- Lemon Press
- Posts
- 🤔 Гөжүүд Монгол
🤔 Гөжүүд Монгол
Эхний 10 сарын арилжаа | Hong Kong Fintech Week | Санхүүгийн Инновац Текспирит
POWERED BY
Hey! Энэ 7 хоног бол “Talk Money Week” буюу мөнгөний тухай ярих 7 хоног шүү. Тиймээс доор дурдсан Lemon Press-н мөнгөтэй холбоотой контентуудыг уншиж, үзэж, танилцаарай. 💸
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн арилжаагаар Монноос ХК (MNS)-ийн хувьцааны үнэ 14.6% өссөн бол Тандэм инвэст ББСБ ХК (VIK)-ийнх 9.4% буурлаа.
EX: УБТЗ энэ оны эхний 10 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 39.4% өссөн буюу 9.4 сая тн экспортын бараа тээвэрлээд байна.
^N225: Японы Nikkei 225 индекс энэ онд 27.2% өсөж 32,708 нэгжид хүрлээ.
❄️⛈️ Арилжааны өнгө зүс
Энэ оны эхний 10 сард 207 арилжааны өдөр өнгөрлөө. Тус хугацаанд өдөрт дунджаар ₮2.2 тэрбумын арилжаа хийгдсэн байна. Тэгвэл эхний 10 сарын арилжааны трэндийг харцгаая.
Хөгжиж л явна даа
Он гарсаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 47.7% өсөж ₮10.2 их наядад хүрээд буй. Түүнчлэн эхний 10 сард нийт ₮648.9 тэрбумын арилжаа хийгдсэн нь 2022 онд хийгдсэн нийт арилжаанаас л гэхэд 11.8% өссөн дүн юм. Цаашилбал,
51:49 ➡️ 70:30: Өнгөрсөн жилийн хувьцааны арилжааг харвал 51%-ийг нь анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлж байсан бол энэ оны эхний 10 сарын нийт хувьцааны арилжааны бүхэл бүтэн 70%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Аргагүй дээ хэдэн ч банк, хэдэн ч компани IPO хийв.
Анхдагч > Хоёрдогч: Улмаар хувьцааны анхдагч арилжааны үнийн дүн хоёрдогчоос 58% илүү буюу ₮336 тэрбум болжээ. Хувьцаанаас гадна бонд, ХБҮЦ-ны ч мөн анхдагч зах зээлийн арилжаа хоёрдогчоосоо илүү байгаа юм.
Гөжүүд Монгол
Арилжааны идэвхийг сар тус бүрээр нь харвал ОУ-д байдаг “Wake Me Up When September Ends”, “Sell in May and Go Away” гэх мэт уламжлалт трэндийн эсрэг цохиж явна. Манайх зах зээл хүүхдээр бол дөнгөж мөлхөж эхэлж байгаа тул иймэрхүү трэнд ажиглагдахгүй байгааг гайхах хэрэггүй биз.
Гоц сар: 5-р сарын арилжаа нийт арилжааны 45.7%-ийг дангаараа бүрдүүлсэн аж. Тус сард ХасБанк (XAC) болон ХХБ (TDB)-ны IPO тохиосон тул нийт арилжааных нь 89.9%-ийг хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Тэгэхээр Монголчууд банкны IPO рүү шуурсан нь илт байна даа.
MSE A ⬆️: ТОП-20 индексийн дундаж утга эхний 10 сард 6.3%, MSE B индексийнх 4.4% тус тус буурсан бол MSE A индексийнх 1.6% өссөн байна. Тэгэхээр А ангиллын хувьцаанууд илүү өсөлттэй байсан бололтой.
Эцэст нь… Заа энэ оны эхний 10 сарын арилжааны өнгө зүс нэг иймэрхүү. Арилжааны идэвх өмнөх өмнөх жилүүдээс илүү нэмэгдсэн нь сайшаалтай.
📺 Бараанаас илүү үйлчилгээ
⚙️ Hong Kong Fintech Week
Зээ, бид өнгөрсөн 7 хоногт зохион байгуулагдсан Азийн хамгийн том финтек арга хэмжээ болох Хонгконг Финтекийг медиа партнераар ажиллалаа. Энэхүү нийтлэлээр уг арга хэмжээний онцлох үйл явдлыг хүргэж байна.
✨ WEB 3.0-н гялалзсан ирээдүй
Хонгконгийн Финтек 7 хоногт гадна дотнын 30,000 орчим оролцогчид оролцов. Түүнчлэн арга хэмжээгээр WEB 3.0-н хөгжүүлэлт, блокчэйн, дижитал валютыг өдөр тутмын амьдралд нутагшуулах талаар ярилцав. Энэ ч утгаараа Хонконгийн эрх баригчид Төв банкны дижитал валют гаргах ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдээд буй.
Крипто ирээдүйн төлөө: Тус арга хэмжээний үеэр Хонгконгийн дижитал технологийн төв болох Cyberport Amazon Web Services, Polygon Labs, Ant Group-тэй хамтран Web 3.0-н чиглэлээр 2 хөтөлбөр эхлүүлэхээр болсноо зарлаад буй.
Хил дамнасан: Түүнчлэн ирэх 12 сарын 4-нөөс эхлэн Тайланд болон Хонгконгийн хамтран хөгжүүлсэн дижитал төлбөрийн систем хэрэглээнд нэвтрэхээр болжээ.
Крипто улс
Азийн санхүүгийн төв гэгдэх Хонгконг одоо дэлхийн крипто төв болохын тулд зохицуулалтаа ч шинэчлэх болсон. Улмаар Хонгконг крипто сонирхогчид, хөрөнгө оруулагчдыг татахын тулд,
ETF: Өнгөрсөн 6-р сард Хонгконгийн Үнэт цаас, фьючерсийн хорооноос хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хариуцлагатай арилжааг дэмжих зорилготойгоор крипто биржийн зохицуулалтын шинэчилсэн. Түүнчлэн өдгөө Биткойн, Эфериум тэргүүтэй Хонконгт бүртгэлтэй хамтын биржээр арилжаалагддаг 3 сан (ETF) байгаа аж.
Зөвшөөрөл: Түүнчлэн энэ оны 1-р сараас эхлээд токенжуулсан үнэт цаасны туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд ингэснээр компаниудад блокчэйн дээр үнэт цаас гаргах, арилжаалах боломжийг олгох юм. Тус туршилтыг ахиулан зарим төрлийн токенжуулсан үнэт цаасны арилжааг болон бүтээгдэхүүнийг зөвшөөрөх болжээ.
Эцэст нь, Хонконгийн эрх баригчид криптод элэгтэй бодлого баримтлах гэж хичээж байгаа бөгөөд үүний ачаар дэлхий даяарх крипто сонирхогчид болон хөрөнгө оруулагчдын анхаарал тус улс руу шилжих болсон. Ямар ч байсан гаднаас хөрөнгө оруулалт татъя гэвэл эхлээд зохицуулалтаа уян хатан болгохоос эхэлдэг юм байна шүү. Манайх сурвал ч…
Үргэлжилсэн үгийн зохиол шиг датагаа дараах аргаар хурдан хугацаанд янзалж болох нь ээ.
🎯 Санхүүгийн Инновац Текспирит
Cанхүү, технологийн салбарынхандаа дуулгах сайхан мэдээтэй. 📢
CЗХ болон Unread Media хамтран тус салбарын мэргэжилтнүүд болон залууст зориулан анх удаа “Санхүүгийн Инновац Текспирит”-ийг зохион байгуулах гэж байна.
Уг уралдаан нь ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх технологийн дэвшил, инновацыг ашиглахад чиглэх ба 5 үндсэн сэдвийн хүрээнд шийдэл, санаагаа боловсруулах юм.
Уралдаанд оролцохдоо,
Багаар оролцох ба баг бүр 3-5 гишүүтэй,
Багийн гишүүдийн нас, туршлага харгалзахгүй оролцох боломжтой.
Сонирхуулахад, нийт шагналын сан ₮16,000,000 аж.
📅 Бүртгэл: 11 сарын 21 хүртэл
🔗 Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
CoinGape
🔹Samsung (005930.KS)-н орлого III улирлын байдлаар өмнөх жилээс 12.2% буурч ₩67.4 тэрбумд хүрлээ. Улмаар ашиг нь 37.8% буурч ₩5.8 тэрбум болсон аж. Гэхдээ өнгөрсөн II улиралтай харьцуулахад ашиг нь 3.4 дахин өссөн тул тайлангийн араас хувьцааны үнэ 4.9% өсөж ₩70,200 хүрээд байна.
🔹“Тээврийн долоо хоног 2023” ОУ-ын форум энэ 7 хоногт болж байна. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төслүүдийн ачаар 900 км гаруй төмөр зам ашиглалтад ороод буй. Цаашлаад, зүүн, баруун босоо төмөр зам болон бусад чиглэлд 2,700 км төмөр зам барих гэнэ.
🔹FTX-н Сэм Бэнкман-Фрид дээд тал нь 115 жил хоригдож магадгүй. Тодруулбал, эхний шүүх хурлаар түүнийг FTX-н хэрэглэгч болон хөрөнгө оруулагчдын $8 тэрбумыг зориулалтын бусаар ашигласан нь нотлогджээ. Гэхдээ ирэх оны 2 сарын 1-нээс өмнө ЗГ-ын шийдвэрээр дахин шүүх хурал хийх боломжтой аж.
🔹ШУ-ы парк байгуулах чиглэлээр Хятадтай хамтран ажиллана. Тодруулбал, Монголд ШУ-ны парк байгуулах ТЭЗҮ-г боловсруулахдаа Хятадын ШУ-ны паркуудтай хамтрах юм. Түүнчлэн 2 орны хамтарсан судалгааны төслийн тоо болон санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.
Мэд: Төрөхөөс үхэх хүртэлх явцад бидний тархи хэрхэн өөрчлөгддөг вэ? (TheEconomist)
Үз: Банкны хүүгээс шалтгаалан байр зээлээр авах биш түрээслэх нь илүү ашигтай. (LemonPress)
Гэнэ ээ: Сарыг үүсгэж дэлхийтэй мөргөлдсөн эртний гаригийн үлдэгдлийг олжээ. (KSL)
Айсуй: Tesla-н хиймэл оюун ухаант автомашин. (electrek)
Editor: Э.Золбаяр
Writer: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply