- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Төрөлт түүхэн доод түвшинд
🇲🇳 Төрөлт түүхэн доод түвшинд
$BOGD-н 2024 оны тайлан | BID 2.0 нээлттэй бонд | Ногоон хамтрал
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хүйтний эрч ч чангарахаар байна даа. Есөн есөө тоолоод л довын толгой борлотол гүрийнэ дээ хэдүүлээ. Дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжээрэй. 🧣💨
MNG: МҮХАҮТ-ын Дэд захирлаар Г.Мягмаржав томилогдлоо.
BOM: Монголбанк бодлогын хүүг 10%-д хэвээр хадгалж, банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 13% болон 18%-д хүргэлээ.
POL: Чикагод суух Дэд консулаар С.Эрдэнийг томилжээ.
🆕 BID 2.0 нээлттэй бонд
2025 оны салхийг хагалж БИД ББСБ-ын BID 2.0 нээлттэй бондын урьдчилсан захиалга эхэллээ. Харин анхдагч зах зээлийн арилжаа нь 1 сарын 22-ны Лхагва гарагт Монголын хөрөнгийн бирж (MSE) дээр эхлэх юм.
📝 BID 2.0 нээлттэй бондын талаар товчхон
BID 2.0 нээлттэй бондын үнэлгээг Онч Кредит Рейтинг Эйжинси ХХК хийж, “A тогтвортой” хэмээн үнэлсэн. Бондын өгөөж нь жилийн 18% бөгөөд татварын хэмжээ нь 5% буюу хадгаламжийн хүүгийн татвараас 2 дахин бага. Цаашлаад, тус бондын нэгж бүрийг ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй гаргаж, 2 жилийн хугацаанд улирал тутамд хүүгийн төлөлт хийгдэх байдлаар санал болгож буй.
Гэснээс андеррайтераар нь BID 1.0 нээлттэй бонд дээр ажиллаж байсан Өлзий энд Ко ҮЦК ахин ажиллаж байгаа аж.
💘 Бонд “lover”
БИД ББСБ 2023 онд 20 жилийн ойгоо угтан BID 1.0 нээлттэй бондоо анхлан гаргаж зах зээлээс ₮8 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлж байв. Цаашлаад,
🔥 БИД ББСБ-ын тухайд 2012 онд ББСБ-ын анхны хаалттай бондыг, 2021 онд биржийн бус зах зээлийн анхны бондыг, 2023 онд BID 1.0 нээлттэй бонд, 2024 онд БИД ХБҮЦ гаргаж байсан түүхтэй.
🧮 Санхүүгийн үзүүлэлт: Үргэлжлүүлээд тэдний санхүүгийн үзүүлэлтийг шинжихэд, өнгөрсөн оны IV улирлын байдлаар нийт хөрөнгийн хэмжээ ₮98.2 тэрбум, өөрийн хөрөнгийн хэмжээ ₮44.6 тэрбумд хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийнх нь 99%-ийг хуримтлагдсан ашиг, хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэг “I зэрэглэл”-ийн өөрийн хөрөнгө эзэлж буй. Харин өөрийн хөрөнгийн өгөөж нь 37.1%-тай байсан аж.
🆙 Тогтвортой өсөлт: Тус ББСБ-ын нийт хөрөнгө үүсгэн байгуулагдсанаас хойших буюу өнгөрсөн 20 жилд, жил бүр 15%-40% тогтмол өсөж ирсэн гэж байгаа.
Эцэст нь… БИД ББСБ ОУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жилүүдэд Швейцар, Люксембург Герман, Бельгийн хөрөнгө оруулалтын сангуудаас амжилттай санхүүжилт босгоод буй. За тэгээд тус бондыг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
💚 Ногоон хамтрал
SBM: Төрийн банк ХК Монголын Ногоон Санхүүгийн Корпорацтай Тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана. Энэ хүрээнд тэд ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж банк, санхүүгийн салбарт нэвтрүүлэн хэрэгжилтийг дэмжих, цаашлаад иргэд болон бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдээлэл түгээх тэргүүтэй ажлуудыг хэрэгжүүлэх аж.
🔥 $BOGD-н ашиг х2
Богд Банк (BOGD)-ны ашиг 2024 онд өмнөх оны мөн үеэс 42% өсөж ₮40 тэрбумд хүрэв. Үүнийг 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 7.1 дахин өссөн үзүүлэлт юм.
🍰 Орлогын бүтэц
Богд Банк 2024 онд нийт ₮150 тэрбумын орлого олсон бөгөөд 81%-ийг хүүгийн орлого, 19%-ийг хүүгийн бус орлого бүрдүүлжээ. Сүүлийн 5 жилд банкны ашиг жил бүр тогтмол өсөлттэй байсан бөгөөд жилийн дундаж өсөлт нь 48% байсан аж. Улмаар $BOGD-н удирдаж буй нийт хөрөнгө өнгөрсөн онд 49.7%, харин сүүлийн 5 жилд 4.7 дахин нугарч ₮1 их наядад хүрээд байна. Тус өсөлтийн ард,
🤑 Зээл: Тус банкны цэвэр зээлийн хэмжээ жилийн дотор 85%, сүүлийн 5 жилд 5.7 дахин өсөж ₮578 тэрбумд хүрсэн нь ихээхэн нөлөөлсөн байдаг.
🫡 Харилцах, хадгаламж: Зээлийн багц өргөжихийн хажуугаар харилцах, хадгаламжийн хэмжээ ч 5 жилийн дотор 3.5 дахин өсөж ₮355.6 тэрбумд хүрсэн харагдав.
🤵💼 Бизнесийн хувьд
Цаашлаад тэдний өнгөрсөн оны бизнесийн үйл ажиллагааг тольдвол, Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсний араас Богд Банкны зээлжих зэрэглэлийг мөн адил өсгөж B3-с B2/Тогтвортой болгоод авсан. Үүний сацуу тэд Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-тай хамтран Монгол Улсад ЖДҮ болон ногоон төслүүдийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар болж $20 саяын санхүүжилт татсан билээ.
🎮 Хамгийн шинэлэг бүтээгдэхүүн: Түүнчлэн тэд оны төгсгөлд зах зээлд Mobile Legends: Bang Bang-д тусгайлан зориулагдсан анхны картыг нэвтрүүлээд буй. Энэ онд ч eSport-г дэмжих чиглэлд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн шүү.
Эцэст нь… Богд Банкны 2024 оны санхүү болон бизнесийн тайланг шинжиж дууслаа. Цаашид илүү олон сонирхолтой бизнес мэдээгээр уулзацгаая.
Бяцхан кейс задлан. 💡
Асуудал: Бичиг хэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буй ч, дизайн, үнэ, чанарын хувьд өрсөлдөгчдөөс ялгарахгүй байв.
Шийдэл: Тэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн стратеги ашиглаж олон үйлдэлт бүтээгдэхүүнүүд гаргав. Жишээ нь, харандаа болон баллуур, шугам болон хайч гэх зэргээр бүтээгдэхүүнүүдийг хослуулан нэгтгэж үйлдвэрлэх болов. Ингэхдээ бүтээгдэхүүний хэрэглэгчдэд тухтай байдлыг ч харгалзан үзэж, эргономик шийдлийг тусгажээ.
Тус компани энэ стратегийг ашиглан өөрийн зах зээлээ бий болгож чадах болов уу? Санал, бодлоо хуваалцаарай! 😉
Fierce Pharma
🍋 Johnson&Johnson (JNJ) Intra-Cellular (ITCI)-г $14.6 тэрбумаар худалдан авна. Учир нь тэдний сэтгэцийн өвчний эмийн бүтээгдэхүүнүүдийн давхардал бага бөгөөд өнгөрсөн жил л гэхэд Intra-Cellular Caplyta-н борлуулалтаар $675 саяыг олсон аж. Үүнийг J&J $5 тэрбумд хүргэх боломжтой гэж үзэж буй. Хэрэв тус худалдан авах үйл ажиллагаа бүтвэл биотехнологийн салбарын хамгийн том хэлцэл болох нь.
🍋 Монгол Улсад төрөлт 2008 оноос хойших түүхэн доод түвшинд хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 57.8 мянган хүүхэд төрсөн бөгөөд энэ нь 2023 оныхоос 10.2% буюу 6.6 мянгаар буурсан үзүүлэлт юм. Монгол Улсад төрсөн хүүхдүүдийн тоо 2008 оноос хойш тогтмол 60 мянгын босгыг давдаг байсан бол 17 жилийн дараа анх удаа тус босгоос доошлох нь тэр.
🍋 Нийгмийн сүлжээг тэрбумтнуудаас хараат бус болгох зорилготой "Free Our Feeds" $18 мянгын санхүүжилт татаад байна. Тус кампанит ажлыг Mozilla Foundation-н Гүйцэтгэх захирал Набиха Сайд болон бусад 9 технологийн удирдагчдын хариуцаж буй бөгөөд $4-$30 саяын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөөтэй аж. Улмаар тэд нийгмийн сүлжээг бие даасан, төвлөрсөн бус байдлаар байгуулахад мөрдөх “AT protocol” технологийн стандарт тогтоох нь.
🍋 Эрдэнэс Тавантолгой ХК Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг эхлүүлжээ. Улмаар нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэхийн сацуу хөрс хуулалтын зай 2.5 дахин буурна буурах аж. Цаашлаад компани энэ жил техникийн сар тутмын хүчин чадлыг 4.5 сая м^3 хүртэл нэмэгдүүлж, нийт 50 сая м^3 уулын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
🦸♂️ Илон Маск Tik Tok-н Америк дахь зах зээлийг нь аврах уу? (Forbes)
✂️ Firefly Bulk Create 10 мянган зургийг нэг дор засварлах чадвартай. (TheVerge)
🩺 Оюутнууд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч болох нь. (ЭМЯ)
🕹️ Пентагоны жилийн төсөв Тайван, Бельги эсвэл Аргентины ДНБ-ээс $800 гаруй тэрбумаар илүү. (Economist)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply