• Lemon Press
  • Posts
  • 👆 ТОП руу нүүж байна

👆 ТОП руу нүүж байна

Spotify-н III улирлын тайлан | Tencent-н өсөлт | Сансрын өрсөлдөөн

POWERED BY

Өглөөний мэнд ээ. Манай Хөрөнгийн бирж Шанхай болон Сингапурт уулзалт, өдөрлөг зохион байгуулж Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсад сурталчлах ажлыг хийсээр л байна. Үр дүн нь сайн байгаасай даа. 🙏🫥

*Нэг өдрийн өөрчлөлт

NSO: Өнгөрсөн 10-р сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11% өсөж м.кв нь дунджаар ₮4.6 саяд хүрлээ.  

GOV: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахална.

KAZ: Энэ оны эхний 9 сарын байдлаар байдлаар Хятадаас 1,451 нэмээд Монголоос 1,088 хүн Казахстанд байнга оршин суухаар ​​шилжиж дээд амжилт тогтоожээ.

🆙 ТОП руу нүүж байна

Манай уншигчид сүүлийн үед Монголын ямар хувьцааг сонирхож байна даа? ТОП-20 индексийн компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид л нэлээд нэмэгдэж байна даа. 

👌 10 хүний 8 нь 

ҮЦТХТ-ийн тайлангаас харахад 2023 оны 10-р сараас 2024 оны мөн үе хүртэлх 1 жилийн хугацаанд жижиг хувьцаа эзэмшигч буюу 1 компанийн 5%-иас доош хувь эзэмшигчдийн тоо цэвэр дүнгээрээ 40.9 мянгаар нэмэгдсэн байна. Үүний 80% нь 10 компани дээр л нэмэгдсэн байгаа юм. 

  • 👑 Түмний тэргүүн: Тэр дундаа АПУ ХК (APU)-ийн жижиг хувьцаа эзэмшигчийн нэмэгдэл нийт нэмэгдлийн 27.6%-ийг бүрдүүлсэн байна. Үүнд Шунхлай Групп нийт ажилтнууддаа АПУ ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нөлөөлж буй. Гэхдээ тэдний 2022 оноос 2023 оны хугацаан дахь жижиг хувьцаа эзэмшигчдийн нэмэгдэл ч хамгийн их байсан аж. 

  • 😋 Хүнс хайр татна: Түүнчлэн ТОП-20 индексэд хүнсний салбарын 6 компани байдгаас 4 нь жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлсэн 10 компанид багтаж байна. Тэгэхээр манай хөрөнгө оруулагчид ТОП-ууд дундаасаа хүнсний хэд рүү татагдаж байгаа байх нь. 

  • 🏦 Банкнаас шилэгдсэн 3: Түүнчлэн жижиг хувьцаа эзэмшигчдийн хошуурсан ТОП-10 компанийн 3 нь банкны салбарынх буюу ХААН Банк (KHAN), Төрийн банк (SBM) болон Богд Банк (BOGD) байгаа юм. ХААН Банкны жижиг хувьцаа эзэмшигчид л гэхэд 4 мянгаар нэмэгдсэн байна. 

🪞 Сонгогдсон нэгэн

Цаашлаад, жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлсэн 10 компанид ТОП-20 индексэд багтдаггүй цор ганц компани байгаа нь ЛэндМН ББСБ (LEND). Тэдний хувьцааны үнэ IPO үнээсээ 6 дахин өсөөд байгаа нь хэн бүхний нүдийг татаж буй. 

  • 🔻 Бууралт: Эсрэгээрээ жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь хамгийн ихээр буурсан 5 компани дотор Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD) болон түүнтэй хамаарал бүхий 2 компани байгаа юм. 

Эцэст нь… Нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манай зах зээлд илүү их хөдөлгөөн, илүү их арилжаа, идэвх хэрэгтэй байна даа.

 🥏 Tencent: Төсөөлснөөс дээгүүр

0700.HK: Tencent-н III улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 8% өсөж $23 тэрбум, ашиг нь 47% өсөж $7.4 тэрбумд хүрлээ. Компанийн орлогын өсөлтөд тоглоомын борлуулалт нь давамгайлсан хэвээр байгаа бөгөөд тус хугацаанд дотоодын борлуулалтаас $5 тэрбум, олон улсаас $2 тэрбумыг тус тус олсон байна. Компани өнгөрсөн 6-р сард мессежийн апп-даа зар сурталчилгааны үйлчилгээгээ оновчтой болгохоор AI нэвтрүүлсэн нь шинэ хэрэглэгчдийг сайн татаж маркетингийн орлогыг нь ч өсгөжээ.

🎧 Хөгжмийн стриймингийн зах зээлийн акул

“Хөгжмийг хүн бүрд” уриатай Spotify (SPOT)-г өнгөрсөн III улиралд дэлхий даяар нийт 640 сая хүн буюу Монголын хүн амыг 184 нугалсантай дүйх хэмжээний хүмүүс ашиглажээ. Сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь ийм өндөр байдаг компанийн ашиг, орлого хэд байдаг бол? 

🧮 Санхүүгийн тайлан

Компани өнгөрсөн III улиралд нийт идэвхтэй хэрэглэгчийн тоогоо өнгөрсөн оны мөн үеэс 11% өсгөж чадсан бол төлбөртэй хэрэглэгчдийнх нь тоо 12% өсөж 252 саяд хүрээд буй. Улмаар орлого нь 19% өсөж €4 тэрбумд хүрсэн бөгөөд тус хугацаанд компани €1.2 тэрбумын ашигтай ажилласан байна. Орлого ашиг нь €-гоор илэрхийлэгдсэн байгааг анзаарч байна уу? Шведийн компани болохоор тэр шүү.

  • 🍾 Зөв бодлого: Spotify энэ онд AI шийдэл нэвтрүүлж, дууны үгийг зөвхөн төлбөртэй хэрэглэгч нарт харагддаг болгосон төдийгүй хэрэглэгч тус бүрийн хөгжмийн мэдрэмжид зориулсан “Daylist”-г санал болгох болсон. Тэдний энэ онд нэвтрүүлсэн хэрэглэл, шийдвэрүүд нүдээ олсон гэдгийг ашгийн маржин нь түүхэн дээд түвшин болох 31%-ийг зааснаас харж болох юм. 

  • 🙇 Гүйцэтгэх захирлын талархал: Ээлжит улирлын тайлан нь эерэг гарсантай холбоотойгоор Spotify-н CEO Даниел Эк “Бид хэзээ хэзээнийхээс илүүтэй зах зээлд хүчтэй байр суурь эзэлж байна. Цаашид Spotify-г бусдаас ондоо болгодог зүйлсийг өнгөлж, тордон илүү инновацлаг шийдлүүдийг нэвтрүүлнэ” гэв.

⌛ Хэзээнээс тэлж эхлэв? 

Spotify 2021 оноос эрчтэй тэлэх бодлого баримталж тухайн жилдээ нэмэлтээр 83 орны зах зээлд албан ёсоор нэвтэрч байв. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том, далайцтай тэлэлт байсан бөгөөд үүний ачаар хэрэглэгчийн тоогоо 1 тэрбумд хүргэх боломж бүрдэж байсан юм. Хэдийгээр тус апп-ийн хэрэглэгчийн тоо түүхэндээ 1 тэрбумд хүрч байгаагүй ч өдгөө зорилтынхоо 64%-д хүрч нийт 237 оронд Spotify-г ашиглаж байгаа. 

🧐 Монголд 

Spotify болон Монголын харилцаа 3 жилийн өмнө эхэлж байсан ч өдгөө 250,000 хэрэглэгчтэй болсон гэх албан бус мэдээлэл бий. Тэднээс гадна Монголын хөгжмийн стриймингийн зах зээлийг том зургаар нь харахад 2015 онд Apple Music, 2020 онд M+ Music тус тус хэрэглээнд нэвтэрч байжээ. Уншигчид маань тус 3 апп-аас алийг нь хэрэглэж байна? 

Миний сонголт

Login or Subscribe to participate in polls.

2017 он 
Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-д  2017 оноос хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй аж.

42.5% 
Мөн тус сүлжээ Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаанаа 100% бус 42.5% ашиглаж буй ч радио станцын ашиглалтын нийт зардлын 70%-75% нь эрчим хүчинд зарцуулагдаж буй.

10 дахин
Энэ нь анхны үнээс 10 дахин өссөн дүн бөгөөд техникийн сэлбэг хэрэгсэл, их чадлын ламп зэрэг нь Оросод үйлдвэрлэгдэхээ больсон, захиалгаар Монголд зориулан үйлдвэрлэж байгаагаас үүдэлтэй гэнэ.

💥 Хамгийн том хямдралтай худалдаа

Бүх төрлийн оффисын тавилгыг цогц шийдэлтэйгээр хэрэглэгчдэдээ санал болгодог BSB Мебель хамгийн том хямдралтай, бэлэгтэй Black November зарлажээ. 📢

Black November-н үеэр BSB Мебелийн бүх тавилга болон буйдан 20%-50% хүртэл хямдарч буй. Үүнээс гадна дараах урамшууллууд хүлээж байгаа гэнэ шүү.

  • 🛒 Хялбар төлбөрийн нөхцөл: Хүссэн тавилга болон буйдангаа салбар дэлгүүрт очиж сонгоод ердөө 20 минутын дотор хүүгүй, урьдчилгаагүй 8 хуваан төлөх нөхцөлөөр авах,

  • 💰 Ваучертай: Түүнчлэн оффисын тавилгын худалдан авалтын үнийн дүнгээс хамааран ₮1 сая хүртэл дүнтэй Black Voucher-тай болох бөгөөд тус ваучерыг дараагийн худалдан авалтдаа 100% ашиглах боломжтой юм.

🔗 ЭНД дарж бүх бүтээгдэхүүнүүдтэй танилцаад сонголтоо хийгээрэй.

🗓️ Хэзээ: 11-р сарыг дуустал
📍 Хаана: BSB Мебелийн бүх салбаруудаар

Golomt Capital

🍋 Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 32 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 198.89% болж өнгөрсөн 7 хоногоос 76 нэгж хувиар буурлаа. Харин ТОП-3 оролцогчийн өгөөж 643.77%-тай байсан бөгөөд Omodo 3 дахь 7 хоногтоо 756.34%-ийн өгөөжтэйгөөр тэргүүлж байна. 

🍋 SpaceX-н өрсөлдөгч Rocket Lab (RKLB)-н орлого энэ оны III улиралд өмнө жилийн III улирлаас 55% өсөж $105 саяд хүрчээ. Түүнчлэн компани энэ оны III улиралд $1.1 тэрбумын захиалга авч чадсан ч нийт үйл ажиллагааны зардлаас үүдэлтэй алдагдал нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 28% өсөж $51.9 сая болсон аж. Сонирхуулахад, Rocket Lab-н электрон пуужин ойролцоогоор $8.5 сая, харин SpaceX-н Falcon 9 $67 саяар тус тус хөөрдөг гэнэ.

🍋 Volkswagen (VWAGY) Rivian (RIVN)-д $5.8 тэрбумын хөрөнгө оруулна. Тус хөрөнгө оруулалт 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Rivian-н электрон архитектур болон программ хангамжийн технологийг ашиглан 2026 оны эхний хагаст Rivian-н R2 загварыг худалдаалж эхлэх, мөн 2027 он гэхэд Volkswagen-н анхны загваруудыг худалдаалахаар төлөвлөж буй.

🍋 Улаанбаатар дахь орон сууцны үнэ энэ оны 10-р сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.1%, өмнөх сараас 1.6% тус тус өсжээ. Харин насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11%, өмнөх сараас 1.9% өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7%, өмнөх сараас 1.6% тус тус өссөн байна.

  • Хүний нөөцийн ахлах менежер / Шунхлай ХХК: Мэргэжлээрээ 5+ жил ажилласан туршлагатай, харилцааны онцгой чадвартай, манлайлах, багийг удирдах өндөр мэдрэмжтэй бол ийшээ. 👉 (Link)

  • Дижитал маркетингийн менежер / Arigv: Онлайн кампанит ажлыг зохион байгуулах авьяастай, аналитик ба тайлагнах чадвартай, брэндийн сошиал медиаг хөгжүүлэх ажлыг хашраах хүн байна уу? 👉 (Link)

  • Сүлжээний инженер / CallPro: CallPro багтаа ур чадвартай, урам зоригтой сүлжээний инженер хайж байна гэсэн шүү. Системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангаж ажиллах сонирхолтой хүмүүс анхаараарай. 👉 (Link)

  • 🌙 Энэ 7 хоногт супер сар гарна. (NBC)

  • ✈️ AirTag ашиглан онгоцны буудал дээрээс алдагдсан эд зүйлээ олоорой. (CNN)

  • 🔝 Бизнесийн ертөнц дэх хамгийн хүчирхэг 100 эрхэм. (Fortune)

  • 💭 Стратегийн сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх вэ? (HBR)

Reply

or to participate.