- Lemon Press
- Posts
- 🫣 Нийслэлийн булай
🫣 Нийслэлийн булай
ТОП-уудын үнэлгээ уналаа | Ши Жиньпиний айлчлал айсуй | Сан Андреасын хагарал
POWERED BY
Hey! Сан Андреасын хагаралд хуримтлагдсан тектоник даралт сүүлийн 1000 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрсэн гэнэ. 🤯 Улмаар Америкийн Калифорни мужид "The Big One" буюу асар хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдээд байгаа аж. Үүнтэй холбоотой жинхэнэ үйл явдлыг мэдрэхийг хүсвэл "San Andreas" киног үзээрэй гэж зөвлөе. Бас л түгшээдэг кино доо. 😪


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOJ: Японы төв банк бодлогын хүүгээ 0.75%-иас 1% болгон нэмэгдүүлж 1995 оноос хойш байгаагүй өндөр түвшинд хүргэлээ.
EN: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт барих 100 МВт-ын хүчин чадалтай “Элдэв” салхин цахилгаан станцын шав тавигдав.
UB: Дүүжин замын тээвэр төслийг Францын ЗГ-ын $51 саяын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Уг зээл жилийн 0.0076%-ийн хүүтэй бөгөөд 40 жилийн хугацаатай. Гэвч төлөлтийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлөх нь.

🫣 Нийслэлийн булай

Өнгөрсөн 2 өдөр Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт зэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол боллоо. Сонсголоор хэлэлцэгдсэн топ асуудлуудыг багцлан хүргэж байна.
1️⃣ Санхүүгийн хямрал
Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр ₮2.4 их наяд төгрөгт хүрч, улсын нэгдсэн төсвийн нийт алдагдлаас давахаар байна. Гэхдээ энэ тийм шинэхэн биш 2025 оны тодотголоор ₮3 их наядын алдагдалтай төсөв баталж байлаа. Зарлагын хэмжээний хувьд 2022 онд ₮1.4 их наяд байсан бол 2026 онд ₮7.8 их наяд болж огцом тэлжээ.
❌ Зээлийн нөхөлт: Энэхүү алдагдлыг нөхөхөөр ₮2.9 их наядын үнэт цаас гаргах зөвшөөрөл авсан ч бэлтгэл ажил хангагдаагүйн улмаас 2024 оны үнэт цаасны 43.2%-ийг ашиглаагүй атлаа хэдийнээ ₮256.3 тэрбумын хүүгийн зардал үүсгээд байна. Хөрөнгө оруулалтын зардал нь 2016 оныхоос 10 дахин өссөн гэж байгаа. Ашиггүй өр тавьсан хэрэг.
2️⃣ Хууль бус төлөвлөлт
Нийслэлд хэрэгжиж буй зам, сургууль, цэцэрлэгийн барилгыг ямар ч зураг төсөлгүй, газрын зөвшөөрөлгүйгээр төсөвт суулгаж. Үүнээс шалтгаалж 2024-2025 оны төслүүдийн гүйцэтгэл ердөө 29.2%-тай байгаа бөгөөд ажлууд 5-12 жил дамнан гацаж байна. Түүнчлэн, төлөвлөлт муугаас төслийн өртөг дунджаар 2.8 дахин өсжээ.
😵 Жишээ нь, Туулын хурдны замын өртөг анх ₮594 тэрбум байснаа ₮2.3 их наяд болж хөөрсөн. Ноцтой нь, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, иргэдийн нийтийн сонсголыг хийлгүйгээр 16 мега төслийн гэрээг байгуулсан бөгөөд эдгээр ₮28.9 их наядын өртөгтэй төслүүдийн санхүүжилтийн 66% нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.
3️⃣ Төрийн өмчийн төвлөрөл & ашиг сонирхлын зөрчил
НИТХ-ын 45 төлөөлөгчийн 43 нь нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Эдгээр суудлын 62.5% нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн нь ашиг сонирхлын зөрчлийн асар том эрсдэлийг бий болгожээ.
🥊 Боож гацаав: Мөн нийслэл урсгал зардлынхаа 20%-ийг өөрийн ААН-үүдээр дамжуулан зарцуулж байгаа нь хувийн хэвшлийн зах зээлийг боомилж, чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж шинжээчид дүгнэлээ.
Эцэст нь... Нийслэл төсвөө жилд 4-5 удаа дур мэдэн тодотгож, хууль бус шийдвэр гаргадаг тогтолцоог яаралтай өөрчлөхгүй бол улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдалд заналхийлж буй. Цаашид Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, зарлагыг хянах хатуу тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг энэхүү сонсгол бэлхнээ гэрчиллээ.

🏊 Буйр нуурт задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээн болно гэнэ ээ. (gogo)
🤩 Z үеийнхэнд төгс тохирох 5 бизнес. (Inc)
🛸 Өвөр Монголын тал нутагт UFO дэлхий дээр газардсан мэт орчин үеийн урлагийн галерей нээгджээ. (Cultureity)
🎞️ Энэ сард заавал үзэх 9 кино. (Wired)

🔻 ТОП-уудын үнэлгээ уналаа
MSE: Өчигдрийн байдлаар МХБ-ийн ТОП-20 индексийн багц дахь компаниудын нийт үнэлгээ I улирлын хаалтаасаа ₮188.7 тэрбумаар буурчээ. Тэр дундаа 11 компанийн хувьцааны үнэ дунджаар 8% унасан бол үлдсэн 9 компанийнх мөн л дунджаар 8% өссөн байгаа нь сонирхолтой. Хамгийн хамгийн дундаа Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн хувьцааны үнэ 23.5%, араас нь Инвескор ББСБ ХК (INV)-ийнх 10.3% тус тус буурчээ. Харин эсрэг талд Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийнх 14.8%, Монголын Хөрөнгийн Биржийнх 14.1% тус тус өссөн байна.

🐉 Ши Жиньпиний айлчлал айсуй…

Өнгөрсөн Даваа гарагт Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монголд хийсэн 3 өдрийн айлчлал өндөрлөсөн. Тэрбээр Ши Жиньпинийн айлчлалыг угтуулан урьдчилсан бэлтгэл ажил хийдэг гэх утгаараа Ши Жиньпиний саяхан хийсэн Хойд Солонгосын айлчлалын дараа Монгол төлөвлөгджээ.
📜 Айлчлалын хураангуй: Тэрбээр айлчлалаараа шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтэд оролцохын зэрэгцээ 2 орны хөгжлийн стратегийг уялдуулах шаардлагатайг онцолж, чухал ашигт малтмал, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх санал дэвшүүлээд буцсан юм.
🤵 Айлчлалын гүнд
Тэрбээр Хятадын гадаад бодлогыг удирдан залуурдаж буй топ дипломат төдийгүй Ши Жиньпиний итгэлт гадаад бодлогын зөвлөхүүдийн нэг. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайдтай уулзалт хийж, эдийн засгийн чиглэлд 2 орны гадаад худалдааны эргэлтийг $20 тэрбумд хүргэх зорилтыг эрчимжүүлэх, үүний тулд Ганцмод-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг хурдасгах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Өнгөрсөн онд 2 орны худалдаан $18.6 тэрбумд хүрсэн, энэ оны эхний улиралд манай улс Хятадын топ нүүрс импортлогч болсон гэх зэргээс харахад уг зорилт энэ онд биелэх төлөвтэй байгаа.
Улс төрийн чиглэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван Итэй уулзах үеэр “Нэг Хятад” бодлогыг дэмжиж, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй, Шинжаан Уйгар, Төвөд бол дотоод асуудал гэх байр суурийг илэрхийлээд буй.
✈️ Ирж яваа айлчлалууд
Өнгөрсөн жилээс эхлэн Ши Жиньпин Монголд айлчлах тухай мэдээ мэр сэр гарч байсан ч 9 сарын дотор ЗГ 3 удаа солигдож, улс төрийн тогтворгүй байдал чинээндээ тулж байсан тул одоо арай тогтворжсон цагаар айлчлах гэж буй. Угтаа Ши Жиньпин Наадмын үеэр айлчлах талаар яригдаж байсан ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мёний айлчлал түрүүлээд товлогдчихсон тул 8-р сарыг сонгосон сурагтай.
🏃♀️➡️ Залгуулаад COP 17 болно гэхээр энэ зун түүхэн дэх хамгийн идэвхтэй дипломат улирал болох төлөвтэй дэг шүү.
Эцэст нь… 2 жилийн өмнө Путин Монголд айлчилж байсан бол одоо Ши Жиньпин айлчлах гэж байна. Хэдий хөрш орнууд ч энэ хэмжээний өндөр дээд айлчлал хэдэн 10 жилд 1 л болдог. Ши Жиньпиний хувьд 12 жилийн дараа Монголд 2 дахь удаагаа айлчлах гэж буй.

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэЭнэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол” нэрийн дор зохион байгуулагдах гэж буй. Уншигчид маань ер нь Наадмын нээлт хэр үздэг вэ? |

🧑🎤 PT: Хамгийн үнэтэй line-up-тай жил

24 дэх удаагийн Playtime Festival болоход 🤏 иймхэн хугацаа үлджээ.
💎 Жил жилээр шат ахисаар
Ирэх 7 сарын 2-4-ны хооронд зохиогдох Playtime Festival-н хувьд Азийн ТОП фестивалиудын эгнээнд багтах амбицтайгаар жил бүр фестивалийн цар хүрээ, артистууд, дуу, дүрслэлийн чанараа шат ахиулан зохиогдох болсон. Ялангуяа энэ жил фестивальд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн түүхэн өндөр өртөг бүхий line-up гэгдэж буй.
👉 Мөн наадмын өдрүүдэд фестивалийн талбайд байрших сонирхолтой хүмүүстээ зориулан “Glamping” майхан, Монгол гэр болон Camper Van санал болгож буйгаараа шинэлэг. Цаашлаад, тасалбарын хувьд сонголттой болж, анх удаа 2 аль эсвэл 3 хоногоор авах боломжтой болсон.
За тэгээд тасалбараа аваагүй бол эртхэн аваад, биеэ бас хувцсаа бэлдэж эхлэхгүй бол мөдхөн л тулчихна шүү.


Seek Magazine
🍋 ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орлоо. Уг лабораторийг $1.8 саяын төсөвт өртгөөр байгуулсан бөгөөд ашиглалтад орсноор шинжилгээний хүчин чадал 2,000-аас 4,000 сорьц болж 2 дахин нэмэгдэж байгаа аж. Үр дүнд эмийн хяналт, шинжилгээний хүлээгдэл 50% буурах юм.
🍋 Бусан хотын зам, тээвэр, дэд бүтцийн ухаалаг технологи хөгжүүлэгч 5 стартап Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой байна. KOICA-н замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөлтэй уялдуулан Зам, тээврийн яам болон цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Өмнөд Солонгост айлчлал хийсэн бөгөөд тус үеэр Adia Lab, Yurim Electric Communication, Mobawheel тэргүүтэй 5 стартап технологио танилцуулсан байна.
🍋 Вьетнамын томоохон компаниуд Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэв. Уг асуудлыг Вьетнам Элчин сайд Эрчим хүчний сайдтай уулзах ярьсан бөгөөд Вьетнамын ROX Energy гэхэд Монголд 660 МВт-ын Шивээ-Овоогийн нүүрсний цахилгаан станцын төслийгг $1.3 тэрбумаар хэрэгжүүлж, 2029–2030 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
🍋 Америкт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрсийг давав. Өнгөрсөн 5-р сард нарны эрчим хүчний үйлдвэрлэл нийт эрчим хүчний 12.8%, нүүрс 12.2%-ийг бүрдүүлсэн байна. Цаашлаад, нарны эрчим хүчний үйлдвэрлэл жилийн дотор 17% өсөж дээд амжилт тогтоосноор тус улсын эрчим хүчний 3 дахь томоохон эх үүсвэр болжээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply