явагдаж байна.

АПУ 👍, ХААН Банк 👎

Энэ онд нэгэн нээлттэй компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 57.7 мянгаар нэмэгдэж 552.9 мянгад хүрчээ. Тэгвэл аль компанийн хувьцаа эзэмшигч нэмэгдэж, аль компанийнх буурав? Хүний мууд дурлана гэдэг шиг компанийн сайн, мууд дурлаадахъя.
Хүнсээрээ л гарч ирлээ
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн төвлөрлийн судалгааны тайлангаас харахад энэ онд АПУ (APU), Монос хүнс (MFC) болон Түмэн шувуут (TUM) зэрэг хүнсний компаниудын хувьцаа эзэмшигч хамгийн ихээр нэмэгджээ. Сүү ХК (SUU)-ийн хувьцаа эзэмшигч ч 1,319-өөр нэмэгдэж 9.3 мянгад хүрээд буй.
Хамааралгүй: Хүнсний компаниудын хувьцааны үнэ өссөн болохоор хувьцаа эзэмшигчийн тоо өссөн үү гэвэл үгүй. АПУ ХК-ийн хувьцааны үнэ л гэхэд он гарсаар 17.2%, Сүү ХК-ийнх 17.6% унаад буй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид түлхүү урт хугацааны ашиг орлого, ногдол ашиг харж байх шиг.
Суу, муу!
Ер нь бол тайланд дурдагдсан 326 компанийн 71 компанийн хувьцаа эзэмшигчийн тоо өссөн бол 68 компанийнх буурав. Үлдсэнд нь юу тохиолдсон бэ гэж үү?
Тэг зогсолт: Үлдсэн 186 компанийн хувьцаа эзэмшигчдийн тоонд ямар ч өөрчлөлт ороогүй байна. Нийт компанийн талаас их хувь нь Улаанбаатарын түгжрэл шиг нам гацсан хэрэг. Энэ нь уг компаниудын арилжааны үйл ажиллагаа хязгаарлагдмал буюу хөрвөх чадваргүй байгааг илтгэж байна.
Асуудал дагуулагсад: Харин хувьцаа эзэмшигчийн тоо буурсан компаниудыг харвал УИД (UID), СU (CUMN), ХХБ (TDB), зэрэг энэ жил нэлээд асуудал дагуулсан хэд байв. УИД торгуулаад, CU-н алдагдал 2.7 дахин өсөөд, ХХБ-ны өмчлөгчийн хэрэг прокурорт шилжээд л. Асуудал нь хэн нь ч хөрөнгө оруулагчдад тайлбар хийсэнгүй. Тиймээс л тэд нүүрээ буруулав бололтой.
Банкныхны сураг ажиг
Үргэлжлүүлээд, системээрээ IPO хийсэн ТОП-5 банкны сайн муу руу ороход, Төрийн (SBM) болон ХасБанк (XAC)-ных өсөж, өнөө 3-ынх уруудав. Уруудах уруудахдаа ХААН банк (KHAN)-ны 3.3 мянган хувьцаа эзэмшигч хувьцаагаа заржээ.
Эцэст нь… Манай ХЗЗ-д нээлттэй нэртэй чимээгүй оршигчид олон юм. Хөрөнгө оруулагчид хэдэн томчуудаа тойроод л. Хэрэв нээлттэй компаниуд жинхэнэ утгаараа бүх мэдээ мэдээллээ нээлттэй болгож, хувьцаа эзэмшигчтэйгээ харилцаатай болчихвол зах зээл жам ёсоороо хөдлөх гээд байна даа.

🖥️ Tesla-н суперкомпьютер + $500 тэрбум
TSLA: Morgan Stanly (MS)-н тооцоолсноор Tesla-н робот таксинд зориулсан Dojo нэртэй суперкомпьютер нь компанийн зах зээлийн үнэлгээг $500 тэрбумаар нэмэгдүүлэх төлөвтэй байна. Tesla тус суперкомпьютерыг өнгөрсөн 7-р сараас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Dojo-д ирэх жилд $1 тэрбумыг зарцуулах аж. Morgan Stanly-н мэдэгдлийн араас Tesla-н хувьцааны үнэ 5.4% өсөж $262-т хүрлээ.

👑 Дэлхийн зэсийн эзэд

Монгол зэсийн нөөцөөр дэлхийд 5-д эрэмбэлэгдэж байна. Мэдээж энэ бол Монголын эдийн засгийн зүрх болсон 2 толгой буюу Оюу Толгойн уурхайтай холбоотой. Ер нь зэсийн томоохон уурхайнууд хаана байрладаг болон хэр их нөөцтэй бол?
Хамгийн том зэсийн ордууд
Чили зэсийн нөөцөөр дэлхийд толгой цохидог бөгөөд өнгөрсөн оны байдлаар тогтоогдсон зэсийн нөөц нь 190 сая тн. Энэ нь жагсаалтын 2-т бичигдэх Австралиас 2 дахин их дүн юм.
ТОП-5: Үргэлжлүүлэн харвал, Перу 81 сая тн, Орос 62 сая тн, Монгол 61.4 сая тн-ы зэсийн нөөцтэй аж.
⬆️ Эрэлт гэрлийн хурдаар
Технологийг хурдацтай хөгжил болон улс орнууд цэвэр эрчим хүч рүү шилжихийг эрмэлзэж байгаа нь зэсийн эрэлтэд ихээхэн нөлөөлж 2030 он гэхэд эрэлт 600% нэмэгдэх төлөвтэй байна. 1990 онд дэлхийн зэсийн жилийн хэрэглээ 500 мянган тн байсан бол 2021 онд тус тоо 25.3 сая тн болтлоо өсөөд буй. Эндээс харахад ирээдүйд зэс нүүрснээс ч илүү эрэлттэй болох боломжтой. Харин нийлүүлэлт нь?
⬇️ Нийлүүлэлт суларсаар
2023 оны байдлаар дэлхийн зэсийн батлагдсан нөөцийг 870 сая тн гэж тооцоолоод буй. Харин зэсийн ордууд дахь боломжит нөөц нь 2.1 тэрбум тн байгаа бол илрээгүй ордуудын нөөцийг 3.5 тэрбум тн гэж тооцоолсон. Нөөцийн хувьд хангалтай мэт харагдах ч гол асуудал нь хайгуулын ажил ба олборлолт. Юу вэ гэхээр,
Олборлолтын боломж: Зэсийн уурхайнуудын хүчин чадал буюу олборлолтын хүчин чадал нь 2026 он гэхэд 31.2 сая тн-д хүрэх төлөвтэй байна. Нөөцөө харах юм бол олборлож буй хэмжээ нь маш бага байгаа биз.
Нийлүүлэлтийн хомсдол? Улмаар 2035 он гэхэд зэсийн нийлүүлэлтийн алдагдал 20%-д хүрэх төлөвтэй байгаа юм. Гэтэл 2021 онд алдагдал нь ердөө 2% л байжээ.
Эцэст нь… Их гүрнүүдийн дэвшүүлж буй 2030, 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чихэнд чимэгтэй амлалтууд зэсийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай. Гэтэл зэс сүүлийн жилүүдэд моодонд орж EV-с эхлээд цэвэр эрчим хүчний шилжилтийн чухал хэсэг болж буй нь нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй болох эрсдэлийг үүсгэх гээд байна уу даа.

TRIM формулаг ашиглан Excel дээрх нүдэнд оруулсан текстийн өмнө болон ар дахь хоосон зайг арилгах боломжтой шүү. Double space-г харж чаддаггүй хүмүүст ч хэрэгтэй дээ. 😉

🐫 Frontier Fintech Summit 2023

Шинэ цагийн торгоны замыг хөгжүүлэх дижитал гарцыг эрэлхийлэхэд бэлэн үү?
Монголын финтекийн холбоо-ноос жил бүр зохион байгуулдаг Frontier Fintech Summit арга хэмжээ “Торгоны зам 2.0” уриатайгаар 9 сарын 18, 19-нд зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээнд,
ОУ-д шинэлэг технологи бүхий дижитал санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн туршлага, шийдлийг онцлон хүргэх,
Салбарын гол төлөөлөгчид, төрийн байгууллагууд болон ОУ-ын экспертүүд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Түүнчлэн дижитал төлбөр тооцоо, блокчэйн, крипто, ногоон финтек, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал болон өдөр тутмын хэрэглээний апп зэрэг сонирхолтой сэдвийг хөндөх гэнэ.
🎫 Тасалбарыг ЭНД дарж аваарай.


Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК
🔹Газрын тос боловсруулах үйлдвэрийн багц 1-ийн ажлын гүйцэтгэл 92.4%-тай байна. 2017 оноос Exim bank of India-н санхүүжилтээр эхэлсэн энэхүү төсөл нь нийт 4 багцаас бүрдэж байгаа бөгөөд энэ оны 5 сарын 1-ээс багц 2, багц 3-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна.
🔹Банкны 1%-ийн шимтгэлийг хууль бус гэж үзэв. Тодруулбал, тус хэрэгт холбогдох 9 банкны давж заалдах шатны шүүхийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзаад буй. Ингэснээр иргэдэд ипотекийн зээлийн 1%-ийг буцаан олгох шийдвэрийг хэвээр үлдээлээ.
🔹ВХҮҮ-ийн стэйкинг буюу хадгаламжийн үйлчилгээний 1 жилийн дундаж хүү 19.1% байна. Үүнээс Complex-н APE, Coinhub-н EAC стэйкинг хамгийн өндөр буюу 28%-ийн хүүтэй байгаа бол idax-н ARDX болон Trade-н USDT-нх хамгийн бага буюу 10%-тай байгаа юм.
🔹Замын-Үүд-Эрээн боомтын ажиллах цагийн хуваарийг туршилтын журмаар 24 цаг ажиллуулна. Энэхүү туршилт нь Монгол болон Хятадын Ерөнхийлөгч нарын 2022 онд хийсэн уулзалтын үеэр тохирсон худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх тэргүүтэй зорилтуудын нэг юм.

San Francisco хот нэг гуйлгачинд жилийн $70K dollar зарцуулан халамжилдаг. Үүнд drug addiction эмчлэх, сургах, хооллох ундлах, орогуулах гээд... Эцэст нь хот хагас зомби хүнээр дүүрчээ. Жилдээ $2.8B зарцуулаад ойлгосон зүйл нь халамж хэзээ ч ажиллахгүй юм бн гэдгийг л ойлгож бнд
— Battulga B. (@battulga11)
10:57 PM • Sep 10, 2023

Сонирх: 2024 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл. (MongolBank)
Хүлээлт: Apple-н iPhone 15-аас юуг хүлээж байна? (CNN)
Сонин хачин: Мишель Йео Олон Улсын Олимпын Хорооны гишүүн болох нь. (CNN)
Технологи: Google Photos-н шинэ зураг янзлах хэрэгслүүр (The Verge)


Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply