- Lemon Press
- Posts
- Мега төслүүд = ₮120 их наяд
Мега төслүүд = ₮120 их наяд
ҮЦК-иудын ашиг | Нүүрснии экспорт | Хамтарсан ЗГ
POWERED BY
Мэнд амар уу? Та чанартай юм уншуулж ухаалаг шийдвэрт хүргэх зорилготой товхимлын маань 865 дахь дугаарыг манай 37 мянган уншигчийн хамт уншиж байна. Бид аль болох хэрэгцээтэй мэдээллийг сонин содон өнцгөөр тоймлож хүргэхийг хичээдэг. Хааяа ч гэсэн биднийг түмэнд түгээчихдэг байгаарай. Баярлалаа. 😜🫂
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Улсын төсвийн зардлыг ₮3.1 их наядаар нэмж, ₮30.5 их наядад хүргэх төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ.
POL: Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өрнөж байна.
MRT: Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалыг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах гаалийн хяналтын бүсээр зарлав.
🔥 ҮЦК-иудын тэлэлт
Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр үнэт цаасны компаниудын үйл ажиллагаа, ашиг орлого ч нэмэгдэж байна. МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК-ийн 13 нь энэ оны эхний хагаст нийт ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ салбарт юу болж байна, өнгийе.
📊 13 VS 18 = 20
Ашигтай ажилласан 13 ҮЦК-ийн нийт ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 104.5% нэмэгджээ. Харин 18 компани алдагдалтай ажилласан бол 20 компанийн тайлан МХБ-ийн нэгтгэлд ороогүй байна. Заа ингээд жам ёсоор тайлангаа гаргасан компаниудын сайн, мууг шинжье.
👑 Мөнхийн тэргүүлэгч: ҮЦК-иудыг арилжаа, орлого, ашгаараа сүүлийн жилүүдэд байнга тэргүүлж байгаа нь Голомт Капитал ҮЦК. Тэдний 2024 оны хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 142.5% өсөж ₮7.6 тэрбумд хүрсэн байна. Энэ нь нийт 13 компанийн ашгийн 75.9%-ийг бүрдүүлсэн гээд л бод.
🤫 Тэргүүний нууц: Голомт Капитал ҮЦК-иуд дундаа “Бондод дурлагч” гэдгээрээ алдартай. Тэд эхний хагаст нийт ₮137.3 тэрбумын арилжаа хийсэн нь нийт ҮЦК-иудын арилжааны 8.6%-ийг бүрдүүлсэн бөгөөд Нийслэл бондын дэд андеррайтераар ажилласан билээ.
📉 Ухралт: Харин 2023 оны эхний хагаст ₮109.8 саяын ашигтай ажиллаж ашгаараа ТОП-10-ын эгнээнд багтаж байсан Стандарт инвестмент ҮЦК энэ оны эхний хагаст ₮27.5 саяын алдагдалтай ажилласан байна.
🔖 Биржийн бус дээр юу болж байна?
ҮЦК-иудын өөр нэг тоглолтын талбар бол биржийн бус зах зээл. Нийт бондын зах зээлийн арилжааны дийлэнх нь тус бирж дээр арилжаалагдаж буй. Биржийн бус зах зээл дээр хамгийн идэвхтэй байгаа андеррайтер болон брокер ҮЦК-ийг харвал мөн л Голомт Капиталын нэр 1-рт бичигджээ. Уг зах зээл дээр бонд гаргах нь харьцангуй шалгуур багатай тул шатахуун, уул уурхай, барилга гээд төрөл бүрийн салбарын компаниудын бонд гаргаж буй. Тиймээс энэ зах зээлд ч ҮЦК-иуд идэвхтэй байгаа хэрэг.
Эцэст нь… ҮЦК-аа сонгохдоо санхүүгийн болон арилжааны тайланг нь энэ мэтээр судлаад үзэхэд гэмгүй шүү. Мөн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ сонгоод тэр бүтээгдэхүүнээр аль ҮЦК хамгийн сайн мэргэшсэн бэ гэдгийг судалж байгаад хандаарай. Гэснээс бид удахгүй биржийн бус зах зээлийн арилжаа, хэн ямар бонд гаргаад юу болж байгааг дэлгэрэнгүй хүргэе ээ. Stay tuned!
🤔 Галзуу өсөлтийн араас…
MSE: Энэ оны эхний хагас жилийн байдлаар хувьцааны өсөлтөөрөө тэргүүлсэн компани бол Монголын Хөрөнгийн Бирж байсан. Тэгвэл тэдний хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 9.94% буурч ₮354.82-т хүрээд байна. Улмаар компанийн хувьцаа 7 сарын 18-ны хаалтын үнэ буюу түүхэн дээд ханш болох ₮503.49-өөсөө 29.5% унаад байгаа хэрэг. Цаашид юу болох бол?
🫨 Мега төслүүд = ₮120 их наяд
Хамтарсан ЗГ ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр 593 төслийг танилцуулаад байгаа. Сураагүй юм биш гэсэн шиг ЗГ маш том амлалт өгсөн. Гол нь 4 жилд багтах уу, барах ажил мөн үү?
🥹 Юутай ч буцах эзэнтэй төлөвлөгөө
Хамтарсан ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд МАН нийгмийн бодлого, АН бизнес, эдийн засаг, ХҮН нам эрчим хүч, боловсролын салбараа хариуцахаар тусгасан. Шинжвэл,
🐌 Бүсчилсэн хөгжил: Нийслэлийн төсвөөс $1.7 тэрбумаар 17.7 км урттай метроны шугам барих ажлын санхүүжилт, тог цахилгаан, бусад дэд бүтцийг болно гэж бодоход метро барих өрөм нь 9 м урттай гол нь тус өрмийг төмөр замаар тээвэрлэх боломжгүй буюу тусгай зориулалтын автомашинаар тээвэрлэдэг гэж байгаа. Юутай ч өрмөө авчирч чадвал учиртай…
🔟 Эдийн засаг: Ирэх 4 жилд ГВУН-ийг бараг 2 дахин нэмэгдүүлж $10 тэрбумд хүргэнэ. Хэдий цар тахлын нөлөөлөл байгаа ч өнгөрсөн 4 жилд 11% л өсөж байсан ГВУН-ийг ирэх 4 жилд 2 дахин өсгөнө гэдэг бас л чанга даваа даа. Цаашлаад 1 хүнд ногдох ДНБ-ийг $8,000-$10,000 болгох гэхчлэн үлгэр үргэлжилнэ.
🤨 Хүний хөгжил: Түүнчлэн хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна. 1 хүнд ногдох ДНБ $8,000-$10,000 болчихвол тус зорилтууд биелэж магадгүй л юм.
Гэснээс санхүү, даатгал, ХЗЗ-ийн реформыг үргэлжлүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банкны үйл ажиллагааг эхлүүлэхээр тусгасан харагдаж байсан шүү. Ажил л болгоосой.
🫂 Халамжаа нэмэхээ мартаагүй!
ЗГ-ын үйл ажиллагааны зураглалаар бол ирэх 4 жил энд ч дүүжин гүүр баригдаад, тэнд ч УЦС, ДЦС-ууд баригдаад ид бүтээн байгуулалттай байх төлөвтэй байгаа.
🏧 Аргагүй баян улс даа Мэдээж төслүүдээ урагшлуулъя гэвэл асар их санхүүжилт хэрэгтэй болно. Одоо өргөн бариад байгаа ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр л гэхэд ₮120 их наядын өртөгтэй гэж яригдаж байна. Гэтэл хэзээ дээ, хэний мөнгөөр тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжаа тогтмол нэмэх нь тодорхой бөгөөд тодорхойгүй.
Айн? Энэ бүгдээс “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан ЗГ-ын гэрээ хэн, хэнийхээ ажилд садаа болохгүй, 4 жилийн дараа хэн ажлаа хийсэн, хийгээгүйгээр нь ялгах зорилготой гэрээ мэт. Хувааж аваад хийх ажлыг иргэдийн асар их итгэлийг эвдэж, эвсэн байж хийж байгаа. Үр дүнд нь төсвийн жил дуусаж байхад төсвөө тодотгох гэж байна! Юу болоод байгааг ойлгох ухаан хайрла. 😶🌫️
Excel дээр ажиллаж байх үед багана дахь ижил үг, тоо, датаг арилгах хэрэгтэй болж байсан уу? Тэгвэл нэг бүрчлэн устгахын оронд ажлыг хөнгөвчлөх аргыг танилцуулж байна. 🙆♀️
Ингэхдээ баганаа идэвхжүүлээд Ctrl + H гэж дараад л баганаас устгах үг, тоогоо “Replace” хэсэгт бичиж “Replace all”-г дарахад л болно. Цаг хэмнэх тун дажгүй арга шүү. 😌
Шинэ амт: 🍋 + 🍯
Онцгой амтны хослол OOHA оргилуун ус нимбэг, зөгийн балтай шинэ амтаар төрлөө нэмжээ. 🍯
Эрүүл мэндэд чиглэсэн: OOHA нь 0% илчлэг, 0% сахар, 0% тосны агууламжтай тул эрүүл амьдралын хэв маягийг дэмжих сонголт ба 2 амт хосолсноороо онцлог бүтээгдэхүүн юм.
Шинэлэг савлагаа: Эрч хүчтэй, залуу дүр төрхийг харуулсан савлагаатай загварлаг сонголт шүү. 😜
Сонирхуулахад, OOHA оргилуун ус нь дэлхийн Кока-Кола компанийн 200 гаруй улсад худалдаалдаг албан ёсны брэндийн 1 бөгөөд М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэж буй.
🛒 Шинэ амтыг хараахан амталж амжаагүй бол хамгийн ойр байрлах сүлжээ дэлгүүрээсээ аваарай.
CNBC
🍋 Эхний 7 сарын байдлаар нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 35.5% өсөж 46.1 сая тн-д хүрээд байна. Цаашлаад, энэ онд Монгол Улс 60 сая тн нүүрс экспортлох зорилт тавьж, хэрэгжилт нь 76.8%-ийн биелэлттэй үргэлжилж буй. Гэснээс он гарснаас хойш нийт экспортын 57.9%-ийг нүүрс эзэлсэн шүү.
🍋 Төрийн байгууллагын хэрэглээ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеэс 46.9% өсөж ₮3.9 их наядад хүрлээ. Улмаар ДНБ-д 9.3 нэгж хувиар эергээр нөлөөлсөн юм. Харин өрхийн эцсийн хэрэглээ 16.9% өсөж ₮11.1 их наяд болж ДНБ-д 12.1 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлэв.
🍋 Америк болон Хятад санхүүгийн тогтвортой байдлын чиглэлд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. 2023 онд талууд эдийн засаг, санхүүгийн чиглэлийн ажлын хэсгийг байгуулж өнгөрсөн 7 хоногт анхны дугуй ширээний уулзалтаа хийсэн. Цаашлаад, 2 улсын ХЗЗ, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөний бодлогын талаар хэлэлцжээ.
🍋 Үндэсний нийт орлого 2024 оны эхний хагас жилд 22.6% өсөж 33.6 их наяд болов. Үүнд гадаад эдийн засгаас хүлээн авсан цэвэр орлого ₮3.8 их наядын алдагдалтай гарсан хэдий ч ДНБ өсөж ₮37.4 их наядад хүрсэн нь нөлөөлсөн юм. Харин хоёрдогч орлого буюу цэвэр шилжүүлэг ₮857.7 тэрбумын ашигтай гараад буй.
Аудиторын туслах / Эрнст энд Янг Монголия Аудит ХХК: Аудит багийн ахлахын удирдлага дор ажиллах, нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага болон бусад холбоотой мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй хүн байвал ийшээ. 👉 (Link)
Хөрөнгө удирдлагын менежер / SCC: Компанийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний мөнгөн хөрөнгийн хуваарилалт, менежмент, үр ашигт байдлыг хариуцах, валют арилжааны болон мөнгөн гуйвуулгын ханшийг тогтоох зэрэг ажлыг гүйцэтгэх, асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт боловсруулах, шийдвэр гаргах чадвартай, зөв хандлагатай, хариуцлагатай хүн байвал холбогдоорой. 👉 (Link)
Хөрөнгө оруулалтын шинжээч / Ард Менежмент ҮЦК ХХК: Хөрөнгө оруулалт, банк санхүүгийн чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад удирдлагуудыг судалгаа, тайлангаар хангах, хувьцааны суурь болон техник шинжилгээ хийж олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг гүйцэтгэх, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах, тайлагнах ур чадвартай хүнийг хайж байна шүү. CFA горилогч бол давуу тал болно. 👉 (Link)
Оролц: Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журмын төсөлд санал өгөх боломж. (Mongolbank)
Хяна: Ирэх 4 жилд ЗГ ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ? (LemonPress)
Сонирхолтой: Berkshire Hathaway-д хөрөнгө оруулсан бол өдийд ямар компанийн хувьцааг эзэмшиж байх байсан гээч? (Sherwood)
Тогло: Улс орнуудын хил хязгаар. (What’sCloser)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан
Graphics by: Ч.Батцэрэн
Reply