• Lemon Press
  • Posts
  • 💰 Яамдуудын төсөв хэд вэ?

💰 Яамдуудын төсөв хэд вэ?

Мартагдсан намуудын амлалтууд | $LEND-н зээл | Ноолуурын экспорт

POWERED BY

Hey! Шатрын хоббитой хүмүүс байна уу? Манай Lemonde контентын ээлжит дугаарт дэлхийн шатрын холбооны мастер Г.Мөнхбаяр оролцлоо. Шатарчин хүний орлого хэд байдаг бол? 

*Нэг өдрийн өөрчлөлт

MOFA: Ирэх оны хавар гэхэд Монгол зөвхөн самнасан ноолуур экспортолно

MIN: Asian Battery Metals (AZ9.AX) компани Говь-Алтай аймгийн зэс, никель, цагаан алтны төслийнхөө талбайгаас өндөр агуулгатай магмын сульфид илрүүлжээ

MSE: Ард Даатгал ХК (AIC) ₮110 саяын үнийн дүн бүхий ипотек, тээврийн хэрэгсэл зэрэг 4 даатгалын нөхөн төлбөр гаргуулах шүүхийн маргаанд хариуцагчаар оролцож байна.

🎤 Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцаанд хийсэн шинжилгээ

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхээр зорьж буй Lemon Press Opinions-н ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаад бид Өлзий энд Ко капитал ҮЦК-ийн Андеррайтерын албаны ахлах шинжээч Б.Баасандоржийн “Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцааны үнэд хийсэн шинжилгээ”-г хүргэж байна.

Монголын хөрөнгийн бирж (MSE) ХК 2022 оны 12-р сард компанийнхаа 34%-ийг анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй санал болгон (IPO) худалдаж, нийт ₮11.9 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Энэ оны 9 сарын 4-ны байдлаар компанийн хувьцааны үнэ ₮411.5 байгаа нь анхдагч зах зээлийн ханш болох ₮100-өөс даруй 4.1 дахин өссөн үзүүлэлт юм. 

🆙 Ханш өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлс

💰 Яамдуудын төсөв хэд вэ? 

Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед төсвийн төсөлд тусгагдсан яамдуудын зарцуулалт хэд байгааг шинжье. Ташраараа нэлээд өсөөдөхжээ. Тэдний төсөв та бидний татвараас бүрдэж байгаа хойно хаана хэд хуваарилагдаж байгааг сонирхъё доо.

🤯 Хэн, хэдийг?

Ирэх онд Монгол Улсын Ерөнхий сайдын захиран зарцуулах төсөв л гэхэд 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан дүнгээс 72.4%, энэ оны төсвийн төслийн дүнгээс 26.6% нэмэгдэж ₮417.9 тэрбум байхаар тусгагджээ

  • 🎡 Тэлэн тэлсээр: Энэ оны төсвийн төсөлд тусгагдсанаар яамдуудын төсөв нийт төсвийн зардлын 62.7%-ийг бүрдүүлж байсан бол ирэх онд энэ тоо 3 нэгж хувиар нэмэгдэх нь. Угаас 16 яамны ирэх оны төсвийн нийт дүн 2023 оны тодотгосон төсвөөс л гэхэд 50.6%, энэ оныхоос 22.3% тус тус нэмэгдэхээр байна. 

  • 📈 Хамгийн өндөр өссөн: Сонирхуулахад, Зам тээврийн хөгжлийн яамны төсөв 2023 оноос хамгийн ихээр нэмэгдсэн байна. Тухайн үед ₮482.1 тэрбумын төсөвтэй байсан тус яам ирэх онд үүнээсээ 3.4 дахин их мөнгийг зарцуулах нь. Зам засварын ажил 2025 онд ч том хүрээтэйгээр үргэлжлэх нь дээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамных ч нэлээд өсөөдөхжээ. 

  • 🤏 Хамгийн бага: Харин манай экспорт, гадаад худалдаа, эдийн засгийн амин сүнс болсон уул уурхайн салбарыг хөдөлгөж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төсөв ₮70.9 тэрбум буюу хамгийн бага байгаа юм. 

🤑 Их наядын 6

Цаашлаад, 16 яамны 6 яамных нь төсөв их наядаар үнэлэгдэж буй. Эдгээрт нийгмийн хөгжлийн үндсэн яамдууд буюу Сангийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг яамдууд хамаарч байна. Харин тэрбумаар үнэлэгдэх төсөвтэй 10 яам дундаа хамгийн өндөр төсөвтэй нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Гэвч энэ салбар нэг л гавихгүй байгаа гэхээр төсвийн үр ашигтай байдал дутагдаж байна уу гэлтэй. 

Эцэст нь… Яамдуудын төсвийг ухаж үзэхэд нэг иймэрхүү л байдалтай байна даа. Одоо харин эдгээрийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр өгөөжтэй байгаасай л найдъя. Ер нь бид бүгдээрээ хаа хаанаа төсвийн үр ашигтай зарцуулалт, хариуцлага хүлээх асуудалд анхаарах шаардлагатай байна даа.

💸 ₮4 тэрбумын зээл 

LEND: ЛэндМН ББСБ ХК үйл ажиллагааны эрэлтээ хангахаар ХААН Банк ХК (KHAN)-иас ₮4 тэрбумын зээл авна. $LEND-н зээлийн багц III улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө 2.1 дахин нэмэгдэж ₮210 тэрбумыг даваад буй. Үүнийг даган цэвэр ашиг нь ч 2.2 дахин өсөж ₮10.4 тэрбумд хүрсэн юм. Тэгэхээр ирэх улирлуудад компанийн зээлийн багц, цар хүрээ нь улам тэлэх нь дээ. Сонирхуулахад, $LEND-н хувьцааны үнэ он гарсаар 2.6 дахин өсөж ₮145.77-т хүрээд байна.

 🥴 Мартагдсан амлалтууд

Дэлхий даяар Halloween-н 7 хоног өчигдрөөс эхэлж байгаа бол Монголд 2025 оны төсвийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн “Parasite”-с ч аймшигтай агуулгатай хэлэлцүүлгүүд цуварсаар. 

😒 Юу амлаж гарч ирлээ дээ!!!

ЗГ-ыг бүрдүүлж буй 3 нам 3-уулаа төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, оролцоогоо багасгана хэмээн сонгогдсоноос хойш 4 сар ч өнгөрөөгүй байна. Нэмээд бөөн ТӨХК-иудыг олон нийтэд нээлттэй болгоно гээд л байгаа. Гэтэл өнөө компаниудынх нь засаглал сул, ядаад олон нийтэд нээлттэй болох бэлтгэл нь ч хангагдаагүй байхад хүчээр олон нийтэд нээлттэй болгох нь нөхцөл байдлыг улам дордуулах вий. За тэр татварын ачааг хөнгөлнө гэдэг амлалтыг яриад ч яах вэ.

😉 Сүнс хамтлагийн та нар хуурамч!!!

Гол асуудал нь УИХ болон байнгын хороо дээр хэлэлцэж байгаа төсвүүдээс харахад бүхэл бүтэн ₮35.6 их наядын зарлагатай төсвийг баталчих гээд үзэж тарж байгаа. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд ХХАХҮЯ-ны төсөвт Хөвсгөл аймагт ₮20 тэрбумаар бяслагийн үйлдвэр барих талаар яригдаж бөөн хэрүүл болсон. Хамгийн аймшигтай нь тус асуудал зөвхөн энэ оны төсвөөр хэлэлцэгдэж байгаа асуудал биш. 

  • 🧀 Бүх сумандаа бяслагийн үйлдвэртэй! Тодруулбал, 2021 онд л гэхэд 24 сумтай тус аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр барихаар яригдаж 8 суманд үйлдвэр барихаар ₮4 тэрбумыг төсөвт тусгасан бол 2022 онд үлдсэн 10 аймагт нь ₮5 тэрбумыг тусгаж байжээ. Гэснээс, өнгөрсөн жил анхны бяслагийн үйлдвэр нь ашиглалтад орсон л гэнэ

  • 🤧 Мэдэхгүй: Энэ удаагийн ₮20 тэрбумтай холбоотойгоор байнгын хорооны хуралдааны үеэр яамны сайд нь үйлдвэрийг улсын төсвөөр барих ч аймгийн удирдлага нь хувьчлах эсэхийг мэднэ хэмээн тойруу хариултыг хэлж байсан.

Эцэст нь… Энэ удаагийн төсөв данхайдгаараа данхайж, ЗГ УИХ-ын толгой дээр бүжиглэдгээрээ бүжиглэсээр. Ер нь 18 суманд бяслагийн үйлдвэр амжилттай барилаа гэж бодсон ч хэн ажиллах, хэн бүтээгдэхүүнийг нь авах, тээвэрлэлтээ хэрхэх гэсэн тооцоолол байгаа болов уу? Ямар ч мөнгө нь илүүдсэн том групп компани эрх баригчдын хийж байгаа шиг зүйлийг хийхгүй гээд бодохоор…

Excel дээр өгөгдлөө нэг хуудаснаас нөгөө рүү хуулах гэж хэр их цаг зарцуулж байна даа? Энэ асуудал дээр хурган шийдэл байна. 👀

Яах вэ гэвэл, бүх хуудаснуудаа “Consolidate” цэсээр нэгтгээд л болоо. Бяцхан зааврыг хүргэе:

  • Эхлээд шинэ хуудас нэмээд Data Tab ➡️ Data Tools ➡️ Consolidate-руу очно.

  • Дараа нь “Consolidate” цэсийн дээд талын сум дээр дарж, эхний хүснэгтийн хүрээг сонгоод “Add” дээр дараарай.

  • Цаашлаад дээрх алхмыг давтаж, үлдсэн хүснэгтүүдээ нэмээд, эцэст нь “Ok”-г дараад л болох нь ээ.

 ЭНД дарж бичлэгээр харах боломжтой шүү. Туршаад үзээрэй. 😉

 🏰 Загвар, дизайн, урлагийн цогц ертөнц

Дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр худалдаалдаг Âme Concept Store болон Quinto Concept Store 50%-70%-ийн хямдрал дуусахад ердөө 2 долоо хоног үлджээ. 📢

  • Онцгой загвар: Хямдралын үеэр улирал бүрийн тансаг зэрэглэлийн брэндүүдээс шинэ цуглуулгын шилдэг загварууд болон Runway collection-д моделиудын өмсөн танилцуулсан онцлох бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж буй.

  • 🕶️ Мэргэжлийн зөвлөгөө: Түүнчлэн та худалдан авалт хийхээс гадна cтилист, дизайнеруудаас мэргэжлийн зөвлөгөө авч, өөртөө тохирсон загварыг сонгох боломжтой аж. 

Заа тэгээд, уг хямдралтай худалдаа Minister Tower-н 9 давхарт байршиж байгаа ба улирал солигдож буй энэ үед хувцасны шүүгээгээ шинэчлэхийг хүссэн хэн бүхэн заавал зорино биз ээ!

📆 Хямдралын хугацаа: 11 сарын 10 дуустал
📍 Хаана: Minister Tower, 9 давхар, 906 тоот

Forbes

🍋 Хятадын үйлдвэрлэлийн ашиг энэ оны 9-р сард цар тахлаас хойш хамгийн хурдацтай буурчээ. Задлан харвал, тус улсын үйлдвэрлэлийн ашиг энэ оны 8-р сард өмнө жилийн мөн үеэс 17.8%, харин 9-р сард 27.1% буурсан аж. Энэ нь 2020 оны 3-р сараас хойш 34.9% буурсан нь хамгийн огцом уналт болоод байна.  

🍋 Японы парламентын сонгуульд эрх баригч Либерал ардчилсан нам олонхын суудлаа алдсанаар Nikkei 225 (^N225) 1.82% өсөж Азид тэргүүлжээ. Ийнхүү 15 жил төр барьсан Либерал ардчилсан нам болон Комэйто нам Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын 215-ыг нь авсан бол Японы Үндсэн хуульт ардчилсан нам 148 суудал авчээ. Түүнчлэн сонгуулийн үр дүнд иений ханш 0.64% буурч ¥153.28 болсон байна.

🍋 Боловсролын яам “Google for education” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх “Albus” судалгааны төслийн хүрээнд цахим боловсролын үр дүнг судална. Судалгааг монгол хүүхдүүдийн сурах арга барил болон онцлогт тохируулан хийх бөгөөд төслийн эхний шатыг Улаанбаатараас эхлүүлж буй. Сонирхуулахад, Монгол Улс “Google for education” хөтөлбөр хэрэгжиж буй 24 дэх орон юм байна.

🍋 Цахилгаан автомашины эрэлт багассанаар LG Energy Solution (373220.KS)-н ашиг өнгөрсөн оны мөн үеэс ойролцоогоор 40% буурав. Тодруулбал, компанийн III улирлын үйл ажиллагааны ашиг ₩448.3 тэрбум болсон бол орлого нь 16.4% буурч ₩6.9 их наяд болжээ. Цаашид тус компани бизнесийн багцаа төрөлжүүлж, 2028 он гэхэд борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.

 🌿🤝 Төрийн банкны тогтвортой хөгжлийн амлалтууд 

“Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл” (PCAF) гэж сонсож байсан уу? Энэ нь санхүүгийн байгууллагуудын зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалтыг үнэлж, ил тод болгох буюу нягтлан бодох бүртгэлийн дэлхийн хэмжээний нэгдсэн стандартыг боловсруулсан түншлэлийн байгууллага юм. 

♻️ Төрийн банкны оролцоо 

Төрийн банк ХК (SBM) Монголоос PCAF-д нэгдсэн анхдагчдын нэг бөгөөд зээл, санхүүжилтдээ хүлэмжийн хийн ялгаралтыг тооцдог болохоор зорьж буй. Мөн тэд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоонд гишүүнээр элсэж оффисын хогоо ангилан дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх болжээ. Тус хамтралын хүрээнд холбооны дахивар авах цэгийн 37 бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих сургалт орж, өрхийн болон гарааны бизнесийн зээл авах боломжийг бүрдүүлсэн аж.

  • 🧮 Хэрхэн тооцох билээ гэж гайхаж байгаа бол: PCAF хүлэмжийн хийн CO2-н ялгарлыг корпорацын зээл болон бонд, ипотек болон үл хөдлөх хөрөнгө төслийн санхүүжилт гэхчлэн ангилан тооцдог аж. 

  • 🪴 ESG-д тулгуурласан шийдвэр: Түүнчлэн тэд ТОП-5 банкнаас НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-ний оролцогчоор элссэн 2 дахь банк болж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зорилттой нийцүүлэн, тус чиглэлийн төслүүдийг дэмжихийг эрмэлзэж буй. 

🫂 Хамтын ажиллагаа

Цаашлаад, тус банк тогтвортой хөгжлийн чиглэлд дотоодын байгууллагуудтай гэр хороолол гал түлэхгүй, утаагүй амьдрах боломжийг олгох “Шинэчилгээ”, хувийн орон сууцны дулааны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхээр “Дулаан шийдэл II” төслүүдийг хэрэгжүүлж буй.

Эцэст нь… Moody’s Төрийн банк ХК-ийн ESG-н зээлжих зэрэглэлийн нөлөөллийн оноог CIS-2 буюу сөрөг нөлөө бага хэмээн үнэлсэн байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад аливаа компанийн зээлжих чадварын байгаль орчинд нөлөөлөх байдлыг тогтоож байдаг чухал оноо юм шүү.

  • Оффисын ажилтан / SCC: Цагийн менежмент сайтай, харилцааны соёлтой оффисын өдөр тутмын ажлыг асуудалгүй аваад явчих хүнийг ₮3-₮4 саяын цалин хүлээж байна шүү. 👉 (Link)

  • Дижитал маркетингийн менежер / Аригү ХХК: Аригү-н багийн нэг хэсэг болж, инновацад тулгуурлан дижитал маркетингийн шинэ эринг авчрах аялалд нэгдээрэй. 👉 (Link)

  • Татварын нягтлан бодогч / SCC: Мэргэжилдээ хайртай, татварын тайланг А-Я хүртэл нь яг таг хийх хүн байвал ийшээ. 👉 (Link)

  • 🥊 Мэргэжлийн холимог тулааны тамирчин хэрхэн орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг бол? (LemonPress)

  • 🗣️ Google Docs-н аудиог текст болгон хувиргах функцийг хэрхэн ашиглах вэ? (MakeUseOf)

  • 🗺️ ChatGPT-г аяллын хөтчөөр ашигласан туршлага. (CNBC)

  • 🌌 Сансарын тухай хуулийн судалгаа хийх “Зөвлөхийн баг”-ийг шалгаруулна. (Tender)

Reply

or to participate.