🐣 OpenAI-н шинэ төрх

Үндсэн чиглэл: Тогтвортой хадгална | Rio Tinto-н ураны төсөл | ЗГ-ын эрчим хүчний реформ

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Цахим хуудас, хэвлэл мэдээллийн сувгаар хэт туйлширч шүүмжилсэн сэтгэгдлүүд их харагдах юм. Үүнтэй холбоотойгоор Америкийн Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн хэлсэн үгийг хүргэе. 

“Таны эх орон танд юу өгч чадах вэ гэж бүү асуу, харин та эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асуу. ”

Жон Ф.Кеннеди

MSE: Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдаж байгаа баяжуулсан коксжих нүүрсний жигнэсэн дундаж ханш оны эхнээс 19.9% унаж $161.86 болоод байна

GOV: ЗГ эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллана

ADB: Монгол Улсын ДНБ 2024 онд 5.5%, 2025 онд 6% өсөх бол инфляцийн түвшин 2024 онд 6.8%, 2025 онд 7.2%-д хүрэх төлөвтэй байна.

 

📄 Үндсэн чиглэл: Тогтвортой хадгална

Монголбанк 2025 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцууллаа. Юу, юу тусгасныг шинжье. 🔍

⚖ Үндсэн 3 чиглэл 

Одоо бол манай эдийн засаг Ковид-19 цар тахлын нөлөөтэй хүндрэлүүдээ даваад байна. Улмаар энэ оны эхний хагаст 5.6% өссөн бол Монголбанкны тооцооллоор 2025 онд 7.3% өсөх төлөвтэй байна. Иймдээ ч Монголбанк энэхүү өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах юм. Тэдний төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл 3 хэсгээс бүрдэж буй. 

  • 📉 I хэсэг - Зорилтот түвшин -1 нэгж: Одоо бол Монголбанкны инфляцын зорилтот түвшин 6% (±2) байгаа. Тэгвэл 2027 оноос инфляцын зорилтыг 5% болгож бууруулах юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилготой. 

  • 🤸‍♂️ Уян хатан ханш: Цаашлаад, төгрөгийн ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох ёстой тул ГВУН-ийн хүрэлцээт байдлыг хадгална. Ингэснээр гадаад шокт хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэсэн үг. Сонирхуулахад, Монголбанк оны эхний хагаст төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт $238 саяыг валютын захаас татжээ. 

🤝 II хэсэг - Банкны салбарыг дэмжинэ

Энэ хэсэгт тусгагдсан арга хэмжээнээс онцлоход, ОУ-ын санхүүгийн байгууллагын арилжааны банк дахь хувь эзэмшил нь банкны хуульд заасан хязгаарлалтад хамаарахгүй байх хуулийн өөрчлөлт оруулах аж. Өөрөөр хэлбэл, системийн нөлөө бүхий банкнууд IPO хийсэн ч гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо дутмаг байгаа тул банкны 1 хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20%-иас дээш хувийг эзэмшихгүй байх заалт ОУ-ын санхүүгийн байгууллагад хэрэгжихгүй байх өөрчлөлт оруулах нь. 

III хэсэг - Гадаадын хөрөнгө оруулагч ➡ ₮

Энэ хэсгийн хамгийн чухал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэх явдал. Үүний хүрээнд банкны хадгаламжийн сертификат дээрх хуулийн өөрчлөлт хийх юм. Учир нь хадгаламжийн сертификат уламжлалт, буцаан дуудах болон хоёрдогч зах зээлд арилжаалах боломжтой байдаг ч манай банкнууд зөвхөн уламжлалт буюу хөрвөх чадвар багатай, тогтмол хүүгийн түвшинтэй хадгаламжийн сертификат гаргадаг. 

  • ❓ Ач холбогдол нь юу вэ? Ер нь бол хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг болох нь төгрөгийн тогтвортой байдал, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ГВУН-ийг хадгалах зэрэг эерэг нөлөөтэй. Энэ хүрээнд мөнгөний захад ЗГ-ын үнэт цаасыг тогтмол арилжаалахад шаардлагатай орчныг ч бүрдүүлэх юм.

Эцэст нь… Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд нэлээд хэдэн чухал зүйл тусгагджээ. Одоо ажил хэрэг болох л чухал байна даа. 

UEC ➡ Уран манайх!

RIO: Uranium Energy (UEC) компани Rio Tinto-н ураны төслүүдийг худалдаж авах гэрээ байгууллаа. Тодруулбал, тус компани Америкийн Вайоминг муж дахь Rio Tinto-н эзэмшдэг уран олборлолтын төслүүдийг $175 саяар худалдан авахаар болжээ. Энэхүү $175 саяд Sweetwater уран боловсруулах үйлдвэрээс гадна хэд хэдэн төсөл багтаж буй. Uranium Energy-н хувьд 2021 онд Uranium One Americas компанийг худалдаж авсан бөгөөд Rio Tinto-н төслүүдийг худалдаж авснаар уг компанийн уран олборлолтын нөөц 87,500 тн-оор нэмэгдэх аж.

👶 OpenAI-н шинэ дүр төрх

OpenAI бизнес чиглэлээ өөрчилж ашгийн төлөө ажиллахаар болж байна. Үүний хажуугаар хэдхэн сарын дотор 2, 3 захирлууд нь ар араасаа ажлаа өгч байгаа. Юу болоод байна?

💱 OpenAI: Ашгийн бусаас Ашиг руу

Тэд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л ашгийн төлөө бус хүн төрөлхтний тусын тулд хиймэл оюун ухаан (AI)-ы судалгаа, хөгжүүлэлт хийх эрхэм зорилготой компани байсан билээ. Шалтгаан нь юу байв?

  • 🤑🫰 Юань, доллар, иен: Сарын өмнөөс OpenAI  зах зээлийн үнэлгээгээ $150 тэрбумд хүргэх хэмжээний хөрөнгө оруулалтыг Apple (AAPL), Microsoft (MSFT), Nvidia (NVDA) тэргүүтэй компаниудаас татах талаар мэдээлэл тархаж байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт татахын тулд тэд ашгийн бус компанийн бүтцээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн хэрэг.

  • Энд нэг хаалт байна: Тодруулбал, компани 2019 онд Microsoft-с $1 тэрбумын санхүүжилт татахдаа ашгийнхаа хязгаарлагдмал хувийг хуваах замаар хөрөнгө оруулалт татаж байв. Ер нь л компанийн ашгийн бус статус тэднийг урт хугацаанд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татахад саад болж байсан тул одоо ашгийн төлөө ажиллаж AI-аа хөгжүүлэх тогтвортой урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах аж. 

🥊 ТУЗ vs Гүйцэтгэх захирал

Одоо харин компанийн дотоодод үүсээд буй асуудал руу өнгийвөл, өчигдөрхөн Технологи хариуцсан захирал Мира Мурати албан тушаалаа өгөхөө зарлаад буй. Тэрбээр OpenAI-н гол хүмүүсийн нэг төдийгүй Сэм Альтман өнгөрсөн 11-р сард Гүйцэтгэх захирлын суудлаас түр буух үеэр түүнийг түр орлож байсан нэгэн. 

  • 🔪 Хоорондоо таардаггүй: Компанийн ТУЗ болон Сэм Альтман хоорондоо таардаггүй гэдгийг түүнийг ажлаас нь халж байснаас харагддаг. Түүнээс хойш 2 хамтран үүсгэн байгуулагч, 2 захирал компаниа орхиж тус тусын мөрийг хөөгөөд байна

  • Өрсөлдөгч +1: OpenAI-н үүсгэн байгуулагчдын нэг болох Илья Суцкевер компаниа орхиж өөрийн бас нэг AI компанийг үүсгэн байгуулсан бөгөөд ямар ч бүтээгдэхүүн гаргаж амжаагүй байхдаа $1 тэрбумын хөрөнгө оруулалт татсан аатай нэгэн дээ. 

Юутай ч OpenAI бизнесийн ертөнцөд хөл тавьж, томоохон хөрөнгө оруулалтуудаа эхнээсээ татах бололтой. Гол нь компани 2 жилийн дотор бүтцээ ашгийн бус компаниас ашгийн болгож өөрчлөхгүй бол шинэхэн хөрөнгө оруулагчид нь мөнгөө буцааж авах хэлэлцээр байгуулж байгаа сурагтай. Юу л болох бол доо…

🕵️ Таавар таацгаая. Тэр янз бүрийн хөрөнгө оруулалтыг нэгтгэдэг, мөн эрсдэлээс хамгаалж ашгийг нэмэгдүүлдэг. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

👨‍🎓 Олон улсын түвшинд карьераа төлөвлө

Finsight AcademyIMA албан ёсны эрхтэй, Олон Улсын Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогч буюу Certified Management Accountant (US.CMA) гэх өндөр түвшний мэргэжлийн цол олгох сургалтаа 3 дахь жилдээ зарлалаа.

US.CMA зэрэг эзэмшсэнээр,

  • 🧩 Цогц ойлголт: Удирдлагын НББ, санхүүгийн удирдлага, дотоод хяналт, хөрөнгө оруулалтын шийдвэр тэргүүтэй 12 дэд сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшинэ.

  • 🔑 Карьерын өсөлт: Компанийн стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн бодлого тодорхойлох чадвартай санхүүгийн шийдвэр гаргалтын түвшний эксперт болон удирдлагын багт орж ажиллах эхлэл тавигдаж буй.

  • 🌐 Хөгжил: Олон улсын түвшинд ажиллахаас гадна бизнесийн хэлцэл хийх чадвартай болох юм.

Сонирхуулахад, US.CMA нь 150 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдөж, өдгөө дэлхий даяар 140 мянга гаруй гишүүнтэй өндөр түвшний мэргэжлийн цол зэрэг юм байна шүү.

🗓️ Бүртгэлийн хугацаа: 9 сарын 30-ныг дуустал

CNBC

🍋 SpaceX компани Вьетнамд $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Вьетнам бол Америкийн томоохон үйлдвэрлэгч компаниудын аж үйлдвэрийн төв бөгөөд тус хөрөнгө оруулалтаар компани Starlink хиймэл дагуулын үйлчилгээг боловсрол болон гамшгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглуулах аж. 

🍋 2035 онд Z үеийн залуус хөдөлмөрийн насны хүн амын 43%-ийг бүрдүүлэх тул хүний нөөцийн бодлогыг шинэчилнэ. Энэ хүрээнд олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний цогц төв "Job Center Mongolia"-г эхний ээлжид Улаанбаатарт болон Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод зэрэг аймгуудад цаашлаад улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар ЕХ-д хамтран хэрэгжүүлэх санал тавьсан байна.

🍋 Туркад Монгол иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах, тусламж үзүүлэх эрүүл мэндийн нэгж байгуулна. Ингэснээр сүүлийн жилүүдэд Монгол иргэд дотооддоо оношлогдож чадахгүй, эмчилгээгүй байгаа өвчин, эмгэгийн шалтгаанаар Турк руу эмчилгээ хийлгэх зорилгоор явж буй асуудлыг шийдвэрлэх алхам болох гэнэ. 

🍋 Coca-Cola (KO) компани Coca-Cola Spiced болон Coca-Cola Spiced Zero Sugar-н үйлдвэрлэлийг зах зээлд гарснаас хойш 7 сарын дараа зогсоолоо. Уг бүтээгдэхүүн нь тэдний залуу хэрэглэгчдийг татахаар 2022 онд гаргасан 8 шинэ амттай Coca-Cola Creations цувралын нэг байсан бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алдаанаас үүдэн зах зээлээс татагдав. 

  • 👓 Meta Ray-Ban-г хиймэл оюун ухаанаар шууд бичлэг хийх функц болон QR код уншигчтай болгож шинэчилжээ. (TechCrunch

  • 🎹 Duolingo-н Loog-тэй хамтран төгөлдөр хуур анхлан суралцагчдад зориулан гаргасан сургалтын зэмсэг. (Gizmodo)

  • 🚗 Улаанбаатарт автомашины дугаарын худалдаа цэцэглэж байна. (TheUBPosts)

  • 💼 “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурал 1 сараар хойшлогджээ. (FRC)

Reply

or to participate.