- Lemon Press
- Posts
- ✈️ Америк руу $1,000-$1,500-оор ниснэ
✈️ Америк руу $1,000-$1,500-оор ниснэ
Болзооны апп | Oracle-н хувьцааны үнэ уналаа | Тараг ба үйлдвэрлэл
POWERED BY
Hey! Өнөөдөр бол хэн нэгнээс “Чи зүгээр үү?” гэж асуух өдөр. Сэтгэцийн эрүүл мэнд хамгаас чухал шүү. Хааяа ч гэсэн эргэн тойрны хүмүүсээ сонсож, ойлгож цаг гаргаж байгаарай. 🫂
*Нэг өдрийн өөрчлөлт
NSO: Төгрөгийн хадгаламж 8-р сарын эцэст жилийн өмнөхөөс 12.5% өсөж ₮14.5их наяд болжээ.
MNG: АХБ баруун бүсэд зам тээврийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд $150 саяын зээл олгоно.
DBT: Улсын нийт гадаад өр энэ оны эхний хагас жилд өмнөх жилээс 2.4% нэмэгдэж $33.8 тэрбум болов.
💖 Matter x noii
Уншигчид дунд маань болзооны апп ашигладаг хэр их хүмүүс байна? Энэ удаад бид Монгол залуусын хөгжүүлж буй Matter гэх сонирхолтой болзооны апп-ийг танилцуулах гэж байна. Гэснээс тус апп-аар дамжуулан танилцаж хуримаа хийх гэж буй хосууд ч байгаа аж. Баттай мэдээ. 😜
Тостой тогоонд хошуу холбуулагч
Тус стартапыг Лос Анжелест 2020 онд McKinsey, Apple (AAPL) тэргүүтэй дэлхийн топ компаниудад ажиллаж байсан туршлагатай Монгол залуус үүсгэн байгуулжээ. Бусад болзооны апп-аас ялгаатай нь илүү амьд харилцаатай буюу бие биеийнхээ дуу хоолойг сонсож хайсан нэгнээ олоход хиймэл оюун ухаан ашиглан ижил сонирхол, зан чанартай хүмүүсийг холбодгоороо онцлог. Түүнчлэн Audio Speed Dating буюу 3 минутын түргэн болзоо хийх ч боломжтой аж.
Илүү том далай руу
Гол яриандаа ороход тэднийг Швейцарын noii хэмээх компани худалдан аваад буй. Сонирхуулахад, Matter үүсгэн байгуулагдсанаасаа 1 жилийн дараа буюу 2021 онд Швейцарын венчур хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч байжээ.
noii-н тухай: noii нь 2022 онд үүсгэн байгуулагдаж жилийн дотор 500 мянган швейцар франкийн санхүүжилтийг босгоод зогсохгүй хэрэглэгчийн тоо нь 15,000 гаруйд хүрээд буй.
Танил алсын хараа: Тус платформ дүрст бичлэг хийх боломжит болзооны апп бөгөөд Matter-тай нэгэн адил зөвхөн зургийн хараад өнгөрөх бус хэрэглэгчдэд хайж буй хүнийхээ дотоод хүнтэй багахан ч болов танилцах боломжийг олгох алсын хараатай. Matter-тай нэгдэж буй нь тэдний хөгжүүлсэн AI-р хүч нэмэхэд чиглэх гэнэ.
Буга намнадаг нь манайд булга зүүдэг нь танайд
2 компани нэгдсэний баяраа тэмдэглэн өнгөрсөн 9-р сарын 10-нд Лос Анжелес болон Швейцар дахь хэрэглэгчдэдээ зориулан видео болзооны арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээний араас хэр олон хүн Лос Анжелесаас Швейцар руу, Швейцараас Лос Анжелес руу нисэхээр шийдсэн бол? 😜
Юутай ч, Монгол залуусын хөгжүүлж буй технологийн компани цар хүрээгээ тэлэн дэлхийн зах зээлд өрсөлдөж буйг дуулгахад таатай байна.
🪙 Жилд 74,200 унц алт
ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК Баянхөндий алтны төслөө танилцуулав. Уг төслийн ТЭЗҮ-д дурдсанаар жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц алт байх бөгөөд уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно. Улмаар нийт 476,000 унц алт олборлох тооцоолол гарчээ.
👨💻 Frontier Fintech Summit 2023 эхлэхэд 4 хоног үлдээ
Монголын Финтекийн Холбоо-ны жил бүр зохион байгуулдаг Frontier Fintech Summit арга хэмжээ “Торгоны зам 2.0” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Тус эвэнтэд финтек салбарын томоохон төлөөллүүд, төрийн байгууллагууд, ОУ-ын экспертүүд оролцох бөгөөд финтек салбарт трэнд болж буй сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
⏲️ Хэзээ: 9 сарын 18, 19
📌 Хаана: Шангри-Ла Волрүүм
🎫 Тасалбарыг ЭНД дарж аваарай.
🔻 Нүд ирмэхийн зуур -13.5%
Oracle (ORCL)-н хувьцааны үнэ нэг өдрийн дотор 13.5% уруудлаа. Юу болоод байна?
Нэг өгүүлбэрт: Oracle нь компьютер технологийн компани бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн 3 дахь том программ хангамжийн компани болж байв.
Гогцоог тайлъя
Ер нь бол компанийн улирлын тайлан хүлээлтэд хүрээгүй болохоор л хувьцааны үнэ унасан юм. Тодруулбал, тэдний санхүүгийн эхний улиралд борлуулалтын орлого нь жилийн өмнөхөөс 8.8% өсөж $12.5 тэрбумд хүрсэн юм. Харин шинжээчид үүнээс чүд илүүг хүлээж байв.
Шалтаг №2: Мөн Oracle-н үүлэн технологийн үйлчилгээний орлогын өсөлт AWS болон Microsoft (MSFT) зэрэг зах зээлд тэргүүлэгчдийн ширүүн өрсөлдөөний улмаас хязгаарлагдаад буй. Энэ ч утгаараа өмнөх улиралд 54% байсан үүлэн технологийн орлогын өсөлт нь 30% болж буурчээ.
Яг ч шалдаа буугаагүй: Хэдий компанийн зах зээлийн үнэлгээ тайлангийн үр дүнгээс үүдэн 1 өдрийн дотор $46.4 тэрбумаар буурсан ч том зургаар харвал энэ онд 32.4% өссөн байна.
Цаашид
Хэдий компанийн Cloud arena-д жижиг тоглогч хэвээр байгаа ч үүнийг өөрчлөхөөр үзэж тарж байна. Тэд Gen2 Cloud-н цар хүрээг нэмэгдүүлэхээр AI хөгжүүлэлтийн компаниудтай $4 тэрбумын гэрээ байгуулсан аж. Дурдахад, Илон Маскийн AI стартап болох xAI нь Oracle-н үүлэн үйлчилгээг ашиглахаар болжээ. Тэгэхээр тэд өөрсдийн цар хүрээгээ бага багаар тэлж ирэх улирлын ашгаа 5%-7% нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.
Эцэст нь… Тайлангийн үр дүн хүлээлтэд хүрээгүй ч урт хугацаандаа байдал дээрдэх нигууртай байна даа. Тиймээс урт хугацааны үр өгөөж хардаг тактиктай хөрөнгө оруулагчид Oracle-г овоо хараандаа оруулаад, мэдээ мэдээллийг нь уншаад явахад гэмгүй биз ээ.
₮1,435,200
Энэ оны II улирлын байдлаар ААН, байгууллагын ажилчдын сарын медиан цалин ₮1,435,200 байна.
₮400 мянгын зөрүү
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх ₮2.1 сая, эмэгтэйчүүдийнх ₮1.7 сая байгаа аж.
+36.2%
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 7 жилийн өмнөхөөс 2.3 дахин нэмэгдсэн ч бодит цалин 36.2% л нэмэгджээ.
🤳 Хялбар байлаа - MonPay
Зээлээр худалдан авалт хийгээд 10 хоногийн дотор хүүгүй буцаан төлбөл ямар вэ? 💸
Тэгвэл МonPay-н худалдан авалтаа зээлээр төлөх боломжтой үйлчилгээг санал болгож байна.
Хэрхэн төлөх вэ?
₮20,000-өөс дээш дүнтэй худалдан авалт хийгээд төлбөрийн QR кодоо MonPay апп-аар уншуулан “Зээлээр төлөх эсэх” гэж сонгосноор уг үйлчилгээг ашиглах юм. Хялбархан байгаа биз?
🎁Мөн тэдний зарласан “Бидний төрсөн өдөр” масс урамшуулалд оролцож Дубайд хосоороо аялах эрх болон 30+ супер бэлгүүдийн азтан болох боломжтой гэнэ шүү.
🔗 Апп-аа татах, шинэчлэх бол ЭНД дараарай.
Tenor
🔹2024 оноос Америк руу хийх шууд нислэгийн тийзний үнэ $1,000-$1,500 болно. Өчигдрийн ЗГ-ийн хуралдаанаар 2 орны шууд нислэгийн журмыг батлаад буй. Өмнө нь нислэгийн үнэ $2,000-$4,000 байсан бөгөөд одоо нислэгийн хугацаа 10-12 цаг болох нь. Эхний ээлжид Сан-Франциско руу нислэг үйлдэх гэнэ.
🔹ЗГ-ийн нөөц сангаас ₮400 саяыг гаргаж Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг засна. Тодруулбал, тус чиглэл дэх 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аж.
🔹НИХТ Нийслэлийн ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Тус төсөлд Нийслэл 2024 онд ₮6.7 их наядын санхүүжилтээр 734 төсөл хэрэгжүүлэх саналыг авч 418 үйл ажиллагааг нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнийг энэ оны төсвийн зардалтай зэрэгцүүлэн харвал 29.5%-тай нь дүйх дүн юм.
🔹Эрдэнэс Тавантолгой ХК Хятадын Chalco (2700.HK)-с авсан урьдчилгаа төлбөрөө бүрэн төлжээ. Компани өнгөрсөн жил нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр Chalco-с $305.8 саяын урьдчилгаа төлбөр авсан аж. Улмаар онцгой дэглэмийн хугацаанд тэдний борлуулалт нэмэгдэж урьдчилгаа төлбөрөө хүүгийн хамт төлөөд буй.
🏭 Тараг ба үйлдвэрлэл
Эрүүл хүн өдөрт 180 гр-аас 250 гр тараг ууснаар цагаан идээнээс хүртэх бүх төрлийн шимт бодисыг авах боломжтой гэдгийг та мэдэх үү? Тэгвэл үйлдвэрийн тарагийн ард ямар процесс явагддаг вэ?
Яаж? Эхний ээлжид фермээс цуглуулсан сүүгээ пастержуулж, хортой бактери, ферментүүдийг устгах юм. Ингэж ариутгасан сүүгээ 85°C хүртэл хэмд халааж, дараа нь исгэх температур буюу 40°C-аас 45°C-т хөргөн Lactobacillus bulgaricus, Streptococcus thermophilus зэрэг өсгөвөр нэмээд 4-8 цаг исгэх юм. Ийм л энгийн.
Тараг, тараг дундаа
Хэрэв та өдөр тутамдаа Сүү ХК (SUU)-ийн үйлдвэрлэсэн пробиотик тараг хэрэглэвэл 10 тэрбум ашигтай бактерийг нэг дор авах боломжтой. Мөн 1 аяга пробиотик тарганд 132 ккал илчлэг агуулдаг тул таны хоногийн хэрэглээний 5.3%-ийг хангана гэсэн үг. Ингэснээр дархлаа болон бодисын солилцоо сайжирч, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг гэсэн үг.
Заа тэгээд, ханиад томууны улирал айсуй. Сүү, таргаа өргөн хэрэглэж дархлаагаа дэмжихээ мартав.
Улаан: Гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр Монголд ХО-ын өмнө юуг анхаарах хэрэгтэй вэ? (MongoliaWeekly)
Цэнхэр: Илон Маскийн шинэ намтар. (People)
Шар: Оюутнуудад хэрэгтэй санхүүгийн 5 зөвлөмж. (Forbes)
Хар: Австралийн ХЗЗ-ээс ХО татах нь сэдэвт арга хэмжээ болно. (LemonPress)
Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан
Graphics by: О.Баасандорж
Reply