- Lemon Press
- Posts
- 📢 “Ухаалаг засаг” II = $40 тэрбум
📢 “Ухаалаг засаг” II = $40 тэрбум
ОУ-ын банкнуудын санхүүжилт | $SBM-н анхны ногоон бонд | Америк иргэншил
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Манайхан ч нээрээ асуудлаа шийдэж чадахгүй ч тэмцэж байна гэж орилох дуртай хүмүүс шүү. Өчигдөр “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сургалт зохион байгуулжээ. Бас л татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй урсаж байна даа. Гол нь үр дүнгээ хэмжиж байж арга хэмжээ зохиодог болмоор байгаа юм. 🤦♂️
*Нэг өдрийн өөрчлөлт
CUS: Энэ оны эхний 11 сарын гадаад худалдааны нийт бараа эргэлт жилийн өмнөхөөс 13.4% өсөж $25.2 тэрбум болжээ. Экспортын дүн импортын дүнгээс $4 тэрбумаар давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарав.
CHN: Дефляцитай нүүр тулж буй Хятадын өнгөрсөн сарын инфляц 0.2% буюу сүүлийн таван сарын доод түвшинд хүрлээ.
MNG: Монгол Улс 2026 онд НҮБ-ын Чуулга уулзалтын 17-р чуулганыг зохион байгуулна.
📢 “Ухаалаг засаг” II = $40 тэрбум
Өнгөрсөн 2-р сараас Монгол Улсын засаглалыг ухаалаг болгох “Ухаалаг засаг” II хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.
“Ухаалаг засаг” I ➡ II
Тус хөтөлбөрийг Дэлхийн банкнаас $40 тэрбумын зээл авч хэрэгжүүлж буй. Өмнөх төслийг $20 тэрбумаар хэрэгжүүлж, өгөөжтэй байсан эсэхийг нь E-Mongolia-н сайжруулалт, төрийн үйлчилгээг тус апп дээр төвлөрүүлснээс харж болно. Харин төслийн II үеийн хэмжигдэж болохуйц зорилго нь 13 мянган ажлын байрыг цахим орчинд бий болгож, 50%-ийг нь эмэгтэйчүүдийн ажлын байраар бүрдүүлэх явдал.
💵 Юунд зарцуулах юм?
Цаашлаад, “Ухаалаг засаг” II-ийн гол 4 ажил болон зарцуулалтыг харахад,
Цахим шилжилтэд ➡️ $1.4 сая: Энэ хүрээнд иргэд, ААН-үүдийг цахим орчинд дасан зохицох шилжилтэд бэлтгэнэ.
Дижитал засаглалын шилжилтэд ➡️$29.5 сая: Үүнийг E-Mongolia апп-ийн сайжруулалт, дата төвүүдийн шинэчлэл, цахим аюулгүй байдалд зарцуулах аж.
Цахим эдийн засгийн өсөлтөд ➡️ $8.7 сая: Төрийн албан хаагч болон иргэдэд дижитал ур чадвар олгох, мэдээлэл технологи, ICТ чиглэлд 3,000 цахим ажлын байрыг бий болгож, жижиг, дунд бизнесүүдийг цахимжуулахад зарцуулагдах юм.
Төслийн менежментийн тусламж ➡️ $2 сая: Төслийн менежментэд техник, үйл ажиллагаа, санхүүгийн туслалцаа өгөх гэхчлэн зарцуулахаар төсөвлөжээ.
Зээлийн нөхцөлийн хувьд жилийн тогтмол 2%-ийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байх юм. Тус зээлийн эргэн төлөлт 30 жил, хүү нь маш бага гэж байгаа ч бүхэл бүтэн $40 тэрбум гэдэг бол гадаад өр нь $35 тэрбумд цохиж яваа Монголд овоо том зээлд тооцогдоно.
Эцэст нь… Өнгөрсөн хугацаанд төрийн цахимжилт мэдэгдэхүйц сайжирч дэлхийн 193 орноос 46-д, Азид 13-т эрэмбэлэгдэх болсон нь мэдэгдэхүйц ахиц байсан. Гэхдээ ЗГ ийм том хэмжээний зээл авчхаад байхад иргэд хэрэгжилт, худалдан авалт, тендерт нь маш өндөр хяналт тавих нь чухал. Тендер гэж ярьсных хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан тендерүүд Smart Governemt дээр зарлагдаж байгаа юм байж, харин тэдгээр тендерүүдэд хэн ялж, хэн хэрэгжүүлж байгаа мэдээлэл хаана байгаа вэ?
🌱 Ногоон бондын цуваа үргэлжилсээр
SBM: Төрийн банк ХК биржийн бус зах зээл дээр хаалттай хүрээнд ₮10 тэрбумын ногоон бонд гаргалаа. Бондын нэрлэсэн үнэ ₮100 мянга бөгөөд 12 сарын хугацаатай, 16%-ийн хүүтэй байх аж. Түүнчлэн банк татан төвлөрүүлэх дүнгийн 100%-150%-тай тэнцэх МИК актив ТЗК үнэт цаасыг бондын барьцаа болгож буй. $SBM татан төвлөрүүлсэн санхүүжилтээрээ Тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон 12 чиглэлийн шаардлага хангасан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм.
Хөгжлийн хурдасгуур 🤝 Ногоон төсөл
Он гарснаас хойш Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монголын компаниудад нийлбэр дүнгээр $230.7 саяын хөрөнгө оруулжээ. Энэ нь Монголын энэ оны ДНБ-ний 2.13%-тай тэнцэх дүн юм.
👀 Хэн хэн байна?
Тус 2 банк ХААН Банк (KHAN)-ны Монголын анхны $-ын Ногоон бондыг $25 саяар авч, АПУ (APU)-ийн АПУ Дэйри ХХК-ийн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад $40 сая, ХасБанк (XAC) байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд $50 сая, харин ногоон бизнесийг дэмжихэд нь $25 саяар тус тус санхүүжүүлжээ. Тэдний хөрөнгө оруулалтыг салган харвал,
🌟 Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт
Анзаарч харвал, ногоон бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой уг төслүүдээс MCS Coca-Cola болон ХасБанк хамгийн өндөр санхүүжилт авсан байна. Тэгвэл тэд юугаараа онцгойров?
🟢 Ногоон хөгжлийг түүчээлнэ: MCS Coca-Cola 2010-аад оноос эхлэн тогтвортой хөгжлийг дэмжих ногоон төслүүдээ хэрэгжүүлж, өдгөө тогтвортой хөгжлийн манлайлагч болохоор зорьж буй. Энэ хүрээнд дахин ашигласан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн гаргахаар ч зэхэж байгаа.
💪 Бизнесүүдээ дэмжинэ: Харин 2009 онд банкны салбартаа анхлан Эко банкны хэлтэстэй болсон ХасБанк оройгүй өндөр дүнтэй санхүүжилтийнхээ 70%-иас дээш дүнг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулж дасан зохицох төсөлд зориулах бол үлдсэн хэсгийг бичил, жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн бизнесийн зээл олгоход зориулах юм гэнэ.
Эцэст нь... АХБ болон ЕСБХБ-ны санхүүжилт өнгөрсөн жилүүдтэй харьцуулах мэдэгдэхүйц өсөж байна. Түүнчлэн ЕСБХБ-ны Ерөнхийлөгч өнгөрсөн 10-р сард Монголд анх удаагаа албан ёсоор айлчилсан. Үүнээс Монголын ногоон шилжилтийг ОУ-ын банкнууд эрчимтэй дэмжих бодлого баримталж байгаа нь харагдаж байх шиг.
Олон хуудастай Excel дээр ажиллахад хуудас хооронд шилжиж дата хуваарилах чимхлүүр ажилд их цаг зарцуулах хайран байдаг шүү дээ. Тэгвэл 1 хуудас дээрх өгөгдлийг нөгөө хуудас руу INDIRECT функцийг ашиглан динамик байдлаар хуулж болдог шүү.
Жишээ нь: 2 хуудастай Excel-н хувьд эхний хуудсан дээр байгаа A1 нүдний утгыг 2 дахь хуудас дээр ашиглахыг хүсвэл =INDIRECT("Sheet1!A1") гэж бичээд болох нь.
Туршаад үзээрэй. ЭНД-ээс бичлэг байдлаар үзэж болно шүү. 😉
🍻🆕 Япон технологийн нэрийн хуудас
Лаазтай задгай шар айраг гэж сонсож байв уу? 2021 онд Японы зах зээлд мэндэлсэн цагаасаа шуугиулсаар ирсэн Asahi Super Dry Nama Jokki лаазтай задгай шар айраг Монголд худалдаалагдаж эхэллээ. 📢
😎 2 л зүйл хэлье: Үүнийг шар айргийн амтыг төгс хадгалах аргыг гаргууд эзэмшсэн Япон дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн тул өтгөн, нарийн ширхэгтэй хөөстэй бөгөөд энэ ч утгаараа таг нь бүрэн онгойдог савлагаатай гэдгээрээ онцлог аж.
📝 Хэрхэн хэрэглэдэг вэ? Яараад яах вэ, задлахын өмнө хөргүүрт 10°C-аас доош хэмд сайтар хөргөсний дараа богино хугацаанд 4°C-8°C хэмд хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
Сонирхуулахад, лааз нь шар айргийг өндөр чанартай хадгалдаг бөгөөд энэ ч утгаараа Super Dry амтыг удаан хугацаагаар шинэ байлгадгаараа алдартай гэнэ дээ.
Giphy
🍋 Энэ оны эхний 11 сарын улаанбуудайн гурилын импорт өнгөрсөн оны мөн үеэс 6.6 дахин өссөн байна. 2022 оны мөн үеэс бол бүр 130.1 дахин өссөн аж. Учир нь энэ оны 5 сарын 1-нээс гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Түүнчлэн улаанбуудайн импорт ч огцом өссөн байна.
🍋 Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлын хүрээнд 128.5 км авто зам барина. Түүнчлэн 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ДЦС болон цэвэрлэх байгууламжийг ч барих юм. Энэ бүхнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина гэнэ дээ.
🍋 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлд хилийн хориг тавилаа. Түүний эрх мэдлийг Ерөнхий сайдад шилжүүлснээр тус улс үндсэн хуулийн хямралд ороод байна. Түүнчлэн тус улсын парламент Ерөнхийлөгчөө огцруулахаар санал хураасан ч ирц бүрдээгүй тул санал хураалт явагдаагүй байна.
🍋 China Baoli Technologies компани Van Pacific Group-тэй Монголд нүүрсний уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус хамтын ажиллагаа нь Монголын нүүрсний нөөцийг ашиглан үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын үйл явцыг оновчтой болгох зорилготой юм.
❤️🩹 Ирэх онд Хятад төсвийн урамшууллыг дэмжиж, мөнгөний бодлогоо бага зэрэг сулруулах нь ээ. (Yahoo!Finance)
🐣 Хүүе ээ! Америкт төрсөн хүүхдүүдэд Америкийн иргэншил олгохоо болино гэнэ ээ. (Politico)
🧑🎄 Шинэ жилийн уур амьсгал оруулах кинонууд. (Netflix)
🚨 UnitedHealthcare-н Гүйцэтгэх захирлыг буудан хөнөөсөн хэргийн цаг хугацааны дараалал. (APNews)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply