• Lemon Press
  • Posts
  • 🛒 Хүнс: Инфляцын цохилт

🛒 Хүнс: Инфляцын цохилт

Цээж баяны шинэ хобби | $XAC ба Хүлэгүүд | Рекорд эвдэх $IMAX

POWERED BY

Morning! Өнөөдөр тэнгэр огторгуйд Персеидын солирын бороо, 6 гарагийн парад болон Арслангийн ордон дахь нарны бүрэн хиртэлт давхцан тохиох ховор үзэгдэл тохиох аж. Эдгээр одон орны ба астрологийн давхцал нь бидний амьдралд томоохон өөрчлөлт, шинэ эхлэл болон гэнэтийн ухаарлыг авчрах нигууртай л гэнэ. 🤷🪐 

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Сүүлийн жилүүдийн эхний хагаст алдагдал хүлээж байсан төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагаст $566.6 саяын ашигтай гарав.

UB: Нийслэлийн өмчит 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2025 онд олсон ₮18.3 тэрбумын цэвэр ашгийнхаа 20%-ийг нийслэлийн төсөвт ногдол ашиг болгон төвлөрүүлнэ.

ADB: Жон Жүхёнь Жонг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ Суурин төлөөлөгчөөр томилогдож, үүрэгт ажилдаа оров.

🥊 Хүнсний инфляцын цохилт

₮100 мянгад тор дүүрэн хүнс авдаг байсан үе ард хоцорсон. Сүүлийн 6 жилийн датаг ажиглавал бид бодит хүнсний үнийн цохилтод өртөөд байна.

📊 Тоон доторх түүх: 2021-2026 оны динамик

2021-2025 оны хооронд Монголбанк бодлогын хүүгээ 6%-иас 13% хүртэл үе шаттайгаар өсгөснөөр 2022 оны 16.4%-д хүрээд байсан улсын дундаж инфляц 2024 онд 5.5% болтол буурсан. Энэ утгаараа 2025 оны 7-р сард хүнсний инфляц 6.4% дээр харьцангуй тогтвортой, иргэдийн амьжиргаанд ирэх дарамт бага байв. Гэвч энэ оны 7-р сард хүнсний инфляц жилийн өмнөхөөсөө бараг 4 дахин өсөж, 25.5%-д хүрлээ. Тодруулбал, сүүлийн 1 жилд,

  • 🤛 Ерөнхий инфляц: 8.1%-иас 13% болж огцом нэмэгдэв.

  • 🤜 Хүнсний инфляц: 6.4%-иас 25.5% болж үсрэв.

  • 👊 Бодлогын хүү: 12% дээр гацав.

💡 Сонирхолтой баримт ба Энгелийн хууль

Эдийн засагт өрхийн орлого буурах эсвэл хүнсний үнэ огцом өсөхөд иргэд орлогынхоо дийлэнх хэсгийг зөвхөн амьд үлдэх буюу хоол хүнсэндээ зарцуулж эхэлдэг зүй тогтлыг "Энгелийн хууль" гэдэг. Хүнсний инфляц 25.5%-д хүрсэн нь дундаж ба бага орлоготой өрхүүдийн бусад буюу боловсрол, эрүүл мэнд, хуримтлалд зориулах боломжийг шууд дээрэмдэж буйг харуулж байна.

  • 📌 Түүнчлэн, Төв банк бодлогын хүүгээ 12%-д барьж байгаа ч хүнсний өсөлт ийнхүү задарсан нь энэхүү шок нь зөвхөн мөнгөний эрэлтээс бус, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, геополитикийн нөхцөл болон импортын хамаарлаас үүдэлтэйг баталж байна.

Эцэст нь… Жил, хоёр жилийн дараа нөхцөл байдал ямар байхыг бодохоос ч дотор харлам. Ядахад эдгээр жилүүдэд сонгуулиас үүдэлтэй төсвийн тэлэлт үргэлжлээд байдаг…

  • 💷 Лондоны хөрөнгө оруулагчдыг Монголд татах боломж үүслээ. (CMM)

  • 🗺️ Монголд баригдаж буй газрын тосны 23 нөөцийн сав хаана байрлаж байгаа вэ? (iKon)

  • 📺 YouTube-с мөнгө олох илүү хэцүүдэж, үзэлтийн цагийн босго 2 дахин өсөв. (TechCrunch)

  • 🤕 Шатахууны хямрал Ангарскийн үйлдвэрээс биш, Монголын буруу системээс эхтэй. (Baabar.mn)

🎥 Рекорд эвдэх $IMAX

IMAX: Өнгөрсөн Даваа гарагт IMAX Corporation-н нэгж хувьцааны үнэ 5.6% өсөж бүх цаг үеийн дээд үнээ дахин шинэчиллээ. Тодруулбал, компанийн зүгээс “The Odyssey” кино нь IMAX-н бүх цаг үеийн хамгийн өндөр орлого олсон кино болсныг зарлаж, дэлхий даяар $289 саяын тасалбарын орлого олсныг мэдэгджээ. Түүнчлэн тус киноны үзүүлсэн түүхэн амжилтыг харгалзан IMAX бүх сүлжээгээрээ 9 сарын 17 хүртэл “The Odyssey”-г үргэлжлүүлэн гаргахаар болсон аж. Сонирхуулахад, энэ он гарснаас хойш $IMAX-н нэгж хувьцааны үнэ 38.6%, сүүлийн нэг жилд 106.8% тус тус өсөөд байна.

⚽️ Цээж баяны шинэ хобби

Олон хөлбөмбөгийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг Английн Premier League (PL)-н шинэ улирал эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлжээ. Тэгвэл энэ үеэр домогт Liverpool багийг алдарт Жефф Безос худалдан авахад тун ойртсон гэнэ дээ.

💯 Уламжлалт нь дээр

Энэ оны эхээр технологийн акул Amazon (AMZN)-г үүсгэн байгуулсан Жефф Безос нь Америкийн хамгийн том лигт тооцогддог NFL-н Seattle Seahawks багийг худалдаж авах сонирхолтой гэх шуум гарч байсан. Саяхан гарсан мэдээллээс харахад түүний хувьд Америк хөлбөмбөгөөс илүү уламжлалт хөлбөмбөгийг илүүд үзсэн бололтой. Учир нь тэрээр Liverpool-н 30%-ийг Fenway Sports Group-с $1.8 тэрбумаар худалдан авахад ойрхон ирлээ.  

  • 👥 Ганцаараа бус олуулаа: Тус хэлцэлд Жефф Безосоос гадна Энэтхэгийн гангийн магнат, тэрбумтан Лакшми Митталын хүргэн Амит Бхатия, Facebook-н хамтран үүсгэн байгуулагч Эдуардо Саверин нар багтжээ. Хэрэв хэлцэл эцэслэгдвэл Liverpool-н нийт үнэлгээ $6 тэрбумд хүрч, Forbes-н тооцооллоор дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгийн багуудын жагсаалтын 4-т бичигдэх юм.

💸 Өгөөж өндөртэй ХО

Олны сайн мэдэх Boston Red Sox, Fenway Park, Fenway South зэрэг спортын бизнесүүдийг эзэмшдэг Fenway Sports Group-н хувьд Liverpool-н уг хэлцэл нь тун ашигтай наймаад тооцогдоно. Тухайлбал, тэд 2010 онд Liverpool-г $405 саяар худалдаж авсан бол өдгөө клубийн үнэлгээ бараг 1,400% өсөх хүлээлттэй байна.

  • 🐐 Нэгэн түүх: Одоогоос 15 жилийн өмнө буюу 2011 онд NBA-д өөрийн нэрээ дархалсаар яваа ЛеБрон Жеймс Liverpool-н 2%-ийг $6.5 саяар худалдан авч байв. Шинэ хэлцэл эцэслэгдвэл, түүний 2%-тай тэнцэх хувьцааны үнэлгээ $325 саяд хүрч магадгүй аж.

Эцэст нь… Дэлхийн 4 дахь баян хүн, $281 тэрбумын хөрөнгөтэй Жефф Безосын тухайд $1.8 тэрбумаар Liverpool-н 30%-ийг авах нь түүний нийт хөрөнгийн ердөө 0.6%-тай тэнцэж байна. Тэгэхээр Liverpool-г авах нь түүнд хөрөнгө оруулалт гэхээсээ илүү шинэ хобби нь бололтой. 🤓 

☁️ Сонсоно, цуглуулна, түгээнэ

Ирэх сард туршилтын тээвэр нь эхлэх дүүжин замын тээврийн ажил 84%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Одоогоор 2 буудлын дотор засал, шугам сүлжээ, буудлын систем зэрэг ажлууд хийгдэж байгаа аж. Ингэхэд та дүүжин тээвэр ашиглалтад орвол сууж үзэх үү?

Login or Subscribe to participate in polls.

XacBank

🍋 ХасБанк (XAC) 2004 онд үүсгэн байгуулсан Хасын Хүлэгүүд багтай хийх 22 жилийн хамтын ажиллагаагаа өндөрлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Дээд лигийн 10 удаагийн аварга болсон тус баг одоо бие даан хөгжих дараагийн шинэ үе шатандаа шилжиж байгаа гэнэ. Цаашид ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх нь сонирхолтой.

🍋 Америкийн төсвийн алдагдал санхүүгийн жилийн эхний 10 сард $1.8 их наядад хүрч, өмнөх оны мөн үеэс $169 тэрбумаар нэмэгджээ. Оны эцэс гэхэд энэ алдагдал $2.1 их наядад хүрэх төлөвтэй байгааг Конгрессын Төсвийн албанаас мэдээлэв. Төсвийн орлого 3% өссөн ч зарлага 5% нэмэгдсэн болон татварын буцаан олголт зэрэг нь алдагдал өсөхөд голлон нөлөөлжээ.

🍋 Нийслэл болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк “Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцлоо. $24.7 саяын санхүүжилт бүхий уг төслийг холбогдох журмын дагуу төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжийг талууд судалж байна. Уг төсөл нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл бий болгох зорилготой.

🍋 Малын зах зээлийн статистикаар нас гүйцсэн малын дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 41.7%-67.7% өсжээ. Тухайлбал, хязаалан гунан үхрийн үнэ хамгийн өндөр буюу ₮1.1 саяар өссөн бол эр хонины үнэ ₮480 мянга болсон байна. Эр хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу ₮590 мянга, Дорнодод хамгийн бага буюу ₮380 мянгын ханштай байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.