- Lemon Press
- Posts
- 😞 Сүүлийн 10 жил = Саарал
😞 Сүүлийн 10 жил = Саарал
Энэ онд хэрэгжих мега төслүүд | Rio Tinto-н тайлан | Урд хөршийн эдийн засгийн өнгө
POWERED BY
Happy Winnie the Pooh Day! Анх 1926 онд бүтээгдсэн түүний дүр бараг 100 жилийн турш хэн бүхний хүүхэд насны дурсамжийг бүтээж байна даа. 🍯


*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа.
GOV: УИХ Өрийн удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингэснээр Улаанбаатар хотын бондыг гадаад зах зээлд гаргах эрх зүйн орчин бүрдэж байна.
MIN: Эрдэнэс Монгол ХХК Өмнөд Солонгосын Кум Яанг ХХК-тай чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

💰 Энэ онд хэрэгжих мега төслүүд

Энэ онд гадаадын зээл, тусламжаар 130 төсөл хэрэгжүүлэхэд ₮1.8 их наядыг, харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,050 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд ₮3.2 их наядыг тус тус зарцуулах нь ээ.
Хаанаас, хэдээр, ямар төсөл?
Зээл, тусламжаар орж ирэх нийт санхүүжилтийн 68.5% буюу ₮1.2 их наяд нь тусламж хэлбэрээр олгогдох юм. Цаашлаад шинээр хэрэгжих төслийн санхүүжилт ₮434 тэрбум байх бол дийлэнх нь өмнө хэрэгжүүлж байсан буюу шилжих төслүүдэд зарцуулагдах нь. Лавшруулъя,
Хамгийн их: Нийт зээл, тусламжийн хамгийн их буюу 52%-ийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр эзэлж байна.
Хаашаа: Цаашлаад Улаанбаатар хотод 45 төсөл хэрэгжүүлэх бөгөөд үүнд ₮855 тэрбумыг төсөвлөөд буй.
Онцлох нь
Гадаадаас авч буй ₮1.8 их наядын 47%-ийг 6 том төсөл эзэлж байгаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн ДЦС-ыг ₮150 тэрбумаар, Газрын тос боловсруулах үйлдвэрийг ₮150 тэрбумаар, 10 аймгийн төвийн ДЦС-ыг ₮50 тэрбумаар, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж барих төслийг ₮80 тэрбумаар тус тус хэрэгжүүлэх аж. Түүнчлэн Америкийн санхүүжилтээр хэрэгжих ₮334 тэрбумын төсөвт 1 төсөл нь МСС-гийн II компакт гэрээ буюу Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл юм. Үргэлжлүүлэн ямар улстай хамтарч, ямар төсөл хэрэгжүүлэх вэ, гээд харвал,
Ерөнхийлөгч нартаа: Хятадын санхүүжилтэд 1,008 айлын орон сууцны төсөл, Ерөнхийлөгч нарын спорт цогцолбор, Үндэсний урлагийн их театрын барилга барих тэргүүтэй төслүүд багтсан байна.
Ашигт малтмалын хамтрал: Германы санхүүжилтээр 2 орны хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль барихаар болоод буй.
Эцэст нь… Ирэх жил эхэлнэ, хөдөлгөөнд орлоо гээд сураг нь дуулддаг урт настай, удаан жаргалтай Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ДЦС тэргүүтэй мега төслүүд эцэст нь нэг юм 2024 онд эхлэх магадлалтай болов. Энэ жил эхэлнэ л гэж найдъя даа.

⛏️ Зорилтоо ихэсгэв
RIO: Rio Tinto-н 2023 оны IV улиралд олборлосон зэсийн хэмжээ өмнөх оноос 5% өсөн 160 мянган тн болжээ. Улмаар 2023 оны зэсийн олборлолт 2% өсөн 619.6 мянган тн-д хүрснээр энэ онд олборлохоор зорьсон хэмжээгээ 660-720 мянган тн болгон нэмлээ. Сонирхуулахад, Оюу толгой тус улиралд гүний уурхайгаас 0.9 сая тн, ил уурхайгаас 8.7 сая тн зэсийн хүдэр олборлов.

🇨🇳 Урд хөршийн эдийн засгийн өнгө

Хятадын ДНБ өнгөрсөн онд 5.2% өсөж $17.7 их наядад хүрлээ. Энэ өсөлт засгийн газрын зорилтот түвшинд хүрсэн ч эдийн засгийн сэргэлт нь жигд бус харагдаж байна. Яагаад?
Сүүлийн 10 жил = Саарал
Хятадын эдийн засаг 1961 оноос хойш жилд дунджаар 7.9% өссөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн өсөлт бол дунджаас даруй 2.7 нэгж хувиар доогуур гэсэн үг. Гэхдээ яах вэ, 2022 оны 3%-ийн өсөлтөөс бол сэргэсэн байгаа юм.
10.6% > 6%: Урд хөршийн эдийн засгийг 10, 10 жилээр нь салгаад харвал 1984-1993 оны хооронд хамгийн өндөр буюу дунджаар 10.6% өссөн аж. Харин сүүлийн 10 жилд дунджаар 6% өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм.
Сайнтай муутай үзүүлэлтүүд
Цаашлаад эдийн засгийн гол үзүүлэлтийг нь харвал, гадаад худалдааны эргэлт нь ердөө 0.2% өссөн байна. Угаас чипийн импортын үнийн дүн л гэхэд 15.4% буурч $349.4 тэрбум болсон билээ. Үүнээс геополитикийн асуудал том шарх үлдээсэн нь харагдаж байна. Түүнчлэн,
Уналтай зах зээл: 2023 онд юанийн ханш долларын эсрэг 2.6% суларсан. Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаануудын зах зээлийн үнэлгээ $258 тэрбумаар буурч, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаанууд $592 тэрбумын алдагдал хүлээсэн байна.
Үл сайжрах үл хөдлөх: Хятадын хамгийн том саад нь үл хөдлөх хөрөнгийн салбар хэвээр байна. Өнгөрсөн онд шинэ орон сууцны борлуулалт 6%, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 9.6% тус тус буурчээ.
Дэгэн догоны учир: Харин өнгөрсөн онд аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4.6%, жижиглэнгийн борлуулалт нь 7.2% тус тус өссөн аж. Зарим салбар нь өсөлттэй, зарим нь хэцүүхэн байдалд байгаа нь эдийн засгийн сэргэлт нь жигд бус байгааг илтгэж буй.
Эцэст нь, Хятадын Ардын Банк энэ онд эдийн засагт үзүүлэх бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг дэмжихээ мэдэгдээд буй. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Ли Цян Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдад Хятадыг санал болгож, гадаадын бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхээ амласан. Тэгэхээр энэ онд тэд ямар бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа яаж дэмжихийг харж л байя даа.

18,757
2023 оны хичээлийн I улиралд 18,757 багшид ₮19.8 тэрбумын урамшууллыг олгожээ.
₮19.8 тэрбум
Мөн 2023 онд ₮19.8 тэрбумаар 721 сургууль, цэцэрлэгийг санхүүжүүлсэн байна.
+3.2%
Багшийн ажлын гүйцэтгэлийн дундаж 2022 онд 72.5% байсан бол энэ тоо 2023 онд 3.2 нэгж хувиар нэмэгдэж 75.7% болов.

🚗 Шинэ мэт цэмбэгэр

Та шинэ мэт цэмбэгэр тэрэг хайж байна уу? Тийм бол Toyota-Q дараах шалгууруудыг хангасан дугаартай автомашиныг зээлээр авах боломжийг олгожээ. Үүнд,
2017 оноос хойш үйлдвэрлэгдэн Toyota-н албан ёсны дилерээр борлуулагдсан байх,
100 мянган км-с бага гүйлттэй, км ухраагаагүй,
Toyota-н инженерүүдийн их бие болон явах эд ангийн 150 цэгийн оношилгоонд тэнцсэн,
Ноцтой осолд ороогүй, усанд живээгүй байх.
Ийнхүү автомашин авахдаа захаас захын хооронд түгжрэн явдаг цаг дууслаа. Хэрэв та сонирхож байвал 1 сарын 28-нд Шангри-Ла Моллд зохион байгуулагдах Toyota-Q арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.
Та Toyota-Q-д хандан мэдээлэл авч болно шүү.
Албан ёсны дилер:
Тоёота ТаванБогд
Тоёота Мөнххада
Тоёота ТопМоторс


CNN
🔹Goldman Sachs (GS)-н 2023 оны IV улирлын орлого өмнөх жилээс 7% өсөж $11.3 тэрбумд хүрлээ. Ийнхүү тэд $2 тэрбумын ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $5.5 болов. Ингэснээр шинжээчдийн тус компанийн EPS $3.5-т хүрнэ гэх таамгийг давуулан биелүүлсэн юм.
🔹Инвескор Глобал Кью ETF (INQ)-н нэгж эрхийн цэвэр үнэ цэн (NAV) 2023 онд ₮539.3 дээр хаагджээ. Тус ETF-н 8%-ийн гүйцэтгэл нь санг үүсгэн байгуулах зардлын нөлөөллөөс үүдэн NASDAQ 100 (^NDX)-н 10.4%-ийн гүйцэтгэлээс бага байгаа аж. Мөн сангийн эздийн өмчийн өгөөж (ROE) 37.8%-тай гарчээ.
🔹Тандэм Инвест ББСБ (VIK) өнгөрсөн онд ашгаа 65.7% өсгөн ₮3.3 тэрбумд хүргэсэн байна. Улмаар нийт хөрөнгийн хэмжээ 16.7% өсөж ₮21 тэрбум болжээ. Ийнхүү ашиг өсөхөд олгосон зээлийн хэмжээ 13.5% өсөж ₮18.9 тэрбум, тус зээлээс орж ирэх хүүгийн орлого 78.6% өсөж ₮5.4 тэрбумд хүрсэн нь нөлөөлөв.
🔹Улаанбаатар хот гадаадад үнэт цаас гаргах боломжтой болов. Энэхүү үнэт цаасыг Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргахыг Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлтээр тусгасан юм. Ингэснээр нийслэл Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг санхүүжүүлэх боломжтой болох аж.


Он гарлаа. Дийлэнх хүмүүс амралт зугаалга хөөцөлдөж яваа бол цөөхөн хэд нь дэлхийн топ сургуульд тэнцэх бэлтгэлээ хангаж суугаа. Тэгвэл бид яг тэр цөөхөн хэдэд дуулгах сайхан мэдээтэй. CV, эссэ бичих, багшийн тодорхойлолт авах, тэнхимын туслахаар ажиллах, өргөдөл бичих, GMAT/GRE шалгалт өгөх гээд гадаадад сурахад шаардлагатай A-Я хүртэлх бүх мэдээллийг нэг дороос авах сургалт байна, цаана чинь.
Сургалтыг удирдан явуулах үндсэн багш нь 7 сургуульд, 5 тэтгэлэгт материал өгч, Stanford, Oxford, UPenn гээд дээгүүр цохидог сургуулиудад тэнцэж байсан туршлагатай. Сургалт 1-р сарын 27-нд эхэлнэ гэнэ.

Санхүүгийн шинжээч / Ард Санхүүгийн Нэгдэл ХК: Санхүүгийн шинжээчээр 2+ жил ажилласан туршлагатай, тайланд шинжилгээ судалгаа хийх, ирээдүйн төлөв байдлыг таамаглах чадвартай бол ийшээ. 👉 (Link)
Ерөнхий нягтлан бодогч / Говь Инфрастракчер Партнерс: Ахлах, ерөнхий нягтлан бодогчийн чиглэлээр 3+ жил ажилласан, хууль тогтоомж, дүрэм журмын талаар өндөр мэдлэгтэй хүн байна уу? 👉 (Link)
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал / МУИС: Боловсролын салбарт удирдах албан тушаалд 5+ жил ажилласан, бодлого тодорхойлох чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

Сонирх: Инновац Монголын хаягжилтыг хэрхэн сайжруулсан бэ? (WEF)
Мэд: Хөвсгөл нуурт юу тохиолдож байна вэ? (TheGuardian)
Унш: Хэрэглээний зээлийг энэ онд хязгаарлах уу? (Монголбанк)
Сонс: Монголын ЭЗ-ийн талаар EuroChamber ярьж байна. (LemonPress)

🤗 Sharing is caring

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋
Referrals хэрхэн цуглуулах вэ?
Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,
Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,
Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажуулснаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.
За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 😎
🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER


Editor: Э.Золбаяр
Writers: С.Ангирмаа, М.Хулан, Г.Аминаа
Graphics by: О.Баасандорж
Reply