💰 $1.7 саяын хохирол

МЭЗЧ айсуй | Хөгжлийн банк юу болж байна? | ШХАБ-ын 10 дахь гишүүн

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр тохиож байна. Банкны салбарынхандаа баярын мэнд хүргэе. 🎉

*Нэг өдрийн өөрчлөлт

MET: 7 сарын 4-ний байдлаар Монголд 311,845 жуулчин ирээд байна

WB: Дэлхийн банк Монголын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж 4.8% болгов

DP: АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд Засгийн газарт хамтрах нь зөв гэх саналыг илэрхийллээ.

🏦 Хөгжлийн банк юу болж байна? 

Fitch Ratings агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой түвшинд хэвээр үлдээж, “Watch negative” ангиллаас гаргаад буй. Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байгаа вэ? 

Эрсдэлтэйгээс ➡️ Эрсдэлгүй 

Өнгөрсөн оны эцэст хугацаа нь дуусах байсан Евро бонд, Самурай бондын өр төлөлтөд учирч болох эрсдэл болон бодлогын чиг үүргийн ач холбогдлыг Fitch Ratings “Эрсдэлтэй” гэж үзэн 2023 оны 10-р сард Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг буурч болзошгүй буюу “Watch Negative” ангилалд оруулсан. Харин тус банк Евро бондын $500 сая, Самурай бондын ¥30 тэрбумыг өөрийн эх үүсвэрээр, цаг хугацаанд нь төлсөн тул зэрэглэл буурах эрсдэлтэй ангиллаас гараад байна. 

  • Өр буурав: Улмаар 2023 оны эцэст Хөгжлийн банкны нийт өрийн дүн жилийн өмнөхөөсөө 3.7 дахин буурч, ₮687.5 тэрбум болсон аж. 

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

Цаашлаад Хөгжлийн банк нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгынхоо хүрээнд уул уурхай, цемент, эрчим хүч, агаарын хөлгийн 13 томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь амжилттай хэрэгжиж дуусаад буй. 

  • Хувь нэмэр: Хөгжлийн банкны санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн дийлэнх нь эрчим хүчний салбарыг дэмжихэд чиглэж буй. Үүнээс Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар, ДЦС-4 болон Амгалан дулааны станцыг тус тус өргөтгөснийг онцолж болно. Энэ ч утгаараа Хөгжлийн банкны олгосон зээл эрчим хүчний салбарт багагүй ахиц авч ирж байгаа. 

Цаашид

Одоогоос 3 жилийн өмнө Хөгжлийн банкны олгосон нийт ₮3.2 их наядын зээлийн ₮1.8 их наяд нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гарч байсан. Тэгвэл 2022 оны эхээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт ₮1.3 их наядын зээл бүрэн төлөгдөж хаагджээ. Түүнчлэн Fitch Ratings-с Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа нь банкны бодлогын чиг үүргийг бататгаж, төрөөс дэмжлэг авах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж ийнхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулсан байна. 

Эцэст нь… Хөгжлийн банкны нөхцөл байдал сайжирч буйг олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагуудын дүгнэлтээс харлаа. Тэгэхээр цаашид ашигтай ажиллах, хараат бус байх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах гэсэн үндсэн зарчмуудаа мөрдөөд явах биз ээ.

💰 Жефф Безос: Хувьцаа зарна^2

AMZN: Лхагва гарагт Amazon-н хувьцаа улирлын дээд үнэ буюу $200-т хүрснээр Жефф Безос $5 тэрбумын үнийн дүн бүхий 25 сая ширхэг хувьцаагаа зарахаар болжээ. Тус компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 30% гаруй хувь өсөөд буй. Жефф Безос хувьцаагаа зарсны дараа Amazon-н 912 сая орчим ширхэг хувьцаа буюу зах зээл дэх хувьцааны 8.8%-ийг эзэмшдэг болох юм. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн 2-р сард $8.5 тэрбумын үнийн дүнтэй хувьцааг мөн зарсан байдаг.  

🔥 МЭЗЧ айсуй

Монголын Эдийн Засгийн Чуулган (МЭЗЧ) ирэх Даваа гарагт болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн чуулган юугаараа онцлог байх, ямар утга учиртай арга хэмжээ болохыг товчхон танилцуулъя. 

🌏 Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэг дор

Энэ удаагийн МЭЗЧ “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд гаднын 500 гаруй зочид, 500 гаруй компани, төрийн 300 гаруй төлөөлөгч буюу нийт 2,000 гаруй оролцогч оролцох төлөвтэй байгаа. 

  • Онцлох зочид: Чуулганд IFC-н Монгол дахь суурин төлөөлөгч, Азийн хөгжлийн банкны Эдийн засгийн судалгаа, хөгжлийн газрын захирал Альберт Парк, CNN-н хөтлөгч Ричард Күэст, CNN International Commercial-н Борлуулалтын захирал Эрин Уильямс тэргүүтэй зочид хүрэлцэн ирэх аж.  

  • Once again in Mongolia: Ричард Күэст өнгөрсөн жил Соёлын сайдын урилгаар Монголд  Quest Means Business нэвтрүүлгээ хийж байсан бол энэ удаад МЭЗЧ-д оролцохоор ирэх нь ээ. 

Онцлох арга хэмжээ

Цаашлаад энэ удаагийн арга хэмжээний хамгийн онцлох хэсэг бол 7 сарын 9 буюу МЭЗЧ-ын 2 дахь өдөр Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Startup World Cup-н Төв Азийн бүсийн шилдгүүдийг шалгаруулах финал болно. Улмаар Төв Азийн төдийгүй Монголоос шалгарсан шилдэг 20 стартап питч хийж ирэх 10-р сард болох Startup world cup-н финалын шатанд 3 нь шалгарах буюу $1 саяын хөрөнгө оруулалт авахын төлөө өрсөлдөх юм

  • Гэснээс ТОП-20-д тунан үлдсэн стартапууд дунд Ondo Space, Smart Contract, Tok Tok тэргүүтэй Монголын 7 компани байгаа шүү. 

Онцлох хэлэлцүүлгүүд

Энэ удаагийн МЭЗЧ-аар эрчимжсэн мал аж ахуй, бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого, тээврийн дэд бүтэц, ухаалаг хот, чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн коридор тэргүүтэй 12 хэлэлцүүлэг явагдах юм. 

Эцэст нь…  Нэг талдаа МЭЗЧ гаднын хөрөнгө оруулагчдад Монголыг таниулах, сурталчилах томоохон арга хэмжээ ч өнгөрсөн жилээс эхлээд “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах болж аялал жуулчлал, үндэсний брэндингийг сурталчлах томоохон арга хэмжээ болж жилээс жил өргөжиж байгаа. МЭЗЧ-ы үеэр Lemon Press-н сошиал хаягуудыг эргэж тойрч байгаарай. Бид сонирхолтой зочидтой сонирхолтой ярилцлага хийхээр төлөвлөж байгаа шүү. 

Дэлхийн хамгийн залуу хаан аль улсын хаан гэдгийг та мэдэх үү? Таагаарай. Гэснээс тэр хаан ирэх Даваа гарагт Монголд айлчлах гэж байгаа шүү. 🤔

🎵 Coca-Cola Real Magic Stage

Playtime-г зорьж буй хэн бүхэн “Coca-Cola Real Magic Stage” хөгжмийн асараар зочлоорой. 

Уг асарт олон төрлийн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах ба “Уу, шалга, хож” iCoke зуны урамшуулалт хөтөлбөрийг залууст танилцуулж, супер бэлгийн азтанууд тодруулах гэнэ шүү.

Мөн энэ үеэр М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хэрэгжүүлж буй байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагын төслүүдээ танилцуулах бөгөөд залуусыг нэгдэхийг уриалж байна.

TASS

🍋 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч В.Путинтай уулзав. Ерөнхийлөгч нар Монгол Улс, ЕАЭЗХ-ны хооронд байгуулах Чөлөөт худалдааны тусгай хэлэлцээрт талууд энэ онд багтаан гарын үсэг зурахын төлөө байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн төв шугам, зүүн, баруун төмөр зам, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцын талаар  ярилцжээ.

🍋 Беларусь ШХАБ-ын 10 дахь гишүүн орон боллоо. Тус улс ШХАБ-ын үйл ажиллагаанд 2010 оноос яриа хэлэлцээний түнш, 2015 оноос ажиглагч орны хувиар оролцож байсан юм. Энэ үйл явцын хүрээнд Беларусь 40 гаруй гэрээнд нэгдэн оржээ. ШХАБ-ын гишүүн орнуудад Энэтхэг, Иран, Казакстан, Хятад, Киргизстан, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан багтаж буй.

🍋 МХБ ХК (MSE)-ийн биржийн бүртгэлээс хасах нөхцөл үүссэн 36 компанийн сүүлийн 3 жилийн үүргийн хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 45%-иас доош байна. Түүнчлэн 10%-иас доош гүйцэтгэлтэй 8 компани байгаагаас Мүдикс ХК (MUDX), Дархан хөвөн ХК (DAH), Ар Баянхангай ХК (ABH), Сэлэнгэ-Сүрэг ХК (SES)-ийн гүйцэтгэл дөнгөж 3.03%-тай байгаа аж. 

🍋 “Цахим эрүүл мэнд” төслийн гүйцэтгэгч Өмнөд Солонгосын компаниар $1.7 саяын хохирлыг Монголд эргүүлэн төлүүллээ. Тодруулбал, АТГ ОУБ-уудтай хамтран ажиллаж Taihan Cable & Solution компанийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсөлд шалгарч, төслийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоож тус компаниар хохирлыг төлүүлээд буй. 

🤔 Бетоныг яагаад мэргэжлийн байгууллагаас авах хэрэгтэй вэ?

Бетоноо хэрхэн зуурахаа мэдэхгүй будилж явсан үе танд байна уу? Бетоныг яагаад өөрсдөө зуурах бус мэргэжлийн байгууллагаас авах хэрэгтэйг тайлбарлаж өгье. 

Яагаад мэргэжлийн байгууллага гэж?

Бетоны хувьд М100-М1000 хүртэлх марктай байдаг ба ул бетон, суурь, хана, багана, дүүргэлт, шат-довжоо, шал, автомашины зогсоол, сагсанбөмбөгийн талбай, зам, дээвэр, зоорь зэрэг хэрэглээнээс хамаарсан төрлүүдтэй. Тиймээс хувь хэрэглэгч аль бүтээц дээрээ бетоныг түлхүү ашиглах, бат бэхийг нь хэрхэн авхуулах зэргийг сайн мэдэхгүй тул хүндрэл учирдаг. Харин, 

  • Бэлэн бетон нь тогтвортой чанар, цаг хугацаа хэмнэх, хөдөлмөрийн зардлыг бууруулах, бетоны ашиглалтыг нарийн хянах зэрэг олон давуу талыг олгодог. 

  • Стандарт: Түүнчлэн мэргэжлийн байгууллага стандартын шаардлагыг хангасан орц материалаар бетон зуурмагийг бэлтгэж, зориулалтын тээврийн хэрэгслээр нийлүүлдэг тул бүтээгдэхүүн илүү чанартай, баталгаатай байх нөхцөлийг хангана.  

  • Мэргэжлийн зөвлөгөө: Нэмээд та бетоны сонголт хийхдээ бетоны хэрэглээ болон хэрхэн стандартын дагуу зөв арчлах тухай мэдээллийг мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой. 

Эцэст нь… Мэргэжлийн байгууллагаас бетон зуурмагаа стандартын дагуу хүлээн авах нь барилга болон бүтээцийн чанарт сайнаар нөлөөлөх төдийгүй таны цаг, мөнгийг хэмнэх зэрэг давуу тал ихтэй юм шүү. 

  • Fitch Ratings мэдэгдэж байна: Сонгуулийн дараа Монголын зээлжих зэрэглэлд ЗГ-ын тогтвортой байдал ихээхэн нөлөөлнө. (FitchRatings

  • Унш: Их Британийн парламентын сонгуулийн талаар бид юу мэдэх ёстой вэ? (TheGuardian)

  • Хуваалц: Threads жилийн дотор 175 сая хэрэглэгчтэй болжээ. (TheVerge)

  • Сонирх: Санхүүгийн залилангийн түгээмэл аргууд. (LemonPress)

Reply

or to participate.