🏦 Крипто банк

Улаанбаатарчуудын өвлийн бэлтгэл | Travel with Lemon Press | Крипто банк

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Улаанбаатар бондын санхүүжилт хаана яаж зарцуулагдаж байгааг мэдэж байгаа юу? Бондын санхүүжилтийн 40% нь үндсэн 3 чиглэлд зарцуулагдаж байгаа аж. ЭНД дарж уншаарай. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: Бэрс Эй Би Эс Актив ТЗК ХХК-ийн гаргасан Бэрс ХБҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн тул МХБ (MSE)-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

CHN: Хятадын төв банк ойрын хугацаанд банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 50 суурь нэгжээр бууруулах төлөвтэй байна

GOV: 2024 оноос зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25% болгоно.

🚶 MCS Coca-Cola-н үйлдвэрээр аялсан нь

Эх орныхоо өнцөг булан бүр дэх үйлдвэрлэл, бүтээн байгуулалттай танилцах зорилготой Travel with Lemon Press-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаад MCS Coca-Cola ХХК-ийн үйлдвэрээр хамтдаа аялцгаая. 

Бидний аялал хотын төвөөс 7.7 км-ийн зайд орших MCS Coca-Cola-н Амгалангийн үйлдвэрээс эхэлнэ. Тус үйлдвэр нь 2009 онд ашиглалтад орж байсан бөгөөд өмнөх үйлдвэрээсээ 3.4 дахин өндөр хүчин чадалтай, нийт 50,000 м.кв орчим талбайг хамарсан томоохон үйлдвэр байв.

📈 Зэрэглэлийн нөлөө!

Fitch Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+/тогтвортой” болгож ахиулсны араас хэд хэдэн банкнуудын зээлжих зэрэглэл ч нэмэгдлээ. Юу болоод байна вэ?

  • 📌 Зээлжих зэрэглэл: Улсын зээлжих зэрэглэл нь тухайн улсын өрийн хүү, үндсэн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх чадвар, эдийн засгийн тогтвортой байдал, эрсдэлийн түвшин зэргийг илтгэнэ. Улсын зэрэглэлийг өндөр болон бага гэж ерөнхийд нь 2 хуваах бөгөөд D-гээс AAA хүртэлх шатлалтай байдаг. 

💭 Яагаад ахиулав?

Fitch Ratings агентлаг Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийг нэмэгдүүлж 6%-д хүргээд буй. Энэ нь Монголын эдийн засгийн тогтвортой байдал, мөнгөний бодлогын үр нөлөө, бодлогын итгэлцэл нэмэгдэж буйтай холбоотой. Иймээс л Монгол 10 жилийн дараа “B+/тогтвортой” ангилалд орсон билээ

🤝 Улсыг дагаад хувийн хэвшил!

Улсын зээлжих зэрэглэл сайжирсны араас ХасБанк (XAC) болон ХААН Банк (KHAN)-ны зээлжих зэрэглэл "В+/тогтвортой" болж нэмэгдээд байна. Мөн Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих зэрэглэл 3 сарын дараа "В/тогтвортой"-гоос "В+/тогтвортой" болж ахиад буй. Өөрөөр хэлбэл, эдгээр банкнуудын зээлжих зэрэглэлийн үнэлгээ ийнхүү Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрч байгаа юм. 

  • 🤔 Яагаад? ХААН Банк болон ХасБанкны зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Монгол Улсын эдийн засаг болон банкны санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан нь гол хүчин зүйл болсон. Түүнчлэн уулсын зээлжих зэрэглэл сайжирснаар гадаад зээлийн хүү буурч банкнуудын зээл авах өртөг багасаж, зээлдэгч байгууллагууд бага хүүтэй зээл авах боломжтой болж байгаа гэсэн үг. 

  • 🥇 Алтны дэргэдэх гууль: Нэмээд зээлжих зэрэглэлийн ахицыг даган хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улмаар хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд ч хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх юм. 

Эцэст нь… Энэ жишгээр бид улсын өнгө төрх хувийн байгууллагад яаж нөлөөлдгийг харлаа. Тэгэхээр улсынхаа нөхцөл байдлыг сайжруулах, сурталчлах тал дээрээ анхаарвал зах зээлээ сайжирч, хувийн хэвшил, бизнесүүд нь ч үр өгөөжийг хүртэхээр байна даа.

🇲🇳 🤝 🇨🇳

MSE: Монголын Хөрөнгийн Бирж Хятадын Jiayou International-тэй санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд Jiayou International МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар бүтээгдэхүүн худалдан авсан этгээдэд үйлчилгээ үзүүлэх юм. Тодруулбал, худалдан авагчдад гаалийн баталгаат агуулах, нүүрс ачилт буулгалтын талбайг урьдчилан хадгалах, зарим  үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх аж. Арилжаанд оролцогч талын зардал, цаг хугацаа бага ч болов хэмнэгдэх нь ээ.

🤝 Төслийн удирдлагын олон улсын бага хурал

PMI Mongolia Chapter-с жил болгон зохион байгуулдаг Төслийн удирдлагын олон улсын бага хурал "Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь" сэдэв дор 9 дэх удаагаа болох гэж байна. 📢

  • Тус хурлаар, төслийн удирдлагын шинжлэх ухаан, арга, мэргэшлийг таниулан нутагшуулах хүрээнд гарсан ололт амжилт, сургамжийн талаар танилцуулах бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийн удирдагчид салбарын сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлэгээ өрнүүлэх юм.

📍 Хаана: Улаанбаатар зочид буудал
📅 Хэзээ: 10 сарын 12

🏦 Крипто банк

Ахиад л Дональд Трамп. Сонгууль дуустал Дональд Трамп чих амар байлгахгүй нь дээ. Энэ удаад яасан бэ гэж үү, ах маань өөрийн гэсэн крипто платформтой болох юм байх аа. 

🧑‍🤝‍🧑 Хүзүү, сээрээрээ холбогдоод л…

Тус крипто платформ нь World Liberty Financial бөгөөд түүний 2 хүү удирдах аж. Дональд Трамп жиргээндээ ирж яваа крипто эринийг угтан авч, уламжлалт, удаан том^2 банкнуудыг ардаа орхих цаг болсон хэмээсэн байдаг. Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн Даваа гарагт түүний шинэ крипто платформыг X дээр шууд дамжуулалт хийж олон нийтэд танилцуулах байсан ч одоогоор бол нам гүмхэн  л байна. 

  • 🐣 WLFI мэндэлнэ: Юутай ч тус платформ дээр WLFI хэмээх шилжүүлэг хийх боломжгүй шинэ токеныг ашиглах төлөвтэй байгаа төдийгүй крипто банк гэж юу байдгийг утгаар нь үзүүлэх юм гэнэ лээ. Тодруулбал, хэрэглэгчид тус платформ дээр криптовалютаа зээлэх, зээлдүүлэх, хөрөнгө оруулах боломжтой гэхээр бараг л банк шиг ажиллана гэсэн үг.  

  • 🤫 70x30: Цаашлаад, WLFI токены 70% нь төслийн үүсгэн байгуулагчид, баг болон үйлчилгээ үзүүлэгчид эзэмших бол үлдсэн 30%-ийг нь олон нийтэд санал болгох аж. 

↩️ 3 жилийн дотор суурин дээрээ 2 эргэв

Крипто салбар бол Дональд Трамп сонгуулийн кампанит ажлын томоохон хэсэг. Тэрбээр Америкийг дэлхийн крипто нийслэл болгох хүсэлтэй байгаагаа сонгуулийн турш л ярьж байна. Дональд Трамп крипто салбар ид цэцэглэж байх 2021 онд криптовалют тэр тусмаа Биткойн (BTC)-г залилан төдийгүй криптод хөрөнгө оруулах нь үндэсний мөнгөн тэмдэгтэд хохиролтой тул доллартоо л хөрөнгө оруул гэхчлэн анхааруулдаг нэгэн байсан бол 3 жилийн дараа крипто биржтэй холбоо хамаарал бүхий хүн болчихсон явж байдаг шүү. 

  • 🫠 Улам ойртсоор: Дональд Трампын гаргаж ирж буй крипто банкны ойлголт цоо шинэ зүйл биш буюу уламжлалт банкнууд хэдийнээ крипто руу алхам алхмаар шилжиж байгаа. Үүний нэг жишээ нь саяхан Германы томоохон банк болох DZ Bank хамтран ажилладаг 700 гаруй банкны харилцагчдадаа крипто шилжүүлэг болон касдодиан үйлчилгээ үзүүлэхээр болоод буй.  

Эцэст нь… Томоохон банкнууд биржээр дамжуулан хэрэглэгч нарт крипто үйлчилгээ санал болгож байгаа бол Дональд Трампынх шиг банк, бирж хоёрын үйл ажиллагааг нэгтгэсэн крипто банкнууд ч зах зээл дээр гарч ирж байна. Дональд Трамп сонгуульд ялбал крипто биржүүдийн зохицуулалтыг нэлээн суллах, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг нь олгох нь ч тодорхой болчхов уу даа? 🤔

🏙️ Тав тухаа нэг дор цогцлоо

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт төгс нийцэх Orchlon Consulting ХХК-ийн “Orchlon Tower” төслийн А блокийн 5 болон 6 давхрын борлуулалт өнөөдрөөс эхэллээ! 📢

  • 🚏 Хотын төв: Баруун 4 замд буюу Рокомон Бьюлдингийн чанх урд ирээдүйд үнэ цэн нь улам нэмэгдэх байршилтай.

  • 🛍️ Цогц үйлчилгээ: Спорт, энтертайнмент, хүүхэд болон ахмадын хөгжлийн төв, органик маркет, ухаалаг зогсоол зэргийг цогцлоожээ.

  • 🚀 Яараарай: Цөөн тооны 2-3 өрөө байр үлдээд байсан B болон С блокийн борлуулалт дууссан бөгөөд үлдсэн А блокийн захиалгыг эхлүүлээд буй.

Гэснээс, А блокийн 1-4 давхар спорт болон энтертайнмент төв, 5-13 давхар нь орон сууцны хэсэг, мөн 14-22 давхар нь үйлчилгээний зориулалттай болно гэнэ шүү.

🔗 Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Harris Sliwoski

🍋 Тандэм Инвест ББСБ ХК (VIK) Рэйн Жи Ти Си  БЗГ ХХК-тай нэгдэнэ. Рэйн Жи Ти Си  БЗГ ХХК-ийн зах зээлийн үнэлгээ ₮4.4 тэрбум бөгөөд Тандэм инвест ББСБ ХК-ийн тэдэнд санал болгох хувьцааны үнийг МХБ дээрх арилжааны сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж үнэ буюу ₮20.9-өөр тогтоогоод буй. Тус нэгдэлтэй холбоотойгоор компани 213,344,790 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах аж. 

🍋 Нийслэлийн Засаг даргын захирамжаар ХУД-т Америкийн дипломат төлөөлөгчийн газрын байр барихаар болжээ. Тодруулбал, ХУД-ийн 18-р хороонд 39.967 м.кв газрыг Америкийн дипломат төлөөлөгчийн газрын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

🍋 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 10-р сард Монголд айлчилна. Төрийн тэргүүн нарын уулзалтаар 2 орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, тэр дундаа Казахстанаас Монголд нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний экспортыг $500 саяд хүргэх асуудлыг хөндөх аж.

🍋 Канадын Саскачеван муж газрын ховор элемент (ГХЭ)-ийн материал боловсруулалт болон үйлдвэрлэлээр Хятадтай өрсөлдөнө. Тус муж нь зэс, кали, ураны уурхайгаараа алдартай бөгөөд удахгүй EV, салхин турбинд ашиглагддаг ГХЭ үйлдвэрлэх гэнэ. Улмаар оны IV улиралд 40 тн ГХЭ үйлдвэрлэж Хойд Америкийн анхны тус төрлийн ГХЭ-ийн арилжааны нийлүүлэгч болох гэнэ.

😷 Улаанбаатарчуудын өвлийн бэлтгэл

Өнөөдөр дэлхийн уушгины өдөр тохиож байна. Улаанбаатарын өвөлтэй хамт утааны асуудал ч эхлэх тул уншигчид минь урьдчилан сэргийлж уушгиа хайрладаг юм шүү. 

🔢 Хэмжүүр

Өвлийн улиралд Улаанбаатар хотод PM2.5 буюу 1 куб.м-т агуулагдаж буй 2.5 микрометрээс бага диаметртэй нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг илтгэдэг үзүүлэлт 1 куб.м-т 500 микрограммыг давдаг. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүй хэмжээ болох 25 мкг/м3-с 20 дахин их үзүүлэлт аж. Заримдаа бүр PM2.5 1,000 мкг/м3-аас ч дээш түвшинд хүрч байсан түүхтэй дээ.

  • ⚠️ Анхаар: Хамгийн аюултай нь тус төрлийн нарийн ширхэгтэй тоосонцор уушги болон цусны урсгалд гүн нэвчих боломжтой гэдгээрээ хамгийн хортой тоосонцрын нэг гэгддэг.

🥲 Өвдөх эрхгүй

Монголд агаарын бохирдол, тоосжилтын улмаас олон төрлийн харшил, уушгины үрэвсэл цаашлаад хавдрын тохиолдол жил бүр л өсөн нэмэгдсээр байгаа. Тиймээс уушгиа цэвэрлэж байгаарай. Монос Хүнс ХК (MFC)-н зах зээлд нэвтрүүлээд буй Vitos брэндийн олон төрлийн бэлдмэлүүд дунд уушги цэвэрлэх бэлдмэл ч бий. Тус бүтээгдэхүүнийг нь уушги болон цус цэвэрлэж, хий ханиалгаас эхлээд уушгины үрэвсэл, хатгааны үед ч хэрэглэх боломжтой. Савлагаа нь ч өдөрт уух хэмжээгээр савлагдсан байдаг тул урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт нэгийг хэрэглэж байхад тун дажгүй. 

Эцэст нь… Эрүүл мэнд №1-т шүү. Уншигчид минь өөрийгөө хайрлаж энэ өвөл уушгиа цэвэрлэж хамгаалж байгаарай. 💘

  • 📊 Capital Markets Mongolia Сингапурт “Монголын хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгуулна. (Yahoo!Finance)

  • 🤝 Өнөөдөр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт сургалт болно. (UDC)

  • 🛑 Ажилд орох ярилцлагаа цуцлах 4 шалтгаан. (LifeHacker)

  • 📱 Apple-н AI утасны хэр их багтаамж эзэлдэг гээч? (9to5mac)

Reply

or to participate.