- Lemon Press
- Posts
- 🐂 Бух унах “А” төлөвлөгөө
🐂 Бух унах “А” төлөвлөгөө
Парламент 2.0 | 100%-ийн үнэлгээтэй тайлан | CMM Guide-н шинэ дугаар
POWERED BY
Hey! Өнөөдөр эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Mining Week & MinePro 2024” эхэлнэ. Бид уг арга хэмжээний албан ёсны санхүүгийн медиа хамрагчаар ажиллаж байгаа шүү. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Өчигдрийн арилжаа нээх цаг хойшилсноос үүдэн нийт арилжааны хэмжээ өмнөх өдрөөсөө 2.3 дахин буурлаа.
UB: Ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна.
NRCC: Хэрэглэгчдийн итгэлийн индекс хэвийн буюу 108.7 байгаа бөгөөд ийм үед эдийн засаг дунджаар 6.1%-ийн өсөлттэй байжээ.
🆙 Парламент 2.0
Өчигдөр УИХ-ын 2024 оны ээлжит намрын чуулган эхэлж хууль тогтоогчид маань ажилдаа албан ёсоор орлоо. Үүний өмнөхөн УИХ ирэх 4 жилийн стратеги болон Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” зорилгоо танилцуулсан.
🎯 Шинэчлэл хэрэгтэй: УИХ-аас дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” зорилго нь хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн, иж бүрэн зохицуулалтай, ойлгомжтой хууль батлахад чиглэх бөгөөд стратегидаа ч уг 3 зорилтоо тусгаж боловсруулах гэнэ.
😮 Гэнэт л иргэдийн эрх чухал болов
Парламент 2.0-н хүрээнд одоо мөрдөгдөж буй хүний эрхийн зөрчилтэй гэж тогтоогдсон хуулиудын заалтыг хасах аж. Улмаар одоо мөрдөгдөж буй 810 хуульд дүн шинжилгээ хийхэд иргэдийн өдөр тутмын харилцааг зохицуулж буй 300+ хуулийн 400 гаруй заалт хүний эрхийн зөрчилтэй гэж тогтоогджээ. Тэгэхээр тус 400 гаруй заалтыг засах эсвэл хасах арга хэмжээ авч таарах нь ээ.
🧙♂️ Шинжлэн тогтооно: Өнгөрсөн 9-р сард УИХ-аас 54 ажлын хэсгийг байгуулж, холбогдох хуулиудын эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэхээр ажиллуулна хэмээж байсан шүү.
❌ Хууль тогтоогчдын гаргадаг алдаа 2.0
Үе үеийн парламентын хууль батлах сонгодог төдийгүй гайхамшигт жишээний нэг бол эрх баригч нам өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан хуулиа хүч түрэн гэрлийн хурдаар баталдаг байсан явдал. Цаашлаад олон нийтийн сэтгэлзүйд тал засаж баталсан хуулиа суурин дээр нь хүчингүй болгодог, тооцоо судалгаагүй хуулийг хэлэлцээд суух нь хэвийн зүйл болчихсон..
🍭 Чихэр шиг үгс: Парламент 2.0-н танилцуулгын үеэр улс төрчид маань нарийн нандин, гоё амлалтуудаа бишгүй л урсгалаа. Чанадын чанадад гэдэг шиг тэр гоё амлалтуудын урьд УИХ хууль хэлэлцэх босгоо өндөрсгөх хэрэгтэй мэт. Чуулганы цагийг тооцоо, судалгаагүй хууль хэлэлцэж үрэхгүй байх нь ч УИХ-ын гишүүдийн ажлын бүтээмжийн чухал хэсэг баймаар.
Юутай ч Монголын түүхэн дэх анхны 126 хууль батлагчид ирэх 4 жилд хүний эрхийн мэдрэмжтэй, иргэдэд ойлгомжтой, цаг үеийн, иж бүрэн зохицуулалттай хууль батлах бол, хамтарсан ЗГ нь мега төслүүдээ хөдөлгөж 1 хүнд ногдох ДНБ-ийг $1,000-т хүргэх томоохон амлалттай ажиллах нь ээ. Цаг үеэ дагаж хуулийн зүйл, заалт өөрчлөгдөж байх нь тодорхой хэдий ч иргэдийн өдөр тутмын харилцааг зохицуулсан 300 гаруй хуулийн 400 зүйл заалт нь хүний эрхийн зөрчилтэй байна гэхээр… 😖
100% 🅰
XAC: Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт нь 100%-д хүрсэн компани байна цаана чинь. ХасБанк ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт, тайлагнал мэдээллийн ил тод байдал зэрэг 9 дэд хэсэгтэй засаглалын кодексоо бүрэн хэрэгжүүлсэн байна. Компанийн кодексийг хэмжиж байгаа нь харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд 90%+ хэрэгжилттэй байвал засаглал сайн гэж үздэг. Сонирхуулахад, 2023 оны I улирлын байдлаар МХБ (MSE)-ийн I ангиллын компаниудын кодексийн хэрэгжилт дунджаар 59.2% байсан билээ.
🔥 CMM GUIDE-н шинэ дугаар
Судалгаа, зөвлөх үйлчилгээ, ПР-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Capital Markets Mongolia компани "CMM Guide" буюу дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдад зориулсан гарын авлага гаргаж буй. Тэгвэл Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох "Mining Week x MinePro 2024" маргааш эхлэх гэж байгаатай холбоотойгоор CMM Guide-н шинэ дугаар гарчээ.
Энэхүү дугаарт уул уурхайн салбарын санхүү, эдийн засгийн талаарх өргөн агуулга багтсан бөгөөд “Mining Week x MinePro 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээний үеэр Монгол, Англи хэл дээр тараагдах юм.
📌 “Mining Week x MinePro 2024” арга хэмжээнд очих хүмүүс CMM танхимаар зочилж уул уурхайн санхүүжилтийн боломжийн талаар уншаарай.
🐂 Бух унах “А” төлөвлөгөө
Өнөө манай урд хөрш 2021 оны оргил үеэсээ 3,000 метр доош унасан хөрөнгийн зах зээлээ аврахаар үзэж байна. Юу болох бол оо?
💸 $114 тэрбумаар хурайлав
Энэ оны эхэнд Хятадын хөрөнгийн зах зээлээс $6.3 их наяд арчигдсан юм. Улмаар Хятадын төв банк (PBoC) банкнуудын заавал байлгах нөөцийг 0.5 нэгж хувиар бууруулсан ч үр дүнгээ өгөхгүй явсаар өдийг хүрэв. Харин энэ удаад Хятадын төв банк ¥800 тэрбум буюу $114 тэрбумаар хөрөнгийн захаа дэмжих шийдвэр гаргаад байна. Улмаар Хятадын хөрөнгийн зах зээл сүүлийн 16 жилд байгаагүйгээр огцом өссөн буюу тавхан хоногийн дотор 16% өслөө.
😋 Нэмэлт хачир: Мөн төв банк арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг дахин бууруулснаар зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдээд буй. Үүний дүнд Хятадын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй хамгийн том 300 компанийн хувьцааны үзүүлэлтийг харуулдаг CSI 300 индекс (000300.SS) өчигдөр л гэхэд 8.5% өсөөд байна.
🗺 Том зургаар юунд зорино вэ?
Одоо бол Хятад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн огцом уналт, хэрэглэгчдийн итгэл сул байгаагаас шалтгаалан хүчтэй дефляцийн дарамттай тулгараад байна. Тиймээс энэхүү нөхцөл байдлаа даван туулж эдийн засгаа 5% өсгөнө гэсэн зорилттой хүрэхийн тулд энэ бүх арга хэмжээг авч байгаа хэрэг.
¥2 их наядаар халамжилна: Түүнчлэн Хятад энэ онд эдийн засгаа дэмжих зорилгоор ¥2 их наядын тусгай бонд гаргахаар төлөвлөж байна. Уг бондын 50%-ийг дотоодын хэрэглээг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг хангахад зарцуулах бол үлдсэн 50% нь орон нутгийн засгийн газруудын өрийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглах юм.
Эцэст нь… Манай гол худалдан авагч дефляцитай тэмцэлдэж байгаа нь тун тоогүй. Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь эдийн засгийн хүчтэй сэргэлт авч ирнэ гэж найдъя даа.
Бяцхан эргэцүүллийн цаг. Бизнесийн салбарын нийтлэг стратегиуд дээр суурилан гаргасан жижиг тохиолдол дээр ажиллацгаая. 👀
Асуудал: XYZ компанийн үйл ажиллагаа цахим худалдааны салбарт сул байсан тул борлуулалт зогсонги байдалд оржээ.
Шийдэл: Компани цахим платформ нэвтрүүлж, хэрэглэгчийн зан төлөвийг өгөгдлөөр судлан, цахим болон цахим бус үйлчилгээг уялдуулах арга хэмжээ авав.
XYZ компани тулгарч буй асуудалдаа олсон шийдвэр нь оновчтой байсан уу, хэрэв тийм бол үр дүн нь хэрхэн гарах бол? Хариултаа бидэнтэй хуваалцаарай. 😉
🎪 Welcome to Happy Zone
Уул уурхайн долоо хоног буюу “Mining Week & MinePro 2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэ үеэр Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ны “Happy Zone” асарт зочлон, тэдний санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдтэй танилцахыг урьж байна.
🏛️ Худалдааны санхүүжилт: Экспортын аккредитиваар баталгаажсан зээл, тээврийн санхүүжилт, Оюу толгойн авлага болон гэрээ барьцаалсан зээл, факторингийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
🚀 Нэг дор: TDB Securities болон TDB Leasing-н төлөөллүүд ирж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.
Мөн 10 сарын 5-нд Санаачилга танхимд тус банкны удирдлагууд “Уул уурхайн салбарын санхүүжилтийн нөхцөл, боломжууд” сэдвээр илтгэл тавьж, панел хэлэлцүүлэгт оролцох гэнэ шүү.
📌 Арга хэмжээ олон нийтэд нээлттэй болох ба 08:00-16:00 цагийн хооронд Монголын Залуучуудын Холбооны зогсоолоос цаг тутам нийтийн тээврээр үйлчилнэ.
Thairath
🍋 Google (GOOG) Тайландад дата төв байгуулах болон тус улсын үүлэн дэд бүтцийг өргөжүүлэх зорилгоор $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь компанийн Тайландад байгуулж буй анхны дата төв болох юм. Сонирхуулахад, тус улсын дижитал эдийн засаг нь Зүнн өмнөд Азийн 2 дахь том эдийн засаг төдийгүй 2025 он гэхэд $50 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж.
🍋 Их Британи хамгийн сүүлийн нүүрсээр ажилладаг цахилгаан станцын үйл ажиллагаагаа зогсоолоо. Улмаар тус 2,000 МВт-ын хүчин чадалтай Ratcliffe-on-Soar цахилгаан станцыг ажиллуулдаг Uniper (UNPRF) нь үйлдвэрийн 750 акр талбайг “бага нүүрстөрөгчийн ялгаралттай эрчим хүчний төв” болгон хувиргах аж. Ийнхүү Их Британи нүүрсийг анх хэрэглэж эхэлсэн болон татгалзсан улс болж буй.
🍋 Яамдууд албан бичгээ 100% цахимаар солилцоно. Энэ хүрээнд ЦХИХХЯ болон И-Монгол академийн зүгээс Docx платформыг хөгжүүлж төрийн 2 мянган байгууллага ашиглаж эхэлсэн бөгөөд төр болон хувийн хэвшлийн 17 “erp” системийг нэгтгэжээ. Түүнчлэн цахим хэлбэрээр баримт бичиг үүсгэдэг системд тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх гэнэ.
🍋 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны ээлжит сонгууль 10 сарын 11-нд болно. УИХ-ын сонгуулиар иргэдийн саналыг 22 цаг хүртэл санал авч байсан бол орон нутгийн сонгуулиар 7-20 цагийн хооронд авах аж.
⚖️ ChatGPT-г сэтгэл зүйчээр ашиглаж болох уу? (FastCompany)
🔍 Хувийн компаниудын зах зээлд нөлөөлж буй 10 хүчин зүйл. (MCKinsey)
🫀 Зүрхний эрүүл мэндэд зориулсан хоолны дэглэм. (NYTimes)
🧧 “Дэлхийн хуримтлалын өдөр 2024” аян эхэллээ. (BOM)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply