📈 Инфляц = 7%

Трампын ялалтын нөлөө | $SEND-н ашиг ₮6 тэрбум | Үйлдвэрлэлийн салбарын утаа

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ. Lemonade контентын маань шинэ улирал “Lemonade in Korea” айсуй. 🔥 Хэн хэн оролцсоныг ЭНД дарж үзээрэй. За тэгээд манай YouTube сувагт нэгдээд шинэ дугааруудаа хүлээж байгаарай. Stay tuned! 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

CPI: Өнгөрсөн сарын инфляц 7%-тай гарчээ. Энэ нь Монголбанкны одоогийн зорилтот түвшинд хадгалагдаж байгаа ч 9-р сарынхаас 0.3 нэгж хувиар нэмэгдсэн дүн юм. 

SBM: Төрийн банк ХК (SBM)-ны дэд захирлын албан тушаалд Ц.Энхмөрөнг 3 сарын туршилтын хугацаагаар томилжээ

POL: Төсвийн байнгын хороо 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Газар шим үйлдвэр ХК-ийн 25 жил

Газар Шим Үйлдвэр ХК (GAZR) 1999 онд анхны салатаа үйлдвэрлэж эхэлснээс хойш 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тэд юу хийж бүтээв?

🥕 Дунайскийгаас эхэлсэн эхлэл

1999 онд компани анх Дунайский салат нэртэйгээр үйлдвэрлэлээ эхэлж байсан бол үүнээс 7 жилийн дараа хүн бүрд танигдсан Алаг салатыг гаргаж эхэлсэн байна. Улмаар компани 2006 оноос улирлын чанартай үйлдвэрлэл явуулахаа больж жилийн турш үйлдвэрлэл явуулж эхэлснээр цар хүрээгээ тэлсэн юм. 

  • 🎡 60-аас 10 мянга: Түүнчлэн тэд анх 60 мкв түрээсийн талбайд үйлдвэрлэл явуулдаг байсан бол өдгөө үйлдвэр, оффис, агуулах иж бүрэн 10,000 мкв цогцолбортой болоод буй. Нэмээд лаборатори нь MNS ISO 17025 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. 

👏 100 сая шил бүтээгдэхүүн

Компани ногоогоо хөнжлөөр дулаалж өвлийн үед хөлдөөхгүйгээр тээвэрлэдэг байсан үеэсээ эхлэн түүхий эдийн тасалдал, санхүүжилтийн хүндрэл зэргийг даван туулж өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 100 сая шил бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ хугацаанд өргөст хэмх, салатаас гадна Артишок эрүүл мэндийн ундаа, хөлдөөсөн ногоо, компот, зөгийн бол зэргээр үйлдвэрлэлээ өргөжүүлж нөөшилсөн ногооны зах зээлд нийт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж буй. 

  • 🛒 Сагсаа төрөлжүүлнэ: Нэмээд компани тун удахгүй майонез, кетчуп, чили соус, паста соус болон хүүхдийн нухшийг ч зах зээлд нийлүүлж эхлэх юм.

Эцэст нь… Хүнсний салбарт шинэ өнгө төрх авч ирсэн Газар Шим Үйлдвэр бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн бататгаж 2023 онд IPO ч хийж, борлуулалт, ашиг орлогоо ч нэмж байна. Компани анх байгуулагдахдаа хэрэглэгчдэд эрүүл чанартай хүнс үйлдвэрлэж хүргэх зорилго тавьж одоог хүртэл та бидний хэрэгцээг ханган ажиллаж байгаа билээ. 25 жилийн турш Монголчуудын эрүүл хүнсний хэрэглээг хангасан та бүхэнд баярлалаа. Ойн баярын мэнд хүргэе!

💰 Цэвэр ашиг = ₮6 тэрбум 

SEND: Сэндли ББСБ ХК-ийн III улирлын цэвэр ашиг өмнөх улирлаасаа 38.9% нэмэгдэж ₮6 тэрбумд хүрчээ. Тус хугацаанд тэдний хүүгийн цэвэр орлого 58.6% өсөж ₮10 тэрбумыг давсан нь цэвэр ашгийг нэмэгдүүлсэн хэрэг. Түүнчлэн нийт хөрөнгийн дүн нь 19.7% нэмэгдэж ₮79.3 тэрбум болжээ. Харин компанийн хувьцааны үнэ он гарснаас хойш 7.4% буураад байна.

🔥❄️ Америк компаниудын ирэх 4 жилийн өнгө

Бизнесийн ертөнцөд зөв цагтаа, зөв газраа байснаас шалтгаалж уналт, босолт амь амьдрал нь хормын дотор 180° эргэсэн жишээ олон. Тэгвэл Дональд Трампын ялалтын хажуугаар бизнесийн ертөнцөд хэн хожиж, хэн хохиров? 

🤝 Зөв талд байлаа

Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хамгийн их хожсон хүн бол Илон Маск. Тэрбээр сонгуулийн компанит ажилд оролцохгүй, хандив өгөхгүй гэж жиргэж явсан ч 7-р сарын нэгэн нарлаг өглөө Дональд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлж сонгуулийн ажилд нь дор хаяж $118 саяын дэмжлэг үзүүлсэн сурагтай. Тухайн үед Трампын зөвлөх болох талаар ч шуугьсан Цаашлаад, Илон Маскийн компаниуд NASA, ОУ-ын сансрын станц гэхчлэн төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг гэхээр ирэх 4 жилд илүү дотно хамтран ажиллахыг үгүйсгэхгүй. 

  • 🎁 Ахын бэлэг: Харин нэгэн цагт цахилгаан автомашиныг эсэргүүцэж явсан Дональд Трамп Tesla-д хэрхэн хандах бол гэдэг нь сонин. Магадгүй одоо ЗГ-ын баримталж буй Хятад EV-д үзүүлэх импортын татварыг улам чангалж сонгуулийн эрхэм анддаа бэлэг барьж болох л юм. 

Ганц Илон Маскаар тогтохгүй ерөнхий салбаруудын өнгийг сонжиход газрын тос, криптовалютынханыг ирэх 4 жилд нар ээсэн, дулаахан өдрүүд угтах төлөвтэй байна. Трамп Жо Байдены байгалийн хийн бодлогыг царцаах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс гарах төлөвлөгөөтэй байгаа гэхээр түүний сонгуулийн ажилд сая саяар нь хандивласан газрын тосны компаниудын мөнгө салхинд хийсэхгүй л бололтой. Түүнчлэн Америкийг криптовалютын нийслэл болгоно гэснээс нь харахад крипто салбарт зун айсуй. 

🥶 Эвгүйдсэн хэд

Трампын импортын бүтээгдэхүүнд тавих татварын бодлого гадаадын ханган нийлүүлэгчдээс хамааралтай, тэр дундаа Хятадтай нягт түншилдэг жижиглэн худалдааны салбарынханд нэлээн хүнд тусах болов уу. Татвар нэмэгдэх нь гарцаагүй гэсэн шиг хувцас, автомашины сэлбэг хэрэгсэл болон бусад техник хэрэгсэл үйлдвэрлэгчид эхнээсээ үнээ нэмэхээр бэлтгэж байгаагаа ч мэдэгдээд буй. 

Зиа, Трампын сонгуулийн үр дүн Америкийн жижиг бизнес эрхлэгчдэд хэрхэн тусах нь сонирхолтой. Үүнээс илүү бидний хувь заяа Хятад, Америкийн худалдааны дайн эргэн ирвэл хэрхэх нь бүр ч сонирхолтой байна даа.

Өнгөрсөн сарын инфляцтай холбоотой баримтуудыг задлан харвал, 

  • Бүсээр: Мөн хугацаанд Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5%, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.2%, хүнсний бүлгийн үнэ 7.6%, харин Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2% тус тус өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. 

  • Бүлгээр: Түүнчлэн хүнсний барааны үнэ 7.6%, хүнсний бус барааны үнэ 6.8%, барааны үнэ 6.4%, харин үйлчилгээний үнэ 9.2% тус тус өссөн байна. 

  • Дийлэнхээр: Тэгвэл мөн хугацааны нийт инфляцын түвшний 31%-ийг хүнсний бараа, ундаа, болон усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлжээ.

💸🔄 Мөнгөн гуйвуулгын цогц шийдэл

SendMN бонус оноогоо ашиглан гадаад руу мөнгөн гуйвуулга хийх шимтгэлийн дүнгээ 100% хүртэл хөнгөлүүлэх боломжтой боллоо.

  • 📲 Хэрэглэхэд хялбар: Банкны данс, карт, хэтэвч, бэлэн мөнгө гээд олон хэлбэрээр илгээх боломжтой. 

  • 🌍 Олон улсын хүрээ: Америк, Их Британи, Герман, Япон, Турк гээд 170 гаруй орон руу гүйлгээ хийх боломжтой.

  • ⏱️ 10 минутын дотор: Өмнөд Солонгос руу 10 минутын дотор шилжүүлэг хийх боломжтой.

Гэснээс тэд Lemonade цувралын маань V улиралд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй. Удахгүй сонирхолтой дугаарууд хүрэх тул Stay Tuned!

За тэгээд олон улсын мөнгөн гуйвуулгын хялбар шийдэл SendMN апп-аа ЭНД дарж татаарай.

Tax Guard

🍋 Хятад орон нутгийн засаг захиргааны далд өртэй тэмцэх зорилгоор $1.4 их наядын багц төлөвлөгөө зарлалаа. Уг төлөвлөгөөг 2029 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд үүнээс $840 тэрбумыг 2026 он хүртэл орон нутагт хуваарилах аж. Улмаар 2028 он гэхэд тус улсын далд өр $2.002 их наядаас $322 тэрбум болох нь. 

🍋 Америк Сомалийн $1.14 тэрбумыг тэглэв. Энэ нь Сомали өмнө жилийн 12-р сард ОУВС болон Дэлхийн Банктай байгуулсан хэд хэдэн орноос авсан $4.5 тэрбумын өрийг тэглэх гэрээний 25%-тай дүйцэж буй. Мөн уг шийдвэрийн өмнөх өдөр нь Сомали улс дараа жилийн улсын төсвөө $1.36 тэрбумаар тогтоогоод байсан юм. 

🍋 ЗГ 2025 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Ийнхүү улсын төсөвтэй холбоотойгоор дараа жилийн төсвийн зарлагын хэмжээг ₮26.48 их наяд байхаар, мөн хугацаанд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого ₮23.14 их наяд байхаар УИХ-ын хуралдаанд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон 108 гишүүний 68 нь дэмжлээ. 

🍋 Америкийн шүүх (TRQ)-н хөрөнгө оруулагчдын Rio Tinto (RIO)-н эсрэг гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов. Үүнээс 1 шийдвэрийг онцолбол, Rio Tinto нь Turquoise Hill Resources-н "draw bell" тэсэлгээг хийх хугацааг хожимдуулснаа нууж байсан гэх хөрөнгө оруулагчдын гаргасан шинэ нэхэмжлэлийг хүчингүй болгосон байна.

👷👷‍♀️ Ур чадварын эрэлд

Монголын уул уурхайн салбар хөгжиж, томоохон төслүүд хүчээ авахын хэрээр салбарын мэргэжилтнүүдийг чанартайгаар бэлдэх шаардлага үүсэж буй. Үүнд яаж анхаарч байна вэ? 

🏫 Монголд бэлдэнэ

Rio Tinto (RIO) Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулаад байна

  • Ингэснээр гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм. Цаашлаад, 2026 оноос уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн компаниуд ч ажилтнуудаа сургаж болох аж. 

  • 🌟 Анхны инженерүүд: Түүнчлэн манай дотооддоо бэлтгэсэн анхны геотехникийн инженерүүд ажлын байранд гарахад бэлэн болоод буй. Ингэснээр ашигт малтмалын орд, уул уурхайн хөрс чулуулаг, газрын гадаргын тогтцыг тодорхойлох инженерүүд дотоод, гадаадын томоохон уул уурхайн төслүүд дээр ажиллах боломжтой болж байна. 

🤔 Яагаад чухал вэ? 

Том зургаар нь харвал, уул уурхайн салбарт нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээс гадна ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх нь төслийн амжилт, аюулгүй ажиллагааг хангана. Иймээс томоохон компаниуд ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулж осол гарах магадлалыг 40% бууруулдаг

  • Мөн автоматжуулалт болон хиймэл оюуныг уурхайд нэвтрүүлснээр ажлын бүтээмжийг 25%-30% нэмэгдүүлэх боломжтой учир BHP (BHP) л гэхэд технологийн институтүүдтэй түншилж, Rio Tinto төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. 

Эцэст нь… Уул уурхайн мега компаниуд ажилтнуудынхаа ур чадварт ихээхэн анхаарч байгаа нь төслүүдийн үр ашиг, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. 

  • 💯 Компаниуд тоон гүйцэтгэлийн үнэлгээнээс татгалзаж эхэлсэн үү? (HBR)

  • 🆓 Онлайнаар үнэгүй үзэх боломжтой Microsoft Excel-н хичээлүүд. (Mashable)

  • 🐣 Брэндийн шинэчлэлээ үр дүнтэй хийхэд туслах гарын авлага. (Entrepreneur)

  • 🗺️ Аяллын хөтөлбөрөө хиймэл оюун ухааны тусламжтай гаргаж болох уу? (FastCompany)

  • Даваа: Төв банкны өнгөрсөн сарын тоймтой танилцах өдөр.

  • Мягмар: 10-р сарын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн индекс болон ХАА-н бүтээгдэхүүний үнэ тус тус гарна

  • Лхагва: Орон сууцны үнийн индекс зарлагдана. 

  • Пүрэв: Walt Disney ээлжит улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна

  • Баасан: III улирлын Монголын өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаатай танилцах нь байна шүү.

Reply

or to participate.