• Lemon Press
  • Posts
  • 🙋‍♂️ 2025 оноос онцлох нь...

🙋‍♂️ 2025 оноос онцлох нь...

2025 оны үйл явдлын хураангуй

POWERED BY

2026 он гарахад 1 хоног үлдлээ. Улиран одож буй 2025 оны хачир болгож энэ оны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 👀

💥 Онцлох үйл явдал

Цагаан сарын Шинийн нэгэнд Чингис хаан үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, 7.5 м өндөртэй, 100 кг бүхий Чингис хааны алтан хөшөөг сүндэрлүүлсэн юм. Тус хөшөө энэ жил олон ч жуулчид, дэлхийн алдартай инфлүнсэрүүдийн нүдийг хужирласан үзвэр болсныг дурдах нь зүйн хэрэг билээ. Алдартай инфлүнсэрүүд гэснээс 2025 онд чинь iShowSpeed, Ashton Hall, Ailee, Teayang, Tara, Hwasa гэхчлэн чамгүй олон алдартнууд Монгол Улсад ирж, сурталчилгаа хийсэн юм байна. 

  • 🏇 Мөн Монгол Улсын санаачилгаар жил бүрийн 7 сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх болсон нь соёлын салбарт гарсан хамгийн том амжилт байлаа. 

Цаашлаад, Монгол Улс агаарын орон зайгаа тэлж, United Ailines нислэг үйлдэж эхэлсэн. Улмаар Монгол Улс руу шууд нислэг үйлдэж буй гадаадын авиа компанийн тоо 19 болсон түүхэн жил байлаа. Харин нөгөө талд МИАТ ТӨХК Сингапур Улс руу шууд нислэг үйлдэх болсноор шууд нислэгтэй улсын тоо 9 болов

💪 Бахархал

Мэдээж энэ оныг донсолгож, монголчууд төдийгүй дэлхийг доргиосон үйл явдал нь Physical Asia байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Physical Asia-н тамирчид Монголд айлчилж, Ерөнхий сайдтай маань ч уулзаад авсан. Гэснээс он гараад буюу 1 сарын 2-нд олон улсын үзэгчид Netflix-с Physical: Welcome to Mongolia цацагдах тул үзээрэй. 

Physical Asia-с дутуугүй монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн The MongolZ багийн хувьд энэ жил StarLadder Budapest Major 2025-г оролцуулаад S-Tier түвшний нийт 19 тэмцээнд оролцсон. Тухайлбал, тэд Esports World Cup 2025 түрүүлж, BLAST.tv Austin Major 2025, BLAST Bounty 2025 Season 2 болон FISSURE Playground 2 тэмцээнүүдэд дэд байр эзэлжээ. Энэ нь Монголын төдийгүй Азийн CS тоглоомд шинэ босго тогтоосон явдал байв.

🌠 Tonight Show Монголд

Цаашлаад, дэлхийн алдарт энтертайнмент шоу болох The Tonight Show-н эрхийг Монгол Улс Азиас анх удаа авсан нь дотоодын энтертайнмент, тэр тусмаа ТВ салбарын хамгийн олзуурхууштай амжилт болон тэмдэглэн үлдэж байна.  

😥 Танхайрал & зодоон

Харин одоо оны онцлох сөрөг мэдээ рүү гээ орцгооё. Энэ онд болж өнгөрсөн хэд хэдэн танхайрлаас ураныг эсэргүүцэгчид Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирлын биед халдсан үйл явдал тэргүүн байранд тодрохоор байна. Ярилцъя, ойлголцъё гэсэн хэлэлцүүлэг хэсэг бүлэг хүмүүсийн бүдүүлэг үйлдлээс болж монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдад ээлгүй ханддаг гэдгийн нотолсон муу имидж болсон үлдсэн нь харамсалтай. 

  • ⏭️ Удаад нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлаас үүдэлтэй Д.Мөнх-Эрдэнэ болон Ж.Энхжаргалан нарын зодоон бичигдэх болов уу. Бас л нэг хэсэг “meme” болсон доо. Ер нь л улс төрийн гэхээсээ илүү “Social figure” Д.Мөнх-Эрдэнэ энэ жил олонч ТӨХК-иудын удирдлагуудын зүрхэнд орсон доо. 

  • 🥴 Эцэст нь энэ жил Халзан бүрэгтэй болон Оюу толгой ордын ашиглалттай холбогдох сонсголуудад хэд хэдэн үймээ таригчид олны анхаарлыг татсан. Тэдний дундаас Miu Miu шилээрээ олонд танигдсан эмэгтэй сэтгүүлч рүү нулимж танхайрсан нь инээдэм гэхээсээ илүү эмгэнэлтэй үйл явдал байсан юм. 

🥊 Жагсаалыг сөрсөн жагсаал

Мөн бөгж, цүнхнээс эхлэлтэй тансаглал Ерөнхий сайдыг унагаах хэмжээний жагсаал тэмцлийг өдүүлнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Харамсалтай хэдий ч бидний үнэн төрх нь тэр хэмжээнд эрх мэдэлтнүүдийн идлэг, уулга, тансаглалд дөжирчихсөн байсны жишээ мэт. Улмаар “Огцрох амархан” жагсаал 3, 4 нь ч оролцогч талтай болсны хамгийн том нь “Ухаа худгаа авъя” жагсаал байсныг мартаж үл болно. Тус үеэр зарим инфлүнсэрүүдийн цахим орчинд 1 удаа “live” хийх үнэлгээ ₮60 саяар үнэлэгддэг гэдгийг, энэ нь тэдэнд бөгс арчих цаас гэдгийг олон нийт мэдэж авсан байдаг. 

  • 🤔 ₮60 сая гэснээс ер нь ₮1 тэрбум ч тийм их хэмжээний мөнгө биш гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүн хэлсэн удаатай

🗣️ 2025 оны трэнд үгнүүд 

Эцэст нь энэ оны трэнд үгсээс хуваалцахад, “Амаргүй”, “Шулуухан хэлэхэд секси биш байна”, “Do you have it? NO!”, “Монголд намайг танихгүй хүн байхгүй!”, “Галыг минь манаач ээ! Өрхийг минь татаач ээ”, “Дэмжихгүйг, дэмжсэнийг дэмжье”, “Л.Оюун-Эрдэнэ надад 3 зүрх дарсан”, “Бродюр”, “Апа-ти, апа-ти ахаха”, “Ерөнхий сайдын арьсыг нь өвчинө” гэхчлэн үгс трэнд болов. 

За 2025 он нэг иймэрхүү. Ирэх жил хэн нь юу хэлж, юу хийж олон түмнийхээ мэлмийг орой дээр нь гаргахыг таашгүй юм даа. 😮‍💨

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.