• Lemon Press
  • Posts
  • ⚡ Шинэ сайд, шинэ хамтрал

⚡ Шинэ сайд, шинэ хамтрал

Зөөлөн хүчний бодлого | $TUM: Борлуулалт 16.9% өсөв | $DIS-н CEO солигдов

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр орой 23 цагаас The MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээний эхний тоглолтоо хийнэ. Нийт 16 баг оролцож буй $1.1 саяын шагналын сантай энэхүү тэмцээний эхний тоглолтоо The MongolZ өмнө нь 12 удаа учраа таарахад 11-д нь хожигдсон Европын MOUZ багтай хийхээр байна.  🔫

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар санхүүгийн хүндрэлд орж, ₮3.5 тэрбумын өр төлбөртэй болсон Эрчист Монгол ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэв

MNG: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

IND: Монголын боловсрол, ХАА-н салбарт Энэтхэгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж хоршооллыг хамтран хөгжүүлэхээр болов

⚡ Эрчим хүч: Шинэ сайд, шинэ хамтрал

Эрчим хүчний Сайдын томилгоо эцэслэгдэж, УИХ-ын гишүүн Б.Найдалаа томилогдохоор болов. ХҮН нам Боловсролын сайдын суудлаа алдсан 1 оноогоо эргүүлэн авлаа. 

🫂 Эвтэй томилгоо

Хоосорч хоцорсон Боловсролын сайд болон Эрчим хүчний сайдын суудал дээр МАН болон ХҮН нам эв зүйгээр тохиролцож, өөрсдийн сайдуудаа томилоод авлаа. Эрчим хүчний сайдын томилгооны асуудал дээр Шадар сайд Т.Доржханд угаас л ХҮН нам эрчим хүчний реформыг хийх мөрийн хөтөлбөртэй, тиймээс үүнийгээ албажуулж, сайдын суудлаа авсан гэх утгатай мэдэгдэл хийсэн. 

  • 🙋‍♂️ Бие даагч Сайд: Угтаа ХҮН намыг орхин одсон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Эрчим хүчний сайд болбол Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төрийн зөвшөөрлийг цуцалж, иргэд өөрсдөө санаачлан хэрэгжүүлэх гэхчлэн мөрийн хөтөлбөрийн хамт өөрийгөө дэвшүүлсэн. 

Гэсэн ч ХҮН намын дарга сул гишүүнд боломж олгохгүй гэдгийг эрчим хүчний салбарт заавал мэргэжлийн хүн байх ёстой гэж боддоггүй хэмээснээс харж болно. 

📰 Эрчим хүчний салбарын сонин сайхан

За юутай ч Сайдын суудал эзэнтэй боллоо. Үүний хажуугаар нийслэлээс Францын Veolia групптэй хамтран хотын дулаан хангамжийн системийг шинэчлэх талаар санал солилцсон байна. Мөн удаан хүлээгдсэн ДЦС-V-н бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэхээр бэлтгэж, бүтээн байгуулалтын ажлыг нь Тавантолгойн цахилгаан станцын тендерийг гацаасан хар түүхтэй Камбож Улсын харьяа MiTime компани хэмээн нүүр бардам зарлав

  • 💰 Том зургаар нь харвал, эрчим хүчний салбарт сүүлийн 2 жилд гаднаас, дотоодоос, төсвөөс, нийслэлээс, зээл, буцалтгүй тусламж гэхчлэн том дүнтэй, түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгож, татаж байгаа. Гэтэл эхнээсээ хар бараан түүхтэй компаниудыг хэрэгжүүлэгчээр нь сонгоод явж байна. 

Ер нь бид урагшлаад байна уу, ухраад байна уу, гэдгээ тогтож, суугаад тунгаахгүй бол мөнгө, санхүүжилт байгаад ч урагшилдаггүй кейсүүд улам л нэмэгдэх шинжтэй. Экс Эрчим хүчний сайд ч өчигдөр хамаг зовлонгоо тооцож, одоо тулгарч буй асуудлуудын ядаж талыг нь цэгцлэх шийдлүүдийг ярьж, хэлэх юм. Эрх баригчид хүчтэй, эрх мэдэлтэй байх үедээ бус суудлаасаа буусныхаа дараа бодит шийдэл ярьдаг нь гайхамшигтай шүү.

  • ⛏️ Дэлхийд болж буй томоохон үйл явдлууд чухал ашигт малтмалтай холбоотой. (ThinkMongol)

  • 📦 Amazon хүргэлтийн 1 болон 3 цагийн сонголтыг шинээр туршина. (TheVerge)

  • 🏀 Монголын сагсан бөмбөгийг статистик тоо анализаар тайлбарлахуй. (Overheat

  • 😴 Япон нойрны асуудлыг улсын хэмжээнд шийдэхээр хөдөллөө. (TheJapanTimes)

🥚 $TUM: Борлуулалт 16.9% өсөв 

TUM: Өнгөрсөн онд Түмэн Шувуут ХК-ийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 16.9% өсөж ₮99 тэрбумд хүрчээ. Гэвч компанийн цэвэр ашиг мөн үеэс 1% буурч ₮14.3 тэрбумд хүрсэн бөгөөд үүнд борлуулалт, маркетингийн зардал 19.5% өссөн болон ₮102.3 саяын гадаад валютын ханшийн зөрүүний гарз нөлөөлсөн аж. Сонирхуулахад, $TUM энэ онд ₮500 саяар хувьцаа халааслах шийдвэр гаргасан ба өчигдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 0.4% өсөж ₮365 дээр хаагджээ.

🧼 Зөөлөн хүчний бодлого ба Монгол

Дэлхийн улс орнуудын зөөлөн хүчний бодлогыг хэмждэг Global Soft Power Index шинэчлэгдлээ. Тэгсэн Монгол 2026 оны зөөлөн хүчний индексээр өмнөх оноос 3 байр ахиж дэлхийн 193 орноос 105-д эрэмбэлэгджээ.

  • 📎 Тооцооллын цаана: Дэлхийн зөөлөн хүчний индексийг консалтингийн Brand Finance компаниас тооцон гаргадаг. Ингэхдээ тухайн улсын нэр хүнд, танигдалт, нөлөөлөл зэрэг 55 шалгуур үзүүлэлтийг засаглал, соёл, боловсрол, бизнес зэрэг 8 салбарын хүрээнд үнэлэн тооцдог аж.

🇲🇳 122-оос 105 руу

Зөөлөн хүчний индексээр Монгол энэ онд 100 оноо авахаас 33.2 оноо авчээ. Монголын тухайд анхлан 2024 оноос эхлэн зөөлөн хүчний индексийг тооцож эхэлсэн бөгөөд тухайн үед дэлхийд 122-т эрэмбэлэгдэж байсан бол 2026 онд 17 байр урагшилж 105-д бичигдэж байна. Үүнийг Ази тивийн 29 оронтой харьцуулбал 19-т орох үзүүлэлт юм. Хэрэгт дурлавал, бидний араас шил даран Камбож, Бутан, Бруней, Тажикстан зэрэг орнууд оржээ. 

  • 👀 Манай онцлог: Өнгөрсөн онд Монгол соёл, урлаг, спорт болон бизнесийн салбарт гаргасан амжилтаар тодорхой хэмжээнд дэлхийд танигдах болсон. Үүнээс гадна байгалийн баялаг, геополитик байршил, нүүдлийн өв соёл, ардчилал, хүн ам зүй зэрэг хүчин зүйлс нь манай бодит давуу тал хэвээр байна.

📉 Дэлхийн тренд

2025 онд дэлхий дахинд болсон дуулиант үйл явдлуудаас шалтгаалж ихэнх томоохон гүрнүүдийн зөөлөн хүчний индексийн оноо буурчээ. Хамгийн том бууралтыг тэргүүлэгчийн эгнээнд бичигдэх Америк үзүүлсэн ба зөөлөн хүчний индексийн оноо нь өмнөх оноос 4.6 оноогоор буурч, 74.9-д хүрсэн аж.

Эцэст нь… Зөөлөн хүчний бодлогоор дэлхийг тэргүүлдэг болоход багагүй хугацаа шаардлагатай. Монголын хувьд жил бүр ухрах биш урагшилж буй нь сайн хэрэг ч ахиу байранд орох боломжоо бүрэн ашиглаж чадаж байгаа юу гэдэг сонирхолтой. Манай лимонууд Монгол яавал дорвитой байр ахина гэж бодож байна? 🤔

30 жил
Монголын анхны үүрэн холбооны оператор болох Мобиком Корпораци одоогоос 30 жилийн өмнө буюу 1996 онд байгуулагджээ.
36.6%
2025 оны эхний хагасын байдлаар үүрэн холбооны 5 сая гаруй идэвхтэй хэрэглэгчдийн 36.6%-ийг Мобиком Корпораци дангаараа бүрдүүлсэн байна.
1.8 мянга
Энэ оны байдлаар Мобиком Корпораци 1.8 мянган ажилтантай болон өргөжжээ.

📊💰 Бүх санхүүгийн хэрэгслийг нэг доороос арилж!

Ихэнх арилжааны платформууд дээр крипто эсвэл уламжлалт санхүүгийн хэрэгслийн аль нэгийг сонгох шаардлагатай байдаг. Тэгвэл Bybit дээр эдгээр 2 санхүүгийн хэрэгслийг хослуулан хөрөнгө оруулах боломжтой.

💸 Bybit дээр TradFi буюу уламжлалт санхүүгийн хэрэгсэл болох технологийн томчуудын хувьцаа, газрын тосны фьючерс, алтны спот гэх мэт арилжааг өөрийн хүссэн криптовалюттай хослуулж арилжаалж болно. Мөн өөр апп руу үсрэх, брокер тус бүрт данс нээх шаардлагагүй бөгөөд бүх арилжааг нэг дороос хийх нь байна шүү.

  • 🧺 Өндгөө хэзээ ч битгий нэг сагсанд хий: Хөрөнгө оруулалтын багцаа олон төрлийн санхүүгийн хэрэгслээр төрөлжүүлэх нь зүйтэй. Жишээлбэл, Bybit дээр Биткойн (BTC)-н үнийн хөдөлгөөнөөс гадна Apple (AAPL)-н хувьцаа, газрын тосны үнийг ч хамтад нь ажиглах аж.

Хэрэв та хөрөнгө оруулалтын багцаа крипто болон уламжлалт санхүүгийн хэрэгслээр төрөлжүүлэхийг хүсвэл Bybit-г ашиглаад үзээрэй. 👇🏻

Blog Mickey

🍋 The Walt Disney (DIS)-н шинэ Гүйцэтгэх захирал Жош Д’Амаро үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрээр 28 жилийн турш $DIS-д ажилласан нэгэн бөгөөд хамгийн сүүлд Disney Experiences буюу Disney Park-г удирдаж байсан аж. Түүнээс гадна компани удирдлагын багтаа томоохон өөрчлөлт хийж, Дана Уолденг Ерөнхийлөгч, Креатив захирлын албан тушаалд томилжээ.  

🍋 Казахстаны шинэ Үндсэн хууль ирэх 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Шинэ өөрчлөлтөөр одоогийн Үндсэн хуульд заасан 99 зүйлийн дийлэнх буюу 95 нь шинэчлэгдэж байна. Мөн Казахстаны хууль тогтоох байгууллагын бүтэц 2 танхимт бүтцээс 1 танхим рүү шилжих ба Ерөнхийлөгчийг 7 жилийн бүрэн эрхтэйгээр зөвхөн 1 удаа сонгох заалтыг хэвээр үлдэхээр болов.

🍋 2025 онд Mongolian Mining Corporation (0975.HK)-н цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 94.9% буурч $12.5 саяд хүрчээ. Тайлант хугацаанд нүүрсний үнийн уналттай холбоотой компанийн орлого 20.8% багасаж $823.3 саяд хүрсэн бол нүүрсний борлуулалтын хэмжээ 10.1 сая тн-д хүрсэн нь 2024 оноос 17% өссөн дүн юм. Түүнчлэн $0975.HK 7.4 мянган унц алт, 2.6 мянган унц мөнгө борлуулж, нийт $31.3 саяын орлого олжээ.

🍋 Шинжлэх ухаан, технологийн салбарын амжилтыг төрөөс ₮100 саяар урамшуулна. Өчигдрийн ЗГ-ын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг шинэчлэн баталж, байгаль, нийгмийн ухаан, технологийн дэвшлийн шагналыг дагалдах мөнгөн дүнг тус бүр ₮100 сая байхаар тогтоов. Уг шагналыг ЗГ-ын шийдвэрээр 2 жилдээ 1 удаа олгож байх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.