• Lemon Press
  • Posts
  • 📰 Ипотекийн зээлийг нэмнэ!

📰 Ипотекийн зээлийг нэмнэ!

Petro Matad-н хайгуулын явц | Төрийн 691 нээлттэй өгөгдөл | Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер

POWERED BY

Hey! Өглөөний цайгаа уусан уу? Өнөөдөр бол өглөөний цайндаа ач холбогдол өгөх өдөр. Өглөөний цайг өөртөө гэдэг дээ, кофегоо чанаад, өндгөө шараад хажуугаар нь товхимлоо уншиж байгаарай. ☕🍳

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ОУ-ын менежментээр удирдуулж, мэргэжлийн удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно

MNG: Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төрийн оролцоогүй стратегийн 9 орд дахь төрийн хувь эзэмшлийг 34%, 50% болгон тогтоох хэлэлцээр хийнэ.

💸 Ипотекийн зээлийн эргэн тойронд

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тэр дундаа алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийг нэмнэ гээд байгаа. Энэ нь зах зээлд яаж нөлөөлөх вэ? 

💰 ₮1.2 их наяд

Засгийн газар 2025 онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэхээр зорьж буй. Ипотекийн зээлийг банкны болон ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэрээр олгож буй. Банкны эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлийн хэмжээ 2023 онд дээд хэмжээ буюу ₮1.1 их наядад хүрч байсан бол ОСИСТТБ хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон нь 2022 онд ₮980.4 тэрбумд хүрч байж. Тэгэхээр ЗГ хөтөлбөрөөр олгогдох эх үүсвэрийг ₮1.2 их наядад хүргэх бололтой. Нэмээд амины орон сууцанд ипотекийн зээл гаргадаг болгох юм. 

  • 📃 Одоогийн нөхцөл байдал: Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээл авагсдын тоо 120.3 мянгад хүрсэн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл нь ₮8.8 их наяд. Өөрөөр хэлбэл, нийт ипотекийн зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөсөө 26.3% буюу ₮1.8 их наядаар нэмэгдсэн хэрэг. Түүнчлэн зөвхөн өнгөрсөн сард л гэхэд шинээр 1,600 зээлдэгчид ₮218.6 тэрбумын ипотекийн зээл олгосон байна. 

  • 📍 Байршлаар нь: Энэ оны эхний 8 сард шинээр олгосон ипотекийн зээлийн хэмжээ ₮1.5 их наядад хүрсэн бөгөөд үүний 73.5% нь Улаанбаатарт, 26.5% нь орон нутагт олгогджээ. Орон нутаг дундаа Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хамгийн их ипотекийн зээл олгогдсон аж. Харин Говьсүмбэр, Булган, Хэнтий аймгуудад олгогдсон ипотекийн зээл хамгийн бага байна. 

🤔 Ямар өөрчлөлт гарах вэ?

Ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх нь иргэдийн зээл авах чадварыг нэмэгдүүлж, орон сууц худалдан авах сонирхлыг нэмэгдүүлнэ. Орон сууцны эрэлт нэмэгдэхийн хэрээр зах зээл дээр нийлүүлэлт хангалтгүй тохиолдолд үнэ өснө гэсэн үг. Ялангуяа барилга, дэд бүтэц сайн хөгжөөгүй орон нутагт байрны үнэ магадлал өндөр. 

Эцэст нь… Алслагдсан дүүрэг, орон нутгийн ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь хүртээмжийн хувьд таатай мэдээ. Гэхдээ хаана нэмэгдүүлэх нь оновчтой вэ, хэр ихээр нэмэгдүүлэх вэ гэдгийг бодолцох нь зүй. 

🍓 Хүлээлтээс илүү

RPI.L: Халаасанд ч багтчих компьютер үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай Raspberry Pi-н анхдагч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш даруй 3 сар өнгөрчээ. Компанийн энэ оны эхний хагас жилийн ашиг жилийн өмнөхөөсөө 47% өсөж $34.2 саяд хүрснээр шинжээчдийн таамаглалаас хол ниссэн байна. Сонирхуулахад, тэд IPO-р татан төвлөрүүлсэн санхүүжилтийнхээ £178.9 саяыг нь инженерийн төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд шинэ бүтээгдэхүүнээ 2024 он дуусахаас өмнө гаргахаар төлөвлөжээ.

🔍 Petro Matad-н хайгуулын явц

Газрын тосны хайгуул хийж буй Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Petro Matad (MATD.L) Тамсагийн сав газарт орших “Мазаалай-1” хайгуулын цооногийн өрөмдлөгөө эхэлжээ. Үүнээс гадна тэд он дуусахаас өмнө “Heron-1” хайгуулын цооногоос анхны газрын тос гарган авахаар ажиллаж байгаа билээ

  • 🖼️ Тамсагийн сав газар: Тус газар нь Дорнод аймагт орших Матад болон Нүхэт давааны нурууны хооронд оршдог 350 км урт, 75-100 м өргөнтэй газрын тосны арвин нөөцтэй байх боломжит талбай аж. 

🛢️ Газрын тосны хайгуул

Petro Matad нь Дорнод аймагт газрын тосны хайгуул хийх зорилгоор Матад XX талбайг эзэмшдэг бөгөөд одоогоос 4 жилийн өмнө тус талбай дээр 11 цооног өрөмдсөнөөс 6-гаас нь газрын тосны илэрц тогтоогдоод буй. Тус компанийн хайгуул хийж буй талбайгаас газрын тосны орд илрэх өндөр магадлалтай гэсэн үг. 

  • 🐻 Чухал төсөл: XX талбайд орших Мазаалай-1” цооногийн дундаж нөөцийг 307 сая баррель хэмээн тооцсон байгаа бөгөөд цооногийг ойролцоогоор 1,800 м хүртэлх гүнд 20 орчим хоногт өрөмдлөг хийхээр төлөвлөөд буй

  • Батлагдсан: Цаашлаад компанийн хайгуулын “Heron-1” болон “Gazelle-1” цооногууд газрын тосны агуулгатай нь тогтоогдсон бөгөөд тус цооногууд нь Тосон-Уул хэмээх газар 2 тэрбум баррель газрын тосны нөөц илэрч байсан газарт байршиж буй. 

⛏️ Бусад төслүүд

Компани өнгөрсөн тайландаа Дорнод аймгийн удирдлагуудтай “Цэн тогоруу” талбайд хайгуул хийх зөвшөөрөл авах асуудал дээр нэлээн маргаантай байгаагаа тусгаж байсан. Улмаар талууд тус асуудлыг өнгөрсөн 4-р сард эцэслэж Petro Matad тус талбайд хайгуул хийх зөвшөөрлөө авсан юм. 

  • 🍰 Мэдэх үү? Petro Matad бол олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалсан Монголын анхны компани төдийгүй компанийн гол хувьцаа эзэмшигч болох Петровис ХХК 21.44%-ийг нь эзэмшиж буй. Цаашид газрын тосны хайгуул нь амжилттай болж хайгуулын талбайнуудаасаа газрын тос олборлоод эхэлбэл компани газрын тос боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа юм.

Эцэст нь… 2023 онд Монгол дунджаар өдөрт 13,395 баррель түүхий нефтийн олборлосон байдаг. Харамсалтай нь бидэнд нефт боловсруулах үйлдвэр байхгүй тул газрын тосоо түүхийгээр нь Хятад руу гаргаж боловсруулдаг. Дотоодын хайгуулаа эрчимжүүлж, боловсруулах үйлдвэрээ яаралтай барихгүй бол Монголын хөршүүдийнхээ ая, талыг харж амьдардаг амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилсээр… 

1,075 блок 
Улаанбаатарт нийт 1,075 блокоос бүрдсэн 842 угсармал орон сууц байгаа бөгөөд 1орон сууцанд ойролцоогоор 130 орчим айл оршин суудаг аж
302 блок
Үүнээс 105 угсармал орон сууцны 302 блокт улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хөөсөн дулаалга хийгээд буй. 
₮7 тэрбум 
Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар ₮7 тэрбумын зардал гардаг бол тэдгээр барилгуудад их засварын ажил хийхэд ₮600 саяыг зарцуулдаг байна. 

📧 Эргэн ирлээ!

Лимонууд нь Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч, иргэдэд зориулсан англи хэл дээрх Inside Mongolia имэйл товхимолтой гэдгийг мэднэ биз дээ?

🔥 Inside Mongolia 2.0

Inside Mongolia-н товхимол маань он гараад түр завсарлаад байсан ч саяхнаас өнгө төрхөө шинэчилж эргэн ирээд буй. Үүнд,

  • 📢 Audio: Цахим шуудандаа хүлээн авсан товхимлынхоо зүүн дээд хэсэгт байрлах “Read Online” дээр даран аудио хувилбарыг сонгох боломжтой.

  • 🚀 Lead With: Ажиллаж буй салбартаа амжилттай яваа удирдлагуудыг онцлон танилцуулдаг ярилцлагын булангаар өргөжиж, хамгийн анхны дугаарт НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан оролцлоо. ЭНД дарж уншина уу.

Монголд амьдардаг таньж мэддэг гадаад найз, нөхөд, Монголын хөрөнгийн зах зээл, бизнес, банк санхүүгийн салбарыг сонирхдог хүмүүст ЭНЭ линкийг түгээж, Inside Mongolia-н талаар дуулгаарай.

Аан тийм Facebook, Instagram, Twitter хаягуудыг нь бас хуваалцахаа мартав аа. 😎

Axios

🍋 Америк Хятад болон Оросын техник, программ хангамжтай ухаалаг машинуудыг худалдаалахын эсрэг хориг тавих санал гаргалаа. Тус саналд мөн Хятадын өөрөө жолооддог машинуудыг турших, ашиглахыг хориглож буй. Түүнчлэн уг хориг нь Хятадын үйлдвэрүүдэд бүтээгдсэн Мексик болон Европ зэрэг орнуудын автомашинуудад ч хамаарах гэнэ. 

🍋 НЗДТГ сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн эхний ээлжээр гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулах ба тус хавтан нь шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшинг дулаан байлгах туршилт болох юм байна. 

🍋 ЦХХХЯ төрийн 691 нээлттэй өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингэснээр төрийн өгөгдлүүдийг иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх болон бизнесээ хөгжүүлэх боломжтой болох нь.

🍋 Хятадын үнэт цаасны зохицуулах хороо (CSRC) хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын удирдамжийн төсөлд олон нийтийн санал асуулгыг авч байна. Уг удирдамжид тус биржид бүртгэлтэй компаниудын нэгдэх, худалдан авах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх бөгөөд зах зээлийн үнэлгээний удирдлагаар халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулахыг шууд хориглох гэнэ.

  • Нягтлан бодогч / Их Ирээдүй Капитал ББСБ: Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай, хариуцлагтай чадварлаг, сэтгэлтэй, зүтгэлтэй Нятлан бодогч хайж байна. 👉 (Link)

  • Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Ханган нийлүүлэлтийн менежер / SCC: Монгол дахь нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чадвартай хүмүүсийг ₮7 саяын цалин хүлээж байна. 👉 (Link)

  • 📲 Багш болон сурагчийг холбосон зайн сургалтын “Erdeme” апп. (MDDCMongolia)

  • 🔊 ChatGPT-тэй аудио чатаар ярих дэвшилтэт дуут горим. (CNBC)

  • 💭 Meta хэрхэн улс төрөөс зай барьсан бэ? (NYT)

  • 🤔 Хиймэл оюун ухаан бодит ажил хийж чаддаг болох уу? (Axios)

Seeking impartial news? Meet 1440.

Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.

Reply

or to participate.