• Lemon Press
  • Posts
  • 💰 Доод цэг = ₮792 мянга

💰 Доод цэг = ₮792 мянга

iVA: Монголын анхны AI виртуал ажилтан | UID: Уналт, босолт = ₮1,900 | Orano-н эргэн тойронд

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Сонгууль дөхөхөөр юм, юм болох юм аа. Орон нутгийн сонгуулийн үе буюу энэ 7 хоногийн Пүрэв гаргаас Бямба гараг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох нь байна шүү. 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт

CUS: Энэ оны эхний 9 сарын гадаад худалдааны тэнцэл $3.2 тэрбумын ашигтай гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30% буурсан дүн юм. 

GS: Goldman Sachs (GS) энэ жил 3 удаа S&P 500 (^GSPC) индексийн төсөөллөө өсгөв. Тэд уг индексийн энэ оны эцсийн зорилтыг 5,600 нэгжээс 6,000 болгож нэмжээ. 

NSO: Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 9.5% буурчээ

💰 Доод цэг = ₮792 мянга 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% буюу ₮132 мянгаар нэмэгдүүлэн ₮792 мянга болголоо. Ямар нөлөө үзүүлэх вэ? 

📈 4 нугарав

Хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээ 2025 оны 4 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түүхэндээ анх удаа 3 жил дараалан шинэчлэгдэж байна. Энэ удаад ₮132 мянгаар нэмэгдэж байгаа нь жил жилийн дундаж нэмэгдлээс 1.7 дахин өндөр дүн. 

  • 🆓 Онцлог: Түүнчлэн ирэх оноос уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхтэй болох юм. Уг шийдвэрийн дүнд салбар хоорондын цалингийн ялгааг нэмэгдэх, ажиллах хүчний шилжилт хийгдэх магадлалтай байна. 

  • ⁉️ Ямар шалтгаанаар: Сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж байгаа нь инфляцын үед ажилчдын амьжиргааны түвшнийг хадгалах, нийгмийн тэгш байдлыг хангах зорилготой. Нэмээд эдийн засаг ч тэлж, компаниудын орлого, цалин хөлс ч нэмэгдэж буй. 

3.6 🆚 4.1

Гэхдээ, Монгол Улсын голч цалин 2014 оноос хойш 3.6 дахин өссөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4.1 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ голч цалингийн 34.4%-тай тэнцдэг байсан бол одоо 39.1%-тай тэнцэх нь. 

  • 💭 Тэгээд юу гэж? Энэ өсөлтийн зөрүүтэй байдал үргэлжилбэл бага орлоготой ажилтнуудын цалин дундаж болон голч цалингийн түвшинд ойртож цалингийн тархалт илүү жигд болно. Нөгөө талд ААН-үүдээс гарах цалингийн зардал өсөж үүнийгээ бүтээгдэхүүний үнэд шингээх эсвэл албан бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжих зэрэг хариу үйлдэл гарна. 

  • 📌 Ай даа… Бүх зүйл 2 талтай байдаг хойно хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийн 1 талд ажилчдын орлого, амьжиргаа нэмэгдэх ч нөгөө талд эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, бараа, үйлчилгээний үнэ өсөж инфляцыг дэвэргэх эрсдэлтэй. 

Эцэст нь… Жилээс жил данхайх төсөв, хэдэн талаас халамжлах бодлого, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэлт гээд инфляцыг өдөөх шийдвэрүүд мундахгүй юм даа. Арай чүү Монголбанкны зорилтот түвшинд ирээд байгаа инфляц ирэх хэдэн жилд юу болох бол доо? 

 📉 Уналт, босолт = ₮1,900

UID: Өчигдрийн арилжаагаар Улсын Их Дэлгүүр (UID)-ийн хувьцааны үнэ хамгийн ихээр буюу 3.84% унаж ₮3,702-т хүрлээ. Уг компанийн хувьцааны үнэ энэ онд ₮1,900-өөр дээш, доош савласан байна. Тодруулбал, өнгөрсөн 7 сарын 18-нд энэ оны хамгийн доод цэгтээ хүрсэн бол үүнээс хоёрхон 7 хоногийн дараа оны дээд цэг буюу ₮4,375-т хүрсэн юм. Өчигдрийн байдлаар уг хувьцаа оны дээд үнээсээ 15.4% унаад байгаа хэрэг. Сонирхуулахад, өнгөрсөн сарын байдлаар Улсын Их Дэлгүүрийн хувьцааг 42.9 мянган жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.

🤖 iVA: Монголын анхны AI виртуал ажилтан

Монголд анх удаа хиймэл оюун ухаант (AI) виртуал ажилтны үйлчилгээг нэвтэрснийг мэдсэн үү? Энэ бол Чимэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн iVA AI виртуал ажилтан

🧏 Таныг виртуал ажилтан сонсож байна!

Компани тус виртуал ажилтан болоод түүний ажиллах ажлын талбарыг  2 жилийн хугацаанд хөгжүүлж, зах зээлд гаргасан бөгөөд Эгүнэгийн AI загвар болон харилцан ярианы нюансад анализ хийх чадвар, Чимэгэ Системс ХХК-ийн текстээс яриа, ярианаас текст (TTS, STT) рүү хөрвүүлэх дуу хоолойн технологи, Болорсофт ХХК-ийн хэл шинжлэл, алдаа шалгах технологиудыг нэгтгэснээр iVA мэндэлсэн түүхтэй. 

🤷‍♀️ iVA юу чадах вэ? 

Тус AI виртуал ажилтан нь дата мэдээлэл, харилцааны түүхүүдээс тасралтгүй суралцаж, хэрэглэгчийн кирилл болон латин бичвэрийн аль алийг нь ойлгон яг л хүн шиг харилцах чадвартай. Аан бас англи, монгол хэлээр чөлөөтэй харилцдаг гэж байгаа. 

  • 🥷 Хил хязгааргүй: Мөн iVA Facebook Messenger, Viber, имэйл, вэбсайт зэрэг олон төрлийн сошиал сувгуудаар мэдээлэл өгөх бөгөөд хандалтыг нь нэг платформоос хянаж болох аж. 

🙂‍↔️ Ядрахгүй, өлсөхгүй, гомдоллохгүй

Дэлхий даяарх үйлчилгээний байгууллагад хандаж буй харилцагчдын нийт хандалтын 45%-ийг лавлагаа, мэдээлэл, 20%-ийг тусламж, 15%-ийг санал гомдол эзэлдэг гэнэ. Тиймээс ч өдөр тутамд давтамжтай ирэх хэрэглэгчийн асуултад iVA шиг AI виртуал ажилтныг ажиллуулах нь цалин хөлс, хүн сургахаас эхлээд олон асуудлыг үр дүнтэй шийдэж буй. Түүнчлэн гагцхүү харилцагчийн үйлчилгээ сайн байснаар компани жилийн орлогоо 4%-8% ч өсгөх боломжтой байдаг аж

  • 🤵💼 Тэд айсуй: Ганц виртуал ажилтнаас гадна компаниудын гүйцэтгэх удирдлагаар AI ажиллуулж буй туршилтууд ч олшрох болсон. Ажлын ачааллаас болж ядрахгүй, 24/7 ажлаа хийж, оновчтой шийдвэр гаргах, цалин хөлсний зардлыг ч хэмнэж байхад хэн AI захирлуудыг хүсэхгүй байх билээ. 

Эцэст нь… Чимэгэ Системс ХХК-ийн iVA нь Монголд төдийгүй Азидаа анхдагч болж буй виртуал ажилтан, ажлын талбар, хүн хоорондын харилцааг зохицуулсан цогц шийдэл аж. Мөн удахгүй iVA байгууллагын ажилтанд шуурхай, үнэн зөв мэдээлэл өгч одоогийн AI-тай нь нягт хамтран ажиллах боломжтой шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. Цаашид өөр ямар сонирхолтой шийдлийг танилцуулах бол? Хүлээж байя даа. 🔥🔥🔥 

Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн салбарын нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 👩‍🏫

  • Асуудал: … компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтээрээ хэрэглэгчдийн шаардлага хангах болон зах зээлийн чиг хандлагыг мэдэрч чадахгүй, мөн технологи болон бүтээгдэхүүний инновац нэвтрүүлэхэд хойрго байснаас болж өрсөлдөгчдөөсөө хоцорч байна.

  • Шийдэл: Компани бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ "Agile" аргачлалыг нэвтрүүлж, үйл явцыг олон удаагийн давтамжтайгаар туршиж, сайжруулах арга хэмжээг авав. Мөн хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж, зах зээлийн судалгаа хийхээр шийджээ. 

Тус компани тулгарч буй асуудалдаа олсон шийдвэр нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉

🗝️ Organic Market-д бизнесээ өргөжүүл

Orchlon Tower цогцолборын нэг хэсэг шинэ үеийн хүнсний худалдааны төв Organic Market-н II ээлжийн туршилтын борлуулалт эхэлсэн байна шүү. 📢

  • 🗺️ Ашигтай талбай: Organic Market нь 2038 мкв-аас бүрдэх бөгөөд үүнээс 41%-ийн талбайг олон нийтэд борлуулах бөгөөд үлдсэн хэсэгт худалдаа эрхлэх тав тухтай нөхцөл бүрдүүлсэн аж.

  • 🧩 Тохиромжтой хэмжээ: Тус II ээлжээр худалдаа эрхлэгч нарт 10-30 мкв хүртэлх цөөн талбайг санал болгож буй.

  • 💰 Хэмнэлттэй: Борлуулалтын үнэ урьдчилгаа төлбөрийн хувиас хамаарч 20% хүртэл хямдрах бөгөөд ингэснээр ашиглалтад орох үеийн үнээс 33% хэмнэх боломжтой юм.

Жич: Борлуулалтын хөнгөлөлттэй үнэ 10 сарын 30 хүртэл хүчинтэй гэнэ шүү.
📞 Холбогдох: 8807-1398, 8807-1399


Badrakhenergy

🍋 Францын "Orano" төрийн өмчит компаниас хэрэгжүүлж буй Монгол дахь $1.6 тэрбумын уран олборлох төсөл “Зөөвч Овоо” ураны уурхай 2030 он гэхэд цөмийн түлш үйлдвэрлэж эхлэх боломжтой. Уурхайн үйлдвэрлэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа эхлэх юм. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл уг уурхай нь Оюу толгойн дараа орох Монголын хамгийн том уул уурхайн төсөл болох нь.

🍋 Энэ оны эхний 9 сарын байдлаар экспортолсон бараа болон түүхий эдийн дүн жилийн өмнөхөөсөө 4.3% нэмэгдэж $11.8 тэрбумд хүрчээ. Тодруулбал, экспортод нийлүүлсэн барааны 99.1%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлж буй. Нийт 73 оронд бараа экспортолсноос Хятадад  91.5%, Швейцарт 4.4%, Америкт 1.4% тус тус ногдож, нийт экспортын  97.2%-ийг эзэлжээ. 

🍋 Оросын Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ оны эцэс гэхэд Монгол болон Оросын худалдааны эргэлт $2.5 тэрбумд хүрнэ гэж мэдэгдлээ. Харин энэ оны эхний 7 сарын байдлаар Монгол болон Оросын худалдааны эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% өссөн байна. Сонирхуулахад, Оросын 70+ бүс нутаг Монголтой эдийн засаг, худалдааны харилцаа тогтоосон байна.

🍋 Засгийн газар “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийг ₮45 тэрбумаар барьж, ЭХЭМҮТ-д  ₮83.2 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс “Хүрээ” амаржих газрын 9 давхар өргөтгөлийн барилга ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдээд буй. Сонирхуулахад, ЗГ 2021 онд эрүүл мэндийн салбарт түүхэндээ анх удаа ₮1 их наядын хөрөнгө оруулалт хийсэн байна.

  • 🪙 10-р сард биткойны үнэ өсөх түүхэн үе “Uptober” давтагдах уу? (TheStreet)

  • 👩‍⚖️ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт эхэлжээ. (Parliament)

  • 🚀 Стартапаа хэзээ томруулахад тохиромжтой гээч. (HBR)

  • 👔 Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээж авахад өөрийгөө бэлтгэх нь. (MCKinsey)

Reply

or to participate.