- Lemon Press
- Posts
- 🫠 ЗГ: Чухлыг биш олныг!
🫠 ЗГ: Чухлыг биш олныг!
ЖДҮ ба санхүүжилт | Өндөгний 90% | 4 жилийн стратеги
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Бид өнгөрсөн жил Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-тай хамтран "Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!" уриалгыг гаргаж байв. Үүнд 25 байгууллага нэгдэж 6 ХК ногдол ашгийн өдрөө тодорхой зарлаж, 39 мянган жижиг хөрөнгө оруулагч ногдол ашгаа тодорхой өдөр авсан байдаг. Бид энэ жил ч мөн "Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!" хэмээн уриалж байна. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: “A тогтвортой” үнэлгээтэй BID 2.0 нээлттэй бонд ₮10 тэрбумын санхүүжилтээ амжилттай татан төвлөрүүллээ.
POL: УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөөг батлав.
MAR: Өчигдрийн арилжаагаар Монголын Цахилгаан Холбоо (MCH)-ны хувьцааны үнэ хамгийн их буюу 13.95% өссөн бол Улсын Их Дэлгүүр (UID)-ийнх 8.17% уналаа.
💰 ЖДҮ ба санхүүжилт
Монгол Улсад 76 мянга гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бий. Үүний дийлэнх буюу 47.1% нь бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид. Гэсэн хэдийн ч ДНБ-ий ердөө 6.2%-ийг бүрдүүлж буй. Яагаад?
❗ Бэрхшээл №1: Санхүүжилт
ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөтгөх, хэвийн үргэлжлүүлэхэд санхүүжилтийн бэрхшээл хамгийн ихээр тулгардаг. Үеийн үед ийм байсаар ирсэн. Нэмээд Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас олгож буй хөнгөлөлттэй зээл төдийлөн хүртээмжтэй биш, олдоц бага. Тэгэхээр тэдэнд эргэлтийн хөрөнгөө арилжааны банкнаас зээлээр авах сонголт үлдэж байгаа юм.
Иймд банкнууд ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн хүү, шаардлагыг бууруулах зэргээр зээлийн нөхцөл сайжруулж байж санхүүжилтийн асуудалд хувь нэмэр оруулахаар байгаа юм.
🏦 Банкнуудын дундаж: 19.2%-22.4%
ТОП-5 банк болон бусад томоохон арилжааны банкнуудын гаргаж байгаа ₮-өөр олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн жилийн дундаж хүүг харвал 19.2%-22.4% буюу санал болгож буй нөхцөлүүдийн зөрүү нь 3.2% байгаа хэрэг. Санал болгож байгаа хүүгийн зөрүү их байх нь банкны уян хатан нөхцөлийг харуулж болох ч зээлдэгчид илүү өндөр хүү төлөх эрсдэлтэй гэсэн үг.
👇 Хамгийн бага: Энэ дундаа Капитрон банкны эргэлтийн хөрөнгийн зээлийн жилийн хүүгийн ялгаа хамгийн бага буюу 2.4% байгаа юм. Нэмээд тус банк Даваа гарагт эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгээ бууруулсан байна.
🤔 Ямар нөхцөлөөр: Энэ төрлийн зээлийг хэн авч болохыг Капитрон банкны жишээгээр харъя. Бөөний болон жижиглэн худалдаа, хүнсний үйлдвэрлэл, ХАА гэсэн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч иргэн ₮1 тэрбум хүртэлх, байгууллага бол ₮2 тэрбум хүртэлх эргэлтийн хөрөнгийн зээлийг авч болох нь.
👩 Нөлөө: Капитрон банк хүүгээ бууруулсны зэрэгцээ эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд анхаарч өнгөрсөн онд л гэхэд CU сүлжээ болон Зээлийн батлан даалтын сантай хамтран CU конвиниенс дэлгүүрийн франчайз эрхийг хөнгөлөлттэй, батлан даалттай авах ₮2 тэрбумын зээлийг 20 бизнес эрхлэгч эмэгтэйд олгосон аж.
Эцэст нь… ЖДҮ-ийг үнэхээр дэмжье гэвэл байнга тулгамдаж байгаа санхүүжилтийн асуудлыг нь хэн хэн нь анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талд ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг ч сайжруулах хэрэгтэй болов уу.
🥚 Өндөгний 90%-ийг Монголдоо
TUM: Түмэн Шувуут ХК нь “Түмэн шувуут-3” тахианы аж ахуйн шинэ фермийг барих ажлаа эхлүүлсэн. Улмаар тус компанийн өндөглөгч шувууны тоо толгой 1 саяд хүрч жилд 230-250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. Ингэснээр $TUM дотоодын өндөгний хэрэглээний 50%-ийг дангаараа, бусад үйлдвэрлэгчтэй нийлүүлэн тооцвол Монгол өндөгнийхөө хэрэглээний 90%-ийг дотоодоосоо хангах боломжтой болох нь. Сонирхуулахад тус компанийн хувьцааны үнэ өчигдрийн байдлаар оны эхнээс 4.4% өсөөд байна.
🌐👥 LinkedIn-р брэндээ дэлхийд сурталчил
Амжаад оролцоорой! Юунд вэ гэж үү? 200 гаруй улсын 1 тэрбум гишүүнтэй LinkedIn-н Go-Global түнш болох боломж олгох “Building Mongolia's Global Brand with LinkedIn” Zoom вебинар ирэх сарын 6-нд болох гэж байна. 📢
Тус вебинарт оролцсоноор LinkedIn-г ашиглан гадаадад брэндээ сурталчлах зөв стратеги боловсруулах, ОУ-ын зах зээл дээрээс чадварлаг ажиллах хүч татах замаар бизнесийнхээ өсөлтийг дэмжих, мөн технологийн сорилтуудыг хэрхэн даван туулах талаар мэргэжлийн экспертүүдээс зөвлөгөө авах боломж нээгдэх юм байна шүү.
🫠 ЗГ: Чухлыг биш олныг!
Хамтарсан Засгийн газар маань нэлээд идэвхтэйгээр форум, хэлэлцүүлэгт орж, гэрээ үзэглэж төрөл бүрийн л юм хийж явах шиг байна. Гэхдээ яг бүтээмжтэйгээр нөөцөө дайчилж, чухлын дарааллаар ажиллаж чадаж байна уу?
✒️ ДЭЗФ дээр үзэглэсэн хамтралууд
Яг одоо дэлхийн удирдагчид Давост цуглаж, хэлэлцүүлэг, хурлууд нь ид явж байна. Манай талаас Шадар сайд Т.Доржханд оролцож Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-тай сэргээгдэх эрчим хүчний чиглэлд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн AI платформ” хөгжүүлэхэд чиглэлд хамтран ажиллахаар болоод буй.
🌞💨 Сэргээгдэх эрчим хүчээ нэмнэ: ЕСБХБ-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 300 МВт-ын нарны цахилгаан станц, 200 МВт-ын цахилгаан станцыг дамжуулах шугамын хамт барьж, 2028 он гэхэд ашиглалтад оруулах аж.
🤖 AI-д: Харин стратегийн AI платформ гэдэг нь ДЭЗФ-ын 10 гаруй жил хөгжүүлж буй платформ бөгөөд Монгол уг төслийг хамтран хэрэгжүүлэх 2 дахь улс. Тэгэхээр бид уг төслийг хэрэгжүүлснээр тинк танк, судалгааны байгууллагуудын 400 гаруй нийтлэл, эрдэмтэн, судлаачдын 4,000 гаруй судалгааны бүтээлд үндэслэн шийдвэр гаргах, асуудлаа тодорхойлох боломжтой болох нь ээ.
📌 Цаашдаа, эрэмбэлье
Энд сануулахад, ДЭЗФ-аас гаргасан эрсдэлийн тайланд Монголын энэ оны ТОП эрсдэлийг эрчим хүчний хямрал гэж тодорхойлсон байдаг. Харин дараагийн эрсдэл нь юу вэ? Эрчим хүч, түгжрэл, утаа, хүний нөөц, инфляц, авлигал гээд тоо томшгүй асуудал бидэнд байна. Одоо үүнийгээ яг сайхан эрэмбэлж чухлын дараалалд оруулаад хариуцагч нь үнэхээр ажлаа хийгээд эмх цэгцтэйгээр асуудлаа шийдвэл яасан юм бэ? Нэг AI яриад, нэг цалин нэмээд, нэг эрчим хүч ярих биш чухлаас чухал биш рүү төвлөрч төсвөө ч үүний дагуу хуваарилах хэрэгтэй болов уу.
20%
Одоогоор “Улаанбаатар трамвай” төслийн ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 20% явцтай байгаа гэнэ.
2 шугам
Тус трамвайг Steppe Arena - Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай - Зунжин чиглэлд 2 шугамтай барих аж.
20-30 минут
Тэгвэл Steppe Arena-Сүхбаатарын талбай шугам ашиглалтад орсноор Яармагаас Сүхбаатарын талбайд 20-30 минутын дотор ирдэг болох нь.
Adam Brandon
🍋 Netflix (NFLX)-н орлого IV улиралд өмнөх оноосоо 16% өсөж $10 тэрбумд хүрлээ. Харин ашиг нь 21% буурч $1.8 тэрбумд хүрсэн бөгөөд төлбөртэй хэрэглэгчдийн тоо 300 саяыг давж түүхэн амжилт тогтоов. Энэ жил тэд орлогоо $43.5-$44.5 тэрбумд хүргэх зорилго тавьж, үүний тулд эхнээсээ төлбөрөө $1-$2-оор нэмээд эхлэв.
🍋 Zijin Mining (2899.HK) Zangge Mining (000408.SZ)-н 24.8%-ийг $1.9 тэрбумаар худалдаж авна. Энэ нь Zijin Mining-н хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ, анх удаа Шэньжэний Хөрөнгийн Биржийн A индексийн уул уурхайн компанийн хувь эзэмшсэн явдал болж буй. Харин Zangge Mining-н хувьд жилд 10 мянган тн литийн карбонат олборлох хүчин чадалтай юм.
🍋 “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө. Хэлэлцээр нь Монгол, Хятадын төрийн өмчит хуулийн этгээд хоорондын нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах болон нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэх аж.
🍋 Entrée Resources (ETG.TO) хаалттай хэлбэрээр C$5.7 саяыг босгоно. Энэ хүрээнд компани 2 хөрөнгө оруулагчдад C$2.21-н үнэтэй 2.6 сая ширхэг үнэт цаас худалдах нь. Харин Entrée Resources-н 24%-ийг эзэмшдэг Horizon Copper (HCU.V) хувь эзэмшлээ хадгалах зорилгоор тэдний 625 мянган ширхэг үнэт цаасыг худалдан авах төлөвтэй байна.
🛕 Эрдэнэ Зуу хийд WMF-н 25 дурсгалт газрын тоонд багтжээ. (WMF)
🗣️ Дональд Трамп Монголын ЭЗ-т хэрхэн нөлөөлөх бол? (AriseNews)
👔 Монголын Мянганы сорилтын сангийн шинэ ажлын байр. (MCA-Mongolia)
📑 AI компаниудын IPO хийхэд шаардлагатай бичиг баримтуудын 95%-ийг хэдхэн минутад боловсруулдаг болно. (Fortune)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ
Reply