- Lemon Press
- Posts
- 💰 TTL-н урамшуулал
💰 TTL-н урамшуулал
Дижитал хөрөнгийн зохицуулалт | Хятадын ҮХХ салбараа аврах бодлого | Сонгуульд нэр дэвшигчид
POWERED BY
Өглөөний мэнд ээ! YouTube-н Shorts ухах дуртай хүмүүс байна уу? Бид Lemon #101 контентоо өөрсдийн YouTube сувгийнхаа Shorts хэсэгт байршуулж байгаа шүү. Сонирхоорой. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
CUS: Оны эхнээс экспортолсон чулуун нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөсөө 32.8% өсөж 28.5 сая тн-д хүрчээ.
MRTD: Нэг жилд нийт 20 сая тн нүүрсийг тасралтгүй ачих зориулалттай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн төслийг энэ оны II улиралд ашиглалтад оруулна.
COP: Лондонгийн металлын бирж дээрх зэсийн фьючерс нэг тн нь $10,848.5 болж түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
👀 Дижитал хөрөнгийн зохицуулалт
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд виртуал хөрөнгийг төлбөрийн зорилгоор ашиглах боломжтой гэх агуулга байдаг ч Монголбанкнаас албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцдоггүй. Тэгэхээр яана гэсэн үг билээ?
Агуулгын зөрүү ба тодорхойгүй байдал
Гол нь тус төрлийн дижитал хөрөнгийг төлбөрийн зорилгоор ашиглалаа гэхэд ямар зохицуулалтын хүрээнд байх нь холбогдох хуулиудад өөрчлөлт оруулаагүйгээс зохицуулалтын тодорхойгүй нөхцөлийг үүсгэж буй. Иймээс бусад орны жишгийг сонирхъё.
Жишье: Японд гэхэд крипто хөрөнгийн төрлөөс хамаарч стэйбл койныг Банкны хууль, Төлбөрийн үйлчилгээний хууль, секьюрити токеныг Санхүүгийн хэрэгсэл ба биржийн хууль, бусад төрлийн крипто хөрөнгийг Төлбөрийн үйлчилгээний хуулиар тус тус зохицуулж буй. Харин Сингапурт тэдгээрийг дижитал төлбөрийн токенд хамааруулж Төлбөрийн үйлчилгээний хуулиар зохицуулдаг аж. Ер нь л тодорхой ангилалд оруулах, нэмээд холбогдох хуульд тусгадаг байх нь.
Фиделитас: Мэдээллийн технологийн салбарт
Гэснээс дээр дурдсан виртуал хөрөнгө болон түүний зохицуулалтын тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн хууль зүйн зөвлөгөөний сургалтаас эх сурвалж болгон бичсэн шүү. Тус хуулийн фирм нь мэдээллийн технологийн салбарт дагнасан хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг аж. Түүнчлэн виртуал хөрөнгийн зохицуулалтаас гадна NFT, Финтек зээлийн эрх зүйн орчин тэргүүтэй 5 хичээлийг LegalData дээр байршуулаад буй. Сонирхоод үзээрэй.
Эцэст нь… Өдгөө NFT, крипто, финтек тэргүүтэй дижитал хөрөнгийн бүтээгдэхүүнүүд зах зээлд ид халуурч байгаа ч хууль зүйн зохицуулалт нь дэлхий даяар л дөнгөж хөгжиж буй шинэхэн дээрээ явж байна. Үүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчин нь ч тогтож өгөхгүй л явна. Энэ нь эргээд бизнес эрхлэгчдийн толгойны өвчнийг л нэмдэг нь нууц биш билээ. Тэгэхээр хэрэв тус чиглэлд бизнес эрхэлдэг, бизнесээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол зохицуулалтын орчныг гадарладаг байхгүй бол ч…
💰 TTL-н урамшуулал
TTL: Тавантолгой ХК ТУЗ-ийн гишүүддээ 2023 оны давсан цэвэр ашгийн 1% хүртэлх дүнг үр дүнгийн урамшуулал болгож олгоно. Түүнчлэн компани хувьцаа эзэмшигчдийн хурлаараа энэ оны ТУЗ-ийн төсвийг ₮1.1 саяар баталсан аж. Сонирхуулахад, тус компанийн хувьцааны үнэ он гарсаар 27.5% нэмэгдэж ₮21,920-т хүрээд байна.
📃 Тойрогт нэр дэвшигчид
Lemon Press сонгуулийн үеэр ажиллах редакцын бодлогоо баталж "Сонгууль 2024" булантай болсон билээ. Энэ хүрээнд бид намуудаас нэр дэвшигчдийг танилцуулж байна.
ХҮН намын хувьд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчээ хамгийн түрүүнд танилцуулав. Тус намын нэр дэвшигчдийг боловсрол болон мэргэжлийн байдлаар нь ангилбал, нийт нэр дэвшигчдийн 70% нь магистр докторын зэрэгтэй, 30% нь бакалаврын зэрэгтэй бөгөөд дундаж нас нь 43 аж.
Бид цаашид сонгуулийн үеэр сонгогчдод хэрэгтэй бүх мэдээллийг товч тоймлон хүргэх болно. Манай вэбсайтын "Сонгууль 2024" булангаас мэдээлэл авах боломжтой шүү.
🏗️ ҮХХ-ийн салбар ба бодлого
Өнөөдөр дэлхийн 2 дахь том эдийн засагтай орон хэрхэн, ямар бодлогоор эдийн засгийн тулгуур болсон үл хөдлөх хөрөнгийн салбар (ҮХХ)-аа аврах гэж буй талаар ярилцъя.
Гацаанаас гаргах бодлого
Өнгөрсөн Баасан гарагт Хятадын Засгийн Газраас тус салбарыг хямралаас гаргах чухал алхмуудаа зарласан билээ. Тодруулбал, орон сууц худалдан авагчдын урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг бууруулах, орон нутагт зарагдаагүй үл хөдлөхийг худалдан авахыг дэмжих зэрэг алхмууд үүнд багтсан аж.
Санхүүжилт: Уг шийдвэртэй холбоотойгоор Хятадын Төв банкнаас $41.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Сонирхуулахад, 2021 оны байдлаар орон нутгийн хотуудад 65 сая байр буюу нийт нийлүүлэлтийн 20% нь хоосон, ашиглалтгүй байгаа гэсэн тооцоолол бий.
Азийн хувьцааны тэргүүлэл
Засгийн Газрын хэрэгжүүлж буй бодит алхам нь Азийн хөрөнгийн зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байгаа бололтой. Тухайлбал, Даваа гарагт Nikkei (^N225) индекс 0.9% өссөн бол Хонконгын Hang Seng (^HSI) индекс өсөлттэй гарсан байна. Нэмээд Ази-Номхон далайн бүсийн MSCI индекс 0.25% өсжээ.
Эцэст нь… Ямартай ч Хятад эдийн засгийн 1 гол салбараа уналтаас аврах нь тодорхой боллоо. Цаашид бодлого нь хэр оновчтой байсныг харах л үлдэж байна.
Уншигчид дунд маань бие нь жаахан өвдөхөөр биеэ чагнадаг зуршилтай хүмүүс байна уу? Тэгвэл та бүхэндээ зориулаад биед тань илэрч буй шинж тэмдгийг ийм, тийм байна аа гээд зөвлөөд өгөх нэгэн сонирхолтой AI апп-ийг танилцуулъя. Энэ бол Ada Health.
Бяцхан заавар: Тус апп толгой өвдөх ч юм уу хөнгөхөн зовууриудын шалтгааныг тодорхойлох боломжтой бөгөөд AI туслагч нь бүр зөвлөгөө өгдөг юм байна лээ шүү. Туршаад үзээрэй. 🍋
🏦 Аригтай хадгалъя
Хуримтлал үүсгэхээ хойшлуулсаар л байна уу? 👀
Сар бүр мөнгөө тогтмол хадгалж, хуримтлал үүсгэх нь санхүүгийн сахилга баттай байх, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх гээд олон давуу талтайг мэдэх биз ээ. Харин хаана хадгалах вэ гэж үү?
Тэгвэл Ариг банкны “Аригтай хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг сонирхуулж байна.
Аянд хэрхэн оролцох вэ: Энэ он дуустал жилийн 16.5% хүүтэй, 6 сар болон түүнээс дээш хугацаатай, ₮50,000-ийн хадгаламж нээх, орлого нэмэх бүрдээ урамшууллын эрх авч оролцох боломжтой.
Аяны хүрээнд сар бүр ₮3 саяын 1 азтан, ₮1 саяын 3 азтан, ₮500,000-ийн 7 азтан, ₮50,000-ийн 50 азтан тодрох юм. Түүнчлэн ₮100 саяын урамшууллын 1 cупер азтаныг 2025 оны 1 сарын 3-нд шалгаруулах гэнэ шүү.
За тэгээд аригтай хадгалаад, хуримтлалыг хэвшил болгоорой.
Giphy
🍋 Үндэсний орон сууцжуулах хөтөлбөрийг баялгийн сантай уялдуулж хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дэвшүүлсэн 3 зорилтын агуулга 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд огт тусгагдаагүй. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлт бөгөөд тэргүүлэх чиглэлийн зарим зорилтыг тусгаагүй эсвэл нийцэхгүй байгааг танилцуулав.
🍋 НЗДТГ-аас Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг 8 ААН-ийг танилцууллаа. Тус жагсаалтад Хаппимарт ХХК барилга, Гурвангал Трейд, Мандухай зочид буудал, Элбэг их дэлгүүр, УИХ, Залуучууд зочид буудал, Палас зочид буудал, Континентал зочид буудал тус тус багтаад буй.
🍋 Метроны зөвлөх үйлчилгээний II шатанд Хятад, Орос тэргүүтэй 4 улсын компаниас санал ирүүлжээ. Тодруулбал, Оросын NPS Engineering-с ₮181.9 тэрбум, Хятадын China Railway Design Corporation-с ₮176.3 тэрбум, Өмнөд Солонгосын Dohwa Engineering-с ₮145.9 тэрбум, Энэтхэгийн Guangzhou Metro Group-с ₮145.5 тэрбумын үнийн саналыг тус тус ирүүлсэн аж.
🍋 Мянганы сорилтын корпорацын санхүүжилттэй хэрэгжиж буй ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 56%-тай явж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусаж 2026 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа. Сонирхуулахад, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ойролцоогоор ₮1.5 их наядаар барьж буй.
Судлаач / АШУҮИС: Нийгмийн Эрүүл Мэнд, Эрүүл Ахуй, Био-Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлэндээ ус, цас, судалгаа хийх чадвартай хүнийг маш гоё боломж хүлээж байна. 👉 (Link)
Business Writer / Lemon Press: Бид багтаа Хемингуэй болох хүнийг хайж байгаа шүү. Хэрэв та бизнесийн чиглэлээр судалгаа хийх, бичих сонирхолтой бол холбогдоорой. 👉 (Link)
Partnership and Client Solutions Specialist / Lemon Press: Бид багтаа бизнес, маркетинг, санхүү, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн, манай хамтын ажиллагааг хариуцаж, чин сэтгэлээсээ ажиллах хүнийг хайж байна. 👉 (Link)
Жич: Ажлын байрны зар оруулах бол энэ ФОРМ-ыг бөглөөрэй.
Технологио гэж! Владимир Путин өөрөө ч мэдэлгүй намтар кинонд тоглочихсон байх юм? (EconomicTimes)
Засах хэрэгтэй? Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж татварыг нэмэх шаардлага байна гэнэ ээ. (Ulaanbaatar)
Мэдсэн үү? Сонгуулийн санал авах өдөр ажилтнууддаа чөлөө олгохгүй бол торгуулах нь байна шүү. (GEC)
Шинжье! Монголчууд жилд дунджаар ₮10 тэрбумыг ном худалдан авахад зарцуулдаг. (LemonPress)
🍋 Sharing is Caring!
Товхимлын маань дотоод гадаадын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалт гээд сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс хоцорч байгаа ажлын хамтрагч, найзуудаа доорх Unique Referral холбоосоор уриарай.
Ингэснээр referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчийн эзэн болох боломжтой шүү.
Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Батчимэг
Graphics by: Ч.Батцэрэн
Reply