- Lemon Press
- Posts
- Танхимын Ерөнхийлөгч ➡️ Шийдэх асуудал
Танхимын Ерөнхийлөгч ➡️ Шийдэх асуудал
$KHAN-н ногоон санхүүжилт | Овоот толгойн нөөц нэмэгдлээ | МХБ-ийн хамтын ажиллагаа
POWERED BY
Morning! Та хэд маань ойрд дотоодоос ямар хувьцаа сонирхож байна вэ? Өнгөрсөн 7 хоногт ХААН Банкны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа гойд байжээ. 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Ерөнхий сайд Саудын Араб болон АНЭУ-д 12-р сарын 1-9-ний хооронд айлчилна.
MMC: Mining Mongolia Corporation (MOGLF) 2026 онд хугацаа нь дуусах бондоо дахин санхүүжүүлэхээр дахин бонд гаргаж магадгүй байна.
Танхимын Ерөнхийлөгч ➡️ Шийдэх асуудал
Өнгөрсөн 7 хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Одоо түүнээс юу хүлээх вэ?
📃 Танхимын үүрэг: Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжил, гадаад, дотоод худалдааг дэмжих, аж үйлдвэрийн өсөлтийг хурдасгах.
Зорилт 🆚 Бодит байдал
МҮХАҮТ байгуулагдаад 64 жилийн нүүрийг үзэж буй. Бүтэц нь бол УИХ-Удирдах зөвлөл-Тэргүүлэгчид-Ерөнхийлөгч гээд цааш 11 газар нэгжүүдэд хуваагддаг. Танхим бизнесийн орчныг сайжруулах, олон талын хамтын ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх зэрэг 6 чиглэлийн стратегийн зорилттой ч олон нийт бол ТОП-100 ААН-ийг тодруулдаг гэдгээр нь л сайн мэднэ. Түүнчлэн тэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжихийг эрхэмлэдэг.
👔 Сүүлийн 10 жил: 4 дэх Ерөнхийлөгч
Энэ хүнд цаг үед МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө сонгосноор сүүлийн 10 жилд 4 Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Шинэ Ерөнхийлөгч Л.Төр-Од нь “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд 9 нэр дэвшигчээс тэр дундаа “Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайханаас илүүрхэж сонгогдсон. Одоо энэ хүн танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээж байна.
🪄 Юу хүсэх вэ?
МҮХАҮТ энэ онд л гэхэд EBRD-тай хамтран "Trade Mongolia" цахим хуудсыг хөгжүүлэх, МҮХАҮТын дотоод цахим системийг шинэчлэх, гарал үүслийн гэрчилгээний вэб хуудсыг ашиглалтад оруулах, блокчейнд байршуулах зэрэг 6 бүлгийн ажлыг багтаасан үндсэн чиглэл баталсан. Гэхдээ яг энэ ажлыг хийж ийм үр дүнд хүрнэ гэсэн тодорхой хэмжигдэхүйц үр дүн нь тодорхой бус.
Эцэст нь… Бид МҮХАҮТ-аас яг үүргийнхээ дагуу хувийн хэвшлийн хөгжлийг тодорхой үр дүнтэйгээр сайжруулж ажиллахыг л хүсэж байна даа.
⬆️ Овоот толгойн нөөц
1878.HK: SouthGobi Resources Овоот толгой болон Сүмбэр нүүрсний ордын техник үзүүлэлтийн үнэлгээг шинэчиллээ. Улмаар Ургах наран уурхайн нөөцийг 9.8% нэмэгдүүлж 82.3 сая тн-д хүргэсэн бол Сүмбэр нүүрсний төслийн батлагдсан нөөцийн 25 сая тн гэж тогтоогоод буй. Тус компани нь Өмнөговь аймагт коксжих болон эрчим хүчний нүүрс олборлох, боловсруулах болон хайгуулын ажил хийж Хятад руу экспортолж буй.
🌱 $KHAN-н ногоон өсөлт ба үр дүн
ХААН Банк (KHAN) 2023 оноос хэрэгжүүлж буй “Green database” төслийн хүрээнд ногоон дата платформоо танилцууллаа.
Сүүлийн 2 жилд ногоон санхүүжилт, зээл эрчимтэй яригдаж байгаа ч иргэдийн дунд яг юуг ногоон зээл гэх, ямар шалгуур хангасан байх ёстой зэрэг олон асуулт гарч ирдэг. Тус платформ нь ногоон зээлтэй холбоотой асуултуудад хариулах хөтөч нь байх гэнэ.
🍀 Ногоон туршлага
Тус платформ дээр иргэд рүү чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн гэж юу болох, хэрхэн ногоон зээл авах зэрэг ногоон зээлийн ойлголтуудыг өгөх хэсгээс гадна ААН-үүд бэлтгэн нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтээ илгээх, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ танилцуулгыг оруулах гэхчлэн оролцогч талуудыг холбох гүүр болж буй. Улмаар тус платформ дээр хэдийнээ 500 гаруй ногоон бүтээгдэхүүн, 130 гаруй хамтрагч байгууллагууд, 240 гаруй ногоон санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд багтсан байна.
🪺 Тэдний туршлага: ХААН Банк өнгөрсөн жил Монголын хөрөнгийн зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн болох ногоон бонд гаргаж зах зээлээс $25 саяыг амжилттай татан төвлөрүүлсэн байдаг.
🍏 Илүү ногоон: Банк ийн тусгайлсан чиглэлээр бонд гаргаснаар тогтвортой хөгжил, ногоон зээл олголтоо нэмэгдүүлэх хөшүүрэг болно гэсэн үг.
🆙 Тэгвэл $KHAN-н ногоон зээл хэр нэмэгдэв?
Энэ оны эхний 9 сарын байдлаар ХААН Банкнаас олгосон ногоон зээл өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 61% өсөж ₮627 тэрбумд хүрээд байна. Тус банкны ногоон зээлийн хэмжээ эрчтэй нэмэгдэж байгаагийн сацуу системийн банкнуудын нийт ногоон зээлийн багцын 50% гаруй дангаар бүрдүүлж буй.
🏃🏻➡️ Сонирхуулахад, Монголбанк 2030 он гэхэд банкнууд нийт зээлийн багцынхаа 10%-ийг ногооруулах зорилт дэвшүүлсэн бол ХААН Банк тус зорилтот хугацаанаас 4 жилийн наана буюу 2026 он гэхэд 10%-иа ногоон зээл болгохоор зорьж байгаа гэнэ дээ.
Эцэст нь… ХААН Банкны танилцуулсан Ногоон бонд, дижитал платформ зэрэг шинэ бүтээгдэхүүн, шийдлүүд дотоодод тогтвортой санхүүжилтийн жишиг тогтоох боломжийг бий болгож байгаа бол олон улсын хөрөнгө оруулагчдыг татах бас нэгэн суваг. Дэлхий даяар ногоон санхүүжилт, шилжилтийг онцолж байхад бид ч санхүүжилтээ шийдэж, ногоон төслүүдээ эрчимжүүлэхгүй бол горьгүй нь…
Excel гацаад байдаг шалтгааныг мэдэх үү? Энэ нь Excel дээрээ идэвхгүй add-ins байлгасаар программын гүйцэтгэл удааширдагтай холбоотой аж. Тэгвэл үүнээс ангижрах аргыг зааж өгье.
File руу орж, Options цэсийг сонгон, Add-ins дээр дарж доош гүйлгэнэ.
Дараа нь Manage дээр дарж Excel Add-ins-г сонгоорой.
Эцэст нь шаардлагагүй add-ins-г идэвхжүүлээд, Ok дараад л болох нь.
Туршаад үзээрэй. 😉
💸 Доллар шилжүүлээд Cashback-тай
Cashback-аа авч амжсан уу? Худалдаа, Хөгжлийн Банк (TDB) ам.долларын шилжүүлэг хийгээд $40 хүртэл cashback авах урамшуулал үргэлжилсээр байна. 📢
ХХБ 150 улс руу ердөө 1-2 цагт, цагийн зөрүү ихтэй бол 24 цагийн дотор харилцагчдынхаа ам.долларын гадаад шилжүүлгийг илгээж буй.
Хэрхэн шилжүүлэг хийх вэ?
📲 Онлайнаар: “TDB Online” апп руугаа ороод “Гүйлгээ” цэсээс “Гадаад шилжүүлэг” хэсгийг сонгох,
🏦 Салбар дээр: Эсвэл өөрт ойр байрлах ХХБ-ны аль ч салбар дээр очин ам.долларын шилжүүлэг хийх нь.
Жич: Cashback нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр ормогц мессежээр мэдэгдэх юм байна шүү. За тэгээд тус урамшуулал 12 сарын 15 дуусах тул амжиж cashback-аа аваарай.
🔗 ЭНД дарж урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Collins Aerospace
🍋 Монгол Улс Япон Улсаас батлан хамгаалах салбартаа тусламж авна. Тодруулбал тус улс Монголоос гадна Филиппин, Индонез болон Жибутид нийт $33 саяар батлан хамгаалахын ажиглалт, хяналтын төхөөрөмжөөр туслах аж. Энэ хүрээнд Монгол Улс агаарын хөдөлгөөнийг хянах болон удирдах зориулалттай тоног төхөөрөмжүүдийг авах нь.
🍋 Америк Өмнөд Азийн орнуудаас импортлох нарны зай хураагуурын татварын хэмжээг шинэчлэв. Тодруулбал, Америкийн Худалдааны Яам Хятадын Jinko Solar (JKS) болон Trina Solar (688599.SS) нь дэмпинг үйлдэж байсныг тогтоож Jinko Solar-н Вьетнам дахь бүтээгдэхүүнүүдийн татварыг 35.2% нэмж 56.51%, харин Trina Solar-нхыг 33.15% нэмж 54.46% болгожээ.
🍋 Nebius (NBIS) $700 саяын санхүүжилт татаж, хувьцааны үнэ нь 15% өсөв. Санхүүжилтийг Accel (ACEL), Nvidia (NVDA) болон Orbis Investments бүрдүүлсэн бөгөөд Nebius нь график процессор, үүлэн платформ болон программистуудад зориулсан дэвшилтэт технологиуд үйлдвэрлэж хиймэл оюун ухааны дэд бүтэц хөгжүүлэх гэнэ. Цаашлаад тус компани ирэх жилийн эцэс гэхэд $750 саяас $1 тэрбумын орлого олох төлөвтэй байгаа аж.
🍋 Tesla (TSLA)-н хамтран үүсгэн байгуулагч Ж.Б. Страубелийн Redwood Materials стартап жилийн эцэст $200 саяын орлого олох төлөвтэй байна. Уг компани нь ашигласан зайнаас түүхий эдийг гаргаж, боловсруулсны дараа дахин үйлдвэрлэдгээрээ онцлог аж. Үүнээс гадна тэд жилд 1 сая цахилгаан тээврийн хэрэгслийн зайны материал үйлдвэрлэх зорилготой гэнэ.
🖊️ Ирэх жил гэхэд программистууд юу сурсан байх хэрэгтэй вэ? (TheNextWeb)
🤔 Компанийн хувьцааг худалдаж авах үндэслэл. (CNBC)
🎨 Дизайныг бизнесийнхээ нэг хэсэг болгох нь. (INC)
💻 Компьютероо шинэ мэт ажиллуулсаар байх нь цэвэрлэгээнээс эхэлнэ. (MakeUseOf)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply