🍋 Lemon Press-н 2024 он

Lemon Press-н 2024 оны тойм

POWERED BY

2024 оны мэнд! Өнөөдөр бол энэ оны сүүлийн өдөр. Уламжлалт ёсоор Lemon Press 2024 онд юу хийж бүтээсэн талаар хүүрнэн өгүүлье. Энэ бүх ажил, амжилтын цаана манай багийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл байсан юм шүү. Гэснээс бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш анх удаа хамт олноороо олон өдөр амрах гэж байна. 1 сарын 6-нд шинэ товхимлоор уулзъя. 🍋 Бүгдэд нь ширхэглэн будрах шүү. 🎅🎄 

💌 253 & 958

Lemon Press “Дэлхий дахинд Монголын зах зээлийн талаарх дата, мэдээллийг хүргэдэг тэргүүлэгч медиа компани байна” гэсэн алсын хараатай ажилладаг. Иймд ч бид ажлын өглөө бүр 7 цагаас зах зээл, бизнес, эдийн засгийн талаар шим шүүстэй мэдээлэл хүргэхийг хичээдэг билээ. Нэмээд улс төр, олон улс, технологитой холбоотой сэдвүүдийг ч товч тодорхой тоймлон хүргэж буй. 

  • Хачирлахад, манай 1,000 дахь дугаар тун удахгүй гарах гэж байна. Бид энэ онд 253 товхимлын дугаар нийтдээ 958 дугаар гаргасан. Тэгэхээр бид энэ онд бүх уншигчдадаа 8.7 сая удаа имэйл илгээжээ. 2024 оны дугааруудаас хамгийн их хандалттай байсан нь 1 сарын 22-нд хүргүүлсэн “😓 Ээ, халаг” гэсэн гарчигтай дугаар. Харж байгаачлан нэлээн бараан гарчигтай товхимол илүү өндөр хандалттай байдаг. 😁 Гэснээс энэ онд манай товхимолд шинээр 1.8 мянган уншигч бүртгүүлжээ. Улам олуулаа болж байгаадаа баяртай байдаг даа. 

6 👉 91 

Бид энэ жил 6 төрлийн 91 дугаарын видео контент бэлджээ. Энэ бол өнгөрсөн жилийнхээс 51.6% өссөн үзүүлэлт. Яалт ч үгүй энэ онд манай видео багийнхаа ядрах үедээ ядарч сайн ажилласан билээ. 2023 онд анхны дугаараа гаргаж байсан салбар салбарын экспертүүд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж анхан шатны мэдлэг хүргэдэг LEMON-101 цувралын л гэхэд 25 дугаар гарчээ. Нэмээд манай Гүйцэтгэх продюсер Болдбаатар Explained Reels-д хүч үзэж байгаа. Apple Pay орж ирэхэд нөхөр танилцуулга видео хийсэн юм. Тэр цагаас хойш түүнийг Apple Pay-г Монголд оруулж ирсэн залуу гэх болсон юм гэдэг. 😂

  • 🇰🇷 Lemonade in Korea: Мэдээжийн хэрэг энэ онд манай баг Өмнөд Солонгост залуусын амьдралын хэв маяг, санхүүгийн сахилга батыг онцлон хүргэдэг Lemonade контентоо хийсэн. Хол газар хөлсөө урсган байж хийсэн нандин контентын маань 6 дугаар цацагдаад байна. Сүүлийн дугаар дээрээ гэнэтийн бэлэгтэй шүү. ЭНД дарж үзээд хүлээж байгаарай. 

🔉 200.4 мянга

Энэ онд манай сошиал сувгуудын дагагч, хандалт нэлээд өслөө. Бүх сошиал сувгуудын маань дагагч нийтдээ 30.4 мянгаар нэмэгдэж 200 мянгыг даваад байна. Биднийг дэмждэг та бүхэнд баярладаг шүү. Facebook дээр хамгийн их хандалт авсан контент маань Apple Pay танилцуулагдсанаасаа хойш 10 жилийн ойгоороо Монголд албан ёсоор нэвтэрсэн тухай нийтлэл байв. 

  • Онцлох мийм: Биднийг нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг егөөдсөн, хөрөнгө оруулалт, бизнесийн агуулгыг хөнгөвчилсөн мийм бүтээдгийг та бүхэн мэдэх байх. Яг нэг 7 хоногийн өмнө нийтэлсэн "Их асуудлын хажуугаар шинэ оны vibe-аа эвдэхгүйг хичээж буй Монголчууд" гэх мийм маань хамгийн олон хүнд хүрчээ. Хэн бүхэн л нэлээд асуудалтай нь дээр шинэ жилээр баярлачих гээд л үзэж тарж байгаа бололтой.  

Inside Mongolia 2.0 

Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын уншигчид руу чиглэсэн, хөрөнгө оруулалт, бизнес, санхүүгийн мэдээллийг англи хэл дээр хүргэгч Inside Mongolia товхимлын маань эхний дугаар 2022 оны 1-р сард хүрсэн байдаг. Харин энэ онд бид Inside Mongolia товхимлоо хэсэг засварласны эцэст энэ оны 9-р сараас шинэ бүтэцтэйгээр эхлүүлсэн юм. Ингэхдээ бид Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээс гадна соёл, улс төр, гадаад харилцаа гэх мэт өргөн цар хүрээтэй байлгахыг зорьж байна. 

  • Inside Mongolia товхимол маань 7 хоног бүрийн Даваа гарагт 8 цагаас хүрч буй. 2024 9-р сараас хойш нийт 76.4 мянган мэйл илгээж, сошиал сувгууд маань нийтдээ 16.1 мянган дагагчтай болжээ. 

📌 Оны онцлох үйл явдал

Бид энэ онд Монголын Эдийн засгийн форум, Mining Week & Minepro зэрэг томоохон арга хэмжээ болон бусад хэд хэдэн эвент, арга хэмжээний медиа партнераар ажиллаа. Мөн бид энэ онд давхардаагүй тоогоор 118 байгууллагатай хамтран ажиллав. Энэ бүх хамтын ажиллагааны хүрээнд бидний контент илүү чанартай, илүү өргөн цар хүрээтэйгээр та бүхэнд хүрдэг билээ. 

  • Японыг зорив: Түүнчлэн бид энэ сард хамт олноороо арлын Япон орныг зорьж мартагдашгүй аялал, дурсамжийг бүтээлээ. Угаас манай компанийн дундаж нас залуу тул уламжлалт арга хэмжээ зохион байгуулахаас илүүтэй өгөөжтэй, шинэлэг зүйлсийг хамтдаа хийхийг зорьдог билээ.

  • Баярт мэдээ: Lemon Press IFPIM буюу Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн хөтөлбөрт тэнцсэн. “IFPIM Монгол” хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сэтгүүл зүйн үр нөлөөгөө нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц, стратеги, арга зүйгээр хангах зорилготой. Бид уг хөтөлбөрт тэнцсэнээр стратегийн хүрээнд зөвлөгөө аван илүү том зургаар төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна. 

Энд хүрээд Lemon Press-н 2024 оны тойм өндөрлөж байна. Бидний хувьд нэлээд цар хүрээгээ тэлж, олон шинэ зүйлийг туршин хэрэгжүүлж, улам олуулаа болж ухаалаг шийдвэрт хөтөлсөн жил байлаа. Бидэнтэй хамт байсан уншигч, сонсогч, үзэгч, дагагч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ирэх ондоо илүү чанартай, илүү олон төрлийн хараат бус контентуудаар уулзацгаая. Sending huge hugs from Lemon Press Team. 🍋

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.