• Lemon Press
  • Posts
  • 📦 10 минутын дотор гэрийн чинь гадаа

📦 10 минутын дотор гэрийн чинь гадаа

Rio Tinto дахь Монгол амжилт | Samsung-н өсөлт | ХасБанкны тайлан

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Монголчуудын бүх нийтээр амардаг өдөр жилд 16 тохиодог. Тэгвэл эрх баригчид эдгээр өдрүүдийг 1-ээр нэмэх хуулийн төсөл өргөн барьжээ. Жил бүрийн 6 сарын 14-нд “Шүүхийн өдөр” гээд амрах юм гэнэ. Ингэж амраад байвал ажиллах өдөр олдох нь уу? Lemon Press-н анхны товхимол явсан өдөр гээд энэ сарын 15-нд амардаг юм билүү? 😜 

*Нэг өдрийн өөрчлөлт

MCE: Өнгөрсөн 7 хоногт Хөдөө Аж Ахуйн Биржээр ₮1.8 тэрбумын арилжаа явагдсаны 47%-ийг ямааны махны арилжаа бүрдүүлжээ

TDB: Худалдаа Хөгжлийн Банк (TDB) нэгж хувьцаанд ₮1,033-ийн ногдол ашиг хуваарилна. Тэдний ногдол ашгийн өгөөж өчигдрийн ханшаар 4% байна. 

NSO: Өнгөрсөн сарын инфляц улсын хэмжээнд 7%-тай гарав.

UB: Улаанбаатарт агаарын дүүжин дээвэр барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ

⚒ Rio Tinto дахь Монгол амжилт

Дэлхийн топ компанийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаа цорын ганц Монгол хүн Б.Болд Rio Tinto (RIO)-д дахин дэвшлээ. Тэрбээр Rio Tinto-н Арилжаа болон Бизнес Хөгжлийн Асуудал эрхэлсэн захирлаар томилогдоод байна. Ямар учиртай албан тушаал вэ, юу өөрчлөгдөх вэ? 

Илүү далайцтай ажил руу 

Б.Болд нь одоогоор Rio Tinto-ийн орлогын 11%-ийг бүрдүүлдэг Зэсийн группийн захирлаар ажиллаж буй. Харин шинэ ажлаа 9 сарын 1-нээс хүлээж авна. Түүний хувьд анх 2013 онд Rio Tinto-д орсноосоо  хойш 5 дахь удаагаа албан тушаалаа ахиулж буй. 

  • Юу хийх вэ? Тэрбээр одоо зөвхөн Зэсийн групп биш 36 улс дахь Ринто Тинтогийн бүхий л үйл ажиллагаанд хамааралтай бизнесийн хөгжил, борлуулалт, маркетинг, худалдан авалт, далайн тээвэр, логистикийн үйл ажиллагааг хариуцахаар болж байна.

  • Өөрчлөлт: Rio Tinto бол зэсээс гадна төмрийн хүдэр, хөнгөн цагаан, лити, очир эрдэнэ зэрэг олон төрлийн металл, эрдэс бодисыг нийлүүлдэг дэлхийн 2 дахь том уул уурхайн компани. Тэгэхээр Б.Болд өмнө нь зөвхөн зэсийн боловсруулалт, борлуулалт, стратегид анхаарлаа хандуулдаг байсан бол одоо том группийн хэмжээнд бүхий л бизнесийн үйл ажиллагааг удирддаг болно гэсэн үг. 

Хамгийн том уул уурхайн төслийг хөдөлгөнө 

Цаашлаад, Б.Болдын хүлээж буй бас нэг том үүрэг нь Rio Tinto-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төслийг үргэлжлүүлэн хариуцах явдал. Тэрбээр 27 жил гацаанд байсан дэлхийн хамгийн том уул уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрийг амжилттай хийснээр төслийг хөдөлгөж чадсан  билээ

Том зургаар… 

Rio Tinto төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнийхээ хүрээнд 2024-2026 оны хооронд жил бүр $10 тэрбумын хөрөнгө оруулалт хийх юм. Хөрөнгө оруулалтын томоохон хэсэг нь 2025 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр хүлээгдэж буй Simandou төсөлд зарцуулагдана. Тэгэхээр шинээр томилогдож буй Арилжаа болон Бизнес Хөгжлийн Асуудал эрхэлсэн захиралд хийх ажил нэлээд их байгаа нь ил. 

Эцэст нь… Монгол хүн дэлхийн ТОП уул уурхайн компанийн удирдлагаар ажиллаж байна гэхээр бахархууштай байна даа. Гэснээс бидний Б.Болдтой хийсэн ярилцлагыг ЭНД дарж үзээрэй. 🍋

🔥 Галзуу ашиг 

005930.KS: Дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч Samsung-н өнгөрсөн улирлын үйл ажиллагааны ашиг жилийн өмнөхөөс 931% өсөж ₩6.6 их наяд болсон байна. Шинжээчид тэдний үйл ажиллагааны ашгийг ₩5.7 их наядад хүрнэ гэж таамаглаж байв. Чипийн үнэ сэргэж, хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа нь компанийн орлогыг нисгэсэн хэрэг. Тэд энэ сарын сүүлээр дэлгэрэнгүй тайлангаа танилцуулах юм.

📦 10 минутын дотор гэрийн чинь гадаа…

Энэ удаад Энэтхэгийн хүнс, бараа бүтээгдэхүүний шуурхай хүргэлтийн компани болох Zepto-н бизнесийг уншигчдадаа танилцуулахаар бэлтгэлээ. Яагаад тэднийг онцлох болов? 

  • Ганц эвэрт болсон түүх: Zepto-н зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд $1.4 тэрбумд хүрч, $200 саяыг хөрөнгө оруулагчдаас босгосон байдаг.

10 минут л өгчих

Улмаар тэд Энэтхэгийн 2023 оны салхыг хагалсан анхны юникорн болсон өсөх ирээдүйтэй цахим худалдаа, логистикийг нэгтгэсэн шуурхай хүргэлтийн стартап гэгдэх болов. Тус компанийг 2021 онд Стэнфордын их сургуулийг хаясан 2 өсвөр насны хүүхэд үүсгэн байгуулсан гэж байгаа. Тэд Мумбай, Дели, Бангалор хотоос эхлээд тэд 7 хотод үйл ажиллагаа явуулдаг төдийгүй өдөрт ойролцоогоор 550,000 захиалгыг гүйцэтгэдэг гэнэ. Галзуу гэхээс өөр юу хэлхэв. Бүр галзуу зүйл нь Zepto эдгээр хүргэлтээ ердөө 10 минутын дотор хүргэдэг. Яаж 10 минутад амжина гэж?

  • Цаг явж эхэллээ: Тус компани хүргэлт хийдэг 7 хотдоо “Dark store” буюу жижиг агуулахтай. Тус агуулахуудын ачаар хэрэглэгчдийн захиалгыг 10 минутад хүргэх боломжтой болж буй.

  • Биелшгүй мэт хугацаанд хүргэлт хийдэг Zepto-н өнгөрсөн жилийн борлуулалт 29 сарын дараа $1.2 тэрбумд хүрснээс харахад амлалтдаа хүрч хэрэглэгчдэд таашаагдаж байгаа бололтой.

  • IPO айсуй: Гэснээс тус стартапын ашгийн маржин 2022 оны 6-р сард ойролцоогоор -48% байсан бол өнгөрсөн оны 4-р сард -15.6% болсон аж. Цаашлаад 12-15 сарын дотор ашгийн маржинаа нэмэх руу оруулахын сацуу 2 жилийн дараа IPO хийх төсөөлөлтэй байгаа л гэнэ. 

Zepto-н нөлөө

Сонирхуулахад Энэтхэгт 3 жилийн өмнө шуурхай хүргэлтийн зах зээл тийм ч алдартай биш байсан бол өдгөө $5 тэрбумын босгыг давах хэмжээний зах зээл болон тэлжээ. Салбар дотор өрсөлдөөн ширүүсэхийн хажуугаар Zepto Энэтхэгийн луугар супермаркетын сүлжээ Dmart-тай ч эн зэрэгцэхүйц хэмжээнд хүрэх болов. 


Эцэст нь… Энэтхэгийн стартапууд өнгөрсөн онд нийт $10 тэрбумыг босгосон байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд ердөө хоёрхон юникорн төрсөн нь 2017 оноос хойших түүхэн доод үзүүлэлт болсон юм. Юутай ч ахин нэг атаархлын чанартай нийтлэл биччихлээ. Гэхдээ л айлын хүүхдүүд сүрхий юм аа. 🙇

Компьютероо 1 секундэд “Sleep mode” дээр нь тавихыг хүсвэл Windows + L товчлуурыг зэрэг дараад л “volla” компьютер тань түгжигдэнэ. Амьдрал хэцүү биш. Бид л хэцүү аргыг нь сонгож амьдардаг гээд нэг хүн хэлж байсан сан… 😉

🟡 Төгс бүтээгч 2024

Ажил, гэр, зуслангийн байшингаа тохижуулахаар төлөвлөж буй хэн бүхний зочлох арга хэмжээ айсуй. ☄️

Барилга, дэд бүтцийн салбарын чиг хандлага, сүүлийн үеийн технологи болон шийдлүүдийн талаар хэлэлцдэг “Төгс Бүтээгч” арга хэмжээ 6 дахь удаагаа энэ сарын 19-нд болох гэж байна.

  • 👀Юу болох вэ? гэхээр амины орон сууц, томоохон бүтээн байгуулалт гээд дэд бүтцийн хамгийн чухал хэсэг болох суурь, зоорь болон ус тусгаарлалтын системийг хэрхэн стандартын түвшинд шийдэх, бетон зуурмагийн бүтээгдэхүүний шийдэл, засвар хийхдээ юунд анхаарах талаар заавар, зөвлөгөө, цогц мэдээлэлтэй болох юм.

Cонирхуулахад, ерөнхий зохион байгуулагч Премиум Бьюлдинг Материалс ХХК нь 2011 оноос хойш барилгын материал болон бетон зуурмагийн масс үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлд цогц үйлчилгээг хүргэж буй.

Giphy

🔹ХасБанк (XAC) 2024 оны I улиралд ₮42 тэрбумын ашигтай ажиллаа. Энэ нь өнгөрсөн жилийн өдийгөөс 34.5% өссөн дүн юм. Түүнчлэн зээлийн багц нь оны эхнээс 5.9% өсөж ₮2.9 их наядад хүрсэн бол харилцах болон хадгаламжийн эх үүсвэр нь 0.7% буурч ₮2.8 их наядад хүрсэн байна. Сонирхуулахад тэдний чанаргүй зээлийн харьцаа 2.6% байгаа аж. 

🔹Хятад IPO хийх компаниудад тавигдах хяналтаа чангатгана. Үүний зэрэгцээ, энэ онд хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд, бонд гаргагчид болон Хятадын "Шинэ гуравдагч зөвлөл"-д бүртгэлтэй компаниудыг шалгах ажлыг эрчимжүүлэх гэнэ.

🔹Gazprom-н Европ руу өдөрт нийлүүлж буй байгалийн хийн хэмжээ 42.3 сая м.кубд хүрчээ. Украины газар нутгаар дамжин өнгөрөх тус транзит шугам нь Оросын Баруун болон Төв Европын орнууд руу байгалийн хий нийлүүлэх цор ганц суваг байсаар байгаа аж. Сонирхуулахад, 2023 онд өдрийн дундаж нийлүүлэлт нь  44% буурч 77 сая м.кубд хүрч байв. 

🔹Tesla (TSLA) ирэх 8 сарын 8-нд робот таксигаа танилцуулна. Тэд 2019 онд автомат удирдлагатай таксигаа танилцуулж байсан ч 5 жилийн дараа л ажил хэрэг болгон харуулах бололтой. Тус мэдэгдлийн араас тэдний хувьцааны үнэ 5.1% өссөн байна. 

  • Маркетингийн албаны дарга / KFC: Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшсэн, стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн өндөр чадвартай хүн байна уу? 👉 (Link)

  • Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)

  • Санхүүгийн ахлах менежер / Монголиан Стар Дистрибюшин: Банк, санхүү, эдийн засаг, даатгалsн чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай, мэргэжилдээ хайртай хүмүүс ийшээ. 👉 (Link)

Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.

  • Мэд: Хүн төрөлхтөн дуу, хөгжмийг хэрхэн хувьсгаж хөгжүүлэв? (BigThink)

  • Сонс: Томоохон корпорацууд Америкчуудыг юу идэхийг шийдэж байна. (OddLots)

  • Хэрэгжүүл: Хаваршаад яаж ч амарсан ядраад, дасгал хийх цаггүй байгаа бол ядаж алхаарай. (Time)

  • Турш: Ажлаа төлөвлөж байна уу? (Shopify)

🍋 Sharing is Caring!

Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.

Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.

Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER