• Lemon Press
  • Posts
  • 🎃 Монгол аймшгийн түүх

🎃 Монгол аймшгийн түүх

Сүнсний баярын эдийн засаг | $CUMN-н тайлан дагасан өсөлт | МХБ эцэст нь CEO-той болох нь ээ

POWERED BY

BOO! Аймшгийн түүхээр баялаг товхимолдоо тавтай морил. Өнөөдөр айдас хүйдэс, инээд хөөрөөр дүүрэн байх биз ээ. Happy boo-thday! 🎃👻

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: ТЖТБ ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн нээлттэй арилжаалж байгаа $-ын Ногоон Бондын анхдагч зах зээлийн захиалгын явц 89.14%-д хүрлээ

ENG: Монгол Улсын тооцоологдсон нар болон салхины эрчим хүчний хүчин чадал 2,600 Гвт буюу одоогийн суурилуулагдсан хүчин чадлаас 1,000 дахин их.   

GOV: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-ийн Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан нээлттэй зарлана.

BTC: Биткойны үнэ өчигдрийн 18 цагийн байдлаар оны эхнээс 64.2% өсөж $72,503-т хүрээд байна.

‼️ Болохоо байлаа!

Аймшгийн баяраар эрчим хүчний салбарын аймшгийн нөхцөл байдлыг танилцуулъя. Одоогоос 8 жилийн өмнө эрчим хүчний салбарт цэвэр ашгаараа тэргүүлж байсан Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК (ДЦС-3)-ийн нөхцөл байдал нэлээд хүндэрчээ. 

😔 Алдагдал 13 нугарна

Ер нь бол ДЦС-3-ын нөхцөл байдал Ковид-19 цар тахлаас хойш тун чиг хэцүү болсон. Тус станцын алдагдал 2022 онд ₮6.5 тэрбум байсан бол 2023 онд ₮1.1 тэрбум болж буурсан байна. Харин энэ жилийн урьдчилсан тооцооллоор бүр ₮14.6 тэрбумын алдагдал хүлээхээр байгаа аж. 

  • ❓ Шалтгаан: Алдагдал гэдэг нь орж ирж байгаа орлого гарч байгаа үйлдвэрлэлийн зардлаа давахгүй байгааг илтгэж буй. Угаас төр цахилгаан, дулааны үнийг тогтоосонтой холбоотойгоор ДЦС-3 нь 1 Гкал дулааныг ₮24.7 мянгаар үйлдвэрлэдэг ч ₮7.2 мянгаар нийлүүлдэг гэнэ.

  • 💰 Төсөв нь хэд вэ? Уг станцын 2024 оны батлагдсан төсөв жилийн өмнөхөөсөө 14.9% нэмэгдэж ₮24 тэрбум болсон байна. Энэ төсөв станцын засвар үйлчилгээнд хүрэхгүй байгаа нь өвлийн ачааллын үеэрх эрсдэлийг нэмэгдүүлж буй Түүнчлэн ДЦС-3-н үйл ажиллагаа доголдвол Улаанбаатарын 40% нь дулаан хангамжгүй болно гэдгийг ч санах хэрэгтэй. 

⚠️ Салбараараа хэцүү

Дан ганц ДЦС-3 гэлтгүй эрчим хүчний салбар тэр чигтээ алдагдалдаа живж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд салбар даяараа ₮375 тэрбумын алдагдалтай ажилласан. 2022 онд ч мөн ₮187 тэрбумын алдагдалтай ажилласнаас гадна салбарын өр түүхэн дээд хэмжээнд буюу ₮2.1 их наядыг давсан билээ. 

  • 🤔 Шийдэл нь: Одоо эрчим хүчний үнийг чөлөөлнө гэхээсээ илүү айл өрхийн цахилгаан, дулааныг хэрэглээнээс нь хамаарч нэмэхээр ярьж байгаа. Ингэснээр салбарын асуудлыг шийднэ гэхээс илүүтэй инфляцыг өдөөх нөхцөл байдал үүсэж буй.

Эцэст нь… Нэг талдаа эрчим хүчний хэрэглээ нь нэмэгдэж 2030 онд эрчим хүчний чадлын дутагдал 55%-д хүрнэ гээд байгаа. Нөгөө талд салбар нь засвар, шинэ станцын асуудлаа шийдэж чадахгүй импортоор аргацаасаар байна. Нэн даруй шийдэхгүй бол асуудал томорсоор байна даа.

📈 Ашиг дагасан өсөлт

CUMN: Мягмар гарагт Премиум Нэксус ХК-ийн III улирлын тайлан танилцуулагдсан. Компани тус хугацаанд ₮26.4 тэрбумын цэвэр ашигтай ажилласан юм. Улмаар тэдний хувьцааны үнэ тайлангийн араас 4.46% өссөн бол өчигдрийн арилжаагаар дахин 6.53% өсөж ₮189.52-т хүрээд байна.

 👻💥 Эдийн засгийг хүртэл цочоож байна

Сүүлийн үед монголд тоглолт, тэмдэглэлт баярыг хэрэггүй зүйл гэж төвөгшөөх хандлага дэлгэрсэн. Гэтэл эдгээр баярууд, тоглолтууд эдийн засагт овоо хөөрхөн мөнгөн урсгалыг бий болгож байдгийг огт ярихгүй юм. 🤔 

👻 2024 оны төсөв $11.6 тэрбум шүү

Үүсэл гарлаасаа үл шалтгаалан өдгөө Сүнсний баярыг олон оронд өргөн тэмдэглэх болсон. Гэхдээ цар хүрээ, зөвхөн тус баярт зарцуулж буй мөнгөн дүнгээр Америк бусдаасаа онцгой. Тодруулбал, энэ оны Сүнсний баярын зардал $11.6 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа буюу 1 америк хүн уг баярт дунджаар $104 зарцуулах төлөвтэй байна. Сүүлийн 10 жилээр нь харвал Америкийн эдийн засагт Сүнсний баярын үеэр эргэлдэж буй мөнгөн урсгал $7-$8 тэрбумд хэлбэлздэг байсан хэдий ч Ковид-19-өөс хойш огцом буюу $10 тэрбумыг давах болжээ

🫦 Уруулын будгийн эффект 

Өнгөрсөн жилийн тухайд бол дэлхий даяар л халуу дүүгж, утаа манарсан инфляцтай байсан. Тэр тусмаа Америк Ковид-19-ийн 2 жилийг эс тооцвол сүүлийн 30 жилд байгаагүй өндөр инфляцтай байсан ч Сүнсний баярт зарцуулах төсөв нь буурах биш харин ч түүхэд байгаагүйгээрээ өсөж $12.2 тэрбумд хүрч байв. 

  • 🥹 Сайн байлаа гээд шагначихъя: Үүнийг уруулын будгийн эффект гэх онолтой холбон тайлбарладаг буюу эдийн засаг хэцүүдэх үед хүмүүс санхүүгийн дарамтаасаа түрч болов амсхийх гэж нарийлан хадгалсан мөнгөө үнэтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, уруулын будаг авах, үзвэр үйлчилгээ, баярт зарцуулах хандлагатай байдаг аж. 

🍬🍫 Жилийн трэнд: Танахаас аргагүй!

Гэсэн хэдий ч америкчуудын Сүнсний баярт зарцуулах мөнгө энэ жил бага зэрэг татарсан нь сүүмэлзэн дуниартах эдийн засгийн бүрхэг байдал болон амттаны уутыг чихрээр дүүргэх төсөв 2021 оноос 22%-иар илүү үнэтэй болсонтой холбоотой. Цаашлаад, хүн-аалз, нинжагийн дүрд хувирах нь 10%, гүнж шиг хувцаслах нь 6% үнэтэй болсон л гэнэ. Үгүй тэгээд хулууны үнэ хүртэл 9.6% өссөн гэхээр хэцүү байгаа биз?

Эцэст нь… Үнийн өсөлт хаа сайгүй л хэцүүхэн байна. Гэхдээ тэгээд баяр юм чинь гээд тэмдэглэдэг нь ганц монголчуудад байдаг зан ч биш бололтой шүү. Бүхэл бүтэн $11.6 тэрбум шүү дээ. Өнгөрсөн оны манай улсын төсвийн зардлаас даруй $4 тэрбумаар илүү байна гээл бод.

99 хоног
9 дэх удаагийн Азийн өвлийн наадам Хятадын Харбин хотод 99 хоногийн дараа эхэлнэ.
34 орон
Энэ удаагийн наадамд 6 спортын 11 төрлийн 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөх гэж буй.
9 төрөлд
Харин тус наадамд Монгол Улсыг төлөөлж 80 гаруй тамирчин өвлийн спортын 9 төрөлд оролцох аж.

 🌏💸  Санхүүгийн хүртээмжийг шинэ түвшинд!

ЛэндМН ББСБ ХК (LEND)-ийн FlexiBusiness дижитал бизнесийн зээлийн үйлчилгээ Сингапурын Төв Банк болон Сингапурын Финтек Холбооны хамтран олгодог “Financial Inclusivity Award”-д нэр дэвшиж, эцсийн шатанд шалгарлаа. 📢

Тус үйлчилгээ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уламжлалт банкны зээлийн шаардлагыг багасгаж, барьцаагүй зээл авах боломжийг олгож буй.

  • 🚀 100% дижитал: Зээлийн бүх үйл явц цахимаар явагддаг тул банканд очих шаардлагагүй, барьцаагүйгээр зээл авах юм.

  • 🔎 Ухаалаг үнэлгээ: Хиймэл оюун ухаан зээлийн эрсдэлийг үнэлж, төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байна.

За тэгээд Монголдоо төдийгүй Зүүн Өмнөд Азид санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй FlexiBusiness-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

TDB

🎃 ХХБ ХК (TDB) Америкийн ЗГ-ын хөгжлийн санхүүжилтийн корпорац (DFC)-тай урт хугацааны санхүүжилтийн гэрээ байгууллаа. Тус санхүүжилтийг Монголын бичил ба жижиг, дунд үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулах аж. Түүнчлэн ХХБ 2030 он гэхэд ногоон зээлийн санхүүжилтээ нэмэгдүүлж $2 тэрбумд хүргэх юм байна.

🎃 Troy Minerals (TROY.CN) Цагаан залаа цахиурын төслийнхөө сүүлийн өрөмдлөгийг энэ оны 11-р сард эцэслэнэ. Цаашлаад компани оны эцэс гэхэд уурхайн лицензийн өргөдөл гаргахаар төлөвлөж буй. Тус өрөмдлөг амжилттай хэрэгжвэл компани нөөцийн тооцоо гаргах боломжтой болох ба цаашлаад уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажилдаа орох нь. 

🎃 ICT групп тандан судалгааны хиймэл дагуул Казакстанд захиалгаар хийлгэж 2027 онд хөөргөхөөр төлөвлөв. Хиймэл дагуулыг хөөргөснөөр Монголын байгаль, цаг уурын өөрчлөлт, онцгой байдал, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн ач холбогдолтой олон салбарт ашиглах зураглалыг 14 цаг тутамд авах боломж бүрдэх аж.

🎃 Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслүүдийг 2025 онд хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд UBRT төслийн эхний чиглэлийг Буянт-Ухаагаас Яармагаар дайрч, хотын төв хэсэг рүү хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Харин 20/90 төсөл нь Улаанбаатарын түгжрэл үүсгэдэг гол 8 уулзвар болон гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулахад чиглэжээ.

  • 🏦 Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт. (MSE

  • 🍏 Mac Mini-н M4 чиптэй шинэчлэгдсэн хувилбартай танилц. (The Verge)

  • 🎯 Зорилготойгоо нийцүүлэн хадгаламж үүсгэх нь. (MongolBank)

  • 👔 XXI зууны манлайлах урлаг. (McKinsey)

Seeking impartial news? Meet 1440.

Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.

Reply

or to participate.